Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

У.Хүрэлсүх: Хүн бүхэнд, хүүхэд бүрт эрүүл агаар, цэвэр орчин олгохын төлөө хичээн зүтгэе

2017-10-23
0
ЖИРГЭХ

“Агаарын бохирдлыг бууруулах үндэсний чуулган”- д Монгол улсын ерөнхий сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Ухнаагийн Хүрэлсүхийн хэлсэн үгийг хүргэж байна.

 

Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө!

Үндэсний чуулганд хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид өө! 

 

Та бүхэнд энэ өдрийн мэнд дэвшүүлье.

 

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гамшгийн хэмжээнд хүрсэн гэж үзсэн, онцгой анхаарал хандуулж ажиллах шаардлагатай байгаа “Агаарын бохирдлыг бууруулах” асуудлаар үндэсний чуулганыг санаачлан, цаг үеэ олсон, тулгамдсан чухал асуудлыг хөндөн, хамтын шийдвэр гаргахаар хэлэлцүүлж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгчид талархал илэрхийлье. Ерөнхий  сайдын хувьд ч үүнийг би бүрэн дэмжиж байна.

 

Хүн амьсгалах агааргүйгээр нэг ч хором байж чадахгүй. Цэвэр агаар бол амьд явахад юунаас ч илүү үнэ цэнэтэй зүйл юм. Үе үеийн Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулахын тулд анхаарал тавьж цөөнгүй ажлууд зохион байгуулж, нилээд хөрөнгө зарцуулсан байна.

 

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд 2008-2016 онуудад улсын төсвөөс 147 тэрбум гаруй төгрөг, олон улсын байгууллагын санхүүжилтээр 60 сая долларыг сайжруулсан зуух, түлш, нам даралтын зуухыг шинэчлэх, төвлөрсөн дулаанд холбох, эко автобус, хийн түлшний хэрэглээг нэмэгдүүлэх, айл өрхийг хийн хэрэглээнд шилжүүлэх туршилт, судалгаа шинжилгээ хийх зэрэг олон ажлыг хийж гүйцэтгэсэн.  Тодорхой үр дүн гарч байсан ч хүсэн хүлээсэн хэмжээнд хүрээгүй.

 

Гэвч үр дүн хангалтгүй, Улаанбаатар хотын агаарын чанар өвлийн улиралд Монгол Улсын Агаарын чанарын стандартаас давсан үзүүлэлттэй хэвээр байна.

 

Агаар, орчны бохирдол нь төр, засгаас авч хэрэгжүүлж байгаа бодлого, эдийн засгийн чадавхи, ард иргэдийн амьдралын түвшин, хэрэглэж байгаа техник технологийн хоцрогдол зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг. 

 

Энэ бүхнийг судлан тооцож, Монгол Улсын Засгийн газраас хүн амын эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг Засгийн газрын 2017 оны 98 дугаар тогтоолоор батлан хэрэгжүүлж эхлээд байна.

 

Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд өмнөх Засгийн газрын хэрэгжүүлж эхэлсэн зөв, бодлого шийдвэрийг үргэлжлүүлэн үндэсний хөтөлбөрийн хүрээнд агаар, орчны бохирдлын эх үүсвэр яндангийн тоог цөөлөх, “Нийслэлийн гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тариф”-ын хөнгөлөлтийг үргэлжлүүлэх, хөнгөлөлтөнд хамрагдах хугацааг нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүчийг бодлогын хүрээнд дэмжин ажиллана.

 

Агаар, орчны бохирдлыг бууруулах ажилд мэдээж, ихээхэн санхүүжилт, төсөв шаардлагатай. Бид эхний ээлжинд дотоод нөөц боломжоо бүрэн ашиглах шаардлагатай.

 

2010 онд батлагдсан Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулиар түүхий нүүрс, автомашин, органик бодис, суурин эх үүсвэр зэрэг бохирдлын 4 төрлийн төлбөр улсын төсөвт ордог болсон. Үүний дүнд жилдээ 12-30 тэрбум төгрөг улсын төсөвттөвлөрч байна.

 

2015 онд хуульд өөрчлөлт орж, Засгийн газрын тусгай сан, Цэвэр агаарын сан татан буугдаж, агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний санхүүжилт эрс буурч, эдгээр төлбөрийн орлого зориулалтын дагуу зарцуулагдахгүй болжээ.

 

-Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн дагуу төвлөрсөн орлогыг зориулалтаар нь агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнд зарцуулах эрхзүйн зохицуулалтыг бий болгох шаардлагатай байна.

 

Иймд “Агаарын бохирдлын эсрэг сан”-г байгуулах асуудлаар Агаарын тухай хууль болон бусад холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн бариад байна. Засгийн газрын тусгай сан байгуулагдсанаар санхүүжилтийн хэмжээ нэмэгдэж, авах арга хэмжээний цар хүрээ өргөжиж тодорхой үр дүн гарах боломж бүрдэнэ. 

 

-Цаашид түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах нь үйл ажиллагааны гол чиглэл байх болно. Үүний тулд эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлэх, хэмнэлттэй, дулаан алдагдлыг бууруулах шинэ техник, технологийг нэвтрүүлэх арга хэмжээ авах, нүүрсийг шингэрүүлэх, хийжүүлэх технологийг шуурхай нэвтрүүлэхэд төр хувийн хэвшлийн харилцан түншлэлийг бүрэн ашиглах хэрэгтэй.

 

-Үүний зэрэгцээ орон сууцжуулж, гэр хорооллын айл өрхүүдийн яндангийн тоог бууруулах, төвлөрлийг сааруулах чиглэлээр үр дүнтэй ажлуудыг зохион байгуулах нь чухал байна. Ерөнхий сайдын хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн шинэ хот байгуулах тухай саналыг дэмжиж байна.

 

-Агаар орчны асуудалтай хамааралгүй нэг ч яам, төрийн байгууллага байхгүй.  Агаарын бохирдолыг бууруулах үйл ажиллагаанд хариуцлага, сахилга, санаачлага, идэвх зүтгэл, ил тод байдал нэн чухал.

 

Төсөв, санхүүгийн хүндрэлтэй энэ цаг үед манай засгийн газрын бүх түвшинд, төрийн албан хаагч бүр үүнийг хатуу анхаарч ажиллах шаардлагатай.

 

-Нөгөө талаас иргэний нийгмийн байгууллагууд, иргэн бүхэн үүргээ биелүүлж, хяналт тавьж, хамтран ажиллах нь нэн чухал.  Бид агаар орчны бохирдлыг бууруулах асуудлаар санаачлага гарган ажиллаж байгаа Монголын байгаль орчны Иргэний зөвлөл, “Утааны эсрэг ээж, аавууд” болон бусад ТББ-уудтай хамтран ажиллах болно. 

 

-Ард иргэдийн дунд дулаан, цахилгааны хэмнэлттэй техник технологийг сурталчлах, агаар, орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх, эрүүл мэндээ хамгаалах, ногоон зээлийн сангийн зээл авах боломжийг танилцуулах мэдээллийн төв байгуулан үйл ажиллагааг эхлүүлсэн, одоо улам идэвхжүүлэх ажлыг зохион байгуулна.

 

-Хор хохиролтойг мэдсээр байж хаягдсан дугуй, ашигласан тос, хуванцар материалыг ил шатаадаг аж ахуй нэгж, байгууллага, зориулалтын бус газар хог хаядаг иргэд гээд бидний дунд байдаг олон дутагдалтай хатуу шаардлага тавьж гаргасан алдаа асуудлуудыг зөрчлийн тухай хуулийн дагуу шийдвэрлэж, шинэ дадал, хэвшил тогтоох хэрэгтэй.

 

Бидэнд тавьсан зорилт, хөтөлбөр, дэвшүүлсэн зорилт, эрхзүйн орчин хангалттай бий. Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хэрэгжүүлснээр бохирдуулагч эх үүсвэрийг 80 хувиар багасган, дулааны станц, дулааны цахилгаан станцаас бусад хэрэглээнд түүхий нүүрсийгнийслэлд бүрэн хориглож, агаар, орчны бохирдлыг 2025 он гэхэд 50-иас доошгүй хувь бууруулах зорилт тавьсан.

 

Эдгээрийг хэрэгжүүлэхийн тулд зоригтой шийдэл, бодитой ажил хэрэгтэй.

 

Үндэсний чуулганд хүрэлцэн ирж оролцож байгаа Та бүхэн, төрийн болон төрийн бус байгууллага, нийт иргэдтэйгээ хамтран энэ ажлыг үр дүнд хүргэж чадна гэдэгт итгэлтэй байна.

 

Хүн бүхэнд, хүүхэд бүрт эрүүл агаар, цэвэр орчинд ажиллаж амьдрах, өсөж торних боломж олгохын төлөө үйлсэд хамтран хичээн зүтгэе

 

Үндэсний чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье.

 

Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗГ: Газрын тосны үйлдвэрийг үйлдвэрлэл, технологийн паркийн хэлбэрээр хөгжүүлэх талаар хэлэлцэж байна
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • hurelsukh (202.5.207.46)
    bi demjihgu bn oosad hahhaahahhh
    2023 оны 12 сарын 14 | Хариулах
  • Зочин (66.181.177.211)
    ШӨНИЙН цагийн тарифыг 100 хувь ялгалгүй хөнгөлхөд 60хувь хэмнэгдэх байх дуугай л цахмлгаанаар асуудлаа шийд дулааны сүлжээний авилгачидаа зайлуул
    2017 оны 10 сарын 23 | Хариулах
  • Erdenebat (202.9.42.135)
    Хүрэлсүх ээ, чи утаанд санаа зоволтгүй, бусад ажлаа хий. Ерөнхий сайд байхдаа би ШУА-ийн ерөнхийлөгч Рэгдэлд үүрэг өгсөн, мань хүн утааг бууруулаад өгье гэсэн, энэ өвөл буурах байх аа.
    2017 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (27.123.214.89)
    “Бяцхан Төгөл” хотхон нь эрүүл агаарт харуул хамгаалалттай, гэрэлтүүлгэ камертай, авто машины дулаан граж зогсоолтой, халуун хүйтэн устай, шалнаасаа халдаг, 00 дүштэй, том жижиг 1өрөө байруудыг 5-6 сарын хугацаатайгаар түрээслүүлнэ. гүний худагтай, 380-д холбогдсон, явган хүний зам талбай модтой. Нярай хүүхэдтэй болон жирэмсэн ээжүүдэд тохиромжтой. Холбоо барих утас 99118457,91190055 FB хуудас Бяцхан төгөл хотхон
    2017 оны 10 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • COP17: НҮБ-ийн конвенцын Талуудын 17 дугаар бага хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна
    30 мин
  • ЗГ: Газрын тосны үйлдвэрийг үйлдвэрлэл, технологийн паркийн хэлбэрээр хөгжүүлэх талаар хэлэлцэж байна
    1 цаг 17 мин
  • MAMA AWARDS хэдэн онд Монголд болох вэ ?
    1 цаг 24 мин
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
    1 цаг 32 мин
  • Хараагүй хүмүүс бусдаас хараат бус бие даан амьдрах боломж ОЙРТСООР байна
    1 цаг 42 мин
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
    2 цаг 1 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
    2 цаг 14 мин
  • Москва хотын ШТС-уудын дийлэнх нь автобензингүй болж үйл ажиллагаагаа зогсоожээ
    2 цаг 26 мин
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
    2 цаг 30 мин
  • ӨНӨӨДӨР: “Өндөр түвшний тогтвортой санхүүжилтийн форум 2026” болно
    2 цаг 56 мин
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
    3 цаг 24 мин
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
    3 цаг 24 мин
  • Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол баасан гарагт болно
    19 цаг 1 мин
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
    19 цаг 36 мин
  • COP-17 бага хурлын цэнхэр, ногоон бүсэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна
    19 цаг 45 мин
  • Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
    19 цаг 47 мин
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
    20 цаг 10 мин
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
    20 цаг 26 мин
  • Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа
    20 цаг 48 мин
  • Филиппинд сургуулийн орчинд буудалцаан болж, хоёр сурагч амиа алджээ
    21 цаг 59 мин
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • EWC 2026: The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүний хоёр дахь том сорилт
  • Колумбид газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 224-т хүрээд байна
  • Хятадын "C919" онгоц анхны олон улсын нислэгээ ӨНӨӨДӨР Улаанбаатар хот руу үйлдэнэ
24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК