Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дэд сайд асан Ж.Амарсанаа Д.Сарангэрэл сайдад юу зөвлөв

2017-10-24
0
ЖИРГЭХ

Шинэ Засгийн газар бүрдээд хэдхэн хонож байна. Сайдуудыг томилох чуулганы хуралдааны үеэр гишүүн бүр л үг хэлж, тэнд захиас даалгавараа өгч байсан. Тэгвэл Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд дэд сайд асан Ж.Амарсанаа мэргэжлийн хүний хувьд чухал гэж бодсон 21 зөвлөгөө өгч байгаа талаараа цахим хуудаснаа бичжээ.

 

 

Тэрбээр "Д. Сарангэрэл сайдад би баяр хүргэхгүй, гэхдээ АМЖИЛТ хүсье! Олон асуудлууд шийдлээ хүлээгээд шил шилээ дараад жагсаж байгаа тул баярлах зүйл бага байна. Танд мэргэжлийн хүний зөвөлгөө ус агаар шиг хэрэгтэй байгааг ойлгож байна. Тиймээс Нам Улстөржилгүйгээр зөвхөн ард түмнийхээ эрх ашгийн үүднээс мэргэжлийн хүний хувьд танд цөөхөн хэдэн чухал гэж бодсон 21 зөвөлгөөг өгье. Хүлээж авах үгүйг таны мэргэн ухаан мэдэх бизээ" хэмээгээд зөвлөгөөгөө оруулсан байна. Тэгвэл Эрүүл мэндийн сайдад дэд сайд асан юу гэж зөвлөснийг бүрэн эхээр нь хүргэе.

 

1. Эмч сувилагч нар ажил хаях бэлтгэлээ базааж байна.
Юуны өмнө салбарынхаа ажилчдын нийгмийн асуудлыг шийдэх хэрэгтэй.
Цэрэггүй жанжин шүдгүй арслантай адил.
Гэхдээ цалин пүнлүү салбарын чанартай шууд уялдаа холбоогүйг бүү март! Монгол эмчээс өндөр цалинтай хирнээ салбарын хөгжил нь Монголоос муу улс орнууд бий.
Эсрэгээрээ Монгол эмчээс бага цалинтай хирнээ салбар нь биднээс хол түрүүлсэн улс орнууд ч байна.

 

2. Салбарын бүтцийг анхаарах: Хүн төвтэй бүтэц хэрэгтэй бна. Одоогийн бүтэц хуучирсан. Нэг цэгийн үйлчилгээг эмнэлэг бүрт бий болгоорой!

 

3. Шатлал хоорондын уялдаа холбоог сайжруулах: өрхийн эмнэлэг, дүүргийн эмнэлэг, төв эмнэлгийн хооронд уялдаа холбоо алга. Иргэд хэт их чирэгдэж бна. Үүнийг цахимын аргаар шийдэх бүрэн боломжтой.

 

4. Түргэн тусламжаа жинхэнэ түргэн болгох. 5 минутанд түргэн ирдэг байх ёстой. Бүхэл бүтэн улс байна даа, ядаж ганц түргэний нисдэг тэрэгтэй болмоор байна. Мөн түргэний олон жижиг салбар цэгүүдийг түрээсийн аргаар бага мөнгөөр шийдэх боломжой. Өдгөө улсын хэмжээнд 3000 гаруй хүн түргэн ирэхээс өмнө бурхан болж байна.

 

5. Шинэ эмчилгээ оношилгооны технологийг нэвтрүүлэх: С вирусын эмчилгээ бол нэг л жишээ. Цаана нь олон зуун шинэ эм, технологи Монголд орж ирээгүй байна. Хайж олоорой, нэвтрүүлээрэй, хөөцөлдөөрэй. Таны ажлын чухал нэг хэсэг шүү. Хэрэгтэй бол нэмэлт зөвөлгөө өгч болно.

 

6. Уламжлалт анагаах ухааны газар юм уу хэлтэс, алба байгуулах:
Монголын анагаах ухааны салшгүй том хэсэг боловч манай яам дээр хариуцсан ганцхан хүн байдаг нь зохисгүй байна. Зарим улс оронд бүр хариуцсан тусдаа яам, агентлаг хүртэл байдаг.

 

8. Үйлчилгээний цогц байдлыг анхаарах:
эмчлээд хаядаг, эсвэл оношлоод хаядаг, урьдчилан сэргийлэлгүй зөвхөн эмчилдэг гэх мэт гажуудлуудыг засах шаардлагатай байна. Урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх, нөхөн сэргээлт, хяналт бол нэг цогц үйлчилгээ юм.

 

9. Өвчний гаралтай аварч болох нас баралт: энэ бол үйлчилгээний чанар үр ашгийг харуулдаг гол үзүүлэлт. Бид дэлхийд доогуур жагсаж байгаа шүү. Сүүлийн судалгаагаар жилд дунджаар 6000 гаруй аварч болох амийг алдаж байна. Үүний шалтгаан руу чиглэсэн ажлыг салбар дотроо яаралтай зохион байгуулаарай. Шалтгаан нь салбар дотор бий.

 

10. Бүгдийг биш чухлыг хийх: Нэг сайдын бүрэн эрхийн хугацаанд олон зүйлд үр дүн гаргах боломжгүй. Хамгийн их нас баралттай өвчинд анхаар.
Монгол улс ходоодны хорт хавдрын нас баралтаар дэлхийд тэргүүлж байна.
Цус харвалтын нас баралтаар дэлхийд удаалж байна. Энэ 2 луу гол анхаарлаа хандуул. Мэдээж “элэг бүтэн“ хөтөлбөрөө үргэлжлүүлээд сайн хэрэгжүүлээрэй.

 

11. Хүний нөөц тал дээр:
Үнэн худал нь мэдэгдэхгүй үзмэрч шидтэнгүүдийг цэгцлэх хэрэгтэй. Өвчтний эрүүл мэндийг хамгаалах, сэрэмжлүүлэх нь яамны үүрэг. Нотолгоогүй хуурамч эмчилгээг ялгаж салгах хэрэгтэй байна.
Эмчийн ашиг сонирхлын тухай хууль яаралтай боловсруулж, батлуулах.
АНУ−д “старк” ийн хууль гэж бий. Тэндээс санаа ав. Таньдаг мэддэг газар луугаа өвчтөн илгээж хувь хүртэх асуудал хирээс хэтэрлээ, хөгжин цэцэглэж байна.
Алдаа дутагдлыг салбар дотроо хариуцлага тооцдог байх.
Ижил мэргэжлийн эмчийн хөндлөнийн хяналтын баг ажиллуулах.
Аль болох хуулиар биш ёс зүйгээр асуудлыг шийдэх нь зөв юм.
Өдөр шөнөгүй өндөр ачаалалтай ажиллаж байгаа хүн, зөвхөн үдээс өмнө ажил хийдэг хүн 2 ын ажлын үнэлэмжийг шударгаар тогтооё.

 

12. Салбарыг ил тод, нээлттэй болгоё.
Эмчилгээ, оношилгооны үр дүнг ил тод болгож төсвөөр санхүүжиж байгаа эмнэлгүүдийн санхүүжилтыг үр дүнтэй нь уялдуулах. Ард түмэн төлсөн татварыг хир үр ашигтай зарцуулж байгааг мэдэх, үр дүн шаардах эрхтэй.

 

13. Сүлжээний бизнес, луйварт анхаар:
Бүгдийг эдгээх ид шидтэй хэмээн иргэдийн тархийг угаах сүлжээний бэлдмэлийн бизнес хирээс хэтэрлээ. Телевизийн сувгуудын гол орлогын эх үүсвэр болсон бололтой. Өвчтөн үүнд итгэж эрүүл мэнд, цаг хугацаа, санхүүгээр хохирсоор байна.

 

14. Эрүүл хүнс, эрүүл хооллолт, эрүүл амьдралын хэв заншлыг дэмжих:
Хүнс хөдөө аж ахуйн сайдтайгаа хамтраад ТРАНС ТОС ыг хэрэглээнээс хасах асуудлыг шийдээрэй.
Давсны хэрэглээг бууруулах 2015-2020 оны стратегийн хэрэгжилтийг онцгой анхаараарай.

 

16. Хүнд өвчтөнг хүлээж авдаггүй, түлхдэг тогтолцоог халах хэрэгтэй. Энэ ард түмэн чинь аргаа барахаар эмнэлгээс өөр хаана хандах билээ!? Эмнэлэгт хүн нас барах нь хасах оноо байж таарахгүй. Харин хариуцлагагүйгээс эмнэлэгт нас барвал хасах оноо байлтай.

 

17. Танил талтай талгүй ижил үйлчилгээ авдаг болмоор байна. Хандлагыг өөрчлөх сургалт хэрэгтэй байна.

 

18. Эмнэлгийн дотоод халдварыг тэглэх шаардлагатай байна. Эмнэлэгт хүн өвчнөөсөө салах гэж очдог болохоос шинэ өвчин авах гэж очдоггүй!

 

19. Монгол хүний дундаж наслалт эрүүл мэндийн салбарын хөгжилтэй шууд хамааралтай байна. Судалгаагаар салбарын хөгжлөөр бид дэлхийд 145 д жагсаж байна.
Өөрчлөлт гаргая! Ахиц гаргая!

 

20. Халдварт өвчин дотроос Сүрьеэ г онцгой анхаарах!!!
Нийслэлд хийсэн судалгаагаар 10 хүүхдийн 1 нь далд сүрьеэтэй байна. Энэ жилд сүрьеэгийн гаралтай нас баралт эрс нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

 

21. Гарын үсэг зурж тамга дарахаас илүү ном уншиж эрүүл мэндийн салбарыг сайн судлаарай, судлах цаг байхгүй бол маш сайн зөвлөх аваад үгийг нь сонсоорой. Маргааш ч огцорч магадгүй гэж бодож, цаг алдалгүй, назгайралгүй ажлаа хийгээрэй. Яам дээр байх 1 цаг ч алтнаас үнэтэй!

 

Дэд сайд асан Ж. Амарсанаа

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (37)

  • Зочин (202.9.41.178)
    Нуудгай дүлзэн нямдоржтойгоо хамт сайд бус саад болов. Энэ авгайгаас юу харах ч билээ. Амарсанаа ё зөвлөх ч гэж юу байхав. Ламын ажлаа хиывэл л гай бага болно доо чааваас. Энэ хоёр таарч дээ!
    2017 оны 10 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.179.27.17)
    АМАРСАНАА ХҮНД ЗӨВЛӨНӨ ГЭЖ ЮУ БАЙХВЭ ДЭЭ ЭЛЭГНИЙ ХАМГААЛАХ ЭМ АМЕРИКААС ДЭД САЙД БАЙХДАА ОРУУЛЖ ИРСЭН ХУЛХИ ГАРШДЭЭ ХЯМД ГЭЭД БАЙСАН ЭМ НЬ ХУЛХИ БАЙСАН ШДЭЭ
    2017 оны 10 сарын 27 | Хариулах
  • Сайд холиох нь тодорхой. (86.163.177.116)
    Хэдэн жилийн өмнө SARS гэдэг ханиад гараад Хятадад олон хүн нас барсан байдаг. Гэтэл манай яаж сэргийлэх тухай эмч нараа цуглуулж ярилцаж байтал гэнэт сэтгүүлч сайд Т.Ганди адууны ясны шөлөнд цагаа буцалгаад уух нь зөв гэж хэлээд эмч нарыг ухаан алдуулах шахсан гэсэн. Одоо энэ сайд яаж холиодог бол доо.
    2017 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.21.127.30)
    эмч сувилагч нарт лиценз олгож байгаад анхаарлаа хандуулаарай. Учир нь лицензээ авч чадахгүй шалгалтандаа унасан хүмүүст лиценз зардаг тогтолцоо танай яаманд байдаг шүү. Нэрэлсэн чадна лиценз худалдагч нарыг
    2017 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.21.127.30)
    дэлхийн олон улсад үр дүнгээ өгч байгаа, олон улс орон анхаарлаа хандуулж хөгжүүлээд байгаа сувилахуйн тусламж үйлчилгээний талаар зөвөлгөө алга байна. Энэ хүн дэд сайд байхдаа энэ талаар сонсож судалж байгаагүй бололтой. Гэвч шинэхэн сайд та энэ талаар судлаарай. Сувилахуйн тусламж өндөр хөгжсөн улс орнууд бол АНУ, Япон гэх мэт
    2017 оны 10 сарын 26 | Хариулах
  • зочин (122.201.23.19)
    Өөрөө байхдаа тал хагасыг нь болов хиихгүй яасан юм,суудлаа өгөх болохоороо гэнэт сандаг юм уу хаашаа юм
    2017 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (66.181.183.45)
    1-р төрөх авилга их авдаг авсан хирнээ хүүхэд алдаг зөвхөн төрүүлэх эмч сая төгрөг өгнө бусад хүмүүст зохих хувь өгнө.
    2017 оны 10 сарын 26 | Хариулах
  • Zuv sanaa (139.5.218.53)
    Mash zuv zuvluguu bna
    2017 оны 10 сарын 25 | Хариулах
    • иргэн
      хэн хэлсэн нь чухал биш Зөвлөлгөөг нь л анхааралдаа авах хэрэгтэй. Сайн удирдагч бол хэрэгтэй санааг олж хайж түүнийг ажил болгодог.
      2017 оны 10 сарын 25
  • Зочин (150.129.142.182)
    Мэрэгжлийн хүн биш гэдэг ойлголт сэтгэхгүйгээр ажиллаж болохгүй Удирдлагын ухаан ур чадвар бүхнийг шийдвэлэнэ
    2017 оны 10 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.9.43.199)
    Hund zuvluh said dood hunees zuvluguu avah ni M bus gedeg gai endee
    2017 оны 10 сарын 25 | Хариулах
  • Zochin (188.107.164.231)
    Eine avgaigiin tarhi ni hurehuu ehleed uuruu nuurendee shahuuldag botoksoo mongol emch naraarai shahuulaad uzeerei bitgii solongos yavj hiilgeerei!
    2017 оны 10 сарын 25 | Хариулах
  • Зочин (124.158.109.232)
    hen bolood zuvluguu uguud b.gaan ulamjlaltiin emchee
    2017 оны 10 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.179.27.186)
    Зөв л зүйлүүдийг зөвлөсөн байна шүү дээ.Нүүрээ харуулдаггүй, аймхай,гэр бүлдээ гологдсон, хэн ч биш ,хэлсэн үгийг нь хэн ч тоодоггүй, сэтгэлд нь байнга өс хонзон атаархал бугласан ЛАЛАРууд хүнийг дандаа харлуулах юм бичих юм . Монголд сайн хүн байхгүй болсон юм уу
    2017 оны 10 сарын 25 | Хариулах
  • гүр (202.70.41.114)
    өөрийнхөө бизнесийг бас оруулчихжээ. ккк.
    2017 оны 10 сарын 25 | Хариулах
  • зочин (103.26.192.43)
    Энэ залуу ч дээ. Өөрийн Хаппи веритас эмнэлгээ тордож байгаад явсан даа.
    2017 оны 10 сарын 25 | Хариулах
  • zochin (66.181.182.243)
    Сайн зөвлөлгөөн байна. Санаа аваасай.
    2017 оны 10 сарын 25 | Хариулах
  • ЭМЧ (59.153.112.109)
    ТА ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ, МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ ДЭЭР АНХААРАЛ ТАВЬЖ АЖИЛЛААРАЙ.ҮҮНИЙ ЦААНА МАШ ИХ ДАРАМТ, ШАХАЛТ ЯВАГДДАГ. УУЛ НЬ МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ БОЛ САЙН ДУРЫН ҮНДСЭН ДЭЭР ХИЙГДДЭГ ЗҮЙЛ, НЭР ХҮНДИЙН БАТАЛГАА ЮМ. ГЭТЭЛ ҮҮНИЙГ ДААТГАЛЫН ХУУЛИНД ОРУУЛЖ САНХҮҮЖИЛТТЭЙ ХОЛБОСОН НЬ БУРУУ ЗҮЙЛ ГЭДГИЙГ АНХААРЧ, ХУУЛИЙН ЭНЭ ЗААЛТЫГ ЗАСВАЛ ДЭЭРХИ ДАРАМТ БАЙХГҮЙ БОЛНО. ЭМД УГААСАА ӨӨРСДӨӨ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАА ХИЙДЭГ. ҮҮНД МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ ДАВУУ ТАЛ БОЛОХ ТАЛТАЙ ЮМ.
    2017 оны 10 сарын 25 | Хариулах
  • Zochin (82.222.226.70)
    ix l chadbar myytai xyn bna sh dee ix yom yriad bx shig yg yo xiunx gej bga yom bol gexeer todorxoi yom bxgyi Yagaad iim chadbarvyi xyn songochixdog yo bol???
    2017 оны 10 сарын 25 | Хариулах
  • Зочин (66.181.180.226)
    Сүүлийн үед Амарсанаа, Мөнхсайхан гээд нээх их зөвлөсөн улсууд их болжээ.Та бүхэн сайдын сэнтийд байхдаа юу хийсэн юм бэ хувийн бизнес чинь урагшлаа байлгүй дээ. 2 монгол хүн ч сайхан амьдрагдаа . Та хоер бол дүнгээ ард түмнээрээ тавиулчихсан нөхдүүд .Яахав сайд байсан гэж дурсагдах байх.
    2017 оны 10 сарын 25 | Хариулах
  • Sodoo (220.72.7.131)
    Sarangerel said mash sain menejer terd beltgegdsen hun gedeg ni yamniihaa apparattai hiisen uulzalt deer haragsan shuu Mash todorhoi ajluud hiihee zarlasan. Emneh said nar ni yalangyua Shogtsetseg gyuai todorhoigui hachin hachin hudlaa yum yaryad eeriigee reklamdaad baisan shezotoi avgai baisan
    2017 оны 10 сарын 24 | Хариулах
  • зочин (66.181.190.12)
    Энэ засаг чинь мэргэжлийн хүнээ сайдаар томилдоггүй, томилбол хэн нэгний танил бол ямар хүн байх нь хамаагүй л болж дээ.
    2017 оны 10 сарын 24 | Хариулах
    • иргэн
      Хүн шиг сэтгэлтэй эмч нар байхгүй ш дээ. бүгд л мөнгө, авилгал бодсон хүмүүс. Үнэхээр хүний төлөө гэсэн эмч байгаа бол ард түмэн тэрний чинь талаар домог болгоод л ярьж байгаа. Үнэхээр чадалтай мэргэжлийн удирдагч байгаа юм бол өөрсдийгөө харуулах л хэрэгтэй байна ш дээ. Өнөөдөр эмч багш нар гэж сайхан мэргэжлийн нэр хүндийг унагаасан хүмүүс л байна.
      2017 оны 10 сарын 24
  • Д.Атарболд (124.158.106.140)
    Болгоож уншаарай.Эмнэлгийн бүх хүнд хамааралтай гэж бодож байна.Амарсанаа зөв түмнийхээ төлөө залуу шиг санагддаг
    2017 оны 10 сарын 24 | Хариулах
  • Зочин (103.212.116.172)
    Хоёрын хооронд үнэ төлбөргүй эмчилгээ гэдэг нэр зүүж байхын оронд зиндаа түвшинд нь тохирсон үнэ албан ёсоор тогтоох нь зүйтэй!!! Албан бусаар бүгд л мөнгө авдаг шдээ! Үнэгүй юм чанаргүй байдаг нь зүй тогтол!! Коммунист хятадад хүртэл бүх эмчилгээ нь төлбөртэй байдаг!!!
    2017 оны 10 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.9.43.112)
    Энэ шинэ сайд унэхээр зев санаатай ажиллахыг хусч байгаа бол хамгийн туруун хоер нутагтан эмч нараа еереер хэлбэл улсын эмнэлэгт ажиллаж байгаа нэртэй ямарч сэтгэлгуй тесвеес цалин иддэг хувийн эмнэлэгтээ унэнчээр ажилладаг эмч нараа халсан нь дээр .Евчтенг узээд хувийн эмийн сан эмнэлэг хоерлуугаа зевлелгее егеед явуулдаг уунийг ядарсан евчтен болгон мэддэг
    2017 оны 10 сарын 24 | Хариулах
  • зочин (139.5.218.67)
    Сарангэрэлээ төрөх эмнэлэгүүдэд шинээр төрөх эхчүүдээс төрөхийн эмч сувилагч нар мөнгө авдаг үүнийг зогсоох сайдын тушаал шийдвэрээ гарга.өгч бгаа авч бгаа этгээдүүд одоо болих цаг нь болсон.энэ бичигдээгүй амьдралд бхгүй хуулийг дагаж бгаа эмч сувилагч нарыг ажлаас нь шууд халах хэрэгтэй .эх барих эмч хийх хүмүүс олон мянгаараа бна.
    2017 оны 10 сарын 24 | Хариулах
  • Зочин (66.181.190.12)
    Дэд сайд байхдаа наад зөвлөгөөгөө хэрэгжүүлж байх чинь яасан юм бэ. Худлаа шоучин нөхөр.
    2017 оны 10 сарын 24 | Хариулах
  • нннн (124.158.110.101)
    Өмнөх сайдаас илүү бяртай, ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө гэсэн сайхан сэтгэлээр санал, зөвлөмж өгч байна . Залуу хүн ийм л байх хэрэгтэй.
    2017 оны 10 сарын 24 | Хариулах
  • жжжж (124.158.110.101)
    Маш зөв санаанууд байна. дэмжиж ажиллана гэдэгт итгэж байна.
    2017 оны 10 сарын 24 | Хариулах
  • Зочин (103.212.119.212)
    энэ фото-сэтгүүлч хатгаа өвчнийг шүлхийтэй адил ойлгоод вакцин хийнэ гэнэ. Эрүүл мэндийн асуудлыг ТВ5, МАН-н бага хурал, покерын тоглоом, намын найраа шиг төсөөлж бна. Хорвоо минь яандаа.
    2017 оны 10 сарын 24 | Хариулах
  • зочин (103.206.195.163)
    Монгол хүн бүрийг хавдрын үзлэгт, мөн өндөр үнэтэй хагалгаанд үнэ төлбөргүй оруулаач. Мөнгө гэж зүтгэж яваад л бурхан болоод байна шүү дээ. Энэ чинь цалин, тэтгэвэр нэмэхээс илүү үр дүнтэй арга хэмжээ болно доо. Амьд хүн аргатай шүү.
    2017 оны 10 сарын 24 | Хариулах
  • Зочин (79.210.185.137)
    Дэд сайд байхдаа хийж байхгуй яасан юм болоо
    2017 оны 10 сарын 24 | Хариулах
  • болд (124.158.109.232)
    зөв санаа байна эмнэлгийн дарга нарын сэтгэлгээ ажилд хандах чадвар мэдлэгийг өөрчил нэг хүн их олон жил дарга хийх зөв алхам биш, юуг ч өөрчлөхгүй албан тушаалаа авч үлдэхээ бодож байна
    2017 оны 10 сарын 24 | Хариулах
  • зочин (103.212.119.50)
    мундаг залуу дараагийн ээлжид сайд болгох хэрэгтэй шүү дээ
    2017 оны 10 сарын 24 | Хариулах
  • Зочин (112.72.11.107)
    Маш сайн зөвлөгөө байнадаа. Улс төржилгүй ард иргэдээ бодоод хэрэгжүүлээрэй сайдаа.
    2017 оны 10 сарын 24 | Хариулах
  • зочин (202.9.42.80)
    Тэгээд чи хийж байхгүй үхсэн ацаа хийж байсын.үхсэ муу чамайг мэдийшдэ
    2017 оны 10 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.9.42.223)
    АВИЛГАЧ ЭМЧ НАРААСАА САЛ ЭХЛЭЭД ТЭР ТУСМАА ГЭМТЛИИН ДАРГА ЦЭРЭГ НАР НЬ ЭМЧ НАРААСАА ТАТААС АВДАГ ҮҮНИИГ НЬ ТАСАЛЧИХ ЭМЧ НАРАА ХҮН ШИГ СЭТГЭЛ ЗҮРХТЭЙ БОЛГОЧИХ
    2017 оны 10 сарын 24 | Хариулах
  • Зочин (103.212.116.172)
    Салбараа мэддэг хүний маш чухал зөвлөгөө байна!!! Буруу хүмүүсийн үгэнд хуурталгүй зөв саналуудыг нь шуурхай хэрэгжүүлээрэй!!! Эс тэгвээс сайд болсны хэрэг огт байхгүй!!!
    2017 оны 10 сарын 24 | Хариулах
    • зочин
      Хуцваа
      2017 оны 10 сарын 24
  • Дарь (27.123.212.141)
    Сайн зөвлөлгөөн байна. Санаа аваасай. Харин 110 нь сүрьеэтэй гэдэг бол арай биш, уянгын халил байхаа.
    2017 оны 10 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    19 цаг 13 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    19 цаг 21 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Өчигдөр 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК