
Дели хотоос Ченнаин чиглэлд зорчиж байсан хурдны галт тэрэгний унтлагын вагонд гэнэт гал гарсан байна.

Дели хотоос Ченнаин чиглэлд зорчиж байсан хурдны галт тэрэгний унтлагын вагонд гэнэт гал гарсан байна. Урьдчилсан мэдээгээр сүлжээний богино долгионд гэмтэл гарснаас гал үүссэн байж болзошгүй гэнэ. Галт тэргэнд 72 зорчигч байсан бөгөөд гал гарах үед олонхи нь унтсан байжээ.
Төмөр замын дамжин өнгөрөх цэгийн жижүүр өнгөрч буй галт тэрэгний нэг вагонд гал гарч байхыг олж харснаар аюулын дохио өгөн зогсоожээ. Ослын улмаас 20 гаруй хүн түлэгдэж гэмтсэн байна.
Ц.Болор
Сэтгэгдэл (2)