УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааныг нээж УИХ-ын дарга М.Энхболд “Отгонтэнгэр хайрханд амь эрсэдсэн 17 уулчны ар гэрт УИХ-ын болон хувийн зүгээс гүн эмгэнэл илэрхийлье” гээд гишүүд суудлаасаа босч, гэгээн дурсгалыг нь хүндэтгэлээ.
Хуралдаанаар төсвийн тодотгол болон Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай, Компанийн тухай хуульд нэмэлт оруулах тухай зэрэг хуулийн төслийг хэлэлцэхээр юм.
Сэтгэгдэл (1)