Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

У.Хүрэлсүх: Төрийн албаны бүх шатанд шударга ёс, хууль дээдлэх зарчим баримталж, өндөр ёс суртахуунтай ажиллахыг хатуу шаардана

2017-10-20
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар бүрдэж, шинэ сайд нар тамгаа гардсан энэ өдөр Засгийн газрын анхны өргөтгөсөн хуралдааныг зарлан хуралдууллаа.

 

 

 

Хуралдааны үеэр Засгийн газрын гишүүд салбарынхаа өвөлжилтийн бэлтгэл хангасан байдал, цаашид авах арга хэмжээний талаар танилцуулж, харилцан мэдээлэл сонслоо. Өргөтгөсөн хуралдаанд Засгийн газрын гишүүдээс гадна, дэд сайд, яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нар оролцсон юм. Ерөнхий сайд төрийн албаны удирдах ажилтнуудад хандаж хэлсэн үгэндээ,

 

Төрийн албаны сахилга бат, дэг журам, хариуцлагыг сайжруулахад манай Засгийн газар нэн тэргүүнд анхаарч ажиллана.

 

Энэ цаг мөчөөс төрийн албаны бүх шатанд шударга ёс, хууль дээдлэх зарчим баримталж, өндөр ёс суртахуунтай ажиллахыг хатуу шаардана. Өнгөрсөн өвөл хүндхэн байсан ч Улсын онцгой комисс өвөлжилт хүндэрсэн нутгуудад ажиллаж, асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, хүндээ хүрч ажилласны дүнд өвлийг хохирол багатай давсан.

 

Энэ өвөл хүндхэн болох магадлалтай. Манай цаг уурын байгууллага төдийгүй хөрш, ОХУ-ын мэргэжлийн байгууллагын мэдээгээр ч ийм төлөв харагдаж байна. Иймд аймаг, орон нутаг, яам, агентлаг ажлын уялдаа холбоог сайжруулж, хамтарч ажиллах ёстой. Бидэнд бэрхшээл байгаа ч даваад гарах ёстой гэдгийг онцоллоо. Төрийн алба сэтгэл, итгэл, зүтгэл,  ёс суртахуун дээр тогтдог, хуулинд захирагддаг алба гэдгийг тэрээр тэмдэглээд, хариуцлагатай ажиллахыг үүрэг болголоо.

 

Засгийн газрын гишүүдийн хийсэн танилцуулгатай холбоотойгоор Засгийн газрын хуралдааны тэмдэглэл гарна. Энэ хүрээнд ажлаа уялдуулж ажиллахыг анхаарууллаа.

 

 

Нэмэлт хэлэлцээнд Засгийн газрыг төлөөлж оролцох бүрэлдэхүүнийг баталлаа

 

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын 2017-2018 оны улсын хэлэлцээрийн нэмэлт хэлэлцээнд баримтлах Засгийн газрын чиглэлийн төслийг дэмжиж, оролцох төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг баталлаа.

 

Нэмэлт хэлэлцээнд Засгийн газрыг төлөөлөн оролцох төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг Хөдөрмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг ахалж, Сангийн дэд сайд, БСШУСЯ болон Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, ХНХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга, Хөдөлмөрийн харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга гишүүнээр оролцоно. 

 

Нэмэлт хэлэлцээ хийхэд эдийн засгийн нөхцөл байдал, Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-тэй уялдуулан, улсын төсөвт хэт ачаалал үүсгэхгүй байх, хүн амын орлогыг нэмэгдүүлэх дараах байр суурийг баримтлана.

 

-Эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын ажиллагчдын цалин хөлсийг цалингийн санд нь багтаан одоо мөрдөж байгаа журмуудыг шинэчлэн нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг нэмэгдүүлэн тооцох


-Ядуурлын болон инфляцийн түвшний өөрчлөлттэй уялдуулан удирдах албан тушаалтнаас бусад төрийн албан хаагчдын дундаж цалин хөлсний 20 хувьтай тэнцэх хэмжээний нөхөн олговор олгоход шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг энэ оны төсвийн тодотгол, ирэх оны төсвийн төсөлд тусган шийдвэрлэх


-Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулж, төрийн үйлчилгээний албан хаагчдад ажилласан жилийн нэмэгдэл олгох эрх зүйн үндсийг бүрдүүлэх


-Нийгмийн даатгал, халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2018 онд нэмэгдүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг улсын төсөв болон Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн төсөлд тусган шийдвэрлүүлэх


-Нийгмийн халамжийн тэтгэмж, хөнгөлөлт үйлчилгээний хүртээмжийн түвшинг хадгалах, халамжийг нэн тэргүүнд зорилтод бүлэгт чиглүүлэх зорилтын хүрээнд нийгмийн хамгийн ядуу, эмзэг хэсэгт үзүүлдэг хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээний хамрах хүрээ, тэтгэмжийн хэмжээг 2017-2018 онд нэмэгдүүлнэ.

Товч мэдээ

 

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын 2017 оны тавдугаар сарын 3-ны өдрийн хамтарсан тушаал, Шүүх эмнэлгийн үйлчилгээний журамд өөрчлөлт оруулж, хүүхдээс шинжилгээний төлбөр авахгүй байхаар зохицуулах асуудлыг судалж, шийдвэрлэхийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын хуралдааны үеэр үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗГ: Газрын тосны үйлдвэрийг үйлдвэрлэл, технологийн паркийн хэлбэрээр хөгжүүлэх талаар хэлэлцэж байна
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (103.14.36.6)
    Шудрага ёс гэдэг зүйл төрийн яамдын хэмжээнд бүрэн алдагдсан. Хэдэн дарга нар нь мөнгө угаана, сайдад долигононо, хүслийг нь хангана, хангамжид оруулна, дайлан, цайлна, гадны төслийн удирдах зөвлөлийн дарга болж мөнгө цохино, энэ ажлыг ердөө хэдхэн хүн хийнэ, гадны нөхөд тэднийг бүгд таньдаг, нэг иймэрхүү мафийн сүлжээ байнга оршдог болж.
    2017 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.9.43.77)
    ХУУЛЬ ЗӨРЧСӨН УЛСУУДЫГ ШУУД ЗАЙЛУУЛАА ШААРДААД БАЙХ ЮМ БАЙХГҮЙ. ТУХАЙБАЛ ТА АВЛИГА АШИГ СОНИРХОЛЫН ХУУЛЬ ЗӨРЧСӨНИЙГ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ДОТООД ХЯНАЛТ ШАЛГАЛТААР ТОГТООЖ ЦАГДААГААС ХАЛСАН ЦЭРГИЙНХҮҮ ГЭДЭГ НӨХӨРИЙГ ЦАГДААД УДИРДАХ АЛБАН ТУШААЛД ТОМИЛСОН ЦАГДААГИЙН ДАРГАТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХ ГЭЭД БАЙГАА ЮМ УУ? АВЛИГ АШИГ СОНИРХОЛЫНХУУЛЬ ЗӨРЧСӨНИЙГ ТОГТООЛГОЖ ХАЛАХ ТУШААЛ ГАРГАСАН ХҮН НЬ ЦАГДААДАА АЖИЛЛАЖ БАЙГАА, ХЭВЭЛЭЛЭЭР МЭДЭЭЛСЭН ХҮНЭН Ч ЦАГДААДАА БАЙГАА БАЙХ. ЦАГДААГИЙН ДАРГА ЧИНЬ АВЛИАГИЙН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ХҮНИЙГ ЦАГДААД АВЧ УДИРДАХ АЖИДД ТОМИЛЖ 60 ТЭРБУМЫН СХЕМИЙГ ЦАГДААД ХЭРЭГЖҮҮЛСЭНИЙ БАТАЛГАА БИШ ҮҮ. ХЭН ТА НАРТ БИ МӨНГӨ ӨГЧ ДАРГА БОЛСОН ГЭЖ ХЭЛЭХ ЮМ. ХҮҮХЭД ХУРАХ ГЭЖ БАЙГАА ЮМ ШИГ БҮҮ ЯРИАРАЙ
    2017 оны 10 сарын 20 | Хариулах
  • zochin (138.68.162.170)
    Түмний итгэлийг алдахгүйн тулд тэр эхнээсээ ийнхүү шударга, шийдвэртэй үнэнч ажиллаж эхэлсэн нь дээр л дээ
    2017 оны 10 сарын 20 | Хариулах
  • zochin (128.199.124.88)
    Энэ засгийн бүрэлдэхүүн хаа явж давгүй хүмүүс гарлаадаа.
    2017 оны 10 сарын 20 | Хариулах
  • Маралгоо (122.201.20.156)
    Гарах ёстой хүмүүс нь гарсан. Зөв гэж бодож л гишүүд гаргасан.Одоо хийх ёстой юумаа гүйцэтгэвэл эх орон цэцэглэх гээд байна.
    2017 оны 10 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • COP17: НҮБ-ийн конвенцын Талуудын 17 дугаар бага хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна
    32 мин
  • ЗГ: Газрын тосны үйлдвэрийг үйлдвэрлэл, технологийн паркийн хэлбэрээр хөгжүүлэх талаар хэлэлцэж байна
    1 цаг 19 мин
  • MAMA AWARDS хэдэн онд Монголд болох вэ ?
    1 цаг 26 мин
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
    1 цаг 34 мин
  • Хараагүй хүмүүс бусдаас хараат бус бие даан амьдрах боломж ОЙРТСООР байна
    1 цаг 44 мин
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
    2 цаг 3 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
    2 цаг 16 мин
  • Москва хотын ШТС-уудын дийлэнх нь автобензингүй болж үйл ажиллагаагаа зогсоожээ
    2 цаг 28 мин
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
    2 цаг 32 мин
  • ӨНӨӨДӨР: “Өндөр түвшний тогтвортой санхүүжилтийн форум 2026” болно
    2 цаг 58 мин
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
    3 цаг 26 мин
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
    3 цаг 26 мин
  • Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол баасан гарагт болно
    19 цаг 3 мин
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
    19 цаг 38 мин
  • COP-17 бага хурлын цэнхэр, ногоон бүсэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна
    19 цаг 47 мин
  • Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
    19 цаг 49 мин
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
    20 цаг 12 мин
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
    20 цаг 28 мин
  • Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа
    20 цаг 50 мин
  • Филиппинд сургуулийн орчинд буудалцаан болж, хоёр сурагч амиа алджээ
    22 цаг 1 мин
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • EWC 2026: The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүний хоёр дахь том сорилт
  • Колумбид газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 224-т хүрээд байна
  • Хятадын "C919" онгоц анхны олон улсын нислэгээ ӨНӨӨДӨР Улаанбаатар хот руу үйлдэнэ
24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК