УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэх байсан юм.
Гэвч АН-ын бүлэг хуучин Засгийн газрын боловсруулсан Төсвийн тодотголыг хэлэлцэхийг эсэргүүцэж нэг хоногийн завсарлага авлаа. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Төсвийн тодотголд дүн шинжилгээ хийхэд хууль зөрчсөн, алдаатай зүйл их байсан. Тиймээс бид дүгнэлтээ боловсруулж өгнө" гэлээ.