Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Оффшороос орж ирсэн 4,5 сая ам.доллар С.Баяртай холбоотой юу

2017-10-06
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхийлөгч  Х.Баттулга өнгөрсөн долдугаар сард уриалга гаргаж, хууль бус орлогоо нуудаг гэх оффшор бүсээс хөрөнгөө татаж, эх орондоо оруулж ирэх 49 хоногийн хугацаа өгсөн билээ. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооны мэдээлж байгаагаар энэ бүсэд хөрөнгөтэй, данстай гэх 49 монгол иргэн байгааг илрүүлсэн байдаг. Өнгөрсөн хугацаанд уг уриалгыг ажил хэрэг болгохын тулд Ерөнхийлөгч АТГ-ыхныг нэлээд шахсаны дүнд уг мэдээлэл нь 29 иргэнтэй холбоотой, эдгээр иргэдийн 23 нь төрийн албанд ажиллаж байсан болон хамааралтай байгааг тогтоосон. Улмаар Улсын Ерөнхий прокурор, АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлыг хэсэг хэргийг одоо ч үргэлжлүүлэн шалгасаар байгаа тухайгаа мэдээлдэг.

 

 

Хэргийг шалгах явц тийм ч бүтэлтэй болохгүй байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байсан ч тэдний нэгэн хүн аварсан нь Ч.Давааням. НИК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн дарга тэрбээр энэ бүсээс 4,5 сая долларын хөрөнгөө татаж, эх орондоо оруулж ирснээр тэдний ажлыг бага ч гэсэн үр дүнтэй болгосон юм. Мэдээж ийн зоригтойгоор хөрөнгөө татаж буй нь хууль хяналтынхны өмнө нүүр бардам байгаагийнх биз. Ардчилсан намыхан хүртэл түүнийг оффшор бүсэд хоёр данстай хэмээн мэдээлсэн ч хууль бус орлоготой гэдгийг нь тодруулж чадаагүй байдаг.

 

Гэхдээ тэрбээр хэвлэлийнхний хувьд тийм ч нэр цэвэр хүн биш. Өөрөөр хэлбэл түүний ойрын хүн болох Ерөнхий сайд асан С.Баяр алдарт хауснуудаасаа болж Ч.Даваанямын нэрийг нэлээд “хараар” будсан. АНУ-ын төрийн албадын олон нийтэд нээлттэй бүртгэл мэдээлэлд түүнийг тансаг зэрэглэлийн долоон байшинтай гэдэг нь тогтоогдчихоод байхад “Надад өөрийн эзэмшлийн ямар нэгэн байр сууц гадаадад байхгүй. Байх тийм шаардлага ч үгүй. Би Монголдоо амьдарч байгаа, цаашид ч амьдарна” хэмээн гүрийсэн түүний нууцлаг хөрөнгийг хэвлэлийнхэн нэг, нэгээр гаргаж ирсэн билээ. Энэ явцад эдгээр эрхэмүүдийн нэр холбогдсон нэгэн байрны сураг гарсан нь тэд хоорондоо ямар харилцаатай болох, цаашлаад хэдэн сая долларын байшинг бэлэглэх замаар өгч, авалцсан нь тодорхой болсон байдаг. Тиймээс л НИК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн дарга Ч.Даваанямын оффшор бүсээс оруулж ирсэн 4,5 сая ам доллар С.Баяртай холбоотой байж мэднэ хэмээн хардах үндэслэл болоод буй.

 

 

 

С.Баярын тухайд охидууд нь оффшор данстай гэдэг нь нэгэнт тодорхой болсон. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан  сэргийлэх тухай хуульд төрийн албанд ажиллаж байгаа болоод түүний хамаарал бүхий хүмүүсийг оффшор бүсэд данстай байхыг хориглосон.  Тиймээс өнгөрсөн наймдугаар сарын эхээр Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайдын албан тушаалаа хүлээлгэн өгөхөөр хүсэлт гаргасан ч түүний хүсэлтийг өнөөг хүртэл авч хэлэлцээгүй байгаа билээ.  

 

Ингээд С.Баяр болоод Ч.Давааням нарын сая гаруй долларын байрны талаарх мэдээллийг эргэн сөхөж байна.

 

С.Баярын экс эхнэр O.Гэрэлтуяа 2007 онд АНУ-д 164 кв.метр цоо шинэ байшинг 635 мянган доллараар худалдаж авчээ. Эзэмшигчээр Орсоогийн Гэрэлтуяа, Баярын Нандин, Баярын Бадамханд нар бүртгэгдсэн ч хожим  2011 онд 439 мянган доллараар зарсан байна.

 

 

Харин 2007 оны 11 сарын 21-нд буюу С.Баярыг Монгол улсын ерөнхий сайдаар томилохын урьд өдөр Баярын том охин Нандин Нью-Йоркийн Манхэттэн төвд орших Флэтайрон (Flatiron) гэдэг индүү хэлбэртэй эртний чамин барилгын ойролцоох тансаг хороололд 1 өрөө байрыг 895 мянган доллараар худалдан авсан байдаг байна. Б.Нандин 2010 оны 5 сараас хойш Манхэттэний тансаг байраа сарын 4,750-4,950 доллараар түрээслүүлж байгаад 2014 оны 5 сарын 5-нд 1,092,500 долларын үнэ хүргэж заржээ.

 

 Тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр 2009 оны 10 сарын 06-нд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурчихаад, 10 сарын 28-нд буюу хэдхэн хоногийн дараа өөрийн хүсэлтээр ажлаа өгөөд, элэгний өвчнөө эмчлүүлэх нэрийдлээр Канадтай хил залгаа оршдог АНУ-ын Вашингтон мужид очсон түүхтэй.

 

Харин 2010 оны 2 сарын 9-нд Эрдэнэбилэгийн Сувд гэдэг бүcгүй Ч.Давааням, Даваанямын эхнэр C.Шагдардулам нарын хамт 4516 NE 38th Street, Seattle-University District, WA 98105 хаягтай байшинг 1,290 долларaap худалдан авчээ. Үүний дараа 2012 онд Э.Сувд Вашингтон мужид “Gundel”нэртэй ХХК байгуулж, 2013 оны 1 сарын 10-нд Э.Сувд, Ч.Давааням, Даваанямын эхнэр C.Шагдардулам нар өөрсдийн нэр дээрх байшингaa “Gundel” ХХК-д бэлэглэсэн байна.  Түүнийг нь “Gundel” ХХК 1,488,000 долларaap заржээ.

 

Ч.Давааням энэ удаа С.Баярын залуу эхнэр байшин бэлгэлсэн бол өмнө нь буюу 2011 онд түүний анхны эхнэр О.Гэрэлтуяад Сиэтл хотын 322 кв.метр талбай бүхий байшинг бэлгэлсэн байжээ. Өөрөөр хэлбэл  бие биедээ бэлгэлдэг, хэт хямд, заримдаа ашигтай зардаг нь тэдний мөнгө угаах арга байж болохоор байгаа юм.

 

2013 онд Э.Сувд, С.Баяр нар хамтдаа амьдарч байсан Сиэтлийн 5 унтлагaны өрөө, 5 ариун цэврийн өрөөтэй, 510 кв. метр талбай бүхий байраа  $4,298,000 зарсан байдаг.  Ийм байдлаар хаанаас олсон нь мэдэгдэхгүй их хэмжээний үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгүүдийг эргэлдүүлэн мөнгө угаах байдлаар С.Баяр эхнэрүүд болон охидын хамтаар АНУ-д аж төрж түүний эл бизнест Ч.Давааням мөн хоёр дахь эхнэрийнхээ хамт оролцдог гэх мэдээлэл бий. Тэгвэл үүнийг батлах мэт түүний хамсаатнууд болон охид нь оффшор данстай гэх мэдээлэл баримттай гарсан. С.Баярын үл хөдлөх хөрөнгүүдийн асуудлыг Оюунтолгойн гэрээтэй холбоотой, шуудхан хэлэхэд гэрээ хийснийхээ хөлсөнд авсан байж болзошгүй хэмээн УИХ-ын гишүүн асан Г.Уянга АТГ-д шалгуулахаар өгсөн ч хэргийг прокуророос хаасан байдаг.  

 

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
Н.Учрал: Төр бүсээ чангалж, 1.4 их наяд төгрөгөөр төсвөө тодотгож байна
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” нээнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (19)

  • Хуцдаг гөлөг С.Баяр (86.23.30.147)
    Энэ Баяр Очирбат гуайгаас мөнгөгүй гээд мөнгө зээлэх гээд явж байсан хүн 2-3 жилийн дараа америкт яаж 7 байртай болчихсон юм ?
    2017 оны 10 сарын 13 | Хариулах
  • oyun (202.9.43.113)
    Turuus hulgailaagui bol ayam hamaatai yum tuuniige yund zarah ni ter hunii erh gadaad hurungu abah hudaldaa hiihed hereg boldog biz Harin TUUNII OROND OYU TOLGOIN ORLOGIIG MONGOL BANKAAR DAMJDAG BOLOH HEREGTEI TEGEHGUI BOL DOLLAR eroos buuhgui hulgaichuud ulam l osgood bna HUURAMVHAAR osgood hetsuu bna shuu MALNUUDAA
    2017 оны 10 сарын 07 | Хариулах
  • zochin (202.131.243.190)
    bagsh emch ard tumniig yduuruulaad bga hun chin ene s.bayr metchilen heseg buleg etgeed bgaa ymdaa.
    2017 оны 10 сарын 07 | Хариулах
  • Зочин (203.91.115.39)
    ҮХЭР удирдагчтай ҮХЭР монголчууд. Хууль бусаар төрийн өндөрлөгт байсан хүн баяжчаад байхад зүгээр л явуулаад байдаг наасан. Назарбаяв ерөнхийлөгч яаалаа! Бүх авилгалчдаа шоронд явуулж хөрөнгийг нь хураагаад нам дараа биз дээ? Астана хот ямар гоё болж байнаа. 3 хан сая хүнийг өлсгөөд байж байдаг энэ Төрийн авилгалчид, шар хувалзнуудыг бүгдийн дармаар бна.
    2017 оны 10 сарын 07 | Хариулах
  • uuu (69.143.242.91)
    АМЕРИКЧУУД АА МОНГОЛЫН КОММУНИСТУУДЫН УДИРДАГЧ ТАНАЙ ОРОНД АВИЛЛАГЫН МӨНГӨӨ УГААЖ АВААД БАЙГААГ ЮУ ГЭЖ ОЙЛГОХ ВЭ
    2017 оны 10 сарын 06 | Хариулах
  • zochin (24.1.124.58)
    americad amydardag mongolchuud zondoo houzetai bolson bid kapitalizm bauguulj baugaa biz dee xun xorongotei bolokh tusam busad ulsad talarxdag bid m9ngo9 oruulaad irenguut ing3j baibal xen oruulax u7 ? utaatai omxii xonxortoi xereldeed suugaad baikh uu tsomooroo odoo ooroor amydarch baij xogjil irne shuu bid tsooxuulee uchir neg negendee xairtai baiy
    2017 оны 10 сарын 06 | Хариулах
  • ШОРОНД ХИЙ БАЯР ЭЛБЭГЭЭГ (66.181.179.68)
    БАЯР ХУЛГААЧИЙГ ШОРОНД ХИЙХ БОЛСОН ЯМАР ДАВАРСАН БҮРЭН ЭРХТЭЙ ХУЛГААЧ БЭ? ЕРӨНХИЙЛӨГЧ БАТТУЛГАА ШУДАРГА ЗАН ОДООЛ ХЭРЭГТЭЙ БАЙН ШҮҮ ЭЛБЭГДОРЖ Ч НОТОЙ ХУЛГААЧ ШОРОНД ХИЙХ БОЛСОН ТЭГЖ БАЙЖ ШУДАРГА ЁС ЯРИНА ШҮҮ БАТТУЛГАА ТҮМЭН НҮД ХАРЖ БАЙГАА ШҮҮ ДАХИНД СОНГУУЛЬ БОЛОН ШД АРАА БОДМООР ЮМ ШУДАРГА БАЙ НАМЧИРХААД БАЙХ ЮМ БАЙХГҮЙ АМТАЙ БОЛГОН ХЭЛДЭГ ЮМ АНХААР ШОРОНД ХИЙ ӨӨР ЮМ БАЙХГҮЙ ТЭГЖ ШУДАРГА БОЛНО ТЭГЭЭГҮЙ ЦАГТ ЛУЙВАРЧИД ТӨРД ЯМАР НЭГ АРГААР ШУРГАЛАХ БОЛНО АНХААР ТӨРД ОРУУЛЖ БОЛОХГҮЙ
    2017 оны 10 сарын 06 | Хариулах
    • Зочин
      Хулгайч Баттулга та нар шиг тэнэг юмнуудыг 4.3 сая тоотой чулуу л хөөлгөө биз. Яг тэмцэж харагдийш дээ
      2017 оны 10 сарын 06
  • ШОРОНД ХИЙ БАЯР ЭЛБЭГЭЭГ (66.181.179.68)
    БАЯР ХУЛГААЧИЙГ ШОРОНД ХИЙХ БОЛСОН ЯМАР ДАВАРСАН БҮРЭН ЭРХТЭЙ ХУЛГААЧ БЭ? ЕРӨНХИЙЛӨГЧ БАТТУЛГАА ШУДАРГА ЗАН ОДООЛ ХЭРЭГТЭЙ БАЙН ШҮҮ ЭЛБЭГДОРЖ Ч НОТОЙ ХУЛГААЧ ШОРОНД ХИЙХ БОЛСОН ТЭГЖ БАЙЖ ШУДАРГА ЁС ЯРИНА ШҮҮ БАТТУЛГАА ТҮМЭН НҮД ХАРЖ БАЙГАА ШҮҮ ДАХИНД СОНГУУЛЬ БОЛОН ШД АРАА БОДМООР ЮМ ШУДАРГА БАЙ НАМЧИРХААД БАЙХ ЮМ БАЙХГҮЙ АМТАЙ БОЛГОН ХЭЛДЭГ ЮМ АНХААР ШОРОНД ХИЙ ӨӨР ЮМ БАЙХГҮЙ ТЭГЖ ШУДАРГА БОЛНО ТЭГЭЭГҮЙ ЦАГТ ЛУЙВАРЧИД ТӨРД ЯМАР НЭГ АРГААР ШУРГАЛАХ БОЛНО АНХААР ТӨРД ОРУУЛЖ БОЛОХГҮЙ
    2017 оны 10 сарын 06 | Хариулах
  • Зочин (31.73.36.87)
    Авилгал шалгаагүй юм бол 4.3 сая орлоо гээд баярлаад талархаад байгаа нөхдийг ойлгосонгүй. Ямар чамд очиж байгаа биш өнөөдөр орж ирээд маргааш гарах мөнгөнд юунд нь хөөрдөг байнаа? Ерөнхийлөгч авилгалтай тэмцэнэ гэж гарч ирж АТГ өвилгалтай тэмцэх гэж байгаа болхоос бусдын хоргол тоолж ажил хийсэн дүр эсгэдэг бол нэг панзчин жаахан мөнгө түр оруулж ирээд л асуудал дууслаа гэсэн үг.
    2017 оны 10 сарын 06 | Хариулах
  • Зочин (217.172.229.74)
    Tembuu bayar suvd ni bas kkkkk
    2017 оны 10 сарын 06 | Хариулах
  • Irgen (202.70.46.230)
    Munguu uuruu oruulaad irsen hyniig yahaaraa ingej yana byreer heldegee baina. Beznes hiij baisan munguu yah ni yamar hamaatai yum be. Mongolchuud uuruusuu deesh garsan hyniig doosh hiih gesen muutai zangaa hezee boloh bol.
    2017 оны 10 сарын 06 | Хариулах
  • Цнд (27.123.214.89)
    О. Т-г гэрээ нэрийн дор зарчихсан хүн чинь өдий зэрэгтэй амьдрах байх. О. Т-г олон хүн идсэн. Баяр баярцогт сайханбилэг сү батболд гм. Одоо ч идсаэр л... Хойшид ч идэх ходооднууд гарч ирнэ шүү
    2017 оны 10 сарын 06 | Хариулах
    • зочин
      Тэр үнэн. Гарын үсэг зурсны төлөө авсан мөнгө. Үүнийг илчилж оюутолгойн гэрээг цуцлахгүй бол монголчууд юу ч хүртэхгүй.
      2017 оны 10 сарын 06
  • Зочин (202.131.234.182)
    Ene s bajriig heregt tataachee
    2017 оны 10 сарын 06 | Хариулах
  • Зочин (66.181.187.240)
    Arai dawarch bnaa. Bidnii bayalgiig zarj bayajsan hulgaich bna!!
    2017 оны 10 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.179.30.194)
    Хятадад авлигачдын эд хөрөнгийг нь хураагаад дараа нь цаазлаад эд эрхтэнийг нь зарж улсад учруулсан хохирлыг нь барагдуулдаг юм байна. Баярын элэг муугаас биш бусад нь гайгүй байж мэднэ шүү. баярцогт долгой муугаас бусад нь гайгүй байж магад шүү.
    2017 оны 10 сарын 06 | Хариулах
    • Зочин
      Eleg ni zugeeree hudlaa chuluu hoolgoj ard tumneer orovduuleh gej sensaats hiij baihgui yu daa yun genen yum
      2017 оны 10 сарын 06
  • Бяцхан Төгөл хотхон (202.179.25.182)
    Цаг агаар хүйтэрч утааны улирал эхэлж буйтай холбогдуулж “Бяцхан Төгөл” хотхон нь маш дулаахан цэвэр тохилог 1 ба2 өрөө байруудаа таньд санал болгж байна. 25мкв-жижиг 1 өрөө-тавилгатай 35мкв-том 1өрөө-иж бүрэн тавилгатай 55мкв-том 2 өрөө-тавилгатай “Бяцхан Төгөл” хотхон нь эрүүл агаарт харуул хамгаалалттай, гэрэлтүүлгэ камертай, авто машины дулаан граж зогсоолтой, халуун хүйтэн устай, шалнаасаа халдаг, 00 дүштэй, гүний худагтай, 380-д холбогдсон, явган хүний зам талбай модтой. Нярай хүүхэдтэй болон жирэмсэн ээжүүдэд тохиромжтой. Холбоо барих утас 99118457,91190055
    2017 оны 10 сарын 06 | Хариулах
    • Zochin
      1m ni yamar vnetei bair we
      2017 оны 10 сарын 06
  • БАЯН ӨЛГИЙ СОШИАЛ МЕДИА ЭХ СУРВАЛЖ (138.197.183.200)
    Баян өлгийн цагдаагийн хурган дарга нарын нэг нь согтуудаа албан хаагчийг зодсон гэх мэдээлэл Баян өлгийн ард түмний чихийг халууцуулж ард түмний дургүйцлийг төрүүлээд гэнэ.Улаанбаатар хотоос ажлын хэсэг очсныг бодоход байдал ноцтой байгаа юм боловуу? энэ мэдээллийг ард түмнээс ихэд нууцалж байгаа сурагтай гэнэ..Ард түмэн энэ асуудал хулийн хүрээнд зөв шидэгдэнэ гэдэгт итгэж найдаж сууна гэнэ. Хэрвээ цагдаа хууль хяналтын хан хууль завхаруулбал шинэ ерөнхийлөгчид шууд хандахаар ард түмэн шивэр авир гэлцэж байна гэнэ шүү.. БАЯН ӨЛГИЙН ЦАГДАА ЮУ БОЛООД БАЙНА..
    2017 оны 10 сарын 06 | Хариулах
    • Зочин
      Цагдаагиин тусгайд 2 жилиин өмнө шинэ дэслэгчииг бүлэглэж зодож гэмтээсэн . Хөөрхии залуу эмнэлэгт удаан хэвтсэн ,өнчин ээжтэйгээ амьдардаг хөөцөлдөх хүнгүй тэгээд ч цег дарга чингис шууд халсан цагдаад зөв бурууг ялгана гэж байхгүй юм билээ. Оны ялгааны дарамт тэгээд нууц
      2017 оны 10 сарын 06
  • Зочин (66.181.160.63)
    Санжийн Баяр чинь тэгээд ХХБ-ны эзэн дуулиант САХАЛ хэмээх Эрдэнэбилэгийн хүргэн болж таарав уу???? Элбэгдоржийн толгойлсон МАНАН-гийнхан ч ёстой учир нь олдохоо байж хөл толгой нь мэдэгдэхээ байлаа.
    2017 оны 10 сарын 06 | Хариулах
  • зочин (150.129.140.194)
    Мөнгөө оруулж ир гэх, оруулаад ирэхээр нь элдвээр хэлэх eр нь яаж амьдрах ёстой болж байнаа. Баярын хуучин эхнэр чинь өөрөө орон байраа олоод суучих чадалтай, боловсролтой мундаг бүсгүй гэж ярьцгаадаг. Давааням гэдэг хүн төрд ажилладаггүй гэсэн. тэгээд ч бизнeс хийж эргэлдүүлсэн мөнгөө оруулаад ирж. Өөр юу хүсээд хэл амаа билүүдэцгээгээд байдаг юм бэ.
    2017 оны 10 сарын 06 | Хариулах
    • Zochin
      Tolgoi gj olgoi bolchihson vhsen nohoin otsgor bna da teneg guilagchin be yasan
      2017 оны 10 сарын 06
    • Зочин
      Яг үнэн. Юм уншаад ойлгодоггүй эргүү амьтан бна. Бас тэгээд угаадас горьлогч бололтой.
      2017 оны 10 сарын 06
    • Зочин
      chi iim erguu yumuu eswel hulsnii mal uu
      2017 оны 10 сарын 06
  • Зочин (182.160.35.233)
    БИШЭЭ БАТҮҮЛ 60 САЯ ДОЛЛАР ХАДГАЛУУЛСАН.
    2017 оны 10 сарын 06 | Хариулах
  • Иргэн (27.123.214.88)
    Баяр даогаа, уучлаарай. Таыг лихтенштайн улсад 60 ам доллар хадгалуулсан гэж хүн хэлсэн, үнэн үү??
    2017 оны 10 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • COP17: Монголын сонгодог урлагийн тоглолт болно
    34 мин
  • З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
    1 цаг 37 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ
    1 цаг 51 мин
  • СОР17: Ногоон бүсэд Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөд нийсэн ухаалаг бизнесийн загварууд зэрэг асуудлыг хэлэлцэж байна
    2 цаг 16 мин
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
    3 цаг 4 мин
  • Ким Жон Уны бага дүү Д.Трампыг ахтай нь холбоо бариагүй гэж мэдэгдэв
    3 цаг 24 мин
  • Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
    3 цаг 40 мин
  • Дональд Трамп Ираныг БООМИЛОХ шинэ арга хэрэгжүүлж эхэллээ
    4 цаг 0 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар Их Британид буцаж ирэхээр болжээ
    4 цаг 6 мин
  • COP17: Ус, намгархаг газрыг хамгаалах нь ган, газрын доройтлыг бууруулах чухал шийдэл
    4 цаг 37 мин
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
    5 цаг 36 мин
  • Н.Учрал: Төр бүсээ чангалж, 1.4 их наяд төгрөгөөр төсвөө тодотгож байна
    6 цаг 45 мин
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
    7 цаг 1 мин
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
    7 цаг 49 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    8 цаг 15 мин
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
    8 цаг 36 мин
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
    9 цаг 11 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    9 цаг 13 мин
  • EWC 2026 тэмцээний хөшигний ард: Парис дахь The MongolZ багийн шинэ тоглогчийн анхны ярилцлага
    19 цаг 28 мин
  • Esports World Cup 2026: The MongolZ vs Falcons 
    19 цаг 31 мин
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
  • Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • EWC 2026: The MongolZ багийн нээлтийн тоглолтын тойм ба NAVI-тай хийх тоглолтын таамаглал
  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Дорнын говиос Монголын шинэ хөгжил эхэлнэ
  • Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
24 баримт
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК