Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Баттулга: Монгол Улсаар овоглогдох Засгийн газар шүү гэдгийг анхаараарай, улстөржилт хэрэггүй

2017-10-17
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Засгийн газрын гишүүн, сайдад нэр дэвшсэн УИХ-ын гишүүдийг өнөөдөр бүрэн бүрэлдэхүүнээр нь хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг нар оролцов.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын эхэнд хэлэхдээ “Түрүүчийн Засгийн газар нэг жил гурван сар орчим ажилласан. “60 тэрбум”-ын гэх Монгол Улсын төрийн ажлыг зарж үрсэн асуудал энэ үеэр гарч байсан. Шинэ Засгийн газар энэ сэдвийг битгий мартаарай. Ийм бодол санаатай байна.

 

Хууль зүйн сайдад Ц.Нямдорж гишүүн нэр дэвшиж байна. Ц.Нямдорж  гуай 7 дахь удаагаа УИХ-д сонгогдсон. Хамгийн олон сонгогдсон гишүүн. Шударга ёсыг та их ярьдаг. Өнөөдөр нийгэмд шударга ёс хамгийн их үгүйлэгдэж байгаа. Хатуу чиг бодлоготой байгаарай. Өчигдөр болж байгаа асуудлуудыг хар. 13 настай хүүхдийн амийг зочид буудалд хөнөөсөн. Хоёр сар өнгөрөөд байна. Тэр хүн өөрөө наранд явж байна гэж байна. Яагаад түүнийг барьж хорьдоггүй юм. Тэр 5 настай хүүхдийн асуудал байна. Статистик тоогооор жилд 200 орчим насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлэлд өртсөн байна. Энэ бол зөвхөн илэрсэн тоо. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эмч 10 мянган төгрөг байхгүй учраас 5 настай хүүхдэд үзлэг хийхэд асуудалтай байна гэсэн байна. Ийм сэтгэлгүй хүнийг шууд ажлаас нь халах хэрэгтэй.

 

БСШУСЯ нэг жил 3 сарын хугацаанд 3 удаа сайдаа сольсон. Боловсрол бол асар их асуудалтай байгаа салбар. Дэд сайд нь элчингээр томилогдсон байна. Төрийн нарийн бичгийн даргыг хольж сольсон байна.

 

Би У.Хүрэлсүхтэй олон удаа санал солилцсон. Өнөөдөр У.Хүрэлсүх гэдэг хүн байхгүй шүү. Х.Баттулга гэдэг хүн байхгүй шүү. Монгол Улс бидний дээр байгаа шүү. Хамтарч ажиллана. Ингэхийн тулд илэн далангүй ярилцана. Өнөөдөр бид Монгол Улсаар овоглогдохгүй юм бол нам гэдэг зүйлийг түрүүлж тавиад байна.

 

Зам тээврийн хөгжлийн сайдад Ж.Бат-Эрдэнэ гишүүн дэвшээд байна. Намайг Зам тээвэр, хот байгуулалтын сайд байхад Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүн. 2010 онд УИХ-аар батлагдсан төмөр замын бодлогыг явуулна гэж ойлгож байна. Ж.Бат-Эрдэнэ  энэ ажилд өөрөө гардаж оролцож байсан. Өнөөдөр бид төмөр замаа барих ёстой. Яаж ийж байгаад үүн рүү орох ёстой. Монголчуудыг хамгийн их ажилтай болгодог салбар бол дэд бүтэц. Өнөөдөр дэд бүтцэд ажлын байрыг гаднынханд өгч байна. Ажилгүйдэл эндээс ундарч гардаг.

 

Моргейжийн асуудал байна. Х.Баделхан гишүүн Барилга, хот байгуулалтын яаманд дэвшиж байгаа. Моргейжийн 8 хувийг зогсоосон. Ажлын байрууд байхгүй. Зарагдаагүй 80 мянга орчим орон сууц байна. Багш, эмч нарыг орон сууцжуулахад үүний нэг хэсгийг гаргаж болно. Цалин нэмж чаддагүй юм бол эмч, багш нарыг орон сууцанд оруулъя гэж У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болсных нь дараа хэлж байсан.

 

Уул уурхай дээр Д.Сумъяабазар очиж байна. Уул уурхайг өнөөдөр үнэхээр өөрчлөхгүй бол болохоо байсан. Энэ салбартай орооцолдсон хүмүүсийг Засгийн газарт оруулж ажиллуулмааргүй байгаа юм. Тэд орж ирээд нийгмийг авлигатай болгодог. Асуудалтай болгодог.

 

Д.Цогтбаатар гишүүн Гадаад яаманд яригдаж байгаа. Сая Ц.Мөнх-Оргил Гадаад харилцааны яаманд очоод Ц.Мөнх-Оргилын гадаад бодлого явсан шүү. Гадаад яамны бодлого гэж байх ёсгүй. Монгол Улсын гадаад бодлого гэж байх ёстой. Тэр тусмаа сайдын гадаад бодлого гэж байх ёсгүй. Үүн дээр анхаарч ажиллаарай. Панамын асуудал өөр дээр чинь гардаг. Үүнийхээ үнэн худлыг дараа нь тайлбарлах хэрэгтэй шүү.

 

Ч.Хүрэлбаатарын хувьд асуудал их байгаа. Уул уурхайтай холбогдсон энэ сайдыг би зөвшилцмөөргүй байна. Бусдыг нь УИХ-аар оруулах байх аа. Г.Занданшатарын хувьд туршлагатай.

 

Дахиад хэлье. Монгол Улсаар овоглогдох Засгийн газар шүү. Монгол Улсаар овоглогдож байгаа Ерөнхийлөгч байна. Монгол Улсаар овоглогдож байгаа Ерөнхий сайд байна. Монгол Улсаар овоглогдож байгаа Засгийн газар байна шүү. Үүнийг дахин дахин хэлье. Баярлалаа” гэв.

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Ерөнхийлөгчид баярлалаа. Засгийн газрыг бүрдүүлэх асуудлаар зөвшилцөх хариуг хуулийн хугацаанд өгсөнд талархаж байна. Мөн шинээр томилогдох сайд нар, Засийн газрын бүрэлдэхүүнийг бүрэн бүрэлдэхүүнээр нь хүлээн авч, анхаарах зүйл болон Ерөнхийлөгчийн хувьд санал бодлоо илэрхийлсэнд баярлаж байна. Манай Засгийн газрын танхим хуульд захирагдаж, улс орноо эрхэмлэж, эдийн засгийн хүндрэл бэрхшээлтэй байдлаас гаргахын тулд бүх боломж бололцоогоо дайчилж ажиллах болно гэдгээ Ерөнхийлөгч танд хэлье. Түрүүн та хэллээ. Бидэнд улс төр хэрэггүй. Зөвхөн Монгол Улсын эрх ашгийн төлөө, хүндрэл бэрхшээлээс гарахын төлөө ажиллана. Нийгэмд шударга ёс тогтоох ёстой гэдэгтэй санал нэгтэй байна. Шударга ёсыг сэргээх нь чухал. Хууль хяналтын байгууллага улс төрийн гар хөл болж, улс төрд ордгийг таслан зогсооно. Монгол хүн айх аюулгүй амьдрах ёстой. Хамгийн гол нь эдийн засгийн уналтыг зогсоож, эдийн засгийг сэргээх чиглэлд ажиллана.

 

Давхар дээл гэдгийг олон нийтийн зүгээс шүүмжилдэг. Энэ удаа би кабинетаа УИХ-ын гишүүдээс бүрдүүлж байгаа. Ерөнхий сайд өөрөө УИХ-ын гишүүн биш. Ерөнхий сайд Засгийн газрын танхимынхаа 50 хувьтай тэнцдэг гэдэг. Ерөнхий сайд парламентын гаднаас томилогдсон учраас танхимаа УИХ-ын гишүүдээс бүрдүүлсэн. Судалгаа хийж үзэхэд дэлхийн хөгжилтэй, хөгжлөөрөө тэргүүлж яваа улс орнууд Засгийн газраа парламентын гишүүдээсээ бүрдүүлсэн байдаг юм байна. Европт ИБУИНВУ, ХБНГУ, Азиас Япон, Сингапур, Малайз, Австрали, Шинэ Зеланд байна. Мөн Канад байна. Энэ улсууд Засгийн газраа парламентын гишүүдээсээ бүрдүүлж, Засгийн газар нь тогтвортой байдаг. Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг парламент дээр хамгаалж авч гардаг. Ялангуяа эдийн засгийн хүндрэл, бэрхшээлтэй үед Засгийн газрын гишүүдийг УИХ-аас бүрдүүлэх нь УИХ, Засгийн газрын үйл ажиллагаа, харилцааг сайжруулж, тавьсан зорилтуудаа хэрэгжүүлэхэд тус дөхөмтэй юм. Ийм асуудлууд тавьж байгаагаа Ерөнхийлөгчид илтгэе. Баярлалаа” гэлээ.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Хүмүүсийн хамгийн их шүүмжилж байгаа зүйл бол энэ сэдэв байгаа. Би давхар дээл гэж ярих дургүй. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байна гэдэг нь УИХ дээр асуудал үүсдэг тал бий. УИХ дээр батлагдаад маргааш нь огцрох асуудал яригдана. Бид улс төрд олон жил явсан хүмүүс бүгд мэдэж байгаа. Засгийн газрын гишүүний хариуцсан яамных нь асуудал УИХ-д ороход сайд нь байхгүй байвал гишүүд асар их дургүйцдэг. Үүнээс болж огцрох асуудал яригддаг. Үүнийг анхаарна шүү. Давхар дээл гэдгээр гуравдугаар ээлжийнхэн орж ирэх асуудлыг хөндөх учраас дахин анхааруулахад сайд болсон гишүүд УИХ-даа суух ёстой шүү. Дэд сайдууд байгаа учраас өөрсдөө УИХ дээр байх ёстой. Тэгэхгүй бол огцруулах асуудал хөндөгддөг сэдэв болдог зовлон бий шүү. Амжилт хүсье.

 

Дахиад хэлье. Унасан улс орныг босгоно гэсэн ирмүүн хүсэл бүгдэд нь байгаа гэж би ойлгож байгаа шүү. Улстөржмөөргүй байна. Хангалттай улстөржлөө. 3 сая хүнтэй улс оронд улстөржөөд юу болдгийг 27 жилд хангалттай харлаа. Байгаа байдлаа эргэж нэг хармаар байна. Ажил хийе. Баярлалаа” гэлээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
Н.Учрал: Төр бүсээ чангалж, 1.4 их наяд төгрөгөөр төсвөө тодотгож байна
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” нээнэ
А.Үйлстөгөлдөр: Улс орнууд цэрэг, зэвсэглэлдээ зарцуулдаг 2.9 их наяд ам.долларыг байгаль эхдээ зориулсан бол асар их эерэг нөлөө үзүүлэх байсныг дэлхий нийтээрээ бодох цаг иржээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • Зочин (202.70.46.236)
    Ажлын өндөр амжилт хүсье.Очсон салбартаа мэрийж ажиллаарай. Хувийн эрх ашгаа хойхно тавьж ард түмэндээ амласан амлалтаа биелүүл шударга байгаарай.
    2017 оны 10 сарын 17 | Хариулах
  • Г.Ганболд (112.72.11.108)
    Засгийн газрын сайд нарыг Ерөнхийлэгч дэмжиж зөвшөөрч байна гэж ойлгож байна.Сайд нар минь томилогдоо ард түмнийхээ төлөө амьдрал.улс орныхоо хөгжилийн төлөө ажилаарай.Та нартаа ажлын амьжилт хүсэе
    2017 оны 10 сарын 17 | Хариулах
  • Г.Батнасан (103.194.176.98)
    Элбэгдорж шиг популизм хийсэнгүй. Хүрэлбаатарыг харин ч дэмжээд байгаа юм биш үү?
    2017 оны 10 сарын 17 | Хариулах
  • Ххрамсаотай (202.70.46.216)
    Зикагийн амнаас гардаг хар муу санаа агуулсан үгнүүд Женкогийн амнаас гарч байхюм
    2017 оны 10 сарын 17 | Хариулах
    • erka erka
      SHAROF AMAA TAT CHI INGEJ IL TOD ZANGARAGTAI HELJ CHADAHUU????
      2017 оны 10 сарын 17
    • Зочин
      Зайл хужаа
      2017 оны 10 сарын 17
  • azaa (66.181.176.217)
    давхар дээл гээд байх юм чадвартай чадаж байвал дан байна уудавхар байсан ч хамаа алга чадах чадахгуй л асуудал еронхийлэгч оороо сайд байхадаа томор замыг естой явуулаагуйдээ
    2017 оны 10 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.9.43.77)
    САГИЙН САЙД ХӨГЖЛИЙН БАНК, ТӨРИНЙ БАНК, БОНД ТӨМӨР ЗАМ, МОНГОЛ БАНК ҮНЭ ТОГТВОРЖУУЛАХ ГЭЭД ГАРСАН МӨНГИЙН ЗАРЦУУЛАГТЫГ САНХҮҮ ТАЛААС БҮРЭН ШАЛГАЖ ЗӨРЧИЛТЭЙ ЗҮЙЛИЙГ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГАД ШИЛЖҮҮЛЭН ШАЛГУУЛААРАЙ. ЕРӨНХИЙЛӨГЧ ТӨМӨР ЗАМ, АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК НЭРЭЭР УЛССА АВЧ ҮРГҮЙ ЗАРЦУУЛСАН МӨНГӨНИЙ БУЛХАЙГ ГАРГАЖ ИРХЭ ХҮН БОЛ САНГИЙН САЙДАД ЭНР ДЭВШИГЧ Ч. ХҮРЭЛБААТАР МӨН ГЭЖ БОДСОН УЧИР ТАТГАЛЗСАН ШҮҮ АМЖИЛТ ХҮСЬЕ
    2017 оны 10 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.9.43.77)
    ЕРӨНХИЙЛӨГЧ ЯАГААД САНГИЙН САЙДЫГ ДЭМЖЭЭГҮЙ ВЭ? ЕРӨНХИЙЛӨГЧ ЗАМ ТЭЭВРИЙН САЙД БАЙХДАА ТӨМӨР ЗАМ БАРИАН ГЭЖ АВСАН МӨНГӨНИЙ ЗАРЦУУЛАЛ,ГАРСАН ҮР ДҮНГ АСУУСАНЫ ТӨЛӨӨ ТАТГАЛСАН УУ? ХАРИУ АЛБАН БИЧИГТЭЭ ШҮҮХ ГЭМ БУРУУГ ТОГТООГҮЙ БАЙХАД ХУВИЙН АШИГ СОНИРХОЛ, УЛС ТӨРИЙН ЗОРИЛГООР ГЭМ БУРУУТАЙ МЭТ ЗАРАЛДАГ ТУХАЙ БИЧСЭН ХЭРНЭЭ САЙНГИЙН САЙДАД НЭР ДЭВШИЙГЧИЙГ ШҮҮХ ГЭМ БУРУУТАЙ ГЭЖ ТОГТООГҮЙ БАЙХАД ЯАГААД ТАТГАЛЗСАН ВЭ? ХУВИЙН СОНИРХОЛ, ӨС ХОНЗОНООР БИЧСЭН ГЭЖ ХАРАГДАЖ УНШИГДАЖ БАЙНА. АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР АШИГ СОИНРХОЛЫН ЗӨРЧИЛГҮЙ ГЭЖ БАЙХАД ЯАГААД ЕРӨНХИЙЛӨГЧ ТАТГАЛЗСАН ВЭ? ӨС ХОНЗОН ГЭЖ УНШИГДАЖ БАЙНА. ЕРӨНХИЙЛӨГЧ ЭВ НЭГДЭЛИЙН БАТАЛГАА БАЙДАГ ЕРӨНХИЙЛГӨЧ ТАНГАРАГАА УНШИ ТА АРДЧИЛСАН НАМЫН ЕРӨНХИЙЛӨГЧ БИШ , ХУВЬ ХҮНИЙ ҮЗЭЛ БОДЛОО ТӨРИЙН БАРИМТ БИЧИГТ ТУСГАСАН ЧИНЬ ТАНЫ НЭР ХҮНДИЙГ БҮРЭН УНАГАЛАА ХАМРАМСАЛТАЙ. ТА ХАРИН ТӨМӨР ЗАМ БАРИНА ГЭЖ АВСАН МӨНГИЙНИЙ ЗАРЦУУЛАТЫН ҮНЭН УЧРЫГ САНГИЙН САЙД ТСАНХҮҮ ТАЛААС ТОГООЖ ӨГӨӨРЭЙ ГЭЖ ХУВИАСАА ХҮССЭН БОЛ НЭР ХҮНД ӨСӨХ БАЙЛАА ХАРАМСАЛТАЙ
    2017 оны 10 сарын 17 | Хариулах
  • irgen (62.167.114.16)
    eronhiilogch, shine zasgiin gazar 2-t amjilt hysie
    2017 оны 10 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.212.119.217)
    10,0 tug uuruusuu gargaad nyalh amitnd uzleg hiicgeegui archaagui amitad. Tdnii taxinii mungunuus n baga bg bizdee
    2017 оны 10 сарын 17 | Хариулах
  • Цнд (27.123.212.134)
    Байдаг л хэдэн товарщууд шив дээ. Хэрхэн ажиллахыг нь л харах үлдлээ дээ
    2017 оны 10 сарын 17 | Хариулах
  • зочин (182.160.0.174)
    Ч.Хүрэлбаатар гишүүнийг дэмжчихгүй дээ эд нар дотроо уг нь сэргэг толгой. Тэр уул уурхай ядагий байж л байгаа биз
    2017 оны 10 сарын 17 | Хариулах
  • uugan.od (112.72.11.121)
    ingeed deeree shudarga yriad hoorondoo uchraa olood baival bid iluu zuil neheegui shudarga niigemd huuli heregjdeg uls orond saihan amidrahiig l huch bna shine zasgiin gazart amjilt
    2017 оны 10 сарын 17 | Хариулах
  • Ma (202.21.106.168)
    Saihan helj bayarllaa yoronhiilogchoo
    2017 оны 10 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
    27 мин
  • Ким Жон Уны бага дүү Д.Трампыг ахтай нь холбоо бариагүй гэж мэдэгдэв
    47 мин
  • Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
    1 цаг 3 мин
  • Дональд Трамп Ираныг БООМИЛОХ шинэ арга хэрэгжүүлж эхэллээ
    1 цаг 23 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар Их Британид буцаж ирэхээр болжээ
    1 цаг 29 мин
  • COP17: Ус, намгархаг газрыг хамгаалах нь ган, газрын доройтлыг бууруулах чухал шийдэл
    2 цаг 1 мин
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
    2 цаг 59 мин
  • Н.Учрал: Төр бүсээ чангалж, 1.4 их наяд төгрөгөөр төсвөө тодотгож байна
    4 цаг 8 мин
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
    4 цаг 24 мин
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
    5 цаг 12 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    5 цаг 38 мин
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
    5 цаг 59 мин
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
    6 цаг 34 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    6 цаг 36 мин
  • EWC 2026 тэмцээний хөшигний ард: Парис дахь The MongolZ багийн шинэ тоглогчийн анхны ярилцлага
    16 цаг 52 мин
  • Esports World Cup 2026: The MongolZ vs Falcons 
    16 цаг 54 мин
  • Дэлхийн хүнсний форумын Монголын залуучуудын зөвлөл байгуулагдлаа
    22 цаг 7 мин
  • Э.Батшугар: 179 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авахаар үнийн санал ирүүллээ
    23 цаг 12 мин
  • Д.Трампын Ким Жон Унтай харилцаагаа муутгахгүй байх арга
    23 цаг 32 мин
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
    23 цаг 51 мин
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган Улаанбаатар хотноо маргааш эхэлнэ
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • 1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
  • Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • EWC 2026: The MongolZ багийн нээлтийн тоглолтын тойм ба NAVI-тай хийх тоглолтын таамаглал
  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Дорнын говиос Монголын шинэ хөгжил эхэлнэ
24 баримт
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК