Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”Багш, эмч нарын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэх боломжийг ЗГ бий болгох, хэрэгжүүлэх ёстой”

2017-10-16
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Бага дунд боловсролын удирдлагын шинэчлэл” олон улсын чуулган Төрийн ордонд болж байна. Уг олон улсын чуулганд Монгол Улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад, Бүгд Найрамдах Тува, БНХАУ-ын ӨМӨЗО, Шинжаан-Уйгарын өөртөө засах орны багш, судлаачдын төлөөлөл оролцож байгаа юм.  

Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга олон улсын чуулганы нээлтэд оролцож үг хэллээ.

 

Монгол улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ:

 

“Чуулганы төлөөлөгчид эрхэм багш нар аа,

 

Хүндэт зочид оо,

 

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэж, чуулганы ажилд амжилт хүсье.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Бага дунд боловсролын удирдлагын шинэчлэл” олон улсын чуулган болж байна. Энэхүү чуулганд ач холбогдол өгч ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсын Боловсрол, шинжлэх ухааны орлогч сайд Роман Шининээр ахлуулсан төлөөлөгчид, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамны мэргэжилтэн Жаргалма Дондокова, ОХУ-ын гавьяат багш Чимитовоор ахлуулсан төлөөлөгчид, БНХАУ-ын ӨМӨЗО-оос Өвөрмонголын Их сургуулийн Монгол судлалын дээд сургуулийн профессор Н.Бөххадаар ахлуулсан төлөөлөгчид, Шинжаан-Уйгарын өөртөө засах орны дунд сургуулийн захирал, багш нарын төлөөлөгчид, БНСУ болон Монгол Улсын ЕБС-иудын захирал, багш нар, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын хүрээлэн, Нийслэлийн боловсролын газрын 800 гаруй төлөөлөгч энэхүү чуулганд оролцож байгаад дахин баяр хүргэе.

 

Энэхүү чуулган боловсролын салбарт томоохон байр эзэлдэг бага дунд боловсролын асуудал, цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлоход үнэтэй хувь нэмэр оруулсан чуулган байгаасай гэж хүсье.

 

“Бага дунд боловсролын удирдлагын шинэчлэл” олон улсын чуулганы зорилго нь хүүхдийг хүн, иргэн болж төлөвшихөд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг бага, дунд боловсролын хөгжил, удирдлагын шинэчлэлийн асуудлыг хэлэлцэж, цаашдын хөгжлийн чиг хандлагыг шинэчлэн сайжруулахад оршиж байгаа юм байна.

 

Энэ бол маш өргөн хүрээтэй, өнөөдөр монголын нийгмийн түлхүүр асуудлуудын нэг мөн.

 

Улс орнуудын хөгжлийг өндөр шилэн байшин, хурдан машин тэрэг, техник технологиор хэмжиж, дүгнэдэг хандлага үеэ өнгөрөөж, хөгжил гэдгийг хүнтэй холбон үзэх нь илүү бодитой хандлага болжээ. Хүний хөгжил, ард иргэд маань боловсролтой байж чадаж байна уу, эрүүл амьдарч байна уу, энэ бүхнийг хангах орлоготой ажил хийж чадаж байна уу гэсэн суурь асуудлууд хөгжлийг тодорхойлдог болсон. Монголын нийгмийн хөгжлийг боловсролгүйгээр төсөөлөх аргагүй. Тэр дундаа бага, дунд сургуульд хүүхдүүд хүн болж төлөвших хамгийн чухал үеэ өнгөрөөж байгааг мартаж болохгүй.

 

Тийм учраас бага, дунд боловсролыг нийгэм, улс төр, хөгжлийн суурийг тавьж байгаатай зүйрлэн хэлж болно. Бага, дунд боловсролын удирдлага нь: нэгд, хүүхэд бүрийн боловсрол эзэмших тэгш эрхийг хангахаас гадна ирээдүйн амьдралд нь бэлтгэж өгөх үүрэгтэй. Хоёрт, хүүхдүүдийн амжилттай суралцах явцад гол нөлөө үзүүлэх, энэ ажлыг хөтлөн явуулах багшийн чанарт анхаарах хэрэгтэй.

 

Багшийн үнэлэмжийг зохист хэмжээнд байлгахад төрийн бодлого төдийлэн чиглэж чадахгүй байгааг залруулах хэрэгтэй. Энэ цаг үест багш, эмч нар цалингаа нэмэгдүүлэх шаардлага тавьж байгаа нь зүй ёсны юм. Хүүхдэд чанартай боловсрол олгохын тулд, үүнд хүч хөдөлмөр, сэтгэл оюунаа бүрэн зориулахын тулд багш амьдралд нь хүрэлцэхүйц цалинтай байх ёстой. Миний хувьд байгалийн баялгийн удирдлагыг Үндсэн хуульд нийцүүлэх, орлогыг оновчтой болгох, зөв хуваарилах замаар багш, эмч нарын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэх боломжийг Засгийн газар бий болгох, хэрэгжүүлэх ёстой  гэж үзэж байгаа. Энэ тал дээр ч Засгийн газарт саналаа хэлнэ.   

 

Боловсрол эзэмшинэ гэдгийг их мэдлэг олж авах, эсвэл ажил хөдөлмөрт орох бэлтгэл гэхээс илүү амьдралын үнэт зүйл, утга учир болон хүний мөн чанар, ёс зүй, уламжлалыг сэтгэл зүрхээрээ ойлгон мэдэрч, нийгмийн ашиг сонирхолд өөрийгөө зохицуулах чадвар гэж үзэх хандлага давамгай болж байна. Боловсролоор дамжуулан харилцан ойлголцол, итгэлцэл, хүндэтгэлд суралцсанаар нийгмээрээ, хамтдаа аз жаргалтай амьдрах, сайхан амьдралыг цогцлоох хүсэл тэмүүллийг бадраах ёстой.

 

Нийгэмд үүссэн саад бэрхшээл, сааралт бууралтын үндсийг ухаж үзэхээр яах аргагүй боловсролын тогтолцоо, боловсролын удирдлага руу хөтлөөд байгаа юм.

 

Иргэдийн суурь хүмүүжил, суурь мэдлэг, суурь хандлага нь нийгмийн асар олон асуудлын зангилаа болж, ирээдүйн үр дагаварыг тодорхойлж байгаа учир өнөөдөр та бүхний энд хуран чуулж, хэлэлцэж байгаа асуудлууд маш чухал, маш бодитой юм. Та бүхнийг үр дүнтэй хуралдаж, амьдралд шууд хэрэгжих, үр дүн нь нийгэмд ач холбогдол тусгалаа өгөх шийдвэрүүд гаргаасай гэж хүсч байна.

 

Чуулганд оролцож, чуулганыг зохион байгуулж байгаа та бүхэнд амжилт хүсье. Баярлалаа” гэлээ.

 

ЭХ СУРВАЛЖ: http://www.president.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    18 цаг 25 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    18 цаг 33 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    23 цаг 50 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК