Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол Улсын Их Хурлын дэд даргаар Л.Энх-Амгаланг сонголоо

2017-10-21
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.10.20) хуралдаан 16 цаг 58 минутад 53.9 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр тогтов. Хуралдаанаар эхлээд эрчим хүчний салбарт хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын явцын талаарх Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэдээллийг сонслоо.

    Төр засгаас түлш эрчим хүчний салбарыг улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн суурь болсон салбар гэж үзэж олон жилийн туршид, бүхий л бололцоогоор гадаад, дотоодын боломжит эх үүсвэрээр хөрөнгө оруулалт хийж ирсний үр дүнд өнөөдөр 95 жилийн түүхтэй түлш, эрчим хүчний салбар улс орны эрчим хүч, дулааны өнөөгийн эрэлт хэрэгцээг найдвартай хангаж чадахуйц түвшинд хүрээд байгааг мэдээллийнхээ эхэнд Ерөнхий сайд тэмдэглэв. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн систем төвийн, өмнөд, баруун, дорнод, Алтай–Улиастайн гэсэн 5 эрчим хүчний системтэй, нийт 330 гаруй сум, сууринг бүхэлд нь найдвартай эрчим хүчээр хангаж, иргэд ая тухтай амьдрах, өрхийн болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх таатай боломжийг бүрдүүлээд байгаа аж.

 

    Эрчим хүчний салбар 2016-2017 оны өвлийн улирлын их ачааллыг амжилттай давж, системийн нийт суурилагдсан хүчин чадлыг бүрэн ашиглаж, 2017 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр энэ өвлийн хамгийн оргил ачааллыг авч ажиллан, системийн нийт ачаалал 1,2 гегаватт хүрснээс төвийн эрчим хүчний системийн оргил ачаалал 994 мегаватт хүрсэн байна. Үргэлжлүүлэн тэрбээр дулааний эрчим хүчний үйлдвэрлэл, цахилгаан эрчим хүчний импорт, экспортын талаар болон салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй танилцуулав. Түүнчлэн 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд эрчим хүчний салбарт хийгдэж буй ажлын талаар товч мэдээлэл өгсөн. Монгол Улсын Засгийн газраас 2016-2017 оны өвөл нийслэлийн гэр хорооллын тарифт тоолууртай айл өрхийн ахуйн болон халаалтын зориулалтаар ашигласан цахилгааны хэрэглээг шөнийн цагаар 100 хувь хөнгөлөх шийдвэрийг гаргасан. Үүний дагуу 2017 оны 1 дүгээр улирлын байдлаар гэр хорооллын 114,5 мянган хэрэглэгчдэд 3.4 тэрбумтөгрөгийн тарифын хөнгөлөлтийг үзүүлээд байна.

 

    Энэхүү арга хэмжээг 2017-2018 оны өвөл үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, түүнчлэн аймгийн төв, томоохон сум, суурингийн айл өрхүүдийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 50 хувь хөнгөлөх шийдвэрийг Засгийн газраас долдугаар сард гаргасан. 2017-2018 оны өвлийн улиралд гэр хорооллын айл өрхийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний үнэ тарифын хөнгөлөлтөд 9.2 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна. 2016-2017 оны өвлийн улиралд цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтийг үзүүлснээр гарсан өөрчлөлт, үр дүнгийн талаар танилцуулж, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр эрчим хүчний салбарт хийхээр төлөвлөөд буй ажлууд, тооцоо судалгааг Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэлгэрэнгүй танилцуулсан. Мөн тэрбээр эрчим хүчний салбарт хийгдэж буй шинэ бүтээн байгуулалтын ажлын талаар мэдээлээд, өсөн нэмэгдэх эрчим хүч, дулааны хэрэгцээг хангахын тулд нийслэл, аймгийн төвүүд, үйлдвэрлэлийн гол бүсүүдэд эрчим хүчний эх үүсвэр, дамжуулах сүлжээний хүчин чадлыг эрс нэмэгдүүлэх, нийслэлийн дулаан хангамжийг сайжруулах зэрэг ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт шаардсан төслүүдийг цаг алдалгүй хэрэгжүүлэх, төлөвлөсөн цаг хугацаанд нь ашиглалтад оруулах шаардлагатай байгааг хэлсэн.

 

    Эрчим хүчний салбарт хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын явцын талаарх Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж танилцууллаа.

 

    2015 оны сүүлчээр Улаанбаатарын III станцын чадлыг 50 МВт, 4 дүгээр станцыг 120МВт-аар нэмэгдүүлснээс хойш шинээр томоохон эх үүсвэр ашиглалтад оруулаагүйг тус санал, дүгнэлтэд дурдсан юм. Мөн Монгол Улсын эрчмийн салбарт үүсээд буй хүндрэлүүд, усан цахилгаан станц байгуулах хэрэгцээ, эрчмийн сэргээгддэг эх үүсвэрийн ашиглалтын дэлхийн чиг хандлагын талаар онцлоод сэргээгдэх эрчим хүчний тухай хуулиа эргэн харах цаг нь болсон гэдгийг төгсгөлд нь хэлсэн.

 

    Ингээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 48.6 дахь заалтын дагуу Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдээс Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Л.Болд, Д.Мурат, Б.Пүрэвдорж нар цөөнхийг төлөөлж асуулт асуун, Эрчим хүчний сайд болон ажлын хэсгээс хариулт авсан юм. 

 

    Дараа нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 05 дугаар дүгнэлтийг хэлэлцэв. Энэ талаарх Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Т.Лхагва танилцууллаа.

 

    Нийслэлийн Баянгол дүүргийн 6 дугаар хорооны оршин суугч, иргэнээс ирүүлсэн мэдээллийг Үндсэн хуулийн цэц холбогдох хууль, журмын дагуу дунд суудлын хуралдаанаараа нээлттэй хэлэлцэн дараах дүгнэлтийг гаргасан байна. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт “Шүүгч Хөдөлмөрийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэвэр авах насанд хүрсэн бол тэтгэвэрт гарах буюу шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөж болно.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг ... нас, ... эрхэлсэн ажил, албан тушаал ... -аар нь ялгаварлан гадуурхаж үл болно.”, Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалтын “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох ...”, 5 дахь заалтын “өндөр наслах ...”, Дөчин есдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана.”, мөн зүйлийн 4 дэх хэсгийн “Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ.”, Тавин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийн “Үндсэн хууль, шүүхийн тухай хуульд заасан үндэслэл, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу огцруулах, эсхүл хүсэлтээр нь чөлөөлөхөөс бусад тохиолдолд аль ч шатны шүүхийн шүүгчийг огцруулахыг хориглоно.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр ... бүрнээ нийцсэн байвал зохино.” гэсэн заалтыг тус тус зөрчөөгүй байна гэжээ. Үндсэн хуулийн цэцийн уг дүгнэлттэй холбогдуулан хуралдаанд оролцсон гишүүд асуулт асууж, тодруулга хийх шаардлагагүй гэж үзсэн юм.

 

    Ийнхүү нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Улсын Их Хурлын дэд даргыг томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Улсын Их Хуралд дахь МАН-ын бүлгээс  Монгол Улсын Их Хурлын дэд даргад Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгаланг нэр дэвшүүлж байгааг Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн дарга Д.Хаянхярваа танилцуулсан.

 

    Нэр дэвшигч Л.Энх-Амгалан 1987 онд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 жилийн 2 дугаар дунд сургууль, 1992 онд ОХУ-ын Санкт-Петербургийн их сургууль, 1996 онд АНУ-ын Дакотогийн их сургууль, 2002 онд БНСУ-ын Хангдоны их сургуулийг тус тус төгссөн. Тэрбээр 1992-1995 онд МОНЦАМЭ агентлагт редактор, хариуцлагатай нарийн бичгийн дарга, 1996 онд “Интерпресс” ХХК-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал, 1996-2012 онд Юнител групп, Юнивишн, MCS электроникс ХХК-ийн захирлуудын зөвлөлийн дарга, MCS группын тэргүүн дэд ерөнхийлөгч, 2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдын Хөдөөгийн бодлого, дэд бүтэц хариуцсан зөвлөхөөр ажиллаж байгаад 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогджээ. Улмаар 2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдож, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажиллаж байгаа юм. Тэрбээр парламенын болон төрийн албаны туршлагатай, боловсролтой, МАН-ын тэргүүний боловсон хүчин тул Монгол Улсын Их Хурлын дэд даргын албыг гүйцэтгэж чадна хэмээн Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг үзсэн байна. Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат нэр дэвшигчийн талаарх Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн саналыг хэлэлцсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг танилцуулсан.

 

    Танилцуулгатай холбогдуулан гишүүд санал хэллээ. Тухайлбал, Улсын Их Хурал дахь олонхийн бүлгээс сонгогдсон Монгол Улсын Их Хурлын дэд дарга Монголын парламентын бүлгэмийн даргын үүргийг давхар гүйцэтгэдэг уламжлалтайг Л.Болд гишүүн тэмдэглээд улс орны эрх ашигтай хамааралтай парламентын гадаад харилцааны асуудалд хамтран ажиллах саналыг хэллээ. Улсын Их Хурал дахь МАН-ын намын бүлэг доторх шударга өрсөлдөөний дүнд Л.Энх-Амгалан гишүүн Монгол Улсын Их Хурлын дэд даргад нэр дэвшиж байгааг Ж.Мөнхбат гишүүн онцлоод амжилт хүсч, баяр хүргэсэн.

 

    Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 68 гишүүний 98.5 хувь дэмжиж, Монгол Улсын Их Хурлын дэд даргаар Л.Энх-Амгалан сонгогдлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗГ: Газрын тосны үйлдвэрийг үйлдвэрлэл, технологийн паркийн хэлбэрээр хөгжүүлэх талаар хэлэлцэж байна
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • Зочин (202.179.31.124)
    Burhan mini,
    2017 оны 10 сарын 22 | Хариулах
  • zochin (66.181.187.25)
    Чадалтай залуу баяр хүргэе.
    2017 оны 10 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.70.46.227)
    Hujaa darga
    2017 оны 10 сарын 22 | Хариулах
  • Зочин (150.129.140.5)
    Хамгийн муу сонголт, түй түй хол бай
    2017 оны 10 сарын 22 | Хариулах
  • Zochin (202.9.41.255)
    Zuv zuv. Sain Bna.
    2017 оны 10 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.72.240.5)
    одоо залуучуудыг гаргах нь зөв дэлхий ч гэсэн залуусаа дэмжиж байна
    2017 оны 10 сарын 21 | Хариулах
  • зочин (59.153.113.69)
    Мэдлэг чадвартай ийм л залуучуудыг дэмжих ёстой юм. зөв шийдвэр гаргажээ.
    2017 оны 10 сарын 21 | Хариулах
  • Zochin (103.26.195.235)
    Yasan ulairchihsan hun be
    2017 оны 10 сарын 21 | Хариулах
  • Г.Батнасан (103.194.176.98)
    МАНАН бүлэглэлийн сүүлчийн төлөөлөл буюу тухайн бүлэглэлийн хоёрдох өндөр албан тушаалтан. УИХ-д МСS-ийн эрх ашгийг хамгаалхаар үлдэж буй өндөр, дээд тушаалтан гэх үү дээ.
    2017 оны 10 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • COP17: НҮБ-ийн конвенцын Талуудын 17 дугаар бага хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна
    31 мин
  • ЗГ: Газрын тосны үйлдвэрийг үйлдвэрлэл, технологийн паркийн хэлбэрээр хөгжүүлэх талаар хэлэлцэж байна
    1 цаг 18 мин
  • MAMA AWARDS хэдэн онд Монголд болох вэ ?
    1 цаг 26 мин
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
    1 цаг 34 мин
  • Хараагүй хүмүүс бусдаас хараат бус бие даан амьдрах боломж ОЙРТСООР байна
    1 цаг 43 мин
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
    2 цаг 2 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
    2 цаг 16 мин
  • Москва хотын ШТС-уудын дийлэнх нь автобензингүй болж үйл ажиллагаагаа зогсоожээ
    2 цаг 27 мин
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
    2 цаг 32 мин
  • ӨНӨӨДӨР: “Өндөр түвшний тогтвортой санхүүжилтийн форум 2026” болно
    2 цаг 58 мин
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
    3 цаг 26 мин
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
    3 цаг 26 мин
  • Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол баасан гарагт болно
    19 цаг 3 мин
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
    19 цаг 38 мин
  • COP-17 бага хурлын цэнхэр, ногоон бүсэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна
    19 цаг 46 мин
  • Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
    19 цаг 49 мин
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
    20 цаг 12 мин
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
    20 цаг 28 мин
  • Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа
    20 цаг 49 мин
  • Филиппинд сургуулийн орчинд буудалцаан болж, хоёр сурагч амиа алджээ
    22 цаг 0 мин
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • EWC 2026: The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүний хоёр дахь том сорилт
  • Колумбид газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 224-т хүрээд байна
  • Хятадын "C919" онгоц анхны олон улсын нислэгээ ӨНӨӨДӨР Улаанбаатар хот руу үйлдэнэ
24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК