Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн кабинетийн сайд нарыг томилох асуудлыг өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна.
Шинэ Засгийн газар байгуулагдах чимээ гарах үеэс УИХ-ын гишүүн О.Баасанхүү сайдад нэр дэвшиж буй эрхмүүдээс давхар иргэншилтэй хүн байж болзошгүй гэдгийг мэдээлж байсан билээ. Тэгвэл энэ талаар О.Баасанхүү "Давхар иргэншилтэй байж болох сайдын нэрийг би Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хэлчихсэн байгаа. Тэд шалгаж тогтоогоод давхар иргэншилтэй хүн байвал төрөө цэвэрлэх хэрэгтэй. Үнэхээр байхгүй бол байхгүй байна гэдгийг нь хэлчихнэ биз дээ. Харин надаас энэ хүн хэн бэ гэдгийг битгий асуугаад бай. Би энэ хүний нэрийг хэлчихвэл мөрдөн шалгах ажилд саад болсон хэрэгт буруутгагдана" гэв.