УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2017.10.09/ 10:00 цагаас өргөтгөсөн хурал хийлээ. Хуралдаанд орон тооны бус зөвлөхүүд оролцож Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төсөл, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл болон бусад асуудлын талаар хэлэлцэж, санал бодлоо солилцон түр завсарлалаа. Энэ асуудлаар УИХ дахь Ардчилсан намын бүлэг маргааш үргэлжлүүлэн хуралдаж, хурлын дараа хэвлэлийн бага хурал зохион байгуулна.