Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шинэ Засгийн газрын гишүүдийг томилсны дараа УИХ-ын дарга М.Энхболд юу хэлэв

2017-10-20
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

 

Та бид хоёр өдрийн турш хуралдаж, шинээр эмхлэн байгуулагдаж байгаа Засгийн газрын 15 сайдыг томиллоо. Шинээр томилогдсон сайд нарт Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэж, ажлын амжилт хүсэн ерөөе.

 

Шинэ Засгийн газар байгуулагдсантай холбогдуулан өмнөх Засгийн газарт ажилласан 14 сайдыг ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргаж байна. Тэдний долоо нь энэ танхимд сууж, Засгийн газрыг эмхлэн байгуулалцаж, Засгийн газрын үйл ажиллагааны талаар санал бодлоо илэрхийлж, шийдвэрийг хамт гаргацгаалаа.

 

Өмнөх Засгийн газар эдийн засгийн уналтыг зогсоож, өсөлтийг бий болгосон. Тэд багагүй хүч хөдөлмөр, оюун ухаан зарж, улс орны нийгэм, эдийн засгийн амьдралд нааштай ахиц, үр дүн гаргахын төлөө ажиллаж, тодорхой үр дүн гаргаж чадсан. Тиймээс Засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж ажилласан бүх гишүүдэд сайн сайхныг хүсэн ерөөе.

 

Эрхэм нөхөд өө,

 

Улсын Их Хурлын 15 гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллах боллоо. Үүнтэй холбогдуулж хэдэн зүйлийг хэлэх нь зүйтэй гэж бодож байна.

 

Та бүхэн УИХ-ын гишүүнийхээ үүрэгт ажлыг бүрэн дүүрэн хэрэгжүүлж ажиллаарай гэж захъя. Хэдийгээр Засгийн газрын гишүүн болж, гүйцэтгэх засаглалд ажиллах болсон ч Та бүхэн ард түмнээсээ сонгогдсон парламентын гишүүн шүү. Тийм учраас Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанд тогтмол оролцож байх ёстой гэдгийг зориуд хэлье гэж бодож байна. Мөн Засгийн газрын гишүүний хувьд УИХ-д өргөн барьж байгаа хууль тогтоомж, шийдвэрийн төслүүддээ ихээхэн хариуцлагатай хандаж, Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу эрдэм шинжилгээний байгууллага, судлаачид, иргэд, олон нийтийн санал бодлыг тусган, үндэслэл, боловсруулалтдаа хариуцлагатай хандахыг хүсье.

 

Засгийн газрын гишүүд та бүхэн захирах, захирагдах ёсыг эрхэмлэж, кабинетийн зарчмыг хатуу чанга баримталж ажиллах ёстой.

 

Хоёр өдрийн турш Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг ярихдаа УИХ-ын гишүүд тойргийн гэхээсээ илүү улс орны өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг түлхүү хөндлөө. Эдгээр асуудлууд томилогдсон сайд нарын тэмдэглэлийн дэвтэрт бичигдэж үлдсэн гэдэгт би эргэлзэхгүй байна. Маргаашаас эхлээд тэдгээрийг ажил хэрэг болгож, засаж сайжруулахын төлөө ажиллах хэрэгтэй. УИХ, ард түмэн та бүгдийн ажлыг бодит үр дүнгээр үнэлж, цэгнэх болно.

 

Шинэ Засгийн газар байгуулагдаж байгаатай холбогдуулж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт ямар байгааг дүгнэж үзэх нь зүйтэй гэж би бодож байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар энэ асуудалд анхаарлаа хандуулж, дөрвөн жил хийх ёстой ажлын ямар нь хийгдэж, биелсэн байна, аль нь хэрэгжих шатандаа явж байна, ямар асуудалд илүү анхаарал тавих ёстой вэ гэдэгт дүгнэлт өгөх нь зөв гэж бодож байна.

