УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан дуусчээ. Бүлэг Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийн тухай хэлэлцээд үдээс хойшдоо санал солилцох нь зүйтэй хэмээн үзсэн байна. Харин МАН-ын бүлэг хуралдахгүй гэнэ. Учир нь өнгөрсөн долоо хоногт хуралдаж, Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар байр сууриа нэгтгэсэн гэлээ. Тиймээс өнөөдөр хуралдахааргүй болжээ.