Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Үүрэг хүлээх цаг

2017-10-18
0
ЖИРГЭХ

Ардын Засгийн газрын ам бүл сая нэг юм бүрэн бүрдэж ажилдаа орлоо. Ачаа үүрч, үүрэг хүлээх шинэ засгийн он тоолол ийнхүү эхэллээ. У.Хүрэлсүхийн хөтөлсөн хөсөг замдаа гарлаа. Эдийн засагтаа гарц олох, иргэд рүүгээ зам тавих их ажил тэднийг хүлээж байна.

 

 

Үүнийг ч Ерөнхийлөгч Х.Баттулга Засгийн газрын гишүүн, сайдад нэр дэвшсэн УИХ-ын гишүүдийг томилогдохынх нь яг өмнө бүрэн бүрэлдэхүүнээр нь хүлээн авч уулзахдаа тов тодорхой хэлсэн. Тэрээр Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэд хандаж хэлсэн үгэндээ "...Монголчуудыг хамгийн их ажилтай болгодог салбар бол дэд бүтэц. Өнөөдөр дэд бүтцэд ажлын байрыг гаднынханд өгч байна. Ажилгүйдэл эндээс ундарч гардаг" гэдгийг тодотгосон. Мөн Барилга, хот байгуулалтын сайд болж буй Х.Баделханд "Моргейжийн 8 хувийг зогсоосон. Ажлын байрууд байхгүй. Зарагдаагүй 80 мянга орчим орон сууц байна. Багш, эмч нарыг орон сууцжуулахад үүний нэг хэсгийг гаргаж болно. Цалин нэмж чаддаггүй юм бол эмч, багш нарыг орон сууцанд оруулъя гэж У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болсных нь дараа хэлж байсан" гэдгээ хэлээд авсан.

 

Төрийн тэргүүний энэ үгс дэд бүтэц, зам барилгын салбарт У.Хүрэлсүхийн Засгийн газар эрс эргэлт гаргаасай гэсэн нэг ёсны захиас байв. Тэгвэл тэр эрс эргэлт хаанаас эхлэх вэ. Мэдээж монгол хүнээ орлоготой, монгол компаниудаа ажилтай байлгахаас эхлэх ёстой. Учир нь сая Үндэсний статистикийн хорооноос хийсэн судалгаагаар сүүлийн жилүүдэд Монгол Улсад ядуурлын түвшин огцом  нэмэгдэж, 3 сая монголчуудын гуравны нэг нь ядуу амьдарч байгаа нь тогтоогдсон. Тэгэхээр иргэдээ ядуурлаас, төрөө дампуурлаас гаргах уриатай Ардын засгийн бодлого үүнд чиглэх ёстой болж таарч байна. Халамж тараая гэхээр мөнгө байдаггүй. Тэгвэл яах вэ?. Иргэдээ ажилтай болгохоос өөр олигтой гарц харагдахгүй байна. Түүний тулд Ерөнхийлөгчийн хэлснээр хамгийн их ажлын байр гаргадаг дэд бүтцийн салбараа хөгжүүлж нэг сумаар хоёр туулай буудахаас өөр сайн шийдэл алга.

 

Нэг үеэ бодоход монгол хүн чадахгүй гэдэг үхээнц бодол үеэ өнгөрөөж үндэсний компаниуд юу хийж чаддагаа төр түмэндээ харуулсан сайн жишээ энэ засагт түшиг болох учиртай.

 

Манай үндэсний компаниуд салхин цахилгаан станц барьж, өндөр хүчдэлийн шугам татаж, хатуу хучилттай авто замаар хот хөдөөг холбож олон том бүтээн байгуулалтыг өөрсдөөрөө овоглосон. Даанч дэд бүтцийн салбарт тэднийг дэмнэж дэмжих бодлого өнөөг хүртэл тун чиг тааруухан хэрэгжсэн.

 

Гадны ажилчид, Хятадын компани хэдэн зуугаар нь концесс авч зам гүүр, барилга байшин барихаар таг дуугүй байсан тамын тогооны өвчин үндэсний хэдэн компани өөрсдийнхөө мөнгөөр бүтээн байгуулалт хийж, төрөөс төлбөрөө боломжтой үед нь авах гэхээр улс төрийн улин хийрхэлээр будаа болгодог буруу жишиг тогтсон.

 

Уг нь үндэсний хэдэн компани ажилтай байж, өөрсдөө монголчууд бүтээн босгож, мөнгө нь гадагшаа биш дотооддоо үлдэх нь мөн ч хэрэгтэй гэдгийг дээд дооргүй бүгдээрээ л мэддэг баймаар.

 

Гадныхныг хэт шүтэх үзлээсээ болоод тэр үү, гар хөл хүндрүүлэх юманд нь болоод тэр үү мэдэхгүй үндэсний аж ахуйн нэгжүүдээ адлах өөдгүй ийм үзлийн урхагаар Ховд, Баян-Өлгийн иргэд хохирсоор байгаа нэгэн жишээг дурдая. Ховд-Баян-Өлгий чиглэлийн 189 км автозамын ажил гадныханд очоод гацсан түүх л дээ хөөрхий.

 

Уг нь энэ ажлыг эхлүүлэх тендер аль 2014 оны наймдугаар сард зарлагдаж тендер шалгаруулалтад гадаад, дотоодын нийлсэн нийт 38 компани шаардлагын дагуу материалаа хүргүүлжээ. Гэтэл тендерийн хариу бүтэн жил өнжин байж 2015 оны долдугаар сард гарч, дөрвөн багц бүхий замын ажлыг БНХАУ-ын хоёр компанид хувааж өгчээ. Өөрөөр хэлбэл, БНХАУ-ын “Эйч Ки Би энтернэйшнл” компани, үлдсэн гурван багцыг нь  БНХАУ-ын “Чайна Хуа Ши Энтерпрайз” компани хэрэгжүүлэхээр болсон аж.

 

Ном ёсоороо бол энэ тендер шалгаруулалтын ажлыг “Худалдан авах ажиллагааны газар” хэрэгжүүлэх ёстой байсан ч яагаад ч юм Зам тээврийн яам дур мэдэн зохион байгуулж анхнаасаа хууль зөрчсөн хуудуутай ажил хийжээ. Тендер шалгаруулалтын үед тендерийн үнэлэх хугацаа гурван удаа сунгагдаж, гурван удаа урьдчилсан дүгнэлт гаргаж, гадаад, дотоодын нийлсэн нийт 40 орчим компани өрсөлдсөн 189 км  автозамын ажлыг анхнаас нь “бантагнуулж” орхисон нь тэр.  

 

“Баруун бүсийн босоо тэнхлэгийн автозамыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр 2” ажлын хүрээнд хэрэгжиж буй 189 км автозамын төслийг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлээр санхүүжүүлэхээр болсон байдаг. Гэтэл Хятадын “Хуа Ши Энтерпрайз” компани хариуцаж авсан гурван багцынхаа хүрээнд өнөөг болтол хүрз шороо ч асгасангүй, хүний мөр ч гаргасангүй. Уг нь Зам тээврийн сайд асан М.Зоригт гадны компаний гацаасан замын ажлыг аль 2015 оны намар Сайдын зөвлөлийн хурлаараа хэлэлцэж, “Хуаши Энтерпрайз” компанитай байгуулсан гэрээнүүдийг цуцлах шийдвэр гаргажээ Тухайлбал “Хашаатын даваа-Толбо сум” чиглэлийн гуравдугаар багцын 60 км, “Цагааннуур-Улаан байшинт”-ын чиглэлийн дөрөвдүгээр багцын 25.8 км автозамд төлөвлөгөөний дагуу машин механизм, тоног төхөөрөмж, ажиллах хүч оруулж ирээгүй, зам барилгын ажил огт эхлээгүй тул гүйцэтгэгч компани болох “Чайна Хуа Ши Энтерпрайз”-тай байгуулсан гэрээнүүдийг цуцлах шийдвэр гаргасан ч тус яамны газрын дарга нар энэ үүрэг, даалгаварыг биелүүлэхгүй “том толгойлж”, “Хуа Ши Энтерпрайз” компанитай үгсэн хуйвалдаж нүдэн балай чихэн дүлий царайлж өдий хүрсэний уршгаар зам барих ажил зангууны үлгэр болов. Хамгийн гол нь Хятадын “Хуа Ши Энтерпрайз” компани хууль зөрчиж тендер авсныг шүүх тогтоож, шүүхийн шийдвэр нь хүртэл гарчихаад байхад өмнөх сайдууд хүчин төгөлдөр бус гэрээг цуцлалгүй өдийг хүрсэн нь маапаантай.

 

Увайгүй гадны компани, улсаа боддоггүй урагшгүй түшмэдийн балгаар 2017 онд хатуу хучилттай авто замаар холбогдох ёстой байсан Ховд Баян-Өлгий аймгийнхан энэ янзаараа бол хорин онд ч замтай болохооргүй шинжтэй байгааг залруулах цаг хэдийнэ болжээ. Эхэлсэн ажил байхгүй ээдрээ гацаатай энэ тендерийг цэгцлээд, зам барих туршлагатай зангарагтай хэдэн үндэсний компаниуддаа хуваагаад өгчихвөл наанадаж хэдэн зуун монгол хүн ажлын байртай болж, цаанадаж засаг төр алслагдсан баруун бүсийг замтай болгох амлалтаа амжиж биелүүлэх боломжтой болох аж.

 

Яамны хэдэн түшмэдийн далд сонирхолд хөтлөгдөж, ямар ч чадамжгүй Хятадын компанид тендерээ өгчихөөд гаслаж суугаа өмнөх алдааг сүхдэж засахаас У.Хүрэлсүхийн Засгийн газар ажлаа эхэлвэл сая Ардын Засгийн газар гэдгээ асуудалгүйгээр батлан харуулж чадна. Шүүхийн шийдвэрийг яаралтай хэрэгжүүлж, луйврын тендерийг луухаанаас буцаах нь шударга ёсонд нийцнэ. Булш хиргэсүүр ухаж замаа тавилгүй тэнүүчилсэн  бусдын компаний идэш болж аманд нь орох уу, аль эсхүл буцах хаяг, буух эзэнтэй үндэсний компаниуддаа итгэж замаа ч, мөнгөө ч Монголдоо үлдээх үү? гэдэг Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэд ард түмнээс асууж оноосон эхний бодлого болж байна. 

 

Ховд-Өлгийн замыг хойш суулгүй ашиглалтад оруулж чадвал "Бүх аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбож дуусгах" Засгийн газрын мөрийн хөтөлбөр бүрэн биеллээ л гэсэн үг. Үүрэг хүлээх энэ цаг дор зам тавихад занга болсон энэ мэт асуудлыг шийдэж байж л үндэсний компаниудад үүр цайж, үндэстэн Монгол минь мандан бадрана.  

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
Н.Учрал: Төр бүсээ чангалж, 1.4 их наяд төгрөгөөр төсвөө тодотгож байна
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” нээнэ
А.Үйлстөгөлдөр: Улс орнууд цэрэг, зэвсэглэлдээ зарцуулдаг 2.9 их наяд ам.долларыг байгаль эхдээ зориулсан бол асар их эерэг нөлөө үзүүлэх байсныг дэлхий нийтээрээ бодох цаг иржээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • ХЭХЭ (202.5.196.34)
    ЗАЙЛ ЦААШАА НОВШНУУД
    2017 оны 10 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.9.90.53)
    ХОВДООР ДҮҮРЭН АЖИЛГҮЙ ЗАЛУУЧУУД БАЙНА. ХЯТАДУУД ХОВДЫН ЗАЛУУЧУУДЫГ АВАХГҮЙ БАЙНА
    2017 оны 10 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.9.90.53)
    НУТГИЙН КОМПАНИД НЬ ӨГЧ ЗАЛУУЧУУДЫГ НЬ АЖИЛТАЙ ОРЛОГОТОЙ БОЛГО Л ДОО
    2017 оны 10 сарын 18 | Хариулах
  • зочин (182.160.4.61)
    Та бүгддээ ажлын амжилт хамгийн сайн сайхнгы хүсье. Та нар чаднаа
    2017 оны 10 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.9.90.53)
    хятадуудаас авч нутгийн компанид өгөөө
    2017 оны 10 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.9.90.53)
    Хүрэлсүх хүүг амжих эсэхийг харий
    2017 оны 10 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.9.90.53)
    Ховдын компанидааа өгөх хэрэгтэй ш дээ.
    2017 оны 10 сарын 18 | Хариулах
  • Г.Батнасан (103.194.176.98)
    Хаанаасаа хаалгач нь гэж яаманд, агентлагт, аймагт, бүүр цаашлаад суманд сэтгэхүйн хувьд ядмагхан түшмэдүүд авсан хахуульдаа баригдаад төрийн бодлого, сайдынхаа, эсрэг үйл ажиллагаа явуулж буйгаа сэтгэх ухаан дутаад байгаа юм. Төрийн албанд орох гэсэн өрсөлдөөн чухам үүнээс л эхтэй. Хятад хүний цус маханд ген-д шингэсэн зүйл бол авилгал. Түүнд нь Монгол хүний гэнэн цайлган сэтгэл, өөрийгөө гэхээс бусдын тусын тулд гэсэн сэтгэл Генд нь шингэсэн ашиглагдаж байгаад харамсаад баршгүй. Монгол хүн Монголоо хөгжүүлж авч явахаас Хятад, Орос, АНУ, Япон гэх мэт ямарч улс орон тэр битгий хэл НҮБ ч Монголыг хөгжүүлэхгүй. Харин тэдний дэмийг авах эсэх нь Монголын төр, засгийн толгойд буй хүчний бодлого, үйл ажиллагаанаас шалтгаална.
    2017 оны 10 сарын 18 | Хариулах
  • Зочин (27.123.214.102)
    Kompanuudaa ajiltai bolgohgui bol turuucheesee dampeerch bna tatvarsi alba ni tailan neheed auditin unelgee hiilge geed ter ni muu garaad balarch bna togtvortoi aj ahui negj alga tomchuudin XXK ni tenderin ajiliig bulaan avch jijig aj ahui negjuudiig ungaj bna uuniig boliosoi gej husej bna Monenerjikonsalit heniih yum bol ET hiihgui bj tender avsan ni shudraga bish bnaaaaaaaaaaaaaa
    2017 оны 10 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.9.90.53)
    Ховд-Өлгийн замыг хойш суулгүй ашиглалтад оруулж чадвал Бүх аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбож дуусгах Засгийн газрын мөрийн хөтөлбөр бүрэн биеллээ л гэсэн үг. ГЭЖ БАЙНА ЗӨВ ХӨ
    2017 оны 10 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.9.90.53)
    Ховд ч замаараа бусад аймгуудыг хол хаясан газар даа. зам нь хичнээн сайхан
    2017 оны 10 сарын 18 | Хариулах
  • зочин (202.131.236.139)
    үндэсний цөөнхийн төлөөллийг хасдаг яадаг новш вэ.
    2017 оны 10 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
    27 мин
  • Ким Жон Уны бага дүү Д.Трампыг ахтай нь холбоо бариагүй гэж мэдэгдэв
    47 мин
  • Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
    1 цаг 3 мин
  • Дональд Трамп Ираныг БООМИЛОХ шинэ арга хэрэгжүүлж эхэллээ
    1 цаг 23 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар Их Британид буцаж ирэхээр болжээ
    1 цаг 29 мин
  • COP17: Ус, намгархаг газрыг хамгаалах нь ган, газрын доройтлыг бууруулах чухал шийдэл
    2 цаг 0 мин
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
    2 цаг 59 мин
  • Н.Учрал: Төр бүсээ чангалж, 1.4 их наяд төгрөгөөр төсвөө тодотгож байна
    4 цаг 8 мин
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
    4 цаг 24 мин
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
    5 цаг 12 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    5 цаг 38 мин
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
    5 цаг 59 мин
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
    6 цаг 34 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    6 цаг 36 мин
  • EWC 2026 тэмцээний хөшигний ард: Парис дахь The MongolZ багийн шинэ тоглогчийн анхны ярилцлага
    16 цаг 51 мин
  • Esports World Cup 2026: The MongolZ vs Falcons 
    16 цаг 54 мин
  • Дэлхийн хүнсний форумын Монголын залуучуудын зөвлөл байгуулагдлаа
    22 цаг 7 мин
  • Э.Батшугар: 179 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авахаар үнийн санал ирүүллээ
    23 цаг 12 мин
  • Д.Трампын Ким Жон Унтай харилцаагаа муутгахгүй байх арга
    23 цаг 32 мин
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
    23 цаг 51 мин
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган Улаанбаатар хотноо маргааш эхэлнэ
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • 1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
  • Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • EWC 2026: The MongolZ багийн нээлтийн тоглолтын тойм ба NAVI-тай хийх тоглолтын таамаглал
  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Дорнын говиос Монголын шинэ хөгжил эхэлнэ
24 баримт
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК