Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ши Жиньпин: МУ-ын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг тууштай хүндэтгэнэ

2017-10-26
0
ЖИРГЭХ

Хамгийн олон буюу 89 сая 447 мянган гишүүнтэй Хятадын Коммунист намын XIX их хурал энэ сарын 18-25-ны өдрүүдэд Бээжин хот болж өнгөрсөн. Уг хурлын талаар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин өчигдөр мэдээлэл хийв. Тэрбээр мэдээллийнхээ эхэнд ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин тус намын 19 дэх Төв хорооны хурал дээр 18 дахь Төв хорооны нэрийн өмнөөс илтгэл тавьсныг онцлон тэмдэглэсэн юм. Мөн тэрбээр БНХАУ 2050 он гэхэд Хятадын онцлогтой социализм бүтээн байгуулах зорилтыг энэ удаагийн их хурлаас дэвшүүлсэн болохыг хэллээ.


Шин Хаймин уг зорилтыг хэрэгжүүлэхийн тулд хэрхэн ажиллах талаар "Уг зорилтыг хэрэгжүүлэхийн тулд хоёр шат дамжина. Ингэхдээ БНХАУ нь 2021 он гэхэд чинээлэг нийгмийг байгуулж, нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэнэ. Дараагийн шатыг хоёр хэсэгт хуваах бөгөөд 2020-2035, цаашлаад 2035-2050 гэхэд орчин үеийн социалист орныг байгуулсан байх болно. Энэхүү зорилтоо хэрэгжүүлэхийн тулд эдийн засаг, улс төр, соёл урлаг, нийгэм, экологи зэрэг бүхий салбарын үйл ажиллагааг өндөр түвшинд ахиулж төгөлдөржүүлсэн байх юм" хэмээв. 


Монгол Улстай харилцах харилцааны тухайд Элчин сайд Шин Хай Мин, "Хятад-Монгол Улс нь уул усаараа холбогдсон сайн хөрш юм. Хоёр улсын хилийн шугамын урт 4710 км. Иймээс бид сайн хөрш, сайн түнш, сайн найз байх хэрэгтэй. Хоёр орны харилцаа сайн хөгжиж байгаа бол хоёр улсын энгийн иргэдэд сайн нөлөөтэй. Хэрэв хоёр улсын харилцаанд асуудал үүсвэл хамгийн эхэнд хоёр орны жирийн иргэдийн дунд хүндрэл үүснэ. Хятад-Монголын харилцааг Ши Жиньпин дарга өндөр түвшинд авч үздэг. 2014 онд Ши Жиньпин дарга Монгол Улсад айлчилсан. Энэхүү айлчлал нь Ши Жиньпин даргын ганцаарчилсан төрийн айлчлал байснаараа онцлогтой. Тэр үеийн айлчлалаар хоёр орны харилцааг стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаанд хүргэсэн. Ингэснээр хоёр улсын харилцаа нь хурдны галт тэргэнд суусантай адилтгахаар үйл явдал болсон юм. Тус айлчлалын үр дүнд маш олон салбарын хамтын ажиллагаа өргөжиж, хоёр орны аль алинд нь бодитой ашиг авчирсан. 
 


Ши Жиньпин дарга, "Олон улсын болон бүс нутгийн нөхцөл байдал яаж ч хувирсан Монголын тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэнэ. Монголын ард түмний өөрөө сонгосон хөгжлийн замыг хүндэтгэнэ. Энэ нь Хятад Улсын урт хугацаанд хэрэгжүүлэх төрийн бодлого байх болно" хэмээн олонтаа онцолсон. Мөн Хятадын талаас Монгол Улстай найрсаг, тайван, чинээлэг хөрш гэсэн төрийн бодлогыг тууштай хэрэгжүүлнэ. 2035, цаашлаад 2050 он гэхэд Хятад Улс төгс социализмыг байгуулах болно. Иймээс Монголын талд хэлэхэд хурдны галт тэргэнд амжиж суугаарай хэмээн хэлэхийг хүсч байна. Монгол Улстай хийх хамтын ажиллагаа өгөөжтэй яваа. Гэхдээ энэхүү хамтын ажиллагааны явцад зарим асуудлууд бидэнд тохиолддог. Иймээс гарч буй асуудлыг шийдвэрлэхээр Монгол Улсын Засгийн газар шинээр эмхлэн байгуулагдсантай холбогдуулж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон зарим сайдуудтай уулзалт хийсэн. Энэхүү уулзалтаа үргэлжлүүлэх болно" гэлээ. 

 

Элчин сайд Жин Хаймин мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөв. Тэрбээр “Хятадын коммунист нам бол эрх баригч нам мөн. Нийт 89 сая гишүүнтэй, 4,4 сая зохион байгуулалтын нэгжтэй. Монгол Улсын хүн ам 3 сая хүрч байна гэж бодоход 30 дахин илүү том бүрэлдэхүүнтэй. Бид 1,3 тэрбум хүн амтай том гүрэн шүү дээ” гэв.

 

Удирдагч Ши Жиньпиний талаар асуусан сэтгүүлчийн асуултад "Элчин сайд, өнгөрсөн он жилүүдэд хийж гүйцэтгэж чадаагүй ажлуудыг ажил хэрэг болгож чадсан удирдагчаараа бахархаж буйгаа илэрхийллээ. Тэрээр “Өнгөрсөн 18 дахь Төв хорооны хурлаас хойш Ши Жиньпин дарга өнгөрсөнд хийж гүйцэтгэж чадаагүй олон ажлыг хийж чадсан. Дотоод, гадаадын асуудал, цэрэг арми, улс намаа засах зэрэг асуудалд бодит ач холбогдолтой, холын ирээдүйд нөлөөлөхүйц их амжилтууд гаргасан юм. Энэ бүхнийг үндэслэн түүнийг өндөр түвшний удирдлага болгон сонгосон болно. Яагаад гэвэл Хятадын бүх ард иргэд Ши Жиньпин даргыг дэмжиж байгаа. Бид Ши Жиньпин даргын удирдлага дор цааш явахдаа маш их сэтгэл ханамжтай байгаа" гэлээ.

 

Ши Жиньпин дарга “Олон улсын байдал, бүс нутгийн байдал хэрхэн хувирч өөрчлөгдөхөөс үл хамаарч Хятад улс Монголын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг тууштай хүндэтгэнэ. Мөн Монголын ард түмний өөрөө сонгосон хөгжлийн замыг хүндэтгэнэ. Энэ нь Хятад улсын урт хугацаанд хэрэгжүүлэх төрийн бодлого болно” гэж хэлсэн. Олон Улсын харилцаа хувирч өөрчлөгдсөн ч Хятад, Монгол хоёр улс нь хоорондын харилцааны чиг бодлогыг баримталж, иж бүрэн стратегийн түншлэлийн зохицлыг илүү бодож, нөгөө талынхаа аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал зэрэг язгуур эрх ашгийг чухалчлан үзэж, ашиг сонирхлыг хүндэтгэх зарчмын дагуу үүсч байгаа асуудлуудыг шийдвэрлэнэ гэж үзэж байна.

 

Хятадын талаас Монголтой найрсаг хөрш, тайван хөрш, чинээлэг хөрш гэсэн төрийн бодлогыг тууштай хэрэгжүүлнэ. 2035-2050 он гэхэд Хятад улс орчин үеийн социализмын бүх талаар төгс төгөлдөр улс болно. Тиймээс Монголын талд “Хурдны галт тэрэг”-нд амжиж суугаарай гэж хэлэхийг хүсч байна.

 

Шинэ Засгийн газар бүрдэж, ажлаа аваад байна. Манай улсын газрын газартай хэрхэн хамтарч ажиллах бодолтой байгаа талаар асуухад "Хоёр орны эдийн засаг, бусад салбарын хамтын ажиллагаа үр өгөөжтэй байна. Гэхдээ энэ дунд зарим асуудал тохиолддог юм. Монголын шинэ Засгийн газар бүрдсэний дараа би Ерөнхий сайд, Гадаад харилцаа, Зам тээвэр, хот байгуулалтын яам, Сангийн сайд нартай уулзсан. Мөн шинээр томилогдож буй бүх сайдтай уулзах юм. Тэр уулзалтуудаар хоёр орны эдийн засгийн болон шинжлэх ухааны чиглэлийн ажлуудыг урагшлуулахаар зорьж байна. Хоёр орны хамтын ажиллагааг урагшлуулахын тулд бодит төслүүд хэрэгжүүлэх юм. Тэдгээр төслийг хэрэгжүүлэхийн тулд “Нэг бүс нэг зам” стратегийн Монголын талын санаачилсан хөгжлийн замын уялдаа холбоог сайжруулна гэсэн нэгдсэн саналд хүрээд байгаа.  

 

Соёл боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэндийн чиглэлд бодит ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Түүний үр дүнд хоёр орны ард иргэдийн сэтгэл санаа, хоорондын зайг ойртуулж чадна гэж үзэж байна. Хятад Монголын харилцаа цаашид улам хөгжинө гэдэгт би бүрэн итгэлтэй байгаа. Түүгээр дамжуулан хөрш орон буюу том гүрэн, жижиг орон хоорондын харилцааны жишиг болгон хөгжүүлье гэж чармайж ажиллаж байна.

 

2021 онд Хятад Монголын гадаад худалдааны өртгийг 10 тэрбум ам.долларт хүргэхээр төлөвлөн ажиллаж байгаа. Мөн ирэх оны тавдугаар сард Шанхайд экспорт импортын экспо зохион байгуулах гэж байгаа. Түүнд Монголын аж ахуйн нэгжүүдийг оролцохыг урьж байна. Эдгээр арга хэмжээгээр дамжуулан Монголын экспортыг нэмэгдүүлнэ гэж итгэж байна.

 

Солонгосын хойгийн асуудалд БНХАУ ямар байр суурьтай байдаг талаар тодруулсан сэтгүүлчийн асуултад "Би Монгол Улсад суугаа Элчин сайд учраас Хятад болон Хойд Солонгосын харилцааны асуудлаар юм яримааргүй байна. Миний ярих зүйл биш гэж бодож байна. Гэхдээ товчхон мэдээлэл өгье. Хятад улс болон Умард Солонгос 1300 гаруй км урт хилийн шугамаар холбогдож байгаа. Найрсаг харилцааны сайхан уламжлалтай. Мөн урт удаан хугацааны турш Хятад, Умард Солонгос нь гадаад харилцаагаа хөгжүүлж байна.

 

Гэхдээ манай улс Умард Солонгосын цөмийн зэвсэг ашиглах асуудлыг дэмжихгүй гэдэг байр сууриа илэрхийлж байна. Энэ нь хөрш орнууд болон дэлхийн аюулгүй байдалд заналхийлж буй үйлдэл юм. НҮБ-аас авсан хориг арга хэмжээг бид дэмжинэ. Гэхдээ дайн дажны аргаар асуудлыг шийдвэрлэхийг эсэргүүцэж байгаа. Ирэх таван жилд Хятад улс Умард Солонгостой найрсаг харилцаагаа үргэлжлүүлнэ. Манай Хятадын байр суурь хувирахгүй.

 

Хөрөнгө оруулалтын талаар "Монголын тал Хятадын язгуур эрх ашгийг заавал хүндэтгэх хэрэгтэй гэж хэлмээр байна. Хятадын засгийн газраас Монголд хөрөнгө оруулалт хийж буй аж ахуйн нэгжүүдээ дэмжиж ажилладаг. Гэхдээ хууль ёсны дагуу ажиллаж, тухайн газрын хөгжилд хувь нэмрээ оруулахыг шаарддаг. Хятадаас Монголд ирж ажиллаж буй хөрөнгө оруулагчид маань Монголын иргэдийг маш олон ажлын байраар хангасан. Их хэмжээний татварын орлого оруулсан. Энэ нь Монголын эдийн засгийн хөгжил болон амьжиргааг дээшлүүлэхэд маш чухал хүчин зүйл болж чадсан байна. Монголын Засгийн газар Хятадын хөрөнгө оруулагчдыг маш баяртайгаар хүлээж авч байгаа. Мөн гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах арга авч хэрэгжүүлж багаа. Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах комиссыг үүсгэн байгуулсан байна. Түүнийг манай Хятадын талаас маш нааштайгаар хүлээн авч байна.

 

Хоёр талын хамтын ажиллагаанд маш олон асуудал гарч мэднэ. Гэхдээ эдгээр асуудлыг шийдвэрлэхдээ үнэнийг гуйвуулж, зөрчил өдөөх юм уу, энгийн үйл ажиллагаа явуулахад саад болох зэрэг давхар санаатай арга авч хэрэгжүүлэхийг бид зөвшөөрөхгүй. Ийм замаар эдгээр компаниудыг дампууруулвал Монголын Засгийн газрын татварын орлогод шууд нөлөөлнө, мөн тухайн газрын ажлын байрыг ч бууруулна. Энэ нь Монголын талын эрх ашигт шууд нөхөж болшгүй гарз хохирол учруулах юм. Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Хятадын компаниудын талаар зөв сурталчилгаа хийгээрэй гэж бодож байна. Ингэснээр хоёр орны ард иргэдийн харилцааг улам сайжруулж чадах юм. Ерөнхийдөө Хятад улс хоёр орны харилцаанд өндөр ач холбогдол өгч байгаа.

 

Уул уурхайн салбарт хамтран ажиллах бодлогын талаар "Манай Хятад улс уул уурхай, дэд бүтэц, банк санхүүгийн хамтын ажиллагааг уялдуулан хөгжүүлнэ гэсэн нэгдмэл саналд хүрсэн байгаа. Түүний дотроос уул уурхайг маш идэвхитэй хөгжүүлэх байр суурьтай байна. Одоо манай Хятад улс үйлдвэрлэлийн хэрэгцээ хангалтын бүтцийн талаар өөрчлөлт оруулж байгаа. Үйлдвэрлэлийн хэт илүүдлийг бууруулах бодлого хэрэгжүүлж байна. Энэ дотор голдуу төмрийн хүдэр, нүүрс гэсэн хоёр уул уурхайн бүтээгдэхүүний үйлдвэрлийг бууруулах зорилт тавьж ажиллаж байна. Гэхдээ манай Хятад улс Монголоос уул уурхайн бүтээгдэхүүнийг их хэмжээгээр импортлож байгаа. Энэ импортоор дамжуулан Монголд тусалъя гэсэн зорилго байгаа юм. Манай Хятад дотоодын нүүрс, төмрийн хүдрийн маш олон үйлдвэрээ хаасан байгаа. Энэ нь үйлдвэрлэлийн хэт илүүдлийг бууруулах бодлоготой холбоотой юм".

 

Ажиллах хүчний асуудлаар "Монгол Улсын хуулиндаа гадаадын ажиллах хүч бүх хүн амын нэг хувиас хэтэрч болохгүй гэж заасан. Хятадаас Монголд ажиллаж буй хөдөлмөрийн хүчний тоо 30 мянгаас хэтэрдэггүй. Уур амьсгалын нөхцөл байдалтай холбоотойгоор Монголд хагас жилийн хугацаанд Хятадын ажиллах хүчин ажилладаг. Зуны цагт 24 мянган хүн ажилладаг бол өвлийн улиралд бараг байхгүй гэж хэлж болно. Дээрх тоонд Хятадаас Монголд сурч буй оюутнууд багтана. Мөн аялал жуулчлалын шугамаар ирж буй хүмүүсийн тоо багтдаг юм".

 

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (16)

  • Зочин (202.21.106.154)
    Hyatadin erunkhiilugch avilgaas yaj tseverlej bgaag delhii sonsoj harsan Mongold yu dutaad bnaaa huulia deed alban tushaaltanguud ni sahihgui bgaa ni haramsaltai
    2017 оны 12 сарын 02 | Хариулах
  • Зочин (112.72.12.76)
    olon ulsad hyatadin ner hund udur ireh tusan usuj bna ted bidnees hol tasarchee harin manius n ataa horsoltoigoo yalzarsaar eh ornoo hudaldsaar uursduusuu iluu heniig ch bolov adalsaar l hocroh shiv dee
    2017 оны 10 сарын 27 | Хариулах
  • Иргэн (122.201.23.66)
    Монголын ард түмэнд ийм Ерөнхийлөгч байсан бол хичнээн сайхан б? Энэ хүн харахад л эгэл хүний шинж агуулсан хүн.
    2017 оны 10 сарын 27 | Хариулах
    • Зочин
      Битгий тэнэгт заа!!!
      2017 оны 10 сарын 27
  • Zochin (112.72.8.66)
    Mongolin turd suugaa bolon undur alban tushaal hashdag nuhdvvd idej uuhaa bolichihwol mongol uls munch amarhan hugjinu do Deerees ni oppshort bga munguig mlngoldoo orulj ireed Bayar metiin durakudin olon hausnudig ulsin umch bolgochihwol tgeel doroo l hugjinu ene tsuuhun ard tvmen ene ih bayalag bhad yun hyatadin galt tereg iim bolchihwol ulaanbaatart mongol ger muzeid l haragdana shde
    2017 оны 10 сарын 27 | Хариулах
  • энрбаяр (103.229.122.112)
    өөрснийгөө нүүрсний олборлолтыг хаасан гэдэг нь манайхаас өчнөөн тонноор үнэгүй шахам авч байгаа юм чинь тэгэхгүй яах юм бэ.манай монгол улс ч гэсэн тэгж бүх уурхайнуудаа түр хаах хэрэгтэй.манайх чинь мал аж ахуйгаа эрхлээд явахад болно шүү дээ.уурхайгаа хааж газар нутгаа сэндийчхээ болохгүй бол бидний газар нутаг хүн амьдрах аргагүй болно шүү дээ.Монголчууд минь бид эх орноо бодохгүй бол болохгүй цагаа болохоор энэ урд хөршийн чинь уснаас маш цэвэрхэн гарчих юм.бодох л хэрэгтэй болж дээ.
    2017 оны 10 сарын 27 | Хариулах
  • Bodol (146.90.108.155)
    Manaid ardchilal bish anarhizm gazar avsan. Deed doorgui.
    2017 оны 10 сарын 27 | Хариулах
  • Зочин (122.201.31.153)
    Том гүрний сайд шиг ярьжээ. Гэтэл манай хэд өвөр түрийдээ л зодолдоод л, хөөрхий гэж.
    2017 оны 10 сарын 27 | Хариулах
    • Ergetsuulel
      Mongol baituugai Americ delhiid terguulehed hetsuu bolj bn daa. Delhiin ali ch uls orond Hyatadiin juulchid ochidog bolj. Hun ni ehlej bish, uls ni bayan baihaar sur huchee uzuuldeg yum bn. Manaih shig hedhen hun bayajaad l uls ni ur shirend barigdaad, hun am ni yaduuraad l uurtai, utsaartai bn.
      2017 оны 10 сарын 27
  • BUGS (27.123.212.141)
    BUGSUN DEER BULEEN JIN TAVINA GEJ ENE DEE HUJAAGIIN ZUULUN BODLOGO MASH AYUULTAI UEIIN UED SANAJ UR HOICHDOO UHAARUULJ YVTSGAAY,!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
    2017 оны 10 сарын 27 | Хариулах
  • youpy (185.39.141.13)
    saihan hoshgiruuljeee .30 jil mongoliig tonsondooo haramsaagvi hvn. 30 jiliin daraa uuuruu chad hiichihsen . mongol baidgaa aldchihsan yg heveeree. bas 1 hulgaich garch irsen yu gej uran dongdoj baih bolooo tvvhendee ingej yvj irsen ch ym . bvvv itge.
    2017 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.229.121.160)
    УТТ-ны Байнгын 7 гишүүний 5 нь шинэчлэгдлээ. 60 орчим насныхан байна. Хүн бүр ахас дээдсээ хүндлэх ёстой гэдэг Күнзын сургааль ёсоор л явж байна! Манайхан болохоор 60 настныгаа хөгшин зөнөг г.м. харааж зүхээд хөлдүү сагсуу, ойворгон залуус улс орныг самарч дууслаа!! Нийгэм бүхэлдээ ёс суртахууны хэмжүүргүй боллоо!!! Залуус нь ах захаа үл хүндлэн, удирдах-удирдуулах ёс үгүй боллоо!! Улмаар ийм нийгэм хаос болдог!! 60-с дээш настнуудын 80-90 хувь үнэхээр хоцрогдсон байж болно. Гэвч тэдний дотор 10-20 хувь оюуны маш өндөр потенциалтай хүмүүс байдаг, тэд л төр улсаа удирдах ёстой!!! Төрийн том бодлогын эцсийн шийдвэрийг тэд л 7 хэмжиж 1 огтлох зарчмаар гаргах ёстой! Харин боловсролтой, шинэ сэтгэлгээтэй шижигнэсэн залуусыг мэргэжилтэн, зөвлөх, дунд шатны даргаар ажиллуулж мэдлэгийг нь ашиглах ёстой. Улс удирдана гэдэг хүүхдийн тоглоом биш!!!
    2017 оны 10 сарын 26 | Хариулах
    • Zochin
      Manaid bol ulsaa udirdah bish yaj undur alban tushaald ochij yaj ahiuhan shig ideh we gj l bodno tged hulgai hij olson munguu gadni bankind hadgalaad mongol ewguteed irwel gadgashaa zugtaachihna gj l bodoj bga shde
      2017 оны 10 сарын 26
  • Зочин (124.158.111.6)
    Одоо Монголчууд цагаан хэрэм барих байхаа даа...Яана даа яана
    2017 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.179.30.194)
    Монголчууд бид харин хятадын тусгаар тогнолыг хүндэтгэнэ дахин цагаан хэрэм барих шаардлагагүй тайван байцгаа.
    2017 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.229.121.160)
    Манай төр засаг дүрсгүй, дэбиль хүүхэд шиг аашилж байхад Хятадын тал маш хүлээцтэй хандаж байна!!! Монголын төр засаг бүтээн байгуулж улсаа цэцэглүүлэн хөгжүүлдэггүй юмаа гэхэд зөвхөн тэнэглэхээ ч больчих юм бол Хятадын аварга том галт тэрэгний салхинд л дагаад хөгжчих боломжтой юм шдээ!!!
    2017 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (203.169.49.100)
    Монголын засгийн газар олон дахин огцорч, сандал ширээгээ булаалцдсаар, хамаг цагаа алдаад хурдны галт тэрэгнээс хоцрох вий дээ?
    2017 оны 10 сарын 26 | Хариулах
    • Зочин
      Horongo oryylah hamtran ajillah neren dor hyatadiin canaa yu bileeg canahad ilvvdehgvi bhaa gehdee hyatadiin eronhiilogch myndag hvn
      2017 оны 10 сарын 26
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    19 цаг 24 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    19 цаг 32 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Өчигдөр 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК