зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өнөөдрийн амлалт, маргаашийн хууралт буюу Шинэ Засгийн “чимээ”

2017-9-29
0
ЖИРГЭХ

Улс төрчид өөрт ашигтай нөхцөл байдал үүсгэхийн тулд юу ч хийхээс буцдаггүй гэдгийг өнгөрсөн өдрүүдийн үйл явдал тод харуулах шиг. Өөрсдийн сүүлчийн хөзрөө тавихын тулд бүхэл бүтэн намынхныгаа лоббидож, ажил болоод албанд нь халдсан нэгнийгээ гэр бүлээр нь хүйс тэмтэрнэ хэмээн сүрдүүлж буй монголын улс төрчид хэр зэрэглэгжсэнийг харуулах мэт. АНУ, Япон гэх мэт улс төрийн соёл өндөр хөгжсөн, төлөвшсөн орнуудын дэргэд хүй нэгдлийн үедээ явж буй энэ үзэгдэл манайдаа л өндөр боловсролтой, шилэгдмэл гэгддэг улс төрчидөөс гарч байгаа гэхээр нийт иргэдийнхээ боловсролд эргэлзэх шиг. За энэ ч дүүрч. Ядаж хэлсэн үгэндээ эзэн болчихдог бол шийртэй гэж магтахсан. Гэвч өнөөдөр амлачихаад маргааш нь мартдаг, хуурдаг улс төрчидөөс бид энэ сэдвийг нэхээд ч олохгүй бололтой.

 

 

Мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газрыг унагахаар санаархаж байхдаа УИХ-ын хэд хэдэн гишүүн "Сайд болохгүй" гэж ам гарсан билээ. Учир нь тэднийг хэвлэлийнхэн “Хоёрдугаар ээлжнийхэн хоолондоо орохоор Засгийн газраа унагаж байна” хэмээн хардаж байсан ч гарын үсэг зурсан гишүүдийн ихэнх нь “Сайд болохгүй” гэцгээсэн. Харамсалтай тэд хэлсэн хүрэхгүй гэдгийг Шинэ Засгийн газрын чимээ хэлээд өгөв.

 

Монгол улсын 30 дахь Ерөнхий сайдад У.Хүрэлсүх ногоон гэрлээр болох нь нэгэнт тодорхой болсон. УИХ-д үнэмлэхгүй олонхи буюу 65 суудалтай МАН Бага хурлаараа шийдвэрлэсэн болохоор эсэргүүцэх гишүүн цөөн биз. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн мэдэгдсэнээр У.Хүрэлсүх өнөөгийн Засгийн газрын бүцтийг өөрчлөхгүй, өвөлжилтийн бэлтгэл, улс орны өр гэх мэт тулгамдсан асуудалтай үед сандал ширээний хэрүүл хийхгүй гэсэн. Тэгэхээр У.Хүрэлсүхийн Засгийн газар 13 яам, ЗГХЭГ, Шадар сайдын нийт 15 суудалд сайд нар яригдаж байна. Гэвч эдгээр горилогчдын дунд Сайд болохгүй хэмээн ам тангарагаа өргөөд байсан Ж.Энхбаяр, Ч.Улаан нар хамгийн түрүүнд яригдаж эхэлжээ. Тэднийг Шадар сайд болно гэцгээж байна. Гишүүн Ч.Улаан өмнө нь Шадар сайд, Сангийн сайдаар, гишүүн Ж.Энхбаяр Батлах хамгаалахын сайдаар тус тус ажиллаж байсан.  Хэрвээ энэ хоёр эрхэм Шадар сайдад томилогдохгүй бол Засгийн газрын танхимд багтаж, Ж.Энхбаяр БХ-ын, Ч.Улаан Сангийн сайдаар томилогдох дараагийн хувилбар ч яригдаж байна. Түүнчлэн Засгийн газрыг огцруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Засгийн газрын хувиарлалт ярих үеэр ор хоосон үлдэх хүсэлгүй байгаагаа томчууддаа дуулгаад амжжээ. Тэрбээр өөрийн биеэр Сайд болохгүй гэж хамгийн түрүүнд мэдэгдсэн учир өөрөө сайд болохгүй, харин яг өөрийнхөө хүнийг сайдаар томилуулах амбицтай байгаагаа нуугаагүй гэх.

 

Түүний дараа Л.Оюун-Эрдэнийг онцлох нь зүйтэй болов уу. Сайдад хүрэх бодол хумсын төдий ч байхгүй гэж мэдэгдэж байсан тэрбээр ЗГХЭГ-ын даргад яригдаж байна. У.Хүрэлсүхийн нутгийн дүү, баруун гар нь гэж болох залуу гишүүний хувьд уг албан тушаалд очихыг өөрөө ч хүсч байгаа гэнэ. Өмнөх Засгийн газрыг шүүмжилж байсан гишүүн ийнхүү Засгийн газрыг гал тогоог хариуцаж болзошгүй байна. Гэхдээ тэрээр шууд ногоон гэрлээр уг албан тушаалд очихгүй. Өрсөлдөгч байгаа. ЗГХЭГ-ын даргад Г.Занданшатар гишүүний нэр яригдаж байна. Түүний хувьд уг албан тушаал дээр очих, эсвэл Гадаад харилцааны сайд болно гэсэн сонголттойгоор дараагийн засагт багтчих нүүдлийг хийж байгаа бололтой. Цаашлаад М.Оюунчимэг гишүүн БОАЖ-ын сайд, Д.Сумъяабазар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд болох хүсэлтэй байгаагаа хэлээд авсан гэх сураг байна.

 

Мөн Ерөнхий сайдад нэр нь явж байгаа чимээгүй болсон УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж энэ удаад хуульзүйн салбараа дахин тэргүүлэх сурагтай. Уг нь тэрбээр намынхаа бүлгийн хурал дээр Сайд болохгүй гэж ам гарсан нөхдүүдийг амлалтадаа хүрээрэй хэмээн захиж байсан удаатай. Гэвч тэрбээр парламентад суусан олон жилийн хугацаанд хамгийн хүнд шийдвэрээ гарган, өөрийн намын Засгийн газраа огцруулахад гарын үсэг зурсан хэмээн гайхаж сууснаа ХЗДХ-ийн сайдад яригдаж эхлэх нь тэр. Эсвэл  өөр салбар удирдана бор шувуу нисч байна.  Гэхдээ тэр хуульзүйгээс өөр салбар руу хальтираад байдаггүй эрхэм билээ. Ямартай ч ийнхүү ам гарсан нэлээд гишүүдийн ихэнх нь амлалтаасаа буцаж, албан тушаалын төлөө дайрч эхэллээ. “Ард түмэнд юу ч хэлж хошгируулж болно, гагцхүү албан тушаал чухал”  гэх сэтгэлгээтэй улс төрчдийг бид хэзээ болтол сонгосоор байх юм бол доо.

 

Б.Өрнөх

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
"Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (78)

  • Иргэн (202.9.42.223)
    Хүрэлсүх сайд аа! Замын цагдааг доромжилдог нөхөр чинь прокурорын хүү сарангэрэлиин эгчиин хүү . Энэ хүнд арга хэмжээ ав! Замынцагдааг ажлаас нь халсан байна . Иим байж болох уу нэг юм сэтгэнэ байгаа . Баярцогтод арга хэмжээ ав
    2017 оны 09 сарын 30 | Хариулах
  • IRGED TUILDJ BN ENE EELJ S (27.123.212.131)
    Aimguudiin dargiig soliyo .eeljilj IDEJ BNA.IRGEDED HOOL ULDEH UU.HEDEH GAZRIIG EZDED NI BISH ZUVHUN ERH MEDELTEN L BAISHIN BOLGOJ BN
    2017 оны 09 сарын 30 | Хариулах
  • iCHEECHEE BYALUU HUVAALT (27.123.212.131)
    Sumya.oyunchimeg 2 boliochee
    2017 оны 09 сарын 30 | Хариулах
  • зочин (66.181.181.80)
    Сумьяабазар Оюунчимэг хоер ч биш л байна даа. Тухайн салбарын мэргэжил дадлага туршлагыг л харах хэрэгтэйдээ.Томилгоонд гарын үсэг огт хамаагүй.Тэд Их хурлын гишүүний үүргээ биелүүлсэн. Гишүүн байгаа нь лболоо шүү дээ
    2017 оны 09 сарын 30 | Хариулах
  • зочин (66.181.181.80)
    Сумьяабазар Оюунчимэг хоер ч биш л байна даа. Тухайн салбарын мэргэжил дадлага туршлагыг л харах хэрэгтэйдээ.Томилгоонд гарын үсэг огт хамаагүй.Тэд Их хурлын гишүүний үүргээ биелүүлсэн. Гишүүн байгаа нь лболоо шүү дээ
    2017 оны 09 сарын 30 | Хариулах
  • зочин (202.9.43.228)
    Энэ нөхцөлд Хүрэлсүх дэд сайдгүй ажиллаарай. Монголчууд үүнийг хүлээж байна. Таваас илүү давхар дээл хэрэггүй. Одооны яригдаж байгаа шиг Сарангэрэл Сумъяабазар мэтийн сайдыг томилвол чиний байгуулах засгийн газар нас богино байх болно. Мэргэжлийн засаг гэдгийг бодит утгаар нь хийж хэрэгжүүлээрэй. Амжилт хүсье
    2017 оны 09 сарын 30 | Хариулах
  • Зочин (66.181.187.203)
    Ардын засгийг байгуулахад давхар дээлтэй ч байсан ард олноо эх нутгаа гэсэн сэтгэлтэй удирдагч бодлого боловсруулагчид байх хэрэгтэй. Бидний сэтгэлийн чин зориг мэднэ. Сүхүүд..........
    2017 оны 09 сарын 30 | Хариулах
  • Гэрлээ (66.181.187.239)
    Энэ хүнд үед энэ удаа улс ороноо босгоход нь Хүрэлсүхэд чин сэтгэлээсээ туслаж л байвал давхар дээл хамаагүй юм шиг санагдах юм ард түмэн минь.Харин Хүрэлсүхээ!!!дэд сайд нараа бүгдийг устаг тэгээд чамд тус болж байвал хамаагүй давхар дээлтнүүдээ ав! Чи ямар Мөнхбат шиг солиорсон биш.мөнхбат ичиж амьдараасай билээ!!!!!
    2017 оны 09 сарын 29 | Хариулах
  • Зочин (150.129.142.174)
    Nuurendee duurtel gel chihsen avgai ard tumnii ur huuhdiin amidral shiideh gevel ard tumen bosno
    2017 оны 09 сарын 29 | Хариулах
  • Зочин (66.181.178.26)
    ардын засгийн байгуулахад хүрэлсүхбаатахт боловсрол хэрэггүй.
    2017 оны 09 сарын 29 | Хариулах
  • зочин (182.160.4.63)
    монголд маань боловсрол үнэгүйдэж эхэллээ мэдлэг боловролоор дульхан хүмүүс улс орныг маань удирдах боллоо Ардын хувьсгалыг боловролгүй хүмүүс хийсэн боловрол хэрэггүй мэтээр бичиж байна бид дэлхий ертөнцөөс ичих хэрэгтэй байхаа хүн толгойдоо хуримтлуулсан мэдлэгийн хэмжээгээр бодож сэтгэдэг гэдэг нь маргашгүй үнэн юм шүү Тэгвэл энэ цаг үед манай боловрол багатай дарга нар хир хол харж шийдвэр гаргах болоо наанадаж ард түмнийхээ өмнө цаанадаж дэлхийн өмнө хэлж ярьж байгаа зүйлээрээ дүн тавиулж илэг доог болж эхлээд байна шүү тамин ээ
    2017 оны 09 сарын 29 | Хариулах
  • Зочин (139.5.216.66)
    JU NOYONTON ih iDSEEN
    2017 оны 09 сарын 29 | Хариулах
  • 43 (139.5.216.66)
    БАДАМЖУНАЙГ САЙН ШАЛГАЯ ХУМУУС ЮУ БИЧЭЭД БАЙНА ХУРЭЛСУХ ЭЭ
    2017 оны 09 сарын 29 | Хариулах
  • helsenki (202.9.43.104)
    yadag ch bsan Miye Junai metiin hulgaichdaas salgasan ni shine zasag Ayursaikhanii gaviya shuu.teriig hooson uldeej bolohgyi shuu
    2017 оны 09 сарын 29 | Хариулах
  • 5555 (202.9.43.104)
    3-R TSAHILGAAN STANTSIIN URGUTGULIIN LUIVAR BADAMJUNAI GEDEG HULGAICHTAI HOLBOGDOOD BGAA BOLOLTOI TERIIG TSUTSLAARAI
    2017 оны 09 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.179.26.185)
    2 ээлжиин хулгаичид юм биз дээ
    2017 оны 09 сарын 29 | Хариулах
  • гнн (202.9.43.104)
    ДАВХАР ДЭЭЛЭЭ ОМСОЖ Л БАЙГ 2020 ОНД БОЛГООД ОГНОО АРД ТУМЭН
    2017 оны 09 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.21.127.30)
    Eoe ichij uhlee
    2017 оны 09 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.21.127.30)
    Arai bishee. bolimoor uym daa
    2017 оны 09 сарын 29 | Хариулах
  • irgen (62.167.114.16)
    Daraagiin songuuliar MAN AN -iinhniig songohgui dandaa BIE DAAGCHIDIIG songoj l ene toriig zeverleh um baina daa, oor arga alga,,,,dandaa huivaldaan, luivar
    2017 оны 09 сарын 29 | Хариулах
  • irgen (62.167.114.16)
    Daraagiin songuuliar MAN AN -iinhniig songohgui dandaa BIE DAAGCHIDIIG songoj l ene toriig zeverleh um baina daa, oor arga alga,,,,dandaa huivaldaan, luivar
    2017 оны 09 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.26.193.74)
    Jenko Hurelsuh Oyunerdene Baatar Sumyabazar nar yamar hor nairuulj yu l hiih bol
    2017 оны 09 сарын 29 | Хариулах
    • Зочин
      Ene teneg maxan tolgoitnuudaar udirduulax gej yy Xoorxii mongol
      2017 оны 09 сарын 29
  • matagch (112.72.11.103)
    aaaayaa. ene topor bogsiig dolooj baigaa garuud china tagnuul baihaa ? . araas hutga shaadag garuudiig tolgoig ug ni avdag. retel bid yaj chadahgui baidag he he
    2017 оны 09 сарын 29 | Хариулах
  • яана да (103.10.23.147)
    Арайхийж гэж байж унаж байсан эзасгийг босгож байсан чинь йм лөмдөөн гарч ирвээ Одоо хэд хоногийн дараа лахиад л ЕСайд гэж нэхнэ
    2017 оны 09 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.131.243.190)
    Монголчуудынхаа төлөө Ц.Элбэгдоржийн МАНАН-гын эсрэг тэмцсэн Ж.Энхбаяр Л.Оюунгэрэл Т.Ариунсайхан нар Сайд болоход хятадуудад 5-н толгойг өгөх гэж байсан унасан ЗГ-ын гишүүд л эмзэглэх байхдаа
    2017 оны 09 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.131.243.190)
    Монголчуудынхаа төлөө Ц.Элбэгдоржийн МАНАН-гын эсрэг тэмцсэн Ж.Энхбаяр Л.Оюунгэрэл Т.Ариунсайхан нар Сайд болоход хятадуудад 5-н толгойг өгөх гэж байсан унасан ЗГ-ын гишүүд л эмзэглэх байхдаа
    2017 оны 09 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.131.243.190)
    Монголчуудынхаа төлөө Ц.Элбэгдоржийн МАНАН-гын эсрэг тэмцсэн Ж.Энхбаяр Л.Оюунгэрэл Т.Ариунсайхан нар Сайд болоход хятадуудад 5-н толгойг өгөх гэж байсан унасан ЗГ-ын гишүүд л эмзэглэх байхдаа
    2017 оны 09 сарын 29 | Хариулах
  • araash hutga shaagsh (112.72.11.103)
    ene hurelsuh yamar geechiin hun be. tor erguulj chaddag. ene hun china tagnuul bish yy ???
    2017 оны 09 сарын 29 | Хариулах
    • уншигч
      За ерөнхий сайд болох хүн бүхнийг хужаа тай холбож туйлшрах юм.
      2017 оны 09 сарын 29
  • Зочин (122.201.21.107)
    Гоё поп юм ярьсан боловсрол бхгүй улс төрчид төриййн толгойд гарцгаалаа. Амжилт хүсэхээс.
    2017 оны 09 сарын 29 | Хариулах
  • teneg 65 (112.72.11.103)
    ahij bitgii ene teneg garuudiig songooroi?. tsom hudalch garuud .er ard tumen boslogo gargaj toroo aviya . bosson deer baina daa. hurelsuh toriig huvildaanii argaar avlaa. iim amarhan tor baih yy ?????
    2017 оны 09 сарын 29 | Хариулах
  • Зочин (122.201.21.107)
    Ерөнхий сайдаа шадар сайд нь түгжилддэг мод Монголд дэлгэрчээ.Сайханбилэг, топор нар. Эдэнд албан тушаал бвал ичих нүүр, эр хүний жудаг, ёс суртахуун аль түү ч алгадаа.
    2017 оны 09 сарын 29 | Хариулах
  • Зочин (122.201.24.25)
    Ядуу оронд болосролгүй үндэсний үзэл хэт ярьсан поп чид сонгогддог шүү дээ.Латин америк болон ядуу буурай орнуудын алдааг давтаж араас нь явж буй монгол минь хөөрхий яана даа.
    2017 оны 09 сарын 29 | Хариулах
  • зочин (27.123.212.128)
    НЯМДОРЖ . УЛААН нарыг сайд болгож шийтгэх нь зөв байх . Харин ОЮУНЭРДЭНЭ гэх муу новшийн тагнуул , улс төрийн биеэ үнэлэгчийг даруйхан намаас хөөхгүй бол дараагийн сонгуулиар гай тарина даа
    2017 оны 09 сарын 29 | Хариулах
  • зочин (27.123.212.128)
    НЯМДОРЖ . УЛААН нарыг сайд болгож шийтгэх нь зөв байх . Харин ОЮУНЭРДЭНЭ гэх муу новшийн тагнуул , улс төрийн биеэ үнэлэгчийг даруйхан намаас хөөхгүй бол дараагийн сонгуулиар гай тарина даа
    2017 оны 09 сарын 29 | Хариулах
  • Зочин (139.5.216.191)
    Улс орон айл гэртэй нэн төсөөтэй. Хүрэлсүхийн залуучуудын фракц ялсан нь айл гэрийг эцэг эхчүүд нь бус, хүүхдүүд нь эцэг эх уруугуу нулимаад гэр орноо нураагаад явдагтай нэн төстэй юм болж байна. Энэ яавч сайны ёр биш.
    2017 оны 09 сарын 29 | Хариулах
  • Зочин (139.5.216.191)
    Би 15 наснаасаа эрдэмд шимтэн, 30 хүрэхүйд эрийн цээнд хүрч, 40 хүрэхүйд төөрөлдөж гуйвахааргүй зогсож, 50 хүрэхүйд тэнгэрийн бошгыг нийгэм, эдийн засгийн хуулийг таньж, 60 хүрэхүйд сонссон болгоноо салгаж ялгаж чадах болж, 70 хүрээд хүсэл зоргоороо явавч, хэв ёсны хүрээ хэвчээнээс хэтэрч эс халив. Дорнын агуу их гүн ухаантан, төрийн зүтгэлтэн Күнз
    2017 оны 09 сарын 29 | Хариулах
  • Зочин (139.5.216.191)
    Боолын сэтгэлгээтэй ард түмэн гагц төр улсын удирдагчийг юмуу системыг өөрчилсөн төдийд уг сэтгэлгээнээс ангижирахгүй. Улс төрийн хүч нам төдий зүйлээр ард түмнийг аварна гэдэг нь угтаа аюултай гэнэн сэтгэлгээ бөгөөд иймэрхүү үзэл аль ч үед газар авахдаа тун амархан байдаг. Асар их төлөөс төлж улс орноо өөрчилье гэж зүтгэвч ард түмний сэтгэл өөрчлөгдөж хувирахгүй л бол хувьсал өөрчлөлт барагтай үр дүнгээ өгөхгүй билээ. Английн гүн ухаантан Самуэл Смайлс
    2017 оны 09 сарын 29 | Хариулах
  • Зочин (139.5.216.191)
    Огцорсон Засгийн газрын Шадар сайдыг их Монгол улсын Ерөнхий сайдаар томилно гэж байдаг энэ мөн дүүрсэн Их хурлаа!!! Энэ эрүүл ухаан уу? Энэ ёс суртахуун уу? Энэ ер нь юу вэ?
    2017 оны 09 сарын 29 | Хариулах
  • Зочин (139.5.216.191)
    Огцорсон Засгийн газрын Шадар сайдыг их Монгол улсын Ерөнхий сайдаар томилно гэж байдаг энэ мөн дүүрсэн Их хурлаа!!! Энэ эрүүл ухаан уу? Энэ ёс суртахуун уу? Энэ ер нь юу вэ?
    2017 оны 09 сарын 29 | Хариулах
    • Зочин
      Battulgiin xiij bui ajil, xyivaldaan, tolovlogoo
      2017 оны 09 сарын 29
    • иргэн
      Энэ бол төрийн өндөр сэнтийд умдагны бөөс гарсны шинж .Хуйвалдааны онолын сонгодог жишээ
      2017 оны 09 сарын 29
  • Зочин (139.5.216.191)
    Сайханбилэг Алтанхуягийнхаа ар нуруу уруу хутга шаагаад Ерөнхий сайд болж л байдаг, одоо Хүрэлсүх Эрдэнэбатынхаа ар нуруу уруу хутга шаагаад Ерөнхий сайд болж л байдаг. Энэ Монгол улсад хууль цааз, шүүх засаглал, шурарга ёс, ёс суртахуун гэж байна уу???
    2017 оны 09 сарын 29 | Хариулах
  • Зочин (139.5.216.191)
    Энэ Монголд Үндсэн хуулийн цэц, хууль, шүүх засаглал гэж байна уу??? Огцорсон Засгийн газрын гишүүн шадар сайд эргээд Ерөнхий сайдад нэр дэвшиж л байдаг. Бурхан миньь энэ юу вэ? Юу үзэх нь энэ вэ?
    2017 оны 09 сарын 29 | Хариулах
  • Зочин (139.5.216.191)
    Огцорсон Засгийн газрын шадар сайд нь Ерөнхий сайд болж л байдаг. Энэ хаанахын ёс вэ? Энэ эрүүл ухаан уу!!! Монголын ард түмнээр ингэж ч тоглох гэж.
    2017 оны 09 сарын 29 | Хариулах
  • Зочин (139.5.216.191)
    Нэг шинэ том дарга гарч ирээд улс орныг хөгжүүлчихэх юм шиг, жаргуулах юм шиг их л хөөрцөглөх юм. Улс ороны хөгжил дэвшил нь хэн нэг том даргаас бус, ямар нэг том намаас бус, ямар нэг том сонгуулиас бус, ямар нэг том томилолтоос бус харин гагцхүү ард түмний хүмүүжил, ухамсар, ёс суртахуунаас л хамаардаг гэдгийг дэлхийн мянган мянган жилийн түүх бэлхэнээ харуулдаг. Тиймээс ч ямар ард түмэн байна, тийм удирдагчид байна гэж ярьдаг. У.Хүрэлсүх Ерөнхий сайд болно гэж мөн ч их л хөөрцөглөх юм. Манай улс төрчид, ард иргэдийн ёс суртахуун, хүмүүжил, ухамсарын цар хэмжээ ямар өчүүхэн болох нь энэ бүхнээс харагдана. Монгол оронд хүмүүжлийн, ухамсарын, ёс суртахууны хувьсгал хийгээгүй цагт энэ байдал цаашдаа ч үргэлжилнэ. Монголчууд улс орноо өөрсдөө нураана, нурааж ч байна. Цаашдаа ч улам нураах болно. Тэгээд тусгаар тогтнолоо алдана...
    2017 оны 09 сарын 29 | Хариулах
  • Зочин (139.5.216.191)
    У.Хүрэлсүх бол хагалан бутаргагч. Бас урвагч. Тэр 90 жилийн настай хуучны МАХН-ыг МАН, МАХН болгож хагалан бутаргасан. Одоо тэрээр МАН-ыг хагалан бутаргахаар үхэн хатан зүтгэж байна. Хүн ардаа, улс төрчдөө болгоомжлогтун!!! Тэр холын Америк, ойрын АН-ын захиалгаар ажиллаж байна.
    2017 оны 09 сарын 29 | Хариулах
    • Зочин
      Үнэнийй ортой л байх шүү
      2017 оны 09 сарын 29
  • Зочин (139.5.216.191)
    Монгол орныг эдийн засгийн болон ёс суртахууны гүн гүнзгий хямрал, дампууралд хүргэсэн АН-ын үйл ажиллагааг Дээд шүүхээс нэн даруй хориглох хэрэгтэй. АН бол мөн чанартаа ард олныг ядуурал, өлсгөлөн, өвчлөл, дарангуйлал, айдас, хүчирхийлэл, оюун санаа, ёс суртахууны доройтлоор хомороглон устгадаг орчин үеийн Фашист нам юм.
    2017 оны 09 сарын 29 | Хариулах
    • Зочин
      Дэмжлээ
      2017 оны 09 сарын 29
  • Зочин (139.5.216.191)
    Ардчилал монгол хүмүүсийн халуун эх оронч сэтгэл, хүн чанар, хүний мөс, цэвэр ариун ёс суртахуун, шударга үнэнийг дээдлэх үзэл бүхнийг 27 -хан жилийн дотор бүрмөсөн уусган устгаж булшилсан. Одоо бид улам бүр хүн чанараа гээж, зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтны шинж чанарыг өдрөөс өдөрт олж, соёлт хүн төрөлхтний хөгжил дэвшлээс улам бүр холдсоор байна. Бид бүхэлдээ хүн дүрстэй адгуусан амьтад болсоор байна. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.
    2017 оны 09 сарын 29 | Хариулах
  • Зочин (139.5.216.191)
    Манай Ерөнхийлөгчид, Ерөнхий сайдууд, УИХ-ын эрхэм гишүүд, ард түмэн нийтээрээ Ардчилал хэмээх хорны мансууралд 1990 онд орсон бөгөөд энэ нь хулгана хулганы хор идсэнтэй ав адилхан юм. Учир нь Ардчилал хэмээх энэ хүчтэй хоронд дэлхийн томоохон бар улсууд Америк, Европ, Орос, Япон гэх мэт бүгдээрээ хордсон бөгөөд түүний хажууд Монгол улс бол жижигхэн хулгана л юм. Бид юунд хордсондоо ч мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй самуурчихсан, элийрчихсэн явна. Самуурч элийрчихсэн учраас бид ардчилал, даярчлал, дөрвөн жилийн ардчилсан сонгууль, чөлөөт зах зээл, хувийн өмч, төр муу менежер, залуу улс төрч, жендерийн тэгш эрх, прагматик сургалт, гуравдагч хөрш, хүний эрх, гадаадын хөрөнгө оруулалт, төрийн гурван өндөрлөг, сөрөг хүчин, Засгийн газрыг огцоруулах, Засгийн газрыг шинээр бүрдүүлэх, УИХ-ыг тараах, УИХ-ын сонгуулийг дахин явуулах гэх мэтээр солиорч хашгачсаар явна.
    2017 оны 09 сарын 29 | Хариулах
  • Зочин (139.5.216.191)
    Дэлхийн улс орнууд гайт Ардчиллын хоронд бүрэн хэмжээгээр мансуурчээ. Америкийн тусгай албадын зохион бүтээсэн фашизмаас ч илүү аюултай Ардчилал хэмээх энэ гайт хорны мансуурлыг эмчлэх эмийг зохион бүтээхээр манай хоёр их хөрш Орос, Хятад орнууд эрчимтэй ажиллаж байна. Үүний ачаар хүн төрөлхтөн ойрын жилүүдэд Ардчиллын хорыг дарах гайхамшигт эм гаргаж авна гэдэгт итгэж байна.
    2017 оны 09 сарын 29 | Хариулах
  • Зочин (139.5.216.191)
    Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл Зориг, Баабар, халзан Ганболд мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол фашизмаас ч илүү аюулт дайсан.
    2017 оны 09 сарын 29 | Хариулах
  • Зочин (139.5.216.191)
    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН, туслан хэрэгжүүлэгч нь МАН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН, МАН хоёр өнөө хүртэл Монголд уралдан хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагт
    2017 оны 09 сарын 29 | Хариулах
  • Зочин (139.5.216.191)
    Ардчиллаас хүчирхийлэл төрдөг. Агуу их гүн ухаантан Платон
    2017 оны 09 сарын 29 | Хариулах
  • Зочин (139.5.216.191)
    “Ардчилал гэдэг бол хоёр боохой, нэг хурга нийлээд үдийг хоолондоо юу идэхээ шийдэж буй хэрэг юм” гэж АНУ-ын ерөнхийлөгч асан Бенжамин Франклин нэгэнтээ хэлжээ. Эндээс ямар дүгнэлт гарна гэвэл бүх юм шударга үнэн, олонхийн саналын дагуу үдийн хоолонд хөөрхий хургыг иднэ гэдэг нь тодорхой. “Олонхийн санал” гэдэг ийм л аюултай үг. Махчид, шимэгчид, сорогчид “олонхийн санал”-ын дагуу эрх баригчдын эгнээнд орж ирэх нь ийм л аюултай. Манай эрх баригчид бол махчид, шимэгчид, сорогчид юм. Ардчилал нь эрх баригчдыг хүссэн ч хүсээгүй ч махчид, шимэгчид, сорогчид болгодог. Ардчиллыг үүрд устгасан цагт л Монгол орон өндийнө.
    2017 оны 09 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.9.43.112)
    Терд болж буй уйл явдал ер нь бидний бодлогогуй зангаас болсон болов уу. Ард олон бид л энэ намын луйварчдыг толгойн дээрээ гаргасан шуу дээ ингээд л эцэст нь хуйтэн жин тавиулсан нь энэ. Ингээд л энэ намынхан терийн сэнтийг еерсдийн дураар бужигнуулж бусниулж байгаа юм .Аягуй бол их дуулинаар дуулэн ниссэн Хурэлсухээ ч медхен газарт буулгаж мэдэх л юм
    2017 оны 09 сарын 29 | Хариулах
  • Зочин (139.5.216.191)
    Ардчилал бол хүнийг ёс суртахуунгүй, мөс чанаргүй зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтан болгох нууц Америк технологи юм. Өөрөөр хэлвэл хүнийг ёс суртахуунгүй, мөс чанаргүй адгуусан амьтан болгон хувиргах технологийг Ардчилал гэнэ. Ёс суртахуунгүй, мөс чанаргүй болсон хүмүүс улс орноо өөрсдөө нураадаг. Бид өнөөдөр Монгол улсаа өөрсдөө нурааж ч байна. Ардчиллыг таягдан хаяхгүй л бол цаашид улам л хурдан өөрсдөө нурааж Монгол хүн, Монгол улс дэлхийн тавцангаас үүрд арчигдана.
    2017 оны 09 сарын 29 | Хариулах
  • Зочин (139.5.216.191)
    Манай гариг дэлхий дээр засаглалын олон янзын хэлбэр туршигдсаар ирсэн, цаашид ч туршигдах болно. Хэн ч ардчиллыг төгс төгөлдөр, хамгийн ухаалаг гэж хэлж чадахгүй. Харин ч ардчиллыг хүн төрөлхтний түүхэнд оршиж байсан засаглалын бүхий л хэлбэрээс хамгийн муу нь гэж хэлдэг хүмүүс бий. Нобелийн шагналт, Английн ерөнхий сайд Уинстон Черчилль
    2017 оны 09 сарын 29 | Хариулах
  • Нэгэнт дасал болсон зүйл шүү дээ (203.91.117.8)
    Юу яриад уймраад байгаа сэтгүүлч вэ? Ард түмэнд таалагдаж л байвал хэнд хамаатай юм. Өчигдөр ярьсан зүйлийг сэтгүүлч та нар мэтийн хүмүүс л санаж, анаж явдаг байх даа. Ард түмэнд бол санах ч шаардлага байхгүй тэд бол цагаан цаас. Юу ч ярьж бичиж болно гэдэг дээ.
    2017 оны 09 сарын 29 | Хариулах
  • Нэгэнт дасал болсон зүйл шүү дээ (203.91.117.8)
    Юу яриад уймраад байгаа сэтгүүлч вэ? Ард түмэнд таалагдаж л байвал хэнд хамаатай юм. Өчигдөр ярьсан зүйлийг сэтгүүлч та нар мэтийн хүмүүс л санаж, анаж явдаг байх даа. Ард түмэнд бол санах ч шаардлага байхгүй тэд бол цагаан цаас. Юу ч ярьж бичиж болно гэдэг дээ.
    2017 оны 09 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.229.123.35)
    odoo yahav ene udaa 2 jil orchim uldlee ard tumneer togloom tohuu hiij zasgaa unagaaj said darga boloh n saihan l baigaa baih .haanii halaa irne.tegeed l ard tumneesee guilga guina da.muu novshnuud .songoltondoo haramsaj suuna.zasag turuur jinhene togloh n dee.dahiad ene nudnii bulainuud ter chigeeree ogtsorno.uuniig hiih n buruu zuil bish.ed ehluulj namiin ner hundiig negent unagaasan uchir tootsoo bodoh heregtei tertee tergui daraagiin songuulid man nam goridood hereggui.tiim uchraas ene udaa sain durgitsgaa.idetsgee uutsgaa.daraa n deelee numurtsguu.
    2017 оны 09 сарын 29 | Хариулах
  • Ч.Хэнчбиш (122.201.21.186)
    Мөнгөөр гарсан сайдууд уналаа ингэх ч ёстой тэр уяач энэ тэр ярьшиг л байна Харин одоо дан давхар нь хамаагүй улс эх орон ард түмнээ гэх сэтгэлтэй сайд байх хэрэгтэй байна жүжигчид бас хэрэггүй Нямдорж ерөнхийлөгч болох гэж үзээд баахан жүжиг тавьлаа амжихгүй болохоор Энхболдыгоо үнсэж долигонож байгаа нь их муухай байсан зүгээр л амжилт хүсээд гар барина л биз үнсээд байхдаа яахав дээШинэ залуучууд бас багадна,гэнэн!! Яажич бодсон Оюунчимэг,Сумьяа энэ тэрийг бодвол Ц.Даваасүрэн,Хүрэлбаатар Содбаатар,Лүндээжанцан,Энхтүвшин,Энхбаяр,Улаан гэх мэт хашир сууж хал үзсэн хүмүүсээ тавиад энэ улс орноо босгуулж аваач Хүрэлсүх ээ!
    2017 оны 09 сарын 29 | Хариулах
    • Зочин
      Улайдаггүй урвагч Улаанаас л хол яваарай Хүрэлсүхээ, тэр маргааш л чамаас урвах болно
      2017 оны 09 сарын 29
  • зочин (202.9.42.150)
    Албан тушаалын төлөө хөөцөлдөж ЗГ унагаасан гэдэг нь батлагдлаа даа. Сарангэрэл болимоор юмаа.
    2017 оны 09 сарын 29 | Хариулах
  • Зочин (66.181.165.36)
    Ц.Нямдорж,Ч.Улаан 2 оо яг мэргэжлийн яаманд өгөх хэрэгтэй ямар ч бн дээд зэргийн мэргэжлийн хүмүүс шүү дээ
    2017 оны 09 сарын 29 | Хариулах
    • Ёстой болохгүй
      Үеэ өнгөрөөсөн Улаантай л зууралдаж болохгүй шүү. Эргүүлж хөмөрчөөд л яваад өгнө гэж мэд
      2017 оны 09 сарын 29
    • Зочин
      Улайдаггүй урвагч Улаан илүүднэээ
      2017 оны 09 сарын 29
  • Зочин (27.123.214.92)
    Mongol ulsin hugjlin tuluu hiij bval duurchee gehdee ard tumen mini neg yum sain bodoh heregtei bid taltsaj muudaj bolohgui shuu arga zamig ni l oloh yostoi hamgin gol ni uchrig zuv olj gargalgaag zuv gargah heregtei shuu ed nar hiij chadna gej garsan bol hiih ni haraad zuv tiish ni chigluulj uguh yostoi muulj bolohgui ajiliig sain hiih heregtei shdee chadahgui bol barimtaar ni notlood daraagin asuudlig tavij bno turig hucheer udirdaj bolohgui shdee
    2017 оны 09 сарын 29 | Хариулах
  • Зочин (122.201.24.40)
    ёстой ичиж үхмээр юм дан дээлтэй байж болдоггүй юм уу. ядаж олон нийтэд би сайд болохгүй гээд байсан хүмүүс хэлсэн дээ хүрэн дээ
    2017 оны 09 сарын 29 | Хариулах
  • Зочин (122.201.21.172)
    Огцруулсан нөхдүүд сайд болохгүй гээд байсан яасан бэ. Хэлсэн үгэндээ хүрээч . Бас ичиж амьдар. Их хурлын гишүүний цалин багадаад байна уу.
    2017 оны 09 сарын 29 | Хариулах
  • Батар (202.179.31.112)
    Хүүхдийн мөнгө жигд олгож чадахгүй бол дахиж унах болно.
    2017 оны 09 сарын 29 | Хариулах
  • Баатар (202.179.31.112)
    Хүүхдийн мөнгө жигд олгож бадахгүй бол дахиж унах болно.
    2017 оны 09 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.50.206.62)
    Энэ ЗГ угаасаа бонгино настай нь ойлгомжтой.Болье гэсэн болгоны болгоод санаагийн амраагаад өгдөө.Дараа нь үлдсэн хэд нь болоод 2020 онд МАН-нам унах байлгүй дээ.65-улаа сайд болоод ирээдүйгээ дуусгаж байгаа юм байна даа МАН-хан.
    2017 оны 09 сарын 29 | Хариулах
  • Баатар (202.179.31.112)
    Хүүхдийн мөнгө жигд олгож бадахгүй бол дахиж унах болно.
    2017 оны 09 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.131.243.190)
    Т.Аюурсайхан Ж.Энхбаяр Л.Оюун-Эрдэнэ шиг шударга залуус Сайд болоход ард түмэн харамсахгүй МАНАН урхинд орохгүй гэж харамсах байх
    2017 оны 09 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.131.243.190)
    Т.Аюурсайхан Ж.Энхбаяр Л.Оюун-Эрдэнэ шиг шударга залуус Сайд болоход ард түмэн харамсахгүй МАНАН урхинд орохгүй гэж харамсах байх
    2017 оны 09 сарын 29 | Хариулах
  • зочин (202.21.107.11)
    Засгийн газраа хурдан бүрдүүлж ажилдаа орох нь чухал боловч шахаад шахаад шүүс гарахгүй хүмүүс сайд болж суудал бөглөөд олигтой ажиллахгүй суучихвал хэцүү л байна. Засгийн газрыг унагаах амархан юм байна гэдгийг харлаа. Тэр ажилд манлайлж оролцсон хүмүүс сайд болохгүй гээд байгаад байгаа нь нэг талаар таалагдахгүй байна. Зорилго тавиад түүндээ хүрэхээр зүтгэхэд л болно шүү дээ. Хоердугуур ээлж хоолондоо орлоо гэхээс айж нэрэлхэж үлдчихээд Засгийг шүүмжилж унагаачихаад суугаад байвал хэрэг алга. Нэг зорилгод нэгдээд Монголын төлөө сэтгэл зүрх, ажил амьдралаа зориулж чадах боловсон хүчнүүд байх хэрэгтэй.
    2017 оны 09 сарын 29 | Хариулах
  • Зочин (182.160.2.137)
    Угаасаа л тодорхой шүү дээ. Баг санаа нийлсэн хүмүүсээр бүрддэг
    2017 оны 09 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.179.31.40)
    Амьтадын фермийн гахайнууд бүгд ижил дээмэрчид
    2017 оны 09 сарын 29 | Хариулах
  • Зочин (183.81.171.134)
    Дахиад огцоруулаад, Хүрэлсүхийг МАН-аас хас
    2017 оны 09 сарын 29 | Хариулах
  • Зочин (183.81.171.134)
    Дахиад огцоруулаад, Хүрэлсүхийг МАН-аас хас
    2017 оны 09 сарын 29 | Хариулах
  • tommy (66.181.178.66)
    hyrelsuh ta odoo kabinetaa burduulehdee shine zaluusaar burduul odoo bgaa davhar deelgyi saiduudaasaa zarim 1 iini uldeegeed gadnaas eh ornoo gesen unenhuu setgeltei saiduudiig gargaj irvel bid bayarlaj tani uls turiin kareer ulam usnu huuchin said bsan humuus yalanguya gishuudees said taviad ogt hereggyi bhaa tedniig shahaad shahaad baasnaas uur yum garahgyi yamar said hiij uzeegyi bish
    2017 оны 09 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.26.192.157)
    улаан насаараа л сангийн сайд хийлээ дээрдсэн юу байгаа юм. Хүрэлбаатар нь дээр. уих анх удаа гарсан бацаанууд сайд майд гээд гүйгээд байвал өөрсдийнх хойшдын улс төрийн зам мөрт муу. түүний оронд олон сонгогдсон гишүүд сайд болог гэхдээ сумьяабазар арай биш байх шүү
    2017 оны 09 сарын 29 | Хариулах
    • Зочин
      Улаан, Хүрэлбаатар 2 хоёулаа төрөөс төрсөн тэрбумтнууд. Одоо өөр залуучуудыг гаргах хэрэгтэй
      2017 оны 09 сарын 29
  • Oyunerdene (150.129.143.173)
    SUMYABAZAR OYUNCHIMEG OYUERDENE NAR ICHIJ AMIDARDA
    2017 оны 09 сарын 29 | Хариулах
  • иргэн (27.123.214.86)
    юу ч болоод байгаан бүү мэд. харамсалтай
    2017 оны 09 сарын 29 | Хариулах
  • Зочин (66.181.190.183)
    Зөвхөн тухайн цаг үед юу ч хамаагүй яриад амлаад ард түмэнд сайхан харагдаж байвал яасан ч яадаг юм бэ? гэсэн ард түмнээ басамжилж дорд үздэг нөхдүүд төрд байна.Энэ бидний л хийсэн сонголт
    2017 оны 09 сарын 29 | Хариулах
  • зочин (202.179.31.121)
    ЕС танхимаа бүрдүүлэхдээ хамгийн анхаарах хэдэн сайд байнаа.Бүгд л чухал.Гэхдээ ЗГ-ын ХЭГЗ,Сангийн яам,Хууль зүй дотоод хэргийн яам гээд онцгой анхаарах яамд байна даа.Харж хүлээж л байя.
    2017 оны 09 сарын 29 | Хариулах
  • Зочин (66.181.179.233)
    Эр хүн ухаантай юм бол хэлсэндээ хүрцгээ.Ийм суудал сэлгэсэн албан тушаалын төлөө олон хүн байраа сэлгээд дотроо бужигнадаад байхад яаж улс орон хөгжих юм бэ.
    2017 оны 09 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.9.43.230)
    хоосон таамаг тавьж иргэдийг худлаа мэдээллээр хангахаа болимоор юм даг, зөвхөн хуулийн хүрээнд ажлаа мэдээд хийгээд явбал хэнч гарсан нохой долоо юм биш үү аан сэтгүүлчээ
    2017 оны 09 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.229.121.135)
    Ц.Нямдорж гишүүн УИХ-ын даргад хамгийн тохирох хүн. Хууль зүйн сайд түүнд жижигдэнэ.
    2017 оны 09 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    5 цаг 28 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    5 цаг 38 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    6 цаг 16 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    6 цаг 28 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    6 цаг 44 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    6 цаг 51 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    7 цаг 19 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК