Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Батзандан: Засгийн газрын бүрэлдэхүүнийг дэмжих боломжгүй

2017-10-17
0
ЖИРГЭХ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг  өнөөдөр  /2017.10.17/  хуралдаж, Засгийн газрын бүрэлдэхүүн, 2017 оны төсвийн тодотголтой холбоотой болон бусад асуудлыг хэлэлцэв. Хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлуудын талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Ж.Батзандан, Б.Пүрэвдорж, Ажлын албаны дарга Д.Золжаргал нар мэдээлэл хийлээ.

Ж.Батзандан: Ашиг сонирхолын зөрчилтэй, Үндсэн хуулийн суурь үзэл санааг зөрчсөн Засгийн газрын бүрэлдэхүүнийг  дэмжихгүй

            Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд зөвшилцөх санал хүргүүлсэн. Бүх  сайд нарыг "давхар дээл"-тэй УИХ-ын гишүүдээс бүрдүүлж байгаа нь Үндсэн хуулийн олон заалтыг зөрчиж байгааг сануулсан. Өнөөдрийн энэ Засгийн газрын  "давхар дээл"-тэй томилгоо нь Үндсэн хуулийн 4.1.2, 4.1.3 гээд олон зүйл заалтыг зөрчиж байна.

            Монгол Улсын Ерөнхийлөгч Сангийн сайдад нэр дэвшүүлсэн УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг хүлээн авч дэмжих боломжгүй гэдэг байр сууриа зөвшилцөх бичигт хүргүүлсэн. Тэрбээр уул уурхайн бизнестэй, ашиг сонирхолын зөрчилтэй өмнө нь хууль бус үйл ажиллагаанд нэр холбогдож байсан хүнийг Сангийн сайдад дэмжих боломжгүй гэдгээ илэрхийлсэн. УИХ дахь Ардчилсан намын бүлэг Ерөнхийлөгчийн энэхүү саналыг дэмжиж байгаа.  Түүнчлэн МАН  мөрийн хөтөлбөртөө "давхар дээл"-ээс татгалзана гэж амлалт өгч байсан. Гэтэл  эрх баригч нам Үндсэн хуулийг зөрчихөөс гадна ард түмэнд өгсөн амлалтаа зөрчиж байна.  УИХ дахь Ардчилсан намын бүлэг хэдхэн хоногийн өмнө Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзаж, санал хүргүүлсэн. Үндсэн чиг үүргийн сайдууд нь "давхар дээл"-тэй байж болно. Харин бусад сайд нараа гаднаас мэргэжлийн хүмүүсээс сонгож оруулж ирээрэй гэдэг саналыг хүргүүлсэн. Гэтэл УИХ дахь Ардчилсан намын бүлгийн саналыг хүлээж авсангүй. Тиймээс ашиг сонирхолын зөрчилтэй, Үндсэн хуулийн суурь үзэл санааг зөрчсөн Засгийн газрын бүрэлдэхүүнийг  Ардчилсан намын бүлэг дэмжих боломжгүй гэдгээ УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Ж.Батзандан хэлсэн юм.

Б.Пүрэвдорж: Түүхэнд байхгүй алдагдалтай төсөв оруулж ирлээ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэх асуудлаар өнгөрсөн долоо хоногт завсарлага авсан. Энэ талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Энэ удаагийн төсвийн тодотголоор улсын төсвийн алдагдлыг дотоодын нийт бүтээгдэхүүний 9.9 хувьд хүргэж, нийтдээ 2.7 их наядаар оруулж ирлээ. Энэ бол түүхэнд байгаагүй өндөр алдагдал гэж тооцогдож байгаа. Манай баялаг бүтээгчид нийтдээ нэг их наяд төгрөгөөр төсвийн орлогыг давуулан биелүүлэхээр зураг гарч байгаа. Энэ оны эхний найман сарын байдлаар аль хэдийн 800 тэрбум төгрөгөөр давсан. Энэ орлого нь ихэнхдээ уул уурхай болон НӨАТ-ын  урамшуулалтай холбоотой хуулийн дагуу далд орлого ил болсоны илрэл болж 300 орчим тэрбум төгрөгөөр НӨАТ-ын орлого давуулан биелэгдээд байгаа. Баялаг бүтээгчид маш их хөдөлмөрлөж байж татвар төлдөг. Гэтэл буцаагаад, Засгийн газрын сайд нар түүнийг үр ашиггүй зардалд нийтдээ 500 орчим тэрбум төгрөгөөр төсвийн зарлагыг нэмэгдүүлж оруулж ирж байна. Өөрөөр хэлбэл, хүүхдийн мөнгийг эс тооцвол 400 орчим тэрбум төгрөгөөр улсын төсвийн зарлага үр ашиггүй байна гэж үзэж байна. Он гараад зайлшгүй төлөх өрийн асуудал байгаа. Тиймээс төсвийн давсан орлогыг хуримтлуулж байгаад, өр төлөх нь илүү үр дүнтэй. Энэ байдлаараа бид төсвийн зардлаа нэмэгдүүлээд яваад байвал ирэх жилийн бондын төлбөрийг дахин бонд босгож төлөхөөс өөр аргагүй болно. Өрийг өрөөр дарахаар Монгол Улсын нэр хүнд олон улсын санхүүгийн зах зээл дээр унана.

Төсвийн зарлага 250 орчим тэрбум төгрөгөөр сайд нарын зардал нэмэгдсэн. Харин 140 тэрбум төгрөгөөр 27 шинэ арга хэмжээнд хөрөнгө оруулалт хийхээр тусгасан байна. Өвлийн хүйтэн болчихсон байхад одоо шинэ бүтээн байгуулалт хийх ямар ч цаг хугацаа байхгүй. УИХ дахь Ардчилсан намын бүлэг төсвийн тодотголын асуудлаар завсарлага авахдаа төрийн албан хаагчийн, багш, эмч нарын цалинг нэмэгдүүлэх шаардлага тавьсан байгаа. Гэтэл төсвийн тодотголд ямар нэгэн өөрчлөлт оруулж ирээгүй байна. Тиймээс бид байнгын хорооны хурал дээр зарчмын зөрүүтэй санал гаргах зарчмаар улсын төсвийн тодотголыг нэлээд сайжруулахаар ажиллах болно” гэсэн юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
Н.Учрал: Төр бүсээ чангалж, 1.4 их наяд төгрөгөөр төсвөө тодотгож байна
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” нээнэ
А.Үйлстөгөлдөр: Улс орнууд цэрэг, зэвсэглэлдээ зарцуулдаг 2.9 их наяд ам.долларыг байгаль эхдээ зориулсан бол асар их эерэг нөлөө үзүүлэх байсныг дэлхий нийтээрээ бодох цаг иржээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • Зочин (112.72.12.79)
    Сангийн сайдад нэр нь дэвшиж байгаа Хүрэлбаатарыг дэмжихгүй байна
    2017 оны 10 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.55.191.99)
    Батзандан гэж шуналын тулам Бат-Эрдэнийгээ дэмжүүлэх гэж шантааж хийж байгаа юм
    2017 оны 10 сарын 17 | Хариулах
  • зочин (66.181.160.88)
    Пүрэвдоржоо чи төсвийн мөнгөнөөс мөнч их идсэндээ тэр өрийг чинь бид төлөх гэж л их зовж байгаа шүү хэрэг хуучрахгүй шүү

    Батзандан Пүрэвдорж мэтийн хулгайчдын үг хэнд ч хэрэггүй Пүрэвдоржийн идэж ууж шамшигдуулсан тэр их мөнгийг илрүүлэх хэрэгтэй Элбэгдоржоор түрүү барьж чимээгүй болоод байх шиг нэгэн цагт Батзандан ширүүхэн хэлж байсныг бид мартаагүй өнөөдөр яагаад нэг дээлэнд орчихоод хүнийг гоочлоод сууж байгаа вэ

    АН-ын унагаасан эдийн засгийг босгох гэж яаж үйлээ үзэж байгааг харсан ч хараагүй дүр үзүүлж байгаа АН-ынхан ичиг ичиг
    2017 оны 10 сарын 17 | Хариулах
  • болиочээ (202.55.191.99)
    Батзандан гэж шантаажчин байнаа, ЗТЯ-нд байгаа будлианы эзэн Бат-Эрдэнийгээ хэвээр үлдээх гээд шантаажлаад байгаа юм.
    2017 оны 10 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
    27 мин
  • Ким Жон Уны бага дүү Д.Трампыг ахтай нь холбоо бариагүй гэж мэдэгдэв
    47 мин
  • Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
    1 цаг 3 мин
  • Дональд Трамп Ираныг БООМИЛОХ шинэ арга хэрэгжүүлж эхэллээ
    1 цаг 23 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар Их Британид буцаж ирэхээр болжээ
    1 цаг 29 мин
  • COP17: Ус, намгархаг газрыг хамгаалах нь ган, газрын доройтлыг бууруулах чухал шийдэл
    2 цаг 1 мин
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
    2 цаг 59 мин
  • Н.Учрал: Төр бүсээ чангалж, 1.4 их наяд төгрөгөөр төсвөө тодотгож байна
    4 цаг 8 мин
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
    4 цаг 24 мин
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
    5 цаг 12 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    5 цаг 38 мин
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
    5 цаг 59 мин
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
    6 цаг 34 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    6 цаг 36 мин
  • EWC 2026 тэмцээний хөшигний ард: Парис дахь The MongolZ багийн шинэ тоглогчийн анхны ярилцлага
    16 цаг 52 мин
  • Esports World Cup 2026: The MongolZ vs Falcons 
    16 цаг 54 мин
  • Дэлхийн хүнсний форумын Монголын залуучуудын зөвлөл байгуулагдлаа
    22 цаг 7 мин
  • Э.Батшугар: 179 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авахаар үнийн санал ирүүллээ
    23 цаг 12 мин
  • Д.Трампын Ким Жон Унтай харилцаагаа муутгахгүй байх арга
    23 цаг 32 мин
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
    23 цаг 51 мин
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган Улаанбаатар хотноо маргааш эхэлнэ
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • 1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
  • Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • EWC 2026: The MongolZ багийн нээлтийн тоглолтын тойм ба NAVI-тай хийх тоглолтын таамаглал
  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Дорнын говиос Монголын шинэ хөгжил эхэлнэ
24 баримт
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК