Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр үргэлжилнэ.
Хуралдаанаар Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл зэргийг хэлэлцэх юм. Ирэх оны төсвийг өмнөх Засгийн газар УИХ-д өргөн барьсан ч буцаан татсан.
Мөн Засгийн газрын гишүүд хариуцсан салбарынхаа нөхцөл байдлын талаар танилцуулга хийж, хэлэлцүүлэх юм байна.