Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Я.Санжмятав тэргүүтэй төлөөлөгчид хоёр талын уулзалт хийв

2017-10-16
0
ЖИРГЭХ

Оросын Холбооны Улсын Санкт-Петербург хотноо 2017 оны 10 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд үргэлжлэх Олон Улсын Парламентын Холбооны (ОУПХ) Ассамблейн 137 дугаар чуулганд 150 гаруй орны зочид, төлөөлөгчид оролцож  байгаагаас 100 орчим парламентын тэргүүнүүд хүрэлцэн ирсэн байна. 

Уг Ассамблейд Улсын Их Хурлын дэд дарга Я.Санжмятав, УИХ-ын гишүүн Л.Болд, З.Нарантуяа, Д.Мурат нарын бүрэлдэхүүнтэй Монголын парламентын төлөөлөгчид оролцож байгаа юм.

 

Монголын парламентын төлөөлөгчид чуулганы хоёр дахь өдөр Таврический ордонд болсон “Шашин хооронд үндэсний хооронд яриа хэлцээ явуулах замаар соёлын олон  ургальч үзэл, энхийг урагшлуулах нь” сэдвийн хүрээнд болсон нэгдсэн хэлэлцүүлэгт оролцов.  

 

Үүний зэрэгцээ парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарч, чуулганд хүрэлцэн ирсэн гадаад орнуудын зочид, төлөөлөгчидтэй хоёр талын ажил хэрэгч уулзалтуудыг амжилттай хийлээ. Улсын Их хурлын дэд дарга Я.Санжмятав Тайландын Вант Улсын Үндэсний хууль тогтоох ассамлейн Гадаад хэргийн байнгын хорооны дарга Билабхан Сампатсири тэргүүтэй төлөөлөгчдийг өөрсдийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзсан. Хатагтай Билабхан Сампатсири уулзалтын эхэнд, Ази, Номхон далайн бүлгийн хуралдааныг Монгол Улс маш амжилттай, сайн даргалсанд талархал илэрхийлээд Тайландын Вант Улсын Үндсэн хуулийн төсөл, 2018 онд болох сонгууль зэрэг өөрийн орны улс төрд өрнөж буй үйл явдлын талаар дуулгаад хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцов.

 

Улсын Их Хурлын дэд дарга Я.Санжмятав хэлсэн үгэндээ, Монгол, Тайланд улсын хооронд дипломат харилцаа тогтоож, хамтын ажиллагаагаа эхлүүлснээс хойш удахгүй хагас зуун жилийн ой тохиох гэж байна. Сүүлийн жилүүдэд хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагаа идэвхжиж, парламентын бүлгэмүүдийн харилцаа эрчимжиж байгаа нь үр өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байна гэдгээ онцлон тэмдэглэв. Түүнчлэн тэрбээр, Тайландын Вант Улс Монгол Улсад  Элчин сайдын яамаа нээх асуудлыг талархан хүлээн авч, өөрсдийн боломжоороо тусалж, дэмжихээ илэрхийлэхийн зэрэгцээ Монголын үндэсний агаарын тээврийн МИАТ компани тус улс руу шууд нислэг хийхээр судалж байгааг дуулгаж, энэ асуудалд анхаарлаа хандуулахыг хүслээ.

 

Мөн энэ үеэр  Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, З.Нарантуяа, Д.Мурат болон БНХАУ-ын Бүх хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны гишүүн, Гадаад хэргийн хорооны дэд дарга Ван Шяочу тэргүүтэй төлөөлөгчдийн хоёр талын уулзалт боллоо. Улсын Их Хурлын гишүүн Л.Болд уулзалтын эхэнд, Монгол, Хятадын харилцааг өргөжүүлэн бэхжүүлэхэд хоёр орны парламентын бүлгэмийн хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг онцлон тэмдэглэв. Түүнчлэн Улсын Их Хурал дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн гишүүд энэ ондоо багтаад БНХАУ-д айлчлахаар төлөвлөж буйг дуулгалаа.

 

Ноён Ван Шяочу  хэлсэн үгэндээ, Монгол, БНХАУ олон жилийн турш сайн хөршийн харилцаатай байж ирсэн. Манай улс сайн хөршийн энэхүү найрсаг хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд идэвх чармайлт гарган, харилцаагаа бэхжүүлэхэд ямагт анхаарч байдаг. Иймд Монгол Улсын Их Хурал дахь Монгол-Хятадын найрамдлын бүлгийн айлчлалыг талархан хүлээн авч байна гэв. Тэрбээр мөн Монгол, Хятадын хамтын ажиллагааг хөгжүүлэхдээ хоёр талын чухал, эмзэг сэдвийг ойлгож, харилцан хүндэтгэн замаар хамтран ажиллах шаардлагатайг онцолж байлаа.

 

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын дэд дарга Я.Санжмятав БНХАУ-ын төлөөлөгчдийн тэргүүн, Бүх хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын тэргүүлэгч Жан Пинтай уулзав. Хоёр тал парламент хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлсэнээр Монгол, БНХАУ-ын харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн бэхжүүлж байгаагаа харилцан илэрхийлэв.

 

Дараа нь Улсын Их Хурлын дэд дарга Я.Санжмятав Олон Улсын Парламентын Холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшигч, Мексикийн Конгрессын сенатор, Гадаад харилцааны хорооны дарга  Габриэль Барроныг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа.

 

Улсын Их Хурлын  дэд дарга Я.Санжмятав эх орондоо байхдаа сарын өмнө уулзалт хүссэн захидлыг хүлээн авсан гэдгийг илэрхийлэхийн ялдамд Олон Улсын Парламентын Холбооны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөд нь өөрсдийн боломж, бололцоогоор дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв. Мөн тэрбээр Монгол, Мексик улс хамтын ажиллагаагаа өргөжүүлж, эрчимжүүлэхийн зэрэгцээ хоёр орны Элчин сайдын яамдыг байгуулахад онцгойлон анхаарах, Монгол Улс АПЕК (Ази, номхон далайн Эдийн засгийн хамтын ажиллагаа)-т гишүүнээр элсэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсэв. 

 

ОУПХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшигч хатагтай Габриэль Баррон энэ удаагийн чуулга уулзалтын төлөөлөгчийн бүрэлдэхүүний ахлагчаар ирснийг тэмдэглээд хоёр улс харилцан Элчин сайдын яам байгуулах асуудал болон Монгол Улс АПЕК-ийн гишүүнээр элсэхэд онцгойлон анхаарч ажиллахаа мэдэгдлээ.

 

Улсын Их Хурлын дэд дарга Я.Санжмятав тэргүүтэй төлөөлөгчид маргааш ОУПХ-ны Парламент хоорондын холбооны орлогч дарга, ОХУ-ын Холбооны зөвлөлийн Гадаад харилцааны асуудлаархи  Байнгын хорооны дарга Косачев Константин Иосифавичтай уулзана гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
Н.Учрал: Төр бүсээ чангалж, 1.4 их наяд төгрөгөөр төсвөө тодотгож байна
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” нээнэ
А.Үйлстөгөлдөр: Улс орнууд цэрэг, зэвсэглэлдээ зарцуулдаг 2.9 их наяд ам.долларыг байгаль эхдээ зориулсан бол асар их эерэг нөлөө үзүүлэх байсныг дэлхий нийтээрээ бодох цаг иржээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
    28 мин
  • Ким Жон Уны бага дүү Д.Трампыг ахтай нь холбоо бариагүй гэж мэдэгдэв
    48 мин
  • Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
    1 цаг 4 мин
  • Дональд Трамп Ираныг БООМИЛОХ шинэ арга хэрэгжүүлж эхэллээ
    1 цаг 23 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар Их Британид буцаж ирэхээр болжээ
    1 цаг 30 мин
  • COP17: Ус, намгархаг газрыг хамгаалах нь ган, газрын доройтлыг бууруулах чухал шийдэл
    2 цаг 1 мин
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
    3 цаг 0 мин
  • Н.Учрал: Төр бүсээ чангалж, 1.4 их наяд төгрөгөөр төсвөө тодотгож байна
    4 цаг 9 мин
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
    4 цаг 25 мин
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
    5 цаг 13 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    5 цаг 39 мин
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
    6 цаг 0 мин
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
    6 цаг 35 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    6 цаг 37 мин
  • EWC 2026 тэмцээний хөшигний ард: Парис дахь The MongolZ багийн шинэ тоглогчийн анхны ярилцлага
    16 цаг 52 мин
  • Esports World Cup 2026: The MongolZ vs Falcons 
    16 цаг 55 мин
  • Дэлхийн хүнсний форумын Монголын залуучуудын зөвлөл байгуулагдлаа
    22 цаг 7 мин
  • Э.Батшугар: 179 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авахаар үнийн санал ирүүллээ
    23 цаг 13 мин
  • Д.Трампын Ким Жон Унтай харилцаагаа муутгахгүй байх арга
    23 цаг 33 мин
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
    23 цаг 51 мин
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган Улаанбаатар хотноо маргааш эхэлнэ
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • 1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
  • Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • EWC 2026: The MongolZ багийн нээлтийн тоглолтын тойм ба NAVI-тай хийх тоглолтын таамаглал
  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Дорнын говиос Монголын шинэ хөгжил эхэлнэ
24 баримт
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК