Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

У.Хүрэлсүхийн кабинетийн сайд нарын ажил, мэргэжлийн туршлагатай танилц

2017-10-21
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын чуулганы 2017 оны 10 дугаар сарын 18, 19-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг шинээр томилсон. Шинээр томилогдсон сайд нар өчигдөр тамгаа  хүлээн авч үүрэгт ажилдаа орсон юм. Тэгвэл У.Хүрэлсүхийн кабинетийн сайд нарын ажил, мэргэжлийн туршлагыг сонирхуулж байна. 

 

Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Намсрайн ЦЭРЭНБАТ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат 1996 онд Улаангом хотын 10 жилийн 2 дугаар сургууль, 2000 онд Техникийн их сургуулийн Компьютер техник менежментийн сургуулийг төгссөн. Санхүүгийн менежментийн мэргэжилтэй, магистрын зэрэгтэй. 2000-2001 онд Мобиком корпорацид нягтлан бодогч, 2003-2004 онд “Таван богд” группт гадаад харилцааны менежер, 2005-2010 онд “Увс хүнс” ХХК-ийн дэд захирал, 2010-2012 онд Улсын Их Хурлын гишүүний туслах, 2012-2015 онд “Трансинконсулт” ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2015 онд Сангийн яамны Төсвийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын дарга, 2015-2016 онд “Юу Эф Си” группийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. 2016 оноос Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа юм.

 

Засгийн газрын гишүүн-Батлан хамгаалахын сайд Нямаагийн ЭНХБОЛД

 

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд 1974 онд Төв аймгийн Зуунмод хотын 10 жилийн дунд сургууль, 1979 онд ЗХУ-ын Москва хотын Хэвлэлийн дээд сургууль, 1990 онд ЗХУ-ын Москва хотын Коммунист намын дээд сургууль, 1996 онд Австрали Улсын Сиднейн их сургуулийг тус тус төгссөн. Инженер-эдийн засагч мэргэжилтэй, магистрын зэрэгтэй. Тэрбээр 1979 онд Соёлын яамны хэвлэлийн нэгдсэн редакцид эдийн засагчаар ажлын гараагаа эхэлж, улмаар Соёлын яамны Төлөвлөгөө, эдийн засгийн хэлтэст мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, 1986-1993 онд Улсын хэвлэлийн комбинатын орлогч дарга, “Монгол хэвлэл” нэгтгэлийн ерөнхий захирал, 1993-1995 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх, 1997-2000 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Мэдээлэл, харилцааны албаны даргын алба хашжээ. Улсын Их Хурлын гишүүнээр тав дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа. 2006-2007 онд Засгийн газрын гишүүн-Гадаад хэргийн сайд, 2007-2008 онд Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, 2008-2012 онд Улсын Их Хурлын дэд дарга, 2012-2013 онд Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан. 2016 оноос Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллаж байгаа юм.

 

Засгийн газрын гишүүн-Гадаад харилцааны сайд Дамдины ЦОГТБААТАР

 

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 1988 онд нийслэлийн 16 дугаар орос дунд сургууль, 1994 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, 1998 онд Австралийн Үндэсний их сургуулийг тус тус төгссөн. Улс төр судлаач, олон улсын хуульч мэргэжилтэй. Улс төр судлал, олон улсын хууль зүйн магистр. Тэрбээр 1994-1996 онд Гадаад хэргийн яамны Ази, Африкийн газарт атташе, 1998-2000 онд Нэгдүгээр газар, Гадаад худалдаа, хамтын ажиллагааны газарт мэргэжилтэн, 2000-2002 онд Олон талт хамтын ажиллагааны газрын дэд захирал, 2002-2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх, 2008-2011 онд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2011-2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, улмаар 2013 онд Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, 2014-2015 онд Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайд, 2015 оноос нийслэлийн Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны даргаар ажиллаж иржээ. 2016 оноос Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны даргаар ажиллаж байгаа юм.