 

Би гишүүдийн ярьсан олон асуудлыг давхардуулж ярихыг хүсэхгүй байна. Гэхдээ Засгийн газрын анхаарах ёстой хэдэн асуудлаар саналаа хэлье.

 

Уул уурхайн салбар, хариуцлагатай уул уурхайн талаар их ярилаа. Тиймээс уул уурхайн салбарын хариуцлагатай, ил тод байдлыг хангах асуудалд Засгийн газар онцгой анхаарал тавьж ажиллаарай. Лиценз, зөвшөөрөл олгохоос эхлээд, геологи хайгуулын ажил хийх, олборлож ашиглах хүртэлх бүх асуудал ил тод, орон нутаг, иргэд болон төр засгийн байгууллагуудад тодорхой байж, үнэлгээ дүгнэлт нь өгөгдөж, дүрэм журмынхаа дагуу явах ёстой.

 

Мөрийн хөтөлбөрт туссан боловч төдийлэн үр дүнд хүрээгүй, ахиц дэвшил гараагүй зүйлүүд бас бий. Тухайлбал, удирдлагын босоо тогтолцоог өөрчлөх асуудлыг бид дэвшүүлсэн. Одоогоос 10 жилийн өмнө орон нутгийн Засаг даргын дэргэдэх агентлагуудаас цагдаа, онцгой байдал, татвар, мэргэжлийн хяналт гэсэн дөрөвхөн агентлагийн удирдлагыг л төвөөс томилдог, бусдыг Засаг дарга өөрөө томилдог байсан. Энэ бол орон нутгийн удирдлагын нэгдмэл байдлыг хангах, нэг баг бүрэлдэхүүн болж ажиллахад чухал асуудал. Өнөөдөр орон нутгийн удирдлагад өөрөө мэдэж томилдог агентлагийн дарга бараг байхгүй болсон. Энэ байдалд шинэ Засгийн газар дүгнэлт хийж, өөрчлөлт гаргах, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд анхаарах нь зүйтэй гэж бодож байна.

 

Сургуулийн өмнөх болон бага боловсролын салбарын сургалтын хөтөлбөр, агуулгыг шинэ Засгийн газар тусгайлан авч үзээсэй гэж хүсэж байна. Монголчуудын ирээдүй монгол хүүхдийн хүмүүжил, боловсрол, ёс суртахуунаас ихээхэн хамаарна. Балчир багачуудынхаа хүмүүжил, ёс суртахууныг хэрхэн төлөвшүүлэхээс ирээдүйн Монголын үнэ цэнэ тодорхойлогдоно гэдгийг мартаж болохгүй. Сүүлийн 20-иод жилд монгол хүний унаган зан төрх, монгол ёс суртахуун, ухамсар хүмүүжил доройтож, эрс өөрчлөгдлөө гэсэн яриа их гарах болсон. Үүнд бид дүгнэлт хийх ёстой. Эрдэм боловсролтой, эрүүл чийрэг, өндөр ёс суртахуунтай монгол хүнийг төлөвшүүлэхэд онцгой анхаарах цаг болжээ. Энэ дашрамд нэг зүйлийг хэлэхэд сургуульд хүүхдээ анх элсүүлэхдээ 6-8 наснаас нь эцэг, эхчүүд өөрсдөө сонгох боломж, бололцоог бүрдүүлнэ гэж бид амалж байсан. Тэрийгээ ч бас эргэж харна биз ээ.

 

Шинэ Засгийн газар Улаанбаатар хотын ажил амьдралд онцгой анхаарна гэдгийг сая Ерөнхий сайд хэллээ. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчилж, өөрчлөх асуудлаар Ажлын хэсэг байгуулж, өргөн барьсан төсөл дээр ажиллаж байна. УИХ нийслэлийн эрх зүйн орчныг сайжруулах талаар хичээж ажиллана. Харин та бүхэн нийслэлийн иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр бодитой ажил хийж, дорвитой үр дүнд хүргээрэй гэж хүсье. Утаа, орон сууц, түлшний бүтцийг өөрчлөх гэсэн гурван үндсэн асуудлаар зөв шийдэл гаргаж, хөрөнгөө зөв зарцуулж, үр дүнд хүргэх нь зүйтэй.

 

Авто замын түгжрэлийн асуудал байна. Одоогоос таван жилийн өмнө буюу 2012 онд Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулахын тулд давхар зам, гүүрэн гарцын байгууламж барих нь зүйтэй гэж үзээд төсөл боловсруулж, гаднын хөрөнгө оруулалт татахаар ярьж тохирсон байсан. Гэвч тухайн үед шинээр байгуулагдсан Засгийн газар, хотын удирдлага үүнийг хойш тавьж, “Гудамж” төслийг хэрэгжүүлсэн. 2012 онд шийдэл нь гарсан байсан энэ асуудлыг шинэ Засгийн газар дахин авч үзээрэй. Дэлхийн аль ч том хотууд түгжрэлийн асуудлыг давхар зам, гүүрэн гарцаар л шийдэж байгаа шүү. Дөрвөн жилийн өмнөөс хэрэгжүүлсэн “Гудамж” төслөөр түгжрэлийн асуудлыг бүрэн шийдэж чадахгүй байгаа.

 

Цэвэрлэх байгууламжийн асуудал олон удаа хөндөгдлөө. Мэргэжлийн байгууллага, хүмүүсийн үгийг сайн сонсож, хойшлуулалгүй шийдвэрлэх хэрэгтэй гэдгийг хэлэхэд илүүдэхгүй байх гэж бодож байна. Асуудлыг шийдчих боломж, хугацаа бидэнд байсан. Харамсалтай нь мэргэжлийн хүмүүсийн биш, улстөрчдийн үгийг сонсож байж цаг хугацаа алдсан тал бий.

 

Олон улсын банк санхүүгийн байгууллагатай урьд нь тохирсон гэрээ хэлэлцээрүүд, хөрш орнуудтайгаа тогтоосон уламжлалт харилцаандаа Засгийн газар онцгой анхаарч, хөтөлбөр төслүүдээ үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Бидний болон олон нийтийн анхаарлын төвд байгаа эмч, багш нарын цалин хөлсний асуудлыг нийт төрийн албан хаагчдын хүрээнд, нэгдсэн байдлаар авч үзээсэй гэж бодож байна.     

 

Өвөлжилтийн бэлтгэлийн талаар Засгийн газар ойрын үед хуралдахаар төлөвлөж байгаа талаар Ерөнхий сайдаас мэдээлэл авсан. Бага насны хүүхдүүд өвлийн улиралд томуу, томуу төст өвчнөөр өвчлөх нь нэмэгдэж, эмнэлгийн ачаалал ихэсдэг. Өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эмнэлэг, эмчийн хүрэлцээ, хангамжаа сайжруулах талаар тодорхой ажлыг одооноос бодож, төлөвлөх нь зүйтэй.

 

Өвлийн бэлтгэл гэхээр өвс тэжээл, дулаан, цахилгааны талаар л ярих гээд байдаг. Энэ нь ч зөв. Гэхдээ өөр олон асуудал бий шүү. Удахгүй 1-2 сарын дотор малчдын гадна хонин толгойд шилжүүлснээр 10-15 сая шахам малын арьс шир бий болно. Түүнийг хэрхэн борлуулж, ашиглах вэ гэдгийг одооноос бодоорой. Малаас гардаг энэ баялгийг үнэ өртөгт хүргэж, малчдад ашиг орлого болгох ажлыг зохион байгуулах нь өвлийн бэлтгэлийн нэг хэсэг мөн. Наймдугаар сараас хойш арьс, ширний үнэ нэлээд унаж байгааг анхаараарай. Түүнчлэн отрын малчдын эрүүл мэнд, оторт явсан малчин өрхийн хүүхдүүдийн хичээл, сургуулийг хэрхэн зохицуулах вэ гэдгийг ч өвлийн бэлтгэл ажлынхаа хүрээнд авч үзэх ёстой.

 

Эцэст нь хэлэхэд нэмэх градустай байх хоног хугацаа цөөхөн үлдэж байна. Зам, барилга, бүтээн байгуулалтын ажил улирлын шинж чанартай, хасах таван градус хүрэхээр яах аргагүй зогсох болдог. Шинээр томилогдсон сайд нар үлдэж буй цөөн хэдэн хоногт хийх ёстой хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, засвар шинэчлэлтийн ажлаа эрчимжүүлэх, дуусгах тал дээр анхаарал тавьж ажиллаарай. Ажилтайгаа танилцаж байна гэж албан өрөөндөө суух хэрэггүй. Цаг хугацаа алдалгүй газар дээр нь асуудлыг шийдэж, 2017 оны улсын төсвийн болон хувийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлыг үр дүнд хүргээрэй.

 

Та бүхэнд ажлын амжилт, нийт гишүүддээ сайн сайхныг хүсье. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗГ: Газрын тосны үйлдвэрийг үйлдвэрлэл, технологийн паркийн хэлбэрээр хөгжүүлэх талаар хэлэлцэж байна
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (66.181.190.165)
    мөнгө авч ажилд тавьсаар байтал төрд чадваргүй хүмүүсээр дүүрч хямарсан бусуу үүнийг хэн хийлээ хэлээд өгөөч
    2017 оны 10 сарын 22 | Хариулах
  • Зочин (217.172.229.74)
    Saihan hucars bndaa ene hulgaich
    2017 оны 10 сарын 20 | Хариулах
  • Зочин (122.201.21.142)
    Mundag uls turch hun shuu
    2017 оны 10 сарын 20 | Хариулах
  • Зочин (150.129.140.26)
    Bas ch turshlagatai uls turch hunii ug bna shu.
    2017 оны 10 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • COP17: НҮБ-ийн конвенцын Талуудын 17 дугаар бага хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна
    33 мин
  • ЗГ: Газрын тосны үйлдвэрийг үйлдвэрлэл, технологийн паркийн хэлбэрээр хөгжүүлэх талаар хэлэлцэж байна
    1 цаг 20 мин
  • MAMA AWARDS хэдэн онд Монголд болох вэ ?
    1 цаг 28 мин
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
    1 цаг 36 мин
  • Хараагүй хүмүүс бусдаас хараат бус бие даан амьдрах боломж ОЙРТСООР байна
    1 цаг 45 мин
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
    2 цаг 4 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
    2 цаг 18 мин
  • Москва хотын ШТС-уудын дийлэнх нь автобензингүй болж үйл ажиллагаагаа зогсоожээ
    2 цаг 29 мин
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
    2 цаг 34 мин
  • ӨНӨӨДӨР: “Өндөр түвшний тогтвортой санхүүжилтийн форум 2026” болно
    3 цаг 0 мин
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
    3 цаг 28 мин
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
    3 цаг 28 мин
  • Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол баасан гарагт болно
    19 цаг 5 мин
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
    19 цаг 40 мин
  • COP-17 бага хурлын цэнхэр, ногоон бүсэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна
    19 цаг 48 мин
  • Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
    19 цаг 50 мин
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
    20 цаг 14 мин
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
    20 цаг 30 мин
  • Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа
    20 цаг 51 мин
  • Филиппинд сургуулийн орчинд буудалцаан болж, хоёр сурагч амиа алджээ
    22 цаг 2 мин
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • EWC 2026: The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүний хоёр дахь том сорилт
  • Колумбид газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 224-т хүрээд байна
  • Хятадын "C919" онгоц анхны олон улсын нислэгээ ӨНӨӨДӨР Улаанбаатар хот руу үйлдэнэ
24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК