Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Засгийн газрын найман гишүүнийг томиллоо

2017-10-19
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн (2017.10.18) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг томилох тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ.

 

 

Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад нэр дэвшигч Намсрайн ЦЭРЭНБАТ

 

Намсрайн Цэрэнбатыг Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилуулах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдааны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав танилцууллаа. Нэр дэвшигчийн талаар Байнгын хороод өчигдрийн хамтарсан хуралдаанаараа хэлэлцээд гишүүдийн 95.8 хувийн саналаар дэмжжээ.

 

Нэр дэвшигч Н.Цэрэнбат 1996 онд Улаангом хотын 10 жилийн 2 дугаар сургууль, 2000 онд Техникийн их сургуулийн Компьютер техник менежментийн сургуулийг төгссөн. Санхүүгийн менежментийн мэргэжилтэй, магистрын зэрэгтэй. 2000-2001 онд Мобиком корпорацид нягтлан бодогч, 2003-2004 онд “Таван богд” группт гадаад харилцааны менежер, 2005-2010 онд “Увс хүнс” ХХК-ийн дэд захирал, 2010-2012 онд Улсын Их Хурлын гишүүний туслах, 2012-2015 онд “Трансинконсулт” ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2015 онд Сангийн яамны Төсвийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын дарга, 2015-2016 онд “Юу Эф Си” группийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. 2016 оноос Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа юм. 

 

Монгол Улсын Ерөнхий сайдын санал, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, Н.Оюундарь, А.Ундраа, О.Баасанхүү, Б.Саранчимэг, Г.Мөнхцэцэг, М.Оюунчимэг нар нэр дэвшигчээс асуулт асууж тодруулав. Харин Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Н.Оюундарь, Д.Тэрбишдагва, Б.Саранчимэг, Д.Лүндээжанцан, Ц.Гарамжав нар байгаль орчин, аялал жуулчлалын салбарт бодлогын түвшинд нэн тэргүүнд хийх шаардлагатай ажлын талаар санал хэлж, тодорхой асуудлуудаар байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, дэлхийн дулаарлын нөлөөлөлд хамгийн их өртөж буй Монгол Улсын хувьд байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын бодлого, үйл ажиллагаа тун чухал гэдгийг хэлж байв. Түүнчлэн агаар, хөрс, усны бохирдол нь нийслэл төдийгүй төвлөрсөн суурингуудад нэн тулгамдаад буй асуудал болсон тул бодитоор шийдвэрлэх, энэ чиглэлээр бусад яамтай хамтран ажиллах, хариуцлагагүй уул уурхайн асуудлыг шийдвэрлэхэд онцгойлон анхаарах, аялал жуулчлалын салбарт төрийн цогц бодлого хэрэгжүүлэх, өмнөх Засгийн газрын хэрэгжүүлж байсан арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэхийг захилаа.  

 

Ингээд Н.Цэрэнбатыг Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилуулах саналыг дэмжсэн Байнгын хороодын хамтарсан хуралдаанаас гаргасан саналын томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 68 гишүүний  60 нь буюу  88.2 хувь нь дэмжлээ. 

 

Засгийн газрын гишүүн-Батлан хамгаалахын сайдад нэр дэвшигч Нямаагийн ЭНХБОЛД

 

Нямаагийн Энхболдыг Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдын албан тушаалд томилуулах саналыг хэлэлцэж шийдвэрлэсэн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр танилцуулж, Байнгын хороо нэр дэвшигчийг санал нэгтэй дэмжсэнийг дурдав.

 

Нэр дэвшигч Н.Энхболд 1974 онд Төв аймгийн Зуунмод хотын 10 жилийн дунд сургууль, 1979 онд ЗХУ-ын Москва хотын Хэвлэлийн дээд сургууль, 1990 онд ЗХУ-ын Москва хотын Коммунист намын дээд сургууль, 1996 онд Австрали Улсын Сиднейн их сургуулийг тус тус төгссөн. Инженер-эдийн засагч мэргэжилтэй, магистрын зэрэгтэй. Тэрбээр 1979 онд Соёлын яамны хэвлэлийн нэгдсэн редакцид эдийн засагчаар ажлын гараагаа эхэлж, улмаар Соёлын яамны Төлөвлөгөө, эдийн засгийн хэлтэст мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, 1986-1993 онд Улсын хэвлэлийн комбинатын орлогч дарга, “Монгол хэвлэл” нэгтгэлийн ерөнхий захирал, 1993-1995 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх, 1997-2000 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Мэдээлэл, харилцааны албаны даргын алба хашжээ. Улсын Их Хурлын гишүүнээр тав дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа. 2006-2007 онд Засгийн газрын гишүүн-Гадаад хэргийн сайд, 2007-2008 онд Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, 2008-2012 онд Улсын Их Хурлын дэд дарга, 2012-2013 онд Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан. 2016 оноос Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллаж байгаа юм.

 

Монгол Улсын Ерөнхий сайдын санал, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Л.Болд, Ж.Батзандан, А.Сүхбат, Б.Бат-Эрдэнэ нар нэр дэвшигчээс асуулт асууж тодруулан саналаа хэлж, нэр дэвшигчийг дэмжиж буйгаа илэрхийллээ. Ингээд Н.Энхболдыг Засгийн газрын гишүүн-Батлан хамгаалахын сайдаар томилохыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 69 гишүүний 58 нь буюу 84.1 хувь нь дэмжлээ.

 

Засгийн газрын гишүүн-Гадаад харилцааны сайдад нэр дэвшигч Дамдины ЦОГТБААТАР

 

Дамдины Цогтбаатарыг Засгийн газрын гишүүн-Гадаад харилцааны сайдын албан тушаалд томилуулах Ерөнхий сайдын саналыг хэлэлцсэн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр танилцуулав. Тус байнгын хороо өчигдөр энэ асуудлыг хэлэлцээд нэр дэвшигчийг санал нэгтэй дэмжсэн юм.

 

Нэр дэвшигч Д.Цогтбаатар 1988 онд нийслэлийн 16 дугаар орос дунд сургууль, 1994 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, 1998 онд Австралийн Үндэсний их сургуулийг тус тус төгссөн. Улс төр судлаач, олон улсын хуульч мэргэжилтэй. Улс төр судлал, олон улсын хууль зүйн магистр. Тэрбээр 1994-1996 онд Гадаад хэргийн яамны Ази, Африкийн газарт атташе, 1998-2000 онд Нэгдүгээр газар, Гадаад худалдаа, хамтын ажиллагааны газарт мэргэжилтэн, 2000-2002 онд Олон талт хамтын ажиллагааны газрын дэд захирал, 2002-2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх, 2008-2011 онд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2011-2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, улмаар 2013 онд Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, 2014-2015 онд Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайд, 2015 оноос нийслэлийн Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны даргаар ажиллаж иржээ. 2016 оноос Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны даргаар ажиллаж байгаа юм.

 

Монгол Улсын Ерөнхий сайдын санал, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, О.Баасанхүү, Б.Жавхлан, М.Билэгт, Л.Болд, Д.Оюунхорол, Г.Тэмүүлэн, Ж.Мөнхбат, Н.Оюундарь, А.Ундармаа, Ж.Батзандан нар нэр дэвшигчээс асуулт асууж, саналаа хэлсний дараа санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон 69 гишүүний 63 нь буюу 91.3 хувь нь Д.Цогтбаатарыг Засгийн газрын гишүүн- Гадаад харилцааны сайдаар томилохыг дэмжсэн юм. 

 

Засгийн газрын гишүүн-Сангийн сайдад нэр дэвшигч Чимэдийн ХҮРЭЛБААТАР

 

Дараа нь Чимэдийн Хүрэлбаатарыг Засгийн газрын гишүүн-Сангийн сайдын албан тушаалд томилуулах талаар Төсвийн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Тогтохсүрэн танилцуулав. Тус байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа нэр дэвшигчийн талаар хэлэлцээд санал нэгтэй дэмжсэн юм.

 

Нэр дэвшигч Ч.Хүрэлбаатар 1986 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 2 дугаар дунд сургууль, 1991 онд ОХУ-ын Ленинград хотын Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг төлөвлөгөө, эдийн засагч мэргэжлээр, 1998 онд Австралийн Сиднейн их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн.Төлөвлөгч-эдийн засагч мэргэжилтэй, Эдийн засгийн ухааны магистрын зэрэгтэй. 1991 онд Yндэсний хөгжлийн яаманд эрдэм шинжилгээний ажилтнаар ажлын гараагаа эхэлж, 1992-1995 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуульд багш, 1998-2000 онд ЭЗБД төсөлд ахлах эдийн засагч, 2000-2003 онд Монгол Улсын Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөх, улмаар 2003-2007 онд Санхүү, эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2007-2008 онд Засгийн газрын гишүүн-Түлш эрчим хүчний сайд, 2009-2012 онд Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан. Улсын Их Хурлын гишүүнээр гурав дахь удаагаа сонгогдоод байгаа. 2008-2009 онд Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан бол 2016 оноос энэ албан тушаалд дахин сонгогдон ажиллаж байгаа.

 

Монгол Улсын Ерөнхий сайдын санал, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан, Н.Учрал, М.Оюунчимэг, Б.Жавхлан, Д.Эрдэнэбат, Л.Болд, Б.Баттөмөр, Х.Болорчулуун, Б.Бат-Эрдэнэ, Б.Чойжилсүрэн, Л.Энх-Амгалан нар нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 69 гишүүний 89.9 хувь нь Ч.Хүрэлбаатарыг Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар томилуулах саналыг дэмжлээ.  

 

Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдад нэр дэвшигч Цэндийн НЯМДОРЖ

 

Цэндийн Нямдоржийг Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдын албан тушаалд томилуулах саналыг Хууль зүйн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд танилцуулсан юм.

 

Нэр дэвшигч Ц.Нямдорж 1975 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1981 онд ЗХУ-ын Ленинград хотын Улсын Их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн. Тэрбээр 1981-1988 онд Улсын ерөнхий прокурорын газарт хэлтсийн прокурор, хэлтэс, тасгийн дарга, 1988-1990 онд Цэргийн ерөнхий прокурорын нэгдүгээр орлогч, 1990-1992 онд Хууль зүйн тэргүүн дэд сайд, 1990 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлд мэргэжилтнээр ажиллажээ. Улмаар 2000-2005, 2008-2012 онуудад Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажилласан. 1992 оноос хойш Улсын Их Хурлын гишүүнээр тасралтгүй сонгогдож байгаа бөгөөд 2005-2007 онд Улсын Их Хурлын даргаар ажиллаж байсан бол 2016 оноос Улсын Их Хурлын дэд даргаар ажиллаж байгаа.

 

Монгол Улсын Ерөнхий сайдын санал, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, саналаа хэлж байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Ж.Мөнхбат, Л.Оюун-Эрдэнэ, М.Билэгт, Т.Аюурсайхан, Д.Эрдэнэбат, Ё.Баатарбилэг, Д.Тэрбишдагва, Д.Дамба-Очир нар нэр дэвшигчийг дэмжиж буйгаа хэлээд, цаашдын ажилд нь амжилт хүсч зарим захиас зөвлөгөө өгсөн юм. Ингээд Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдад Ц.Нямдоржийг томилохыг дэмжих санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 69 гишүүний 62 нь буюу 89.9 хувь нь дэмжив. 

 

Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад нэр дэвшигч Содномын ЧИНЗОРИГ

 

Содномын Чинзоригийг Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албан тушаалд томилуулах саналыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хэлэлцээд санал нэгтэй дэмжсэн тухай санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт танилцууллаа.

 

Нэр дэвшигч С.Чинзориг 1986 онд МУИС-ийг төлөвлөгч эдийн засагч мэргэжлээр төгссөн. Тэрбээр 1986-1992 онд Өвөрхангай аймгийн АДХГЗ-ны төлөвлөгөөний комисст мэргэжилтэн, аймгийн АДХГЗ-ны хэлтсийн дарга, 1992-1996 онд Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч, 1996-2000 онд Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга, улмаар 2000-2008 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд, 2008-2010 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга, Төсвийн ерөнхий менежер, 2010-2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдын нийгмийн бодлогын зөвлөх, 2013 онд МАН-ын НБХГ-ын дарга, 2014-2015 онд Засгийн газрын гишүүн-Хөдөлмөрийн сайдаар ажиллаж байсан. 2016 оноос Улсын Их Хурлын гишүүн, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны даргаар сонгогдон ажиллаж байгаа.

 

Монгол Улсын Ерөнхий сайдын санал, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, М.Оюунчимэг, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, Л.Энх-Амгалан, Ш.Раднаасэд, Д.Тэрбишдагва нар асуулт асууж, хариулт авсны зэрэгцээ эрхлэх ажил үүрэгтэй нь холбогдсон зарим саналаа хэлсэн юм.

 

Ингээд Байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад Улсын Их Хурлын гишүүн С.Чинзоригийг Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилуулах саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон 68 гишүүний 61 нь буюу 89.7 хувь нь дэмжлээ.

 

Ийнхүү Засгийн газрын 15 гишүүнийг томилуулах Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн саналыг лхагва гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн, найман сайдыг дэмжлээ. Чуулганы маргаашийн нэгдсэн хуралдаанаар Хавдисламын Баделханыг Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайдын, Цэдэнбалын Цогзолмааг Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын, Жадамбын Бат-Эрдэнийг Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдын, Долгорсүрэнгийн Сумъяабазарыг Засгийн газрын гишүүн-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын, Батжаргалын Батзоригийг Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын, Цэрэнпилийн Даваасүрэнг Засгийн газрын гишүүн-Эрчим хүчний сайдын, Даваажанцангийн Сарангэрэлийг Засгийн газрын гишүүн-Эрүүл мэндийн сайдын албан тушаалд тус тус томилуулах Монгол Улсын Ерөнхий сайдын саналыг хэлэлцэнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
Н.Учрал: Төр бүсээ чангалж, 1.4 их наяд төгрөгөөр төсвөө тодотгож байна
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” нээнэ
А.Үйлстөгөлдөр: Улс орнууд цэрэг, зэвсэглэлдээ зарцуулдаг 2.9 их наяд ам.долларыг байгаль эхдээ зориулсан бол асар их эерэг нөлөө үзүүлэх байсныг дэлхий нийтээрээ бодох цаг иржээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Зочин (202.9.43.77)
    энэ засгийн газар хууль зүйн сайд авлигтай тэмцэж чадах уу? хятад улс авлигтай тэмцэж 2,6 сая хэрэгт хэрэг үүсгэн шалгаж байгаа тухай мэдээлж байсан монгол улс яасан байна гээч хууль сахиулах цагдаагийн дарга нь алба хаагчаа авлиг ашиг сонирхолын хууль ноцтой зөрчсөнийг цагдаагийн байгууллагын дотоод хяналт шалгалтаар тогтоож цагдаагаас халхаар цагдаагийн даргын өөрчлөөд авлигтай тэмцэх газарт дарга байсан нөхөрийг цагдаагийн дарга болгоод авлиг ашиг сонирхолын хууль зөрчсөн гэж халагдсан нөхөрийг цагдаад эргүлэн аваад удирдах албан тушаалд томилж хуульзүйн сайд нь авлигийн хууль зөрчсөн гэж халагдсан хүннээ хууль зүйн тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнасан гэж байгаа шүүдээ энэ аймаар сүлжээг хууль зүйн болж байгаа Нямдорж үр үндсээр таслаж чадах болуу эсвэл мэдэгүй,сонсоогүй царайлаад явах бол уу харах л үлдлээдээ
    2017 оны 10 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.9.43.77)
    ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ҮЕД ЦАГДААГИЙН НЭГ ДАРГА ХЭВЛЭЛЭЭР ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ДАРАА МЯНГА ГАРАН ХҮН УДИРДАХ АЖИЛД ТОМИЛОГДСОН БАЙНА МӨНГӨ ӨГЧ УДИРДАХ АЖИЛД ТОМИЛОГДСОН ЭСЭХИЙГ АСУУЖ БАЙНА ГЭЖ МЭДЭЭЛЖ БАЙСАН ЯМАРЧ ТЭНЭГ ХҮН БИ АВЛИГ ӨГЧ ДАРГА БОЛСОН ГЭЖ ХЭЛЭХГҮЙ ШҮҮДЭЭ. ХАРИН АВЛИГ АШИГ СОНИРХОЛЫН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ГЭЖ ХАЛАГДСАН ХҮНИЙГ ЦАГДААД АВЧ УДИРДАХ АЛБАН ТУШААЛД ТОМИЛСОН НААД ТОМИЛГОО ЧИНЬ БОЛ СЭЖИГТЭЙ ШҮҮ. ЦАГДААГИЙН ДАРГЫХНАА ЭНЭ ТОМИЛГООГ ШАЛГАХ ЁСТОЙ ЮМ БИШҮҮ, ЯАГААД ШАЛГААГҮЙ ОРХИСОН ЮМ ВЭ. ШАЛГААД ЗОГСОХГҮЙ ТОМИЛСОН ТОМИЛОГДСОН ДАРГА НАРЫГ АЖИЛЛААС ЗАЙЛУУЛАХГҮЙ ЯАГААД БАЙЛГААД БАЙСАН ЮМ ХУУЧИН ХУУЛЬ ЗҮЙНСАЙДАА? ШИНЭ ЕРӨНХИЙ САЙД БОЛОН ХУУЛИЙН САЙД ЭНЭ МЭТ ХУУЛЬ ЗАВХАРУУЛАГЧ НАРТАЙГАА ХАМТ АЖИЛЛАХ ЮМ УУ ? АВЛИГ АШИГ СОНИРХОЛЫН ХУУЛЬ ЗӨРЧСӨНИЙГ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ТОГТООСОН ЮМ БАЙНА ШҮҮДЭЭ. ТЭР ШАЛГАСАН ДАРГА НАР НЬ ӨӨРСДӨӨ БАС АСУУДАЛТАЙ БОЛООД ШАЛГААГҮЙ ЮМ УУ ЕР НЬ ЦАГДААГИЙН ДАРГА СЭТЭР ЗҮҮСЭН УЛСУУДЫГ БҮГДИЙГ ЗАЙЛУУЛЖ БАЙЖ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ ОДООАЖИЛ ХИЙЖ БАЙГА ДАРГА
    2017 оны 10 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.9.43.77)
    ХУУЛЬ ЗҮЙН САЙД НЯМДОРЖ АВЛИГ АШИГ СОНИРХОЛЫН ХУУЛЬ НОЦТОЙ ЗӨРЧСӨН НЬ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ДОТООД ХЯНАЛТ ШАЛГАЛТААР ТОГТООГДОЖ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ХАЛАГДСАН ЦЭРГИЙНХҮҮ ГЭДЭГ НӨХӨРИЙГ ЦАГДААГИЙН ДАРГА ЦАГДААД УДИРДАХ АЛБАН ТУШААЛД ТОМИЛСОН ГЭХ МЭТ АВЛИГИЙН ХУУЛЬ ЗӨРЧИГЧ НАРТАЙ ТЭМЦЭЖ ЧАДАХ УУ? ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГ АВЛИГ АШИГ СОНИРХОЛЫН ХУУЛЬ ЗӨРЧИН ХАЛАГДСАН УЛСУУДЫГ ЦАГДААД АВЧ УДИРДАХ АЛБАН ТУШААЛД ТОИМЛДОГ БОЛСОН УУ? ЦАГДААГИЙН ДАРГА ЭНХТЭР АВЛИГ АШИГ СОНИРХОЛЫН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ГЭЖ ЦАГДААГААС ХАЛАГДСАН ХҮНИЙГ ЦАГДААД АВЧ УДИРДАХ АЖИЛД ТОМИЛЖ 60 ТЭРБУМЫГ БОСГОХ СХЕМИЙГ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД ХЭРЭГЖҮҮЛСЭН ҮҮ? ЭНЭ МЭТ ТОМИЛГООНЫ АРД ЮУ НУУГДАЖ БАЙГАА ВЭ? БИ МӨНГӨ ӨГЧ УДИРДАХ АЖИЛД ОЧСОН ГЭЖ ХЭЛЭХ ЯМАР ХҮН ХЭЛЭХ ВЭ? ЭНЭ ТОМИЛГОО 60 ТЭРБУМЫН СХЕМИЙГ ХЭРЭГЖҮҮЛСЭН БАТАЛГАА БИШ ГЭЖ ҮҮ?
    2017 оны 10 сарын 19 | Хариулах
  • зочин (124.158.112.3)
    аюурсайхан, оюун-эрдэнэ нарыг дэмжиж байгаа шүү цаашдаа ард түмнийхээ итгэл найдварыг битгий алдаарай амжилт хүсье
    2017 оны 10 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.131.225.249)
    УИХ өчигдөр жинхэнэ ард түмний толь гэдгээ харуулаж байна Энхтүвшин Тэрбиш дагва гишүүнд ямар аймаа хичээсэн өөдгүй хөгийн гарууд гэдгийг үг үйлдэлээс нь харлаа, ярзласан залуус ямар эвтэй хэлсэндээ байгааг харж омогшив, Хүрэлбаатар Нямдорж нар ямар шудрага өөртэй итгэлтэй байгаа болон шудрага бусчууд яаж боож үхэх гэж байгааг харав, зарим гишүүд эхлэн суралцагч майн сухагч гэдгээ харуулав, Баасанхүү гишүүн үнэхээр тааруухан амьтан гэдгээ нотлов, АН занхар эрдэнэбат нямкаг доромжлох гэж байгаад гахайн хоншоорой баасдаж байгааг үзэв Пүрэвдорж гишүүн мужик гэдгээ харуулав
    2017 оны 10 сарын 19 | Хариулах
  • Ard (188.166.178.4)
    Za ingeed davhar deelee taiilsanguide, nogoo l bdag hed , MAN ner hund buur unlaa unlaa , neleen itgel uzuulj bsan ard tumni ugiig toosonguide
    2017 оны 10 сарын 19 | Хариулах
  • зочин (66.181.186.250)
    Гишүүд мэдэхгүй байна уу. Ард түмнээ тоохгүй байна уу. Өөрсдөө их хурал болон бусад албандаа олон жил суух гээд үү. Тэтгэврийн насны талаар ер нь асуухгүй юм. 2018- оны 1- р сараас 6- н сараар тэтгэвэрт гарах насыг нэмнэ гээд тогтоол ч юм уу тушаал ч юм уу нэг юм гаргачихаад таг дуугай. Монгол хүний дундач наслалт 65- шүү эрэгтэй хүн. Насаараа шахуу НДШ - н мөнгө төлчихөөд ядахдаа 2-3 -н жил тэтгэвэр аваг л даа. Авч чадахгүй 60- н нас хүрэв үү үгүй юу насны хутаг олоод байна шүү шинэ засгийн газар энэ зүйлд анхаарвал ард түмэн баярлана шүү. Насандаа сууж л байдаг үхэж л байдаг энэ 2- чин тэнцвэртэй шүү Гишүүдээ
    2017 оны 10 сарын 19 | Хариулах
  • Зочин (27.123.214.91)
    МАН-д Ж.Энхбаяр, Аюурсайхан, Оюунэрдэнэ, Содбаатар гээд ирээдүйтэй, шударга, тулхтай зөв төлөвшсөн залуу улс төрчид байгааг хараад бахархах сэтгэл төрлөө. Залуустаа амжилт хүсье.
    2017 оны 10 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
    25 мин
  • Ким Жон Уны бага дүү Д.Трампыг ахтай нь холбоо бариагүй гэж мэдэгдэв
    45 мин
  • Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
    1 цаг 1 мин
  • Дональд Трамп Ираныг БООМИЛОХ шинэ арга хэрэгжүүлж эхэллээ
    1 цаг 20 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар Их Британид буцаж ирэхээр болжээ
    1 цаг 27 мин
  • COP17: Ус, намгархаг газрыг хамгаалах нь ган, газрын доройтлыг бууруулах чухал шийдэл
    1 цаг 58 мин
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
    2 цаг 57 мин
  • Н.Учрал: Төр бүсээ чангалж, 1.4 их наяд төгрөгөөр төсвөө тодотгож байна
    4 цаг 6 мин
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
    4 цаг 22 мин
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
    5 цаг 10 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    5 цаг 36 мин
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
    5 цаг 56 мин
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
    6 цаг 32 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    6 цаг 34 мин
  • EWC 2026 тэмцээний хөшигний ард: Парис дахь The MongolZ багийн шинэ тоглогчийн анхны ярилцлага
    16 цаг 49 мин
  • Esports World Cup 2026: The MongolZ vs Falcons 
    16 цаг 52 мин
  • Дэлхийн хүнсний форумын Монголын залуучуудын зөвлөл байгуулагдлаа
    22 цаг 4 мин
  • Э.Батшугар: 179 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авахаар үнийн санал ирүүллээ
    23 цаг 10 мин
  • Д.Трампын Ким Жон Унтай харилцаагаа муутгахгүй байх арга
    23 цаг 30 мин
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
    23 цаг 48 мин
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган Улаанбаатар хотноо маргааш эхэлнэ
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • 1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
  • Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • EWC 2026: The MongolZ багийн нээлтийн тоглолтын тойм ба NAVI-тай хийх тоглолтын таамаглал
  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Дорнын говиос Монголын шинэ хөгжил эхэлнэ
24 баримт
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК