Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сахилга, хариуцлагыг чангатгаж, дэг журам тогтоохыг үүрэгдэв

2017-10-27
0
ЖИРГЭХ

Засгийн газрын хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар сахилга, хариуцлага, дэг журмыг бүх шатанд чангатгах, Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, “Эрдэнэт”, “Монголросцветмет” компанитай холбоотой асуудлыг шалгах Ажлын хэсэг байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

 

Сахилга, хариуцлагыг чангатгаж, дэг журам тогтоохыг үүрэг болгов

 

Төрийн ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг чангатгах зорилгоор Засгийн газраас бүх сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга, агентлагийн дарга, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад Албан даалгавар хүргүүлэв.

 

Албан даалгаварт:

- Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, улс төрөөс ангид байж, мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвар, ёс суртахуунтай байх

- Төрийн албыг хувийн ашиг хонжооны гишгүүр болгох гэсэн оролдлогыг тухай бүр нь таслан зогсоож, авилга, хээл хахууль, хүнд суртал, шударга бус байдалтай бүх шатанд тууштай тэмцэх

- Төрийн албан хаагчийн ажлыг дүгнэн хариуцлага тооцох, урамшуулж байхыг даалгалаа. Ингэхдээ тухайн ажилтан, албан хаагчдын ажлын бүтээмж, үр дүн, санал санаачлага, сахилга, хариуцлага, иргэдийн санал хүсэлтэд шуурхай хариу өгсөн байдал зэргийг харгалзах юм. 

Мөн:

- Хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд аливаа ажил, асуудлыг шуурхай зохион байгуулах, гүйцэтгэлийн явц, үр дүнд хяналт тавих, төрийн албаны стандартыг  чанд мөрдүүлэх

- Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах, лиценз болон бусад тусгай зөвшөөрөл, газар олголтыг нийтэд ил тод, нээлттэй зохион байгуулах

- Иргэд, аж ахуйн нэгжид төрийн үйлчилгээг иргэд аж ахуйд хүнд суртал, чирэгдэл, ёс зүйн доголдолгүй үзүүлж байх

- Хууль тогтоомж зөрчсөн, зөрчил, дутагдал гаргасан, ажлаа цалгардуулсан бол тухай бүр нь хариуцлага тооцож, зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлж байхыг үүрэг болгов.

Төсвийн үргүй зардлыг багасган, хөрөнгийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулж, хэмнэлтийн горимыг чанд сахихыг бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгав.

Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар Албан  даалгаврын хэрэгжилтийг жилийн эцсээр дүгнэж, тайлангаа ирүүлэх бөгөөд  хэрэгжилтэд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар хяналт тавьж ажиллах юм.  
 

“Эрдэнэт үйлдвэр, “Монголросцветмет” компанид Ажлын хэсэг ажиллана

 

“Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” компанийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг шинэчлэн байгууллаа.

Ажлын хэсгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ахлах бөгөөд гишүүдээр  Хууль зүй, дотоод хэрэг, Уул уурхай, хүнд үйлдвэр, Зам, тээврийн хөгжлийн сайд болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ-ийн дарга, Монголбанкны дэд ерөнхийлөгч, ТЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлыг томилов.

Ажил, үүргийнхээ хүрээнд дэд ажлын хэсэг ажиллуулах, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүн, холбогдох шийдвэрийнхээ төслийг 2017 оны 12 дугаар сард багтаан Засгийн газарт танилцуулахыг Ажлын хэсэгт үүрэг болголоо.

 

Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх Ажлын хэсэг байгуулав

 

Улаанбаатар хотод цэвэрлэх байгууламж шинээр барих асуудлыг судлан санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханаар ахлуулан байгууллаа.

Төслийн техник, технологийн шийдэл, санхүүжилтийн асуудлыг нарийвчлан судалж, санал дүгнэлтээ 2017 оны 11 дүгээр сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ажлын хэсэгт үүрэг болголоо.

 

С.Баатаржавыг Цагдаагийн ерөнхий газрын даргаар томилов

 

Өөр ажилд шилжсэнтэй нь холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын дарга, хурандаа Ө.Энхтөрийг ажлаас нь чөлөөлж  Хууль сахиулахын их сургуулийн захирал, хурандаа С.Баатаржавыг томиллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗГ: Газрын тосны үйлдвэрийг үйлдвэрлэл, технологийн паркийн хэлбэрээр хөгжүүлэх талаар хэлэлцэж байна
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Нямдорж ”муу” хүн (103.57.95.86)
    Ажлын хэсэгт Нямдоржийг оруулж болохгүй Учир нь хүү нь шахаа хийсэн хэргээр олонд танил болсон Мөн өчигдөрхөн ТЕГ-ын дарга Хурцын мэдэгдэл хийсэн Энэ нь түүний ашиг сонирхолын зөрчилтэй байж болох талаар хийсэн тайлбар гэж болно. Үнэндээ Нямдорж сайд болохоор л бүх том хэргүүд улам бүдгэрдэг гэж хэлээд байгаа нь үнэний ортой байх шүү. Баатар генералын илчилсэн хэрэг Нямдоржийн хэн болохыг нотолдог ч тэр үед Нямдорж өөрөө сайд байсан учир хэргийг өөрт нь үүрүүлээд дууссан Ирэх жил тэтгэвэртээ гарах насанд нь төрөөс хөөж зайлуулах хэрэгтэй
    2017 оны 10 сарын 27 | Хариулах
  • зочин (202.21.105.110)
    Нямдорж сайд болонгуутаа С.Баатаржавыