Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Эрдэнэбат: У.Хүрэлсүхтэй Ардчилсан намын бүлгийн гишүүд уулзана

2017-10-02
0
ЖИРГЭХ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг  УИХ-ын намрын ээлжит чуулган хуралдаан эхэлсэнтэй холбогдуулан өнөөдөр /2017.10.02/ хуралдаж, шинээр байгуулагдах Засгийн газрын үйл ажиллагааны талаар, 2017 оны намрын чуулганаар хэлэлцэх хуулиуд болон бусад асуудлыг  хэлэлцлээ. Хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, Ажлын албаны дарга Д.Золжаргал нар мэдээлэл хийлээ.

 

 

Шинэ Засгийн газар бодлогын Засгийн газар байх ёстой

 

Шинээр байгуулагдах Засгийн газар, Ерөнхий сайдын үйл ажиллагаанд тавигдах шаардлагын асуудлаар УИХ дахь Ардчилсан намын бүлэг санал дүгнэлтээ гаргаж, Ерөнхий сайдад нэр дэвшигчтэй уулзаж,бодлогын хүрээнд хийгдэх ёстой асуудлаар санал солилцсоны үндсэн дээр УИХ-ын чуулганд ямар байр суурьтай орох вэ гэдээ шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шинэ Засгийн газар хамгийн нэгдүгээрт бодлогын Засгийн газар байх ёстой. Монгол Улсын тогтвортой байдлын үзэл баримтлал 2030 он гээд том үзэл баримтлалыг улс төрийн намуудтай хамтарч баталсан. Үүнд нийцсэн бодлогыг шинэ Засгийн газар зайлшгүй хийх ёстой. Харин том бодлого байхгүй жижиг зүйлээр оролдоод жижиг улс төр хийгээд, бие биеэ үзэн ядаад байвал энэ Засгийн газрын хувь заяа өмнөх унасан Засгийн газрын хувь заяа хоёр ижил болно. Тиймээс шинэ Засгийн газарт одоо ажиллах орон зай болоод хугацааны хувьд боломж нь бүрэн байгаа учраас  шинэ Засгийн газарт тавигдах шаардлагуудыг нэр дэвшигчид санал болгож, тавина. Нийтлэг шаардлагуудаас гадна Засгийн газрын бүтэцийг Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэмжээнд тавигдах шинэ бүтэцийг заавал явуулах ёстой гэдэг саналыг ярилцана.

 

Засгийн газрын бүрэлдэхүүнд ашиг сонирхолын зөрчилтэй нэг ч сайд байж болохгүй

 

Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд ашиг сонирхолын зөрчилтэй нэг ч сайд байж болохгүй. Болж өгвөл "давхар дээл" өмсөхгүй байх хэрэгтэй. Засгийн газар өөрөө гүйцэтгэх байгууллагын хувьд тусдаа УИХ-аас гарсан бодлого шийдвэрийн хүрээнд ажиллах бүрэн чадамжтай байх ёстой. Засгийн газрын хийж, хэрэгжүүлэх ёстой хэд хэдэн тулгамдсан асуудал байна. Тухайлбал, 2018 оны төсөвтэй холбоотой заалтууд. Засгийн газар бүтэцийнхээ шинэчлэлийг хийж чадвал төсвийнхөө шинэчлэлийг ч хийж чадна. Төсөвтэй холбоотой анхаарах хэд хэдэн асуудал бий. Төрийн захиргааны албаны данхайсан орон тоог цэгцлэх, төрийн албан хаагч болоод багш, эмч нарын цалингийн дундаж хэмжээ өрхийн хэрэглээнд хүрэхгүй болсон гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тиймээс хүрэлцэхүйц хэмжээний цалин хөлстэй болгох боломжийг Засгийн газар зайлшгүй судлаж, төсөвт суулгаж өгөх ёстой. Түүнчлэн бидний нийгмийн хөгжлийн ганц баталгаа болж ирсэн хүүхдийн мөнгийг бүгдийг олгох асуудал дээр Засгийн газар байр сууриа тодорхой болгох хэрэгтэй. Хүүхдийн мөнгө халамжийн мөнгө биш. Харин хүүхдийн мөнгө "Монгол Хүн"-ий хөгжлийн мөнгө. Тиймээс ч үе үеийн Засгийн газрын уламжлалыг шинэ Засгийн газар таслах ёсгүй.

 

Баялагын хуваарилалтын тухай хуулийн төслийг УИХ дахь Ардчилсан намын бүлэг дэмжинэ

 

Намрын чуулганаар хэд хэдэн бодлогын шинэжтэй хуулиуд хэлэлцэнэ. Үүнд:

 

-2018 оны төсөвтэй холбоотойгоор цөөнхийн дуу хоолойгоо тодорхой илэрхийлэх шаардлага үүсч байгаа. Ялангуяа нийгмийн хангамж, цалин урамшууллын асуудал дээр тодорхой заагтай олгох боломж нь шинэ Засгийн газарт байгаа.

 

-Үндсэн хуультай холбоотойгоор  ард нийтийн санал асуулга заавал явуулах ёстой гэсэн байр суурин дээрээ байгаа. Үндсэн хууль нийт ард иргэдийн ойлголцол, улстөрийн намуудын зөвшилцөл дээр батлагдах ёстой. Түүнээс үнэмлэхүй олонхийн шууд шийдэл дээр батлагдах ёсгүй.

 

-Банк санхүүгийн систем өөрчлөгдөх хуулиудыг хэлэлцэхээр байгаа. Тухайлбал, Хөрөнгө оруулалтын, Монгол Банкны тухай хууль зэрэг хуулиуд дээр УИХ дахь Ардчилсан намын бүлэг маш тодорхой байр сууриа илэрхийлнэ.

 

-Төрийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор  төрийн албаны мэргэшсэн байдалд онцгой анхаарах ёстой. Төрийн алба хаагчдын нийгмийн баталгаа болоод цалингийн асуудалд бол маш чухал.

 

-Ерөнхийлөгчийн санаачилсан Баялагын хуваарилалтын тухай хуулийг  УИХ дахь Ардчилсан намын бүлэг хамтарч оруулж ирэх нь зүйтэй гэж үзсэн. Иргэдийг  өрийн дарамтаас чөлөөлөхөд монголын баялагийг хэрхэн зөв шударга хуваарилах вэ гэдэг хуулийг боловсруулж байгааг бид дэмжиж байгаа.

 

Д.Эрдэнэбат: Эрх баригчид багш нарын асуудлыг зоосны нүхээр битгий хараасай

 

Мэдээллийн дараа УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат  сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

 

-Ерөнхий сайдад нэр дэвшигч байнгын хорооны хурал дээр багш, эмч нарын цалинг нэмэх боломжгүй гэсэн. Энэ асуудал дээр УИХ дахь Ардчилсан намын бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?

 

-Багш нарын асуудлыг зоосны нүхээр битгий хараасай. Учир нь энэ асуудал зүгээр л багш нарын цалингийн тухай асуудал биш. Монгол Улсын шинэ үеийг бэлдэхэд буюу суурь боловсролын нөхцөл байдал юунаас эхлэх ёстой вэ гэдэгт асуулга өгч байгаа зүйл гэдгийг эрх баригчид ойлгох хэрэгтэй. Мэдээж цалинг хүссэн хэмжээгээр нэмэгдүүлэх боломж байхгүй. Гэхдээ шинэ үеэ бэлдэхэд нөхцөл бололцоо, ур чадварыг бий болгоход уялдуулсан цалингийн шинэчлэл хэрэгтэй байгаа. Боловсролын системийн өөрчлөлтөд хэрэгтэй зүйл гэдэг талаас нь бид харж байгаа. Ерөнхий сайдад нэр дэвшигч энэ талаас нь уг асуудалд хандаасай гэж хүсч байна. Хоёрдугаарт, Хүүхдийн мөнгийг өгөхөд боломж байгаа, үгүйг ярих тухай асуудал угаасаа биш. Цөөхөн хүн амтай манай улсад хүүхдийн мөнгө бол хүн амын өсөлтөд оруулж байгаа хөрөнгө оруулалт гэдэг талаас нь харах хэрэгтэй. Тэгвэл төсөвт онцгой байр суурь эзлэх ёстой. Бусад хамалжуулаас илүү нэгдүгээрт шийдэх ёстой асуудал юм гэдгийг шинэ Засгийн газар ойлгох хэрэгтэй. Тиймээс бид энэ асуудлаар санал бодлоо илэрхийлнэ.

 

-Засгийн газрын бүтцийн асуудлаар УИХ дахь Ардчилсан намын бүлэг ямар байр суурьтай байна вэ?

 

-Асуудал нь яамдын тоондоо байгаа юм биш. Харин гол асуудал нь бид хэрвээ Монгол Улс 2030 он хүртэл тогтвортой байдлын үзэл баримтлалыг баталчихвал тэр хүрээндээ бүтэцийнхээ өөрчлөлтийг хийх зайлшгүй шаардлагатай гэж харж байгаа. Тухайлбал, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд нэг зүйл тусгачихсан байдаг. Тогтвортой үзэл баримтлалыг хангахын тулд Төрийн захиргааны төв байгууллага байгуулах тухай шийдвэр байдаг. Хамгийн энгийн байдлаар хэлвэл эдийн засаг хөгжлийн асуудлаар Монгол Улсад нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх төрийн төв байгууллага зайлшгүй шаардлагатай байгаа гэдэг саналаа бид хэлэх болно.

 

-Үндсэн хуулийн асуудлаар ард нийтийн санал асуулгыг цаг хугацааны хувьд хэзээ явуулах нь зохимжтой гэж үзэж байгаа юм бэ?

 

-Ард нийтийн санал асуулгыг хугацааны хувьд  шахаж, шаардахгүй. Харин урьдчилсан хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганаар оруултал нийт иргэдийн болон Үндсэн хуультай холбоотой төрийн болон төрийн бус байгууллага, улс төрийн намуудын саналыг ойлголцлын хүрээнд оруулж ирэх ёстой. Түүнчлэн Үндсэн хуулийг савлах хэмжээний маш олон өөрчлөлт оруулах нь байж болохгүй зүйл гэж харж байгаа.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
Н.Учрал: Төр бүсээ чангалж, 1.4 их наяд төгрөгөөр төсвөө тодотгож байна
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” нээнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Зочин (182.160.32.235)
    АН-ы хулгай нар нэг сэгний үнэр авч дээ. юу хусах гэж байгаа бол?
    2017 оны 10 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.9.40.18)
    Ерөөс энэ ардчилал гэгч тамын тогтолцоог устгая. Эрдэнэбат түүний хам хулгай нарыг шүүж буудвал таарна
    2017 оны 10 сарын 03 | Хариулах
  • zochin (202.9.42.207)
    toportoi uulzaj hor nairuulah ni de ynz ni ed nar eh barij baihda uursdu hiihgvi yasan ym bolomj ni baisan chingis samuurau hugjliin bank tumur zam geed uchnuun mungu zubchuulsan nobshnuud ed nariig bas shvvh udur ireh l baih
    2017 оны 10 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.131.225.249)
    AN hurgach nartai uym yariad hereggui il orniig orond oruulachihaad hev neg hoich ue maanii tulnu biz geed peediij baidag hulgachuud daa
    2017 оны 10 сарын 03 | Хариулах
  • зочин (202.9.42.80)
    Халзан сда та нар байхдаа яагаад энэ бүгдийг хийгээгүй юм.боломжгүй гээд хуцаад байсан одоо болох болчихсон уу.малнууд хардаа
    2017 оны 10 сарын 03 | Хариулах
  • Зочин (182.160.35.225)
    хүрлээ? чи хулгайч нартай уулзах ямар ч хэрэггүй. наадуул чинь чингэс самуурай бонд дахин төлөвлөлтөөс идсэн мөнгөө аргалуулж шалгуулахгүй гэсэндээ уулзаж тохирье гээд байгаам? гарамгайбаатар фортуун батбаяр батүүл чулуудай алтанхуяг дэнзэн с.эрдэнэ д.эрдэнэбат гээд бөөн сүрэг хулгайч нараас холхож байж барьж хорьж нөхөн төлүүл. тэгэхгүй бол он гараад татвар төлөгчдийн мөнгөөр төлүүлэх санаатай наад хулгай нар чинь
    2017 оны 10 сарын 03 | Хариулах
  • Зочин (66.181.180.58)
    Khurelsukh zaluuchuudiin holboond iluu tohiromjtoi. Ulsiin erunhii saidad... arai l bish. Uuchlaarai.
    2017 оны 10 сарын 02 | Хариулах
  • Зочин (182.160.37.248)
    АН-хаан амаа тат. ашгаа хувааж хүртсэн биз дээ
    2017 оны 10 сарын 02 | Хариулах
  • Зочин (46.233.116.170)
    Баттулга нь хурэлсух ан-ын зааварчилгаагаар ажиллахыг бэлдэж одоо улстержихее больж нийлье гэж цаасан малгай емсуулээд л. Ямар заваан тоглолтууд явж бнаа
    2017 оны 10 сарын 02 | Хариулах
  • Зочин (46.233.116.170)
    Ардчилсан намыхан хурэлсухэд даалгавар егсен гэнэ. Хурэлсух гэдэг бууны нохойтой болжээ Ан.
    2017 оны 10 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.50.206.62)
    Хүрэлсүх түүний нөхөд багш эмч нарын цалинг нэмэхгүй гээд байгаа биздээ.Өмнөх ЗГ-н сайд нэмэх хэрэгтэй гэхэд улстөр хийлээ гээд шүүмжлээд байсан Оюунэрдэнэ.Валютын санд орохгүй байсан гээд шүүмжлээд өмнөх ЗГ-г буруутгасан 1 шалтаг нь биздээ.Тэгсэн одоо валтын сангийн зээлийг үргэжилүүлнэ гээд байна.Ингэж туйлбаргүй ханлаж болох уу.өмнөх засгийг эргэж буцсан шийдвэр гаргасан гээд л унагаа биздээ.Одоо эргээд нөгөө буруу шийдвэрүүд гаргасан гээд унагасан ЗГ-нхаа шийдвэрийг ахиж үргэлжүүлнэ гээд байгаа нь зөв юм уу.Сайд болохгүй гээд байсан нөхдүүд ахиад л сайд болно гээд байна энэ чинь эрх мэдэл албан тушаал авах зорилготой байсан нь нотлогдож байгаа юм бишүү
    2017 оны 10 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • COP17: Монголын сонгодог урлагийн тоглолт болно
    30 мин
  • З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
    1 цаг 33 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ
    1 цаг 48 мин
  • СОР17: Ногоон бүсэд Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөд нийсэн ухаалаг бизнесийн загварууд зэрэг асуудлыг хэлэлцэж байна
    2 цаг 12 мин
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
    3 цаг 0 мин
  • Ким Жон Уны бага дүү Д.Трампыг ахтай нь холбоо бариагүй гэж мэдэгдэв
    3 цаг 20 мин
  • Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
    3 цаг 36 мин
  • Дональд Трамп Ираныг БООМИЛОХ шинэ арга хэрэгжүүлж эхэллээ
    3 цаг 56 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар Их Британид буцаж ирэхээр болжээ
    4 цаг 2 мин
  • COP17: Ус, намгархаг газрыг хамгаалах нь ган, газрын доройтлыг бууруулах чухал шийдэл
    4 цаг 34 мин
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
    5 цаг 33 мин
  • Н.Учрал: Төр бүсээ чангалж, 1.4 их наяд төгрөгөөр төсвөө тодотгож байна
    6 цаг 41 мин
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
    6 цаг 57 мин
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
    7 цаг 45 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    8 цаг 12 мин
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
    8 цаг 32 мин
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
    9 цаг 7 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    9 цаг 9 мин
  • EWC 2026 тэмцээний хөшигний ард: Парис дахь The MongolZ багийн шинэ тоглогчийн анхны ярилцлага
    19 цаг 25 мин
  • Esports World Cup 2026: The MongolZ vs Falcons 
    19 цаг 27 мин
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
  • Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • EWC 2026: The MongolZ багийн нээлтийн тоглолтын тойм ба NAVI-тай хийх тоглолтын таамаглал
  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Дорнын говиос Монголын шинэ хөгжил эхэлнэ
  • Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
24 баримт
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК