Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шинэ Засгийн газрыг байгуулах МАН-ын “дүрэмд” хэн ч нөлөөлж дөнгөсөнгүй

2017-9-29
0
ЖИРГЭХ

МАН-ынхан улс төрийн тоглолтыг өөрсдийнхөө найруулдаг боллоо. УИХ-д 65 суудалтай тус намынханд улс төр явуулахад хэн ч нөлөөлж дөнгөхгүй гэдгийг шинэ Засгийн газрыг байгуулах үйл явц харуулав. Мэргэжлийн Засгийн газрыг огрцуулах асуудлыг хэлэлцсэн ээлжит бус чуулганы үеэр л УИХ-ын нэр бүхий гишүүд дараагийн Засгийн газрыг яаралтай байгуулахыг шаардаж байсан. Мөн ҮЭХ, Монгол Улсын Ерөнхийлөгч гээд шинэ Засгийн газрыг байгуулахыг шаардаж, шахсан хүн олон. Гэвч МАН-ынханд хэн нь ч нөлөөлсөнгүй. Зөвхөн тэд өөрсдийнхөөрөө бүх зохиолыг найруулж, өөрсдийнхөөрөө удирдав.

 

УИХ-ын АН-ын бүлгийнхэн УИХ-ын чуулганыг яаралтай хуралдуулж, Засгийн газрыг байгуулах нь зүйтэй гэдгийг өгүүлж, УИХ-ын даргад албан бичиг хүргүүлсэн. Тэд “Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлэх эрх зүйн чадамжгүй болсон нь төрийн алба тасралтгүй байх зарчим алдагдаж, улс даяараа өвөлжилтийн асуудал хүндхэн, хүүхдийн мөнгө цагтаа олгогдохгүй байх зэрэг олон шийдлээ хүлээсэн асуудлууд эрсдэлд ороод байгаа учраас ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулж нь зүйтэй гэж үзэж байна” хэмээсэн байв.

 

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын дарга М.Энхболдод Ээлжит бус чуулган яаралтай хуралдуулах тухай албан бичиг илгээсэн. Уг албан бичигт “Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулган хуралдаж Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулснаас хойш найм хоног өнгөрлөө. Намрын ургац хураалтын ажлыг эрчимжүүлэх, өвөлжилтийн бэлтгэл хангах, нийслэлд гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний тархалтыг яаралтай зогсоох, 2018 оны улсын төсвийг хэлэлцэж эхлэх зэрэг хариуцлагатай цаг үед Монгол Улс үүрэг гүйцэтгэгч Засгийн газартай байгаа нь төрийн ажил цалгардах, нийгэм, эдийн засагт сөрөг үр дагавар авчрах тул ээлжит бус чуулганыг нэн даруй хуралдуулж шинэ Ерөнхий сайдыг томилж, Засгийн газрыг эмхлэн байгуулах шаардлагатай байна.

 

Иймд Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг нэн даруй буюу 2017 оны 9 дүгээр сарын 18-наас 22-ны өдрүүдэд хуралдуулах саналтай байна. Аль нэг намын дотод ажил, асуудлаас шалтгаалан Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын ажил саатах учиргүй тул дурьдсан хугацаанд ээлжит бус чуулганыг товлон зарлана уу” гэх албан бичгийг илгээсэн.

 

Түүнчлэн УИХ-д суудалтай МАХН-ын гишүүн О.Баасанхүү ч мөн л ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн бол УИХ-д “ганцаараа” гэгддэг С.Жавхлан ч мөн Засгийн газрыг яаралтай байгуулах нь зүйтэй гэдгээ өмнөх ээлжит бус чуулганы үеэр мэдэгдсэн. Үүгээр зогсохгүй Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос ч мөн Засгийн газрыг яаралтай хуралдуулах тухай мэдэгдлийг УИХ-д хүргүүлээд амжсан.

 

Харин эрх баригчид ээлжит бус чуулганыг ирэх сарын 2-ны өдөр хуралдуулж аравдугаар сарын эхний 10 хоногт багтаан Засгийн газраа эмхлэх саналтай байгаагаа илэрхийлсэн. Тодруулбал УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “МАН-ын Бага хурал энэ сарын 25-нд болно. Бага хурлаараа Ерөнхий сайдаа тодруулна. Улмаар намрын чуулганы хамгийн эхний өдөр Ерөнхий сайдаа батлуулж, аравдугаар сарын эхний 10 хоногт багтааж Засгийн газраа бүрдүүлье гэсэн шийдэлд хүрсэн” гэдгийг хэлсэн юм.

 

Энэ бүхнээс харахад МАН-ынханд хэн ч нөлөөлж дөнгөхгүй, тэд улс төрийн тоглоомын дүрмийг өөрсдөө зохиох нь гэдэг нь харагдаж байна. Харин тэдний тоглоомын дүрэм хэр зөв, цаашид хэрхэн үргэлжлэх үү гэдэг нь л олны анхаарлыг татаж байна.

 

Ямартай ч МАН-ынханы дүрмээр ирэх сарын 2-ны өдөр Монгол Улс Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийг батламжлах эсэхийг шийдэх бол 10-ны дотор Засгийн газар байгуулагдах учиртай юм.

 

24tsag.mn

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
Н.Учрал: Төр бүсээ чангалж, 1.4 их наяд төгрөгөөр төсвөө тодотгож байна
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” нээнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (19)

  • zochin (103.26.193.116)
    монголд чилийн дарангуйлагч асан пиночет шиг хүн хэрэгтэй байна
    2017 оны 10 сарын 01 | Хариулах
  • Зочин (103.212.118.54)
    Хэдэн хүүхдүүд Монголын төрөөр тоглох юмаа!!! Бид ямар ч байсан эрүүл бус, өмхийрч ялзарч муудсан нийгэмд амьдарч байгаагаа мэдэж байна. Учир нь төрийн ордон хавиас муухай өмхий үнэр үнэртээд удаж байна!!!
    2017 оны 09 сарын 30 | Хариулах
  • Зочин (66.181.177.194)
    МАН-ын биш Монгол улсын хуулийн хүрээнд явагдаж байна...
    2017 оны 09 сарын 29 | Хариулах
  • Зочин (139.5.216.191)
    У.Хүрэлсүх бол хагалан бутаргагч. Бас урвагч. Тэр 90 жилийн настай хуучны МАХН-ыг МАН, МАХН болгож хагалан бутаргасан. Одоо тэрээр МАН-ыг хагалан бутаргахаар үхэн хатан зүтгэж байна. Хүн ардаа, улс төрчдөө болгоомжлогтун!!! Тэр холын Америк, ойрын АН-ын захиалгаар ажиллаж байна.
    2017 оны 09 сарын 29 | Хариулах
  • Зочин (139.5.216.191)
    Нэг шинэ том дарга гарч ирээд улс орныг хөгжүүлчихэх юм шиг, жаргуулах юм шиг их л хөөрцөглөх юм. Улс ороны хөгжил дэвшил нь хэн нэг том даргаас бус, ямар нэг том намаас бус, ямар нэг том сонгуулиас бус, ямар нэг том томилолтоос бус харин гагцхүү ард түмний хүмүүжил, ухамсар, ёс суртахуунаас л хамаардаг гэдгийг дэлхийн мянган мянган жилийн түүх бэлхэнээ харуулдаг. Тиймээс ч ямар ард түмэн байна, тийм удирдагчид байна гэж ярьдаг. У.Хүрэлсүх Ерөнхий сайд болно гэж мөн ч их л хөөрцөглөх юм. Манай улс төрчид, ард иргэдийн ёс суртахуун, хүмүүжил, ухамсарын цар хэмжээ ямар өчүүхэн болох нь энэ бүхнээс харагдана. Монгол оронд хүмүүжлийн, ухамсарын, ёс суртахууны хувьсгал хийгээгүй цагт энэ байдал цаашдаа ч үргэлжилнэ. Монголчууд улс орноо өөрсдөө нураана, нурааж ч байна. Цаашдаа ч улам нураах болно. Тэгээд тусгаар тогтнолоо алдана...
    2017 оны 09 сарын 29 | Хариулах
  • Зочин (139.5.216.191)
    Энэ Монголд Үндсэн хуулийн цэц, хууль, шүүх засаглал гэж байна уу??? Огцорсон Засгийн газрын гишүүн шадар сайд эргээд Ерөнхий сайдад нэр дэвшиж л байдаг. Бурхан миньь энэ юу вэ? Юу үзэх нь энэ вэ?
    2017 оны 09 сарын 29 | Хариулах
  • Зочин (139.5.216.191)
    Огцорсон Засгийн газрын Шадар сайдыг их Монгол улсын Ерөнхий сайдаар томилно гэж байдаг энэ мөн дүүрсэн Их хурлаа!!! Энэ эрүүл ухаан уу? Энэ ёс суртахуун уу? Энэ ер нь юу вэ?
    2017 оны 09 сарын 29 | Хариулах
  • Зочин (139.5.216.191)
    Засгийн газар танхимын зарчимаар ажиллаж хамтын хариуцлага хүлээдэг. Бүгдээрээ огцорчихоод нэг У.Хүрэлсүх нь Ерөнхий сайд болно гээд үхэн хатан явж байдаг. Энэ хүнд У.Хүрэлсүхэд бусдаасаа ичих нүүр, ёс суртахуун гэж байна уу. Бурхан минь!!!
    2017 оны 09 сарын 29 | Хариулах
  • Зочин (139.5.216.191)
    Засгийн газар хамтын хариуцлага хүлээж, танхимын зарчмаар ажилладаг. Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорно гэдэг нь хамтын хариуцлага хүээж байна гэсэн үг. Өөрөөр хэлвэл эрхэлсэн ажилдаа бүрэн бүрэлдэхүүнээрээ тэнцэхгүй байна гэсэн үг. Нэг үгээр хэлвэл ажлын хариуцлага алдаад бүгдээрээ ажлаасаа халагдаж байна гэсэн үг. Энэ нь шадар сайд асан Хүрэлсүхэд ч хамаарна. Өөрөөр хэлвэл шадар сайдын ажилд тэнцэхгүй ажлаасаа халагдсан Хүрэлсүхийг Монгол улсын Ерөнхий сайдаар томилох гэж байна. Энэ нь эрүүл ухаан уу? Энэ нь цэвэр ариун ёс суртахуун уу? Энэ хууль ёс уу?
    2017 оны 09 сарын 29 | Хариулах
  • topor (112.72.11.119)
    bid toporuudad toriin ergelt hiij toriig avch baigaag zovshoorohgui . hurelsuh arai bish ee . toriin ergelt hiij baina . ene hentiinhen er ni yasan hulgaichuud ve . dandaa urvah yum ?
    2017 оны 09 сарын 29 | Хариулах
  • Зочин (139.5.219.192)
    Тархины бяр байгаа юу
    2017 оны 09 сарын 29 | Хариулах
  • Иргэн (202.9.42.74)
    Хүрэл сүх гэдэг чинь Казино тоглож нам хувааж дуртай үедээ эхнэр хүүхдээ эмчлүүлнэ гээд гадаадад явчихдаг ирээд л мотоцикл унаад лхөгжим тоглоод л явдаг хүн мөн нүү мөнгө өнгөний нийгэмч мөндөө хөө яанадаа Монгол минь ойлгохоо байлаа
    2017 оны 09 сарын 29 | Хариулах
  • ОЙЖ ЯДААД БАЙХ ЮУ БНА АА (202.72.245.205)
    АМЖИЖ БААХАН ЮМ ШААХ ГЭЖ Л ЦАГ ХОЖИЖ БАЙХГҮЙ ЮУ ДАА
    2017 оны 09 сарын 29 | Хариулах
  • Зочин (150.129.142.113)
    МАН-ын хотын фракцийнхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын Холбооноос төрд шургалуулсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан,Эвлүүлэг нэрээр өөрсдийгөө хаацайлсан явуургүй жүжиг, Эргэж буцсан тооцоогүй шийдвэрүүд , Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ.
    2017 оны 09 сарын 29 | Хариулах
  • topor (112.72.11.103)
    he he topor yyd tord garaad l . ynen teneg yum aa . ard tumen teneg bish sh yy. toroo oorsdoo avya ? . toriig huvildaanii zamar avch baina sh yy dee
    2017 оны 09 сарын 29 | Хариулах
  • Дарь (27.123.214.88)
    Бүх юм шудрагаар яваасай. Бурхан минь!
    2017 оны 09 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.50.206.62)
    33102=45 эдгээр нөхдүүд зүгээр л сонгоно.Эд нарт төр түмэн сонин биш харин албан тушаал эрх мэдэл чухал.31 нөхөр одоо юу ч дуугарсаны хэрэггүй нэр цэвэр ажиллаад 2020 онд ахиж гишүүн болохоо л бодох хэрэгтэй дээНаад нөхдүүд юуч хэлээд нэмэргүй.Энхийн цагаан тагтаанууд яаж ажиллахаа тодоос тод харуулна.Түүний нь шүүмжлээд хэрэггүй.Дэмжээд гаргасан намын 188 нь шүүмжилнэ үү байна уу хаях л хэрэгтэй.Хуулийн дагуу гишүүнийхээ ажлыг маш сайн хийх л хэрэгтэй МАН-н31 гишүүн элнийг дагаж намирах хэрэггүй.
    2017 оны 09 сарын 29 | Хариулах
  • Зочин (183.81.171.134)
    УИХ-ын эрхэм гишүүдээ? Хүрэлсүхийг дан дээлтэй сайд санал болгохгшүй бол унагах ёстой шүү
    2017 оны 09 сарын 29 | Хариулах
    • Зочин
      Яг тийм. Бас ЗГ-ыг унагаахад гарын үсэг зурсан нөхдүүд сайд болох ёс зүй байхгүй
      2017 оны 09 сарын 29
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
    33 мин
  • COP17: Монголын сонгодог урлагийн тоглолт болно
    1 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
    2 цаг 45 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ
    2 цаг 59 мин
  • СОР17: Ногоон бүсэд Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөд нийсэн ухаалаг бизнесийн загварууд зэрэг асуудлыг хэлэлцэж байна
    3 цаг 24 мин
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
    4 цаг 12 мин
  • Ким Жон Уны бага дүү Д.Трампыг ахтай нь холбоо бариагүй гэж мэдэгдэв
    4 цаг 32 мин
  • Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
    4 цаг 48 мин
  • Дональд Трамп Ираныг БООМИЛОХ шинэ арга хэрэгжүүлж эхэллээ
    5 цаг 8 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар Их Британид буцаж ирэхээр болжээ
    5 цаг 14 мин
  • COP17: Ус, намгархаг газрыг хамгаалах нь ган, газрын доройтлыг бууруулах чухал шийдэл
    5 цаг 46 мин
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
    6 цаг 44 мин
  • Н.Учрал: Төр бүсээ чангалж, 1.4 их наяд төгрөгөөр төсвөө тодотгож байна
    7 цаг 53 мин
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
    8 цаг 9 мин
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
    8 цаг 57 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    9 цаг 23 мин
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
    9 цаг 44 мин
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
    10 цаг 19 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    10 цаг 21 мин
  • EWC 2026 тэмцээний хөшигний ард: Парис дахь The MongolZ багийн шинэ тоглогчийн анхны ярилцлага
    20 цаг 37 мин
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
  • Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • EWC 2026: The MongolZ багийн нээлтийн тоглолтын тойм ба NAVI-тай хийх тоглолтын таамаглал
  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Дорнын говиос Монголын шинэ хөгжил эхэлнэ
  • Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК