Өнгөрөгч сарын 22-нд НИТХ хуралдаж Ц.Сандуйг ажлаас нь чөлөөлсөн ч дараагийн даргаа тодруулж чадалгүй ажлын тав хоногийн завсарлага авсан. Энэ завсарлага өнгөрөгч долоо хоногийн даваа гарагт дуусч дахин хуралдсан ч НИТХ дахь МАН бүлгийнхэн дахин 5 хоногийн завсарлага авсан.
Тиймдээ ч НИТХ өнөөдөр даргаа сонгоно гэх хүлээлт нийгэмд буй. Тэгвэл НИТХ-ын ээлжит хуралдаан нэг цагаар хойшилжээ. НИТХ дахь АН-ын бүлэг нэг цагийн завсарлага авсан байна.
Анхны хуралдаанд НИТХ-ын даргад нэр дэвшигч Д.Баярсайхан, С.Амарсайхан нарын төлөө нууцаар санал хураасан ч хэн нь ч олоонхийн санал авч чадалгүй тэнцсэн. Харин АН-ын бүлгийнхэн энэ саналын хуудсаа цагаанаар нь өгсөн байдаг. Өнгөрсөн даваа гарагийн хуралдаанд энэ хоёр нэр дэвшигчийнхээ нэгийг нь тодруулж санал хураана гэж байсан ч тодорхой шийдэлд хүрэлгүйгээр дахин завсарлага авсан билээ.
Сэтгэгдэл (3)