УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо маргааш хуралдахаар болжээ. Өнгөрсөн даваа гарагт МАН-ын Бага хурал шийдвэрээ гаргаж, Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр болсон билээ. Улмаар МАН-ын дарга М.Энхболд өчигдөр Ерөнхийлөгчид нэрийг нь өргөн мэдүүлж, зөвшилцсөнөөр УИХ-ын чуулганд оруулахаар болсон. УИХ-ын Намрын ээлжит чуулган ирэх сарын 2-ны өдөр буюу даваа гарагт нээнэ. Тиймээс маргааш Төрийн байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэхээр болсон байна.
Сэтгэгдэл (1)