УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр хуралдаана. Хуралдаанаар Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томилох асуудлыг хэлэлцэж байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилохыг гишүүд 100 хувь дэмжсэн. Мөн УИХ дахь МАН, АН-ын бүлэг У.Хүрэлсүхийг дэмжих байр сууриа нэгтгээд байгаа билээ. Чуулганы эхэнд Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томилуулах саналыг Ерөнхийлөгч Х.Баттулга танилцуулсан бол яг одоо Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Энхболд танилцуулж байна.
Сэтгэгдэл (2)