УИХ-ын намрын ээлжит чуулган өнөөдөр хуралдаж, Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэнэ. Чуулганы хуралдаан 10.00 цагаас эхэлнэ.
Өнгөрсөн долоо хоногт хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийг 100 хувийн саналаар дэмжсэн билээ. Тэгвэл өнөөдөр уг асуудлыг чуулганаар хэлэлцүүлэх юм.