 

Засгийн газрын гишүүн-Сангийн сайд Чимэдийн ХҮРЭЛБААТАР

 

Сангийн сайд  Ч.Хүрэлбаатар 1986 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 2 дугаар дунд сургууль, 1991 онд ОХУ-ын Ленинград хотын Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг төлөвлөгөө, эдийн засагч мэргэжлээр, 1998 онд Австралийн Сиднейн их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн.Төлөвлөгч-эдийн засагч мэргэжилтэй, Эдийн засгийн ухааны магистрын зэрэгтэй. 1991 онд Yндэсний хөгжлийн яаманд эрдэм шинжилгээний ажилтнаар ажлын гараагаа эхэлж, 1992-1995 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуульд багш, 1998-2000 онд ЭЗБД төсөлд ахлах эдийн засагч, 2000-2003 онд Монгол Улсын Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөх, улмаар 2003-2007 онд Санхүү, эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2007-2008 онд Засгийн газрын гишүүн-Түлш эрчим хүчний сайд, 2009-2012 онд Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан. Улсын Их Хурлын гишүүнээр гурав дахь удаагаа сонгогдоод байгаа. 2008-2009 онд Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан бол 2016 оноос энэ албан тушаалд дахин сонгогдон ажиллаж байгаа.

 

Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайд Цэндийн НЯМДОРЖ

 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж 1975 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1981 онд ЗХУ-ын Ленинград хотын Улсын Их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн. Тэрбээр 1981-1988 онд Улсын ерөнхий прокурорын газарт хэлтсийн прокурор, хэлтэс, тасгийн дарга, 1988-1990 онд Цэргийн ерөнхий прокурорын нэгдүгээр орлогч, 1990-1992 онд Хууль зүйн тэргүүн дэд сайд, 1990 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлд мэргэжилтнээр ажиллажээ. Улмаар 2000-2005, 2008-2012 онуудад Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажилласан. 1992 оноос хойш Улсын Их Хурлын гишүүнээр тасралтгүй сонгогдож байгаа бөгөөд 2005-2007 онд Улсын Их Хурлын даргаар ажиллаж байсан бол 2016 оноос Улсын Их Хурлын дэд даргаар ажиллаж байгаа.

 

Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Содномын ЧИНЗОРИГ

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг 1986 онд МУИС-ийг төлөвлөгч эдийн засагч мэргэжлээр төгссөн. Тэрбээр 1986-1992 онд Өвөрхангай аймгийн АДХГЗ-ны төлөвлөгөөний комисст мэргэжилтэн, аймгийн АДХГЗ-ны хэлтсийн дарга, 1992-1996 онд Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч, 1996-2000 онд Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга, улмаар 2000-2008 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд, 2008-2010 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга, Төсвийн ерөнхий менежер, 2010-2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдын нийгмийн бодлогын зөвлөх, 2013 онд МАН-ын НБХГ-ын дарга, 2014-2015 онд Засгийн газрын гишүүн-Хөдөлмөрийн сайдаар ажиллаж байсан. 2016 оноос Улсын Их Хурлын гишүүн, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны даргаар сонгогдон ажиллаж байгаа.

 

Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайд Жадамбын БАТ-ЭРДЭНЭ

 

Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ 1983 онд нийслэлийн 75 дугаар дунд сургууль, 1989 онд ОХУ-ын Эрхүү хотын Политехникийн дээд сургууль, 1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг тус тус төгссөн. Инженер-эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй. 1990-1992 онд ОХУ-ын “Рыпкооп” улсын үйлдвэрийн газарт менежер, 1994-2000 онд “Ашид-Эрдэнэ” ХХК-ийн захирал, 2000-2004 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Авто тээврийн газрын дарга, 2007-2012 онд Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2008-2012 онд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, 2011-2012 онд МИАТ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, 2013-2016 онд Булган аймгийн МАН-ын хорооны даргаар ажиллаж байсан. 2016 оноос Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа.

 

Засгийн газрын гишүүн-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Долгорсүрэнгийн СУМЬЯАБАЗАР

 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар 1991 онд нийслэлийн 77 дугаар дунд сургууль, 2005 онд ШУТИС-ийн Компьютер техник менежментийн сургуулийг төгссөн. Бизнесийн удирдлагын мэргэжилтэй. 2003-2006 онд “ЭйБиСи Девелопмент” ХХК-ийн ерөнхий захирал, 2006-2013 онд Үндэсний хөрөнгө оруулалтын банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, 2008-2012 онд нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан. 2009 оноос Монголын чөлөөт бөхийн холбооны Удирдах зөвлөлийн дарга, 2013 оноос МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, 2014 оноос Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа. Улсын Их Хурлын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа.

 

Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Батжаргалын БАТЗОРИГ

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг 1983 онд нийслэлийн 6 дугаар дунд сургууль, 1987 онд Чехословак Улсад Хөнгөн үйлдвэрийн дээд сургууль, 1997 онд Удирдлагын академи, 2001 онд Хөдөө аж ахуйн их сургуулийг тус тус төгссөн. Эсгүүрчин, эдийн засагч, санхүүгийн мэргэжилтэй, Улс төр судлалын докторант. 1989 онд Савхин жижиг эдлэлийн үйлдвэрт мастераар ажлын гараагаа эхэлж, 1992-1999 онд “Зэвэг” хоршооны дарга, 1999-2008 онд “Кёкүшюзан хөгжил сан” ТББ-ын гүйцэтгэх захирал, 2004-2012 онд нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, 2008-2012 онд нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга, 2015 онд Хүнс, хөдөө аж ахуйн яамны дэд сайдаар ажилласан. 2016 оноос Улсын Их Хурлын гишүүн, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны даргаар сонгогдон ажиллаж байгаа.

 

Засгийн газрын гишүүн-Эрчим хүчний сайд Цэрэнпилийн ДАВААСҮРЭН

 

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн 1983 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1989 онд ЗХУ-ын Харьков хотын Политехникийн дээд сургууль, 1994 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт, 1998 онд Япон Улсын Сайтомогийн их сургуулийг тус тус төгссөн. Цахилгаан автоматикийн инженер, эдийн засагч, бизнесийн удирдлагын менежер мэргэжилтэй, Эдийн засгийн ухааны магистр зэрэгтэй.

1989 онд Төвийн эрчим хүчний системд автоматикийн инженерээр ажлын гараагаа эхэлж, 1995-2000 онд Сангийн яамны Валютын харилцааны газарт мэргэжилтэн, Эдийн засгийн бодлогын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга, Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга, 2000-2005 онд Санхүү, эдийн засгийн яамны Төрийн сангийн газрын дарга, 2005-2008 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Санхүү эдийн засгийн газрын дарга, 2005 онд Монгол Улсын Шадар сайдын Эдийн засгийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан. Улсын Их Хурлын гишүүнээр гурав дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа. 2009-2010, 2012-2014 онд Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны даргаар ажиллажээ.

 

Засгийн газрын гишүүн-Эрүүл мэндийн сайд Даваажанцангийн САРАНГЭРЭЛ

 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл 1979 онд нийслэлийн 10 жилийн 57 дугаар дунд сургууль, 1983 онд ЗХУ-ын Омск хотын Технологийн техникумыг фото зургийн мэргэжлээр, 1990 онд ЗХУ-ын Ростов хотын Их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр тус тус төгссөн. Гэрэл зурагчин, сэтгүүлч мэргэжилтэй, Сэтгүүл зүйн ухааны магистр зэрэгтэй. Тэрбээр 1982 онд МРТУХорооны харьяа гэрэл зургийн газарт өнгөт зургийн лаборантаар ажлын гараагаа эхэлж, 1990-1994 онд Монголын Үндэсний телевизэд сурвалжлагч-редактор, ахлах редактор, хариуцлагатай редактор, 1995-2003 онд Монголын Үндэсний телевизийн "ММ" агентлагийн ерөнхий редактор, "ММ" агентлагийн захирал, Нийгэм, эдийн засгийн ерөнхий редакцид редактор, 2003-2005 онд ТВ5 телевизийн ерөнхий захирал, улмаар 2005-2011 онд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч, 2011-2012 онд МАН-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Улсын Их Хурлын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдож, 2016 оноос Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны даргаар ажиллаж байгаа.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗГ: Газрын тосны үйлдвэрийг үйлдвэрлэл, технологийн паркийн хэлбэрээр хөгжүүлэх талаар хэлэлцэж байна
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (19)

  • Зочин (103.26.194.36)
    ерөнхий сайд, ЗГХЭГ дарга 2 мөрийтэй тоглоомчин Чимэдцэрэнгээс их мөнгө шаасан юм байна лээ шдээ. Та нар боддоо. Яаж тэр нэг муу нягтлан 14 тэрбумаар ганцаараа тоглож үрэх вэ дээ. Тэнэг хүн л үүнд итгэх биз. Одоо хөзөр энэ 2-н гарт байна. Аll-in geed улсаа шаачихгүй байгаасаа л гэж залбиръя. Идэж уух нь одоо дүүрч.
    2017 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.26.194.36)
    Олигархуудыг олигархаар солио шив дээ. Бүгд төрөөс төрсөн тэрбумтангууд байна. Эрдэнэтийн шахаачин, оффшорчин, мөнгө угаагч, мөрийтэй тоглоомчид, рекетчин, гээд болж бүтэхгүй хулгайчууд зөрөөд ороод ирлээ. БҮТЭХГҮЙ ЭЭ.
    2017 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (43.242.243.165)
    ok amjilt
    2017 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (43.242.243.165)
    ШИНЭ ЗАСГИЙН ГАЗАР АМЛАСНААРАА 2018 ОНЫ 1-Р САРЫН 1-НЭЭС АХМАДУУДЫНХАА ТЭТГЭВЭРИЙГ ОЛИГТОЙХОН ШИГ НЭМЭЭД ӨГВӨЛ ИХ САЙН БАЙНА. АХМАДУУД 2018 ОНЫ 1-Р САРЫН 1-НЭЭС ТЭТГЭВЭР НЭМНЭ ГЭСЭН БОЛХООР ХОНОГ ТООЛОН Л ХҮЛЭЭЖ СУУНА ДАА. АХМАДУУДЫН ЭМ ТАРИА ХООЛ ХҮНС ТҮЛЭЭ ТҮЛШ ЭМНЭЛЭГ СУВИЛАЛ АМРАЛТ ГЭЭД Л БҮГД ҮНЭТЭЙ БАЙГАА ТЭГЭЭД САРД ГАНЦХАН Л УДАА ТЭТГЭВЭР АВЧ БАЙГАА БОЛОХООР ТЭТГЭВЭРИЙГ МААНЬ Л БОЛОМЖИЙН НЭМЭЭД ӨГЧӨӨСЭЙ ДӨ ГЭЭД Л ЧИХ ТАВИН СУУНА ДАА. ТЭТГЭВЭРТ ОРОХ НАСЫГ ХУУЧНААР НЬ 55, 60-Р НЬ БАЙЛГАЧИХВАЛ ИХ САЙН БАЙНА ДАА ЭНЭ Л АХМАДУУД АРД ТҮМНИЙ ХҮЛЭЭЛТ ХҮСЭЛ ЮМ ШҮҮ. ТЭГВЭЛ ЗАЛУУЧУУДАД МААНЬ Ч АЖЛЫН БАЙР ОЛДОХ НЬ ЗҮГЭЭР ЮМ ШҮҮ. ТА БҮХЭНДЭЭ АЖЛЫН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ
    2017 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (43.242.243.165)
    ШИНЭ ЗАСГИЙН ГАЗАР АМЛАСНААРАА 2018 ОНЫ 1-Р САРЫН 1-НЭЭС АХМАДУУДЫНХАА ТЭТГЭВЭРИЙГ ОЛИГТОЙХОН ШИГ НЭМЭЭД ӨГВӨЛ ИХ САЙН БАЙНА. АХМАДУУД 2018 ОНЫ 1-Р САРЫН 1-НЭЭС ТЭТГЭВЭР НЭМНЭ ГЭСЭН БОЛХООР ХОНОГ ТООЛОН Л ХҮЛЭЭЖ СУУНА ДАА. АХМАДУУДЫН ЭМ ТАРИА ХООЛ ХҮНС ТҮЛЭЭ ТҮЛШ ЭМНЭЛЭГ СУВИЛАЛ АМРАЛТ ГЭЭД Л БҮГД ҮНЭТЭЙ БАЙГАА ТЭГЭЭД САРД ГАНЦХАН Л УДАА ТЭТГЭВЭР АВЧ БАЙГАА БОЛОХООР ТЭТГЭВЭРИЙГ МААНЬ Л БОЛОМЖИЙН НЭМЭЭД ӨГЧӨӨСЭЙ ДӨ ГЭЭД Л ЧИХ ТАВИН СУУНА ДАА. ТЭТГЭВЭРТ ОРОХ НАСЫГ ХУУЧНААР НЬ 55, 60-Р НЬ БАЙЛГАЧИХВАЛ ИХ САЙН БАЙНА ДАА ЭНЭ Л АХМАДУУД АРД ТҮМНИЙ ХҮЛЭЭЛТ ХҮСЭЛ ЮМ ШҮҮ. ТЭГВЭЛ ЗАЛУУЧУУДАД МААНЬ Ч АЖЛЫН БАЙР ОЛДОХ НЬ ЗҮГЭЭР ЮМ ШҮҮ. ТА БҮХЭНДЭЭ АЖЛЫН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ
    2017 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (43.242.243.165)
    ШИНЭ ЗАСГИЙН ГАЗАР АМЛАСНААРАА 2018 ОНЫ 1-Р САРЫН 1-НЭЭС АХМАДУУДЫНХАА ТЭТГЭВЭРИЙГ ОЛИГТОЙХОН ШИГ НЭМЭЭД ӨГВӨЛ ИХ САЙН БАЙНА. АХМАДУУД 2018 ОНЫ 1-Р САРЫН 1-НЭЭС ТЭТГЭВЭР НЭМНЭ ГЭСЭН БОЛХООР ХОНОГ ТООЛОН Л ХҮЛЭЭЖ СУУНА ДАА. АХМАДУУДЫН ЭМ ТАРИА ХООЛ ХҮНС ТҮЛЭЭ ТҮЛШ ЭМНЭЛЭГ СУВИЛАЛ АМРАЛТ ГЭЭД Л БҮГД ҮНЭТЭЙ БАЙГАА ТЭГЭЭД САРД ГАНЦХАН Л УДАА ТЭТГЭВЭР АВЧ БАЙГАА БОЛОХООР ТЭТГЭВЭРИЙГ МААНЬ Л БОЛОМЖИЙН НЭМЭЭД ӨГЧӨӨСЭЙ ДӨ ГЭЭД Л ЧИХ ТАВИН СУУНА ДАА. ТЭТГЭВЭРТ ОРОХ НАСЫГ ХУУЧНААР НЬ 55, 60-Р НЬ БАЙЛГАЧИХВАЛ ИХ САЙН БАЙНА ДАА ЭНЭ Л АХМАДУУД АРД ТҮМНИЙ ХҮЛЭЭЛТ ХҮСЭЛ ЮМ ШҮҮ. ТЭГВЭЛ ЗАЛУУЧУУДАД МААНЬ Ч АЖЛЫН БАЙР ОЛДОХ НЬ ЗҮГЭЭР ЮМ ШҮҮ. ТА БҮХЭНДЭЭ АЖЛЫН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ
    2017 оны 10 сарын 23 | Хариулах
  • зочин (66.181.182.190)
    Ажлын туршлага гэдэгээс харахад нямаагийн энхболд хэвлэлийн үйлдвэрийн мэргэжилтэй нөхөр БХ салбарын цэрэг арми зэвсэг теникийн мэдлэг туршлагагүй хүн энэ ажлыг хийж чадах уу.сэтгүүлч мэргэжилтэй нөхөр хэвлэл мэдээлэлдээ ажил хийж чадна уу гэхээс эрүүл мэндийн салбарт өвчин эмгэг олон янзын өвчлөл хаанаас юунаас болж дэгдэх арга ухааныг мэдэх үү.энэ мэт салбар мэдэхгүй ажлын төлөө гэсэн сэтгэлгүй мал мануухай нарыг яах гэж томилдог бна.түүний оронд нэг сайн мэргэжилийн сувилагч үгүй бол цэрэгээс бага даргын ажил амьдрал туулж яваа аав ээжийн охид хөвгүүдээс шилж сонгоод томилсон бол ард иргэд дэмжинэ.юу ч мэдэхгүй идэх унтах бөгсөө арчуулахаас өөр юм хийж гийгүүлсэн юмгүй энхболд сарангэрэл цогзолмаа нарын туршлага гэж юм байхгүй дээ.төрийн ажлыг ажил амьдрал туулсан хат үзэж халуун чулуу долоосон хүн хийдэг юм.эд нар бол улсын хангамж нөмөр нөөлөгт бгаа этгээдүүд юу ч үзээгүй мэдээгүй нялцгайчууд юмдаа
    2017 оны 10 сарын 22 | Хариулах
  • Зочин (107.170.19.181)
    Enkhtuvshin zandanshatar badelhan tsogzolmaa nariig martsan bhiin
    2017 оны 10 сарын 22 | Хариулах
  • Зочин (139.5.219.48)
    NUURS SHILJUULJ ACHIJ CHANAR MUUDAHGUI
    2017 оны 10 сарын 22 | Хариулах
  • Зочин (139.5.219.48)
    SAINSHANDAD BOSOO HEVTEE CHIGLELEES IREH TUMUR ZAMIIG OGTOLTSUULJ BARIHAAS GADNA HOLBOJ BARIVAL
    2017 оны 10 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.55.191.205)
    Ц.Нямдоржийн томилгоо л хамгийн цаг үеэ олсон зөв шийдвэр. Бусад нь ч ёстой суудлын бөглөөс, албан тушаалын хэнээтнүүд, нэр хүндгүй нусгайнууд. Тэмээ тэнгээрээ дааж, тэнэг хэрээрээ байх сайхансан. Тэднийг хууль тогтооход оролцсон бол гэж ард түмэн сонгохыг аядсан болохоос чадахгүй ажил хийж, улс нийгэм үймүүл гэж УИХ-д сонгоогүй дээ. МАН Монголын хувь заяагаар тоглож дууслаа даа.
    2017 оны 10 сарын 22 | Хариулах
  • Иргэн (202.9.42.223)
    Барилгын компаниудыг мөнгө угаах нэг дамжлага болгож байна шүү .барилгын компаниудыг шалгаач тендериин наймаа алиигаа алдаж эхлэв . Ниислэлиин хөрөнгө оруулалтын газрыг цэвэрлээрэй
    2017 оны 10 сарын 22 | Хариулах
  • Зочин (182.160.1.129)
    Тэр ХААЯ-ны газрын дарга Чой-Иш гэдэг нөхөр олон засгийн газрын үеийн олон сайд нарын гарын хүн болж, мөнгө угаах ажилд мэргэшсэн нөхөр. Мэдээж олсон мөнгөөрөө албан тушаал худалдан авдаг байх. Иймэрхүү мэдлэг, чадвар таг, харин хүн муулах, ашигтай ажил зохион байгуулахад гаршсан нөхөр болохыг олон хүн мэддэг. Одоо төрийн нарийн бичгийн дарга болох махинации зохион байгуулж явна. Мөн ч ичдэггүй, улаадаггүй нөхөр юм аа.
    2017 оны 10 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.179.25.148)
    НИИГЭМИИГ ӨӨРСӨДӨӨ БУЗАРАЛСАН МАН ИХ ЦЭВРЭЛЦГЭЭГЭЭ ХИИГЭЭД БАИЖ ДЭЭ
    2017 оны 10 сарын 22 | Хариулах
  • ЧАДДАГ ЮМ БОЛ (202.131.228.131)
    ЧАДДАГ ЮМ БОЛ ТӨРИЙН АЛБЫГ ТӨРЛИЙН АЛБА БОЛГОСОН. ХЭН ХУНГҮЙ МЭДЭЖ БАЙГАА. ЖИШ ЭЭ НЬ ГААЛЬ ГЭДЭГ ТОМ АЙЛЫГ СҮ. БАТБОЛДЫН ТӨРӨЛ УДИРДАЖ , ХҮНИЙ НӨӨЦ НЬ ЧОЙЖООГИЙН ТУСЛАХ БАЙСАН БАТТОГТОХ НЬ ЦААШ НЬ АМЖИЛТТАЙ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БАЙГААД АНХААРНА УУ. ЭНД НӨГӨӨ АЛДАРТ 60 ТЭРБУМ БАЙГАА НЯМКА САЙД ОЛОХ БИЗ ЭЭ. ГААЛИЙН 2016-6-САРААС ХОЙШИХ ХЭЛТСИЙН ДАРГА НАР, ГААЛИЙН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭНГУУД. САНГИЙН ЯАМНЫ ДАРГА БОЛСОН НӨХДҮҮД ЭНД БАГТАНА. ЯАГААД ГЭВЭЛ МӨНГӨГҮЙ АРДЫН ОЛНЫ ХҮҮХДҮҮД ХОХИРЧ БАЙНА.
    2017 оны 10 сарын 22 | Хариулах
  • Зочин (150.129.140.17)
    2020 HURTEL UUDLUHGUINDEE MONGOLCHUUD MINE!!! AHIAD L NUGUU HUNDLUNGIIN SAID NERTEI BAAS SHEESNUUD TUSVIIN MUNGU IDEH SALBARIIN MUNGU UGAAJ NAM BOLON MAFIADAA UGNU!!! BID ENE MI.ENHBOLD GEH HUJAA AALZNAAS SALAAGUI TSAGT HUGJIJ SAIJIRNA GEJ BHGU!!! 20 OND ZUV SONGOLT HIIH ESVEL TURIIN ERGELT L HIIHGUI BOL!!!! AZGUI ARD TUMENDEE!!!!
    2017 оны 10 сарын 22 | Хариулах
  • Зочин (150.129.140.17)
    2020 HURTEL UUDLUHGUINDEE MONGOLCHUUD MINE!!! AHIAD L NUGUU HUNDLUNGIIN SAID NERTEI BAAS SHEESNUUD TUSVIIN MUNGU IDEH SALBARIIN MUNGU UGAAJ NAM BOLON MAFIADAA UGNU!!! BID ENE MI.ENHBOLD GEH HUJAA AALZNAAS SALAAGUI TSAGT HUGJIJ SAIJIRNA GEJ BHGU!!! 20 OND ZUV SONGOLT HIIH ESVEL TURIIN ERGELT L HIIHGUI BOL!!!! AZGUI ARD TUMENDEE!!!!
    2017 оны 10 сарын 22 | Хариулах
  • Зочин (150.129.140.17)
    2020 HURTEL UUDLUHGUINDEE MONGOLCHUUD MINE!!! AHIAD L NUGUU HUNDLUNGIIN SAID NERTEI BAAS SHEESNUUD TUSVIIN MUNGU IDEH SALBARIIN MUNGU UGAAJ NAM BOLON MAFIADAA UGNU!!! BID ENE MI.ENHBOLD GEH HUJAA AALZNAAS SALAAGUI TSAGT HUGJIJ SAIJIRNA GEJ BHGU!!! 20 OND ZUV SONGOLT HIIH ESVEL TURIIN ERGELT L HIIHGUI BOL!!!! AZGUI ARD TUMENDEE!!!!
    2017 оны 10 сарын 22 | Хариулах
  • Зочин (150.129.140.122)
    Цэрэнбат гэж тоон дотор үсэг цохиж явахын
    2017 оны 10 сарын 22 | Хариулах
  • Зочин (112.72.11.108)
    Uu huurhii. Ene Tserenbat Sarangerel 2 yu hiij yawnaa. Yun said we. Amjih uu... Dawaasvren baij bolnoo. Nyamka tetgewertee gar. Tsogtbaatar yahaw ee baij boloh l yum
    2017 оны 10 сарын 21 | Хариулах
  • Зочин (150.129.140.8)
    Нямка ах бузарын үүдийг хааж буяны үүдийг нээх болно.Танд ажлын их амжилт хүсье.
    2017 оны 10 сарын 21 | Хариулах
  • Зочин (122.201.22.45)
    өмнөхөөсөө улам л дордуулаад бх юм сарангэрэл цогцолмаа гээд хэнд ч хэрэггүй хогнууд шахаад бдаг...
    2017 оны 10 сарын 21 | Хариулах
  • Зочин (66.181.186.183)
    Долгорсүрэн зааны хүүхдүүд багагүй шуналтай бололтой. Нэг хэсэг самарын бизнес хийсэн тухай, дараа нь чөлөөт бөхийн холбоонд будлиан тариад л явсан. Одоо уул уурхайд Хармагтайн ордод эзэн суух санаархлаа
    2017 оны 10 сарын 21 | Хариулах
  • Сонгогч (66.181.179.94)
    Ц.Нямдоржийн томилгоо л хамгийн цаг үеэ олсон зөв шийдвэр. Бусад нь ч ёстой суудлын бөглөөс, албан тушаалын хэнээтнүүд, нэр хүндгүй нусгайнууд. Тэмээ тэнгээрээ дааж, тэнэг хэрээрээ байх сайхансан. Тэднийг хууль тогтооход оролцсон бол гэж ард түмэн сонгохыг аядсан болохоос чадахгүй ажил хийж, улс нийгэм үймүүл гэж УИХ-д сонгоогүй дээ. МАН Монголын хувь заяагаар тоглож дууслаа даа.
    2017 оны 10 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • COP17: НҮБ-ийн конвенцын Талуудын 17 дугаар бага хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна
    31 мин
  • ЗГ: Газрын тосны үйлдвэрийг үйлдвэрлэл, технологийн паркийн хэлбэрээр хөгжүүлэх талаар хэлэлцэж байна
    1 цаг 18 мин
  • MAMA AWARDS хэдэн онд Монголд болох вэ ?
    1 цаг 26 мин
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
    1 цаг 34 мин
  • Хараагүй хүмүүс бусдаас хараат бус бие даан амьдрах боломж ОЙРТСООР байна
    1 цаг 43 мин
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
    2 цаг 2 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
    2 цаг 16 мин
  • Москва хотын ШТС-уудын дийлэнх нь автобензингүй болж үйл ажиллагаагаа зогсоожээ
    2 цаг 27 мин
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
    2 цаг 32 мин
  • ӨНӨӨДӨР: “Өндөр түвшний тогтвортой санхүүжилтийн форум 2026” болно
    2 цаг 58 мин
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
    3 цаг 26 мин
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
    3 цаг 26 мин
  • Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол баасан гарагт болно
    19 цаг 3 мин
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
    19 цаг 38 мин
  • COP-17 бага хурлын цэнхэр, ногоон бүсэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна
    19 цаг 46 мин
  • Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
    19 цаг 49 мин
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
    20 цаг 12 мин
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
    20 цаг 28 мин
  • Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа
    20 цаг 49 мин
  • Филиппинд сургуулийн орчинд буудалцаан болж, хоёр сурагч амиа алджээ
    22 цаг 0 мин
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • EWC 2026: The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүний хоёр дахь том сорилт
  • Колумбид газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 224-т хүрээд байна
  • Хятадын "C919" онгоц анхны олон улсын нислэгээ ӨНӨӨДӨР Улаанбаатар хот руу үйлдэнэ
24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК