2016 оны Олимпийн наадмыг Бразилын Рио Де Жанеро хотноо зохион байгуулахаар Олон улсын олимпийн хорооноос мэдээллээ.

2016 оны Олимпийн наадмыг Бразилын Рио Де Жанеро хотноо зохион байгуулахаар Олон улсын олимпийн хорооноос мэдээллээ. Сонгон шалгаруулалтад долоон хотын нэр дэвшиснээс ийнхүү Рио Де Жанеро хот шалгарлаа. Дээрхи хотуудад Чикаго/АНУ/, Параг/Чех/, Токио /Япон/ Баку /Азарбажан/, Доха/ Катар/, Мадрид /Испани/ зэрэг хотууд өрсөлдсөн юм. Сүүлчин шатны шалгаруулалтаар Чикаго, Токио, Мадрид, Рио Де Жанеро хотууд тунаад байсан юм. Шалгаруулалтын дүнгээр 66 хувийн санал авч Бразилийн нийслэл Рио Де Жанеро хоноо зуны олимпийн XXXI наадам зохиогдох нь тодорхой боллоо.
Олон улсын зүгээс Рио Де Жанеро хотыг олимпийн наадам зохион байгуулахад ирэх жилүүдийн эдийн засаг, улс орны байдал нь хамгийн тохиромжтой гэж үзжээ. Наадам зохион байгуулагчдын танилцуулснаар Рио Де Жанеро хот болон түүнтэй ойролцоо дөрвөн хотод олимпийн хотхон хуваагдан байрлах гэнэ. Хоородоо 10-25 минут хурдны галт тэргээр зорччиж хүрдэг хотууд нь тухай бүртээ сонирхотой онцлог бүхий газруудтай. Спортын 34 тэмцээн зохион байгуулагдах бөгөөд тус бүрдээ спортын цогцолбор байгууламжтай бай ёстой. Харин өнөөдрийн байдлаар Рио Де Жанеро хотод тэдгээрийн 18 нь аль хэдийнэ байригджээ. Үлдсэн байгууламжууд баригдах болон, засвар тохижилтийн шатандаа явагдаж байгаа аж.
Ийнхүү хүн төрөлхтний түүхэнд Риогийн 2016 оны олимп гэсэн нэр үлдэх нь ээ.

Э. Мөнхнасан