УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, Засгийн газрын сайд нарыг томилох тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимын сайд нарынхаа талаар танилцууллаа. Сайд нарыг сонгохдоо боловсрол, ажлын туршлага, мэргэжил мэдлэгээс гадна удирдан зохион байгуулах чадварыг харгалзсан. Мөн танхимын тогтвортой байдлыг хангах үүднээс сайд нараа парламентаас бүрдүүлсэн гэж онцоллоо.
Шинэ танхим Ерөнхий сайдаас гадна 15 сайдтай ажиллана.