
Угандагийн баруун хэсгийн нутаг Кибаалед “Эбола” гэх вирусээр үүсгэгддэг
халдварт өвчин гарч, түүнээс хойш нийт 14 хүн нас баржээ.

Угандагийн баруун хэсгийн нутаг Кибаалед “Эбола” гэх вирусээр үүсгэгддэг халдварт өвчин гарч, түүнээс хойш нийт 14 хүн нас баржээ. Кибаале нь нийслэл Кампалагаас ойролцоогоор 200 километрын зайтай, Конго улсын хилээс 50 километрийн зайтай оршдог юм байна. Харин Угандагийн нийслэл Кампалад “Эбола” халдварт өвчний улмаас нэг хүн нас баржээ. Үүний дараа Ерөнхийлөгч Йовери Мусевени ард түмэндээ хандан энэ өвчнөөс сэргийлэхийн тулд бусадтай гар барихгүй байхыг анхааруулсан байна. Тус улсын эрүүл мэндийн сайдын мэдэгдсэнээр өвчинг туссан хүмүүс нь бүгд хоорондоо ямар нэгэн байдлаар холбоотой байсан гэнэ. Энэхүү “Эбола” өвчин нь дөрөв, таван вирусээр үүсгэгддэг бөгөөд маш хурдан үхэлд хүргэдэг аюултай өвчин гэнэ.
Д.Ундрах 24tsag.mn