УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр 11.00 цагт ээлжит хуралдаан зарласан. Гэвч төлөвлөсөн цагаасаа нэлээд хоцорч эхэлсэн тус дөнгөж сая дуусчээ. Бүлгийн хурлаар Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томилуулах тухай асуудлыг хэлэлцсэн тул нэр дэвшигч тус хуралдаанд оролцсон байна. Бүлгийн хурлын дараа хэвлэлийн бага хуралтай. Залгуулаад УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах аж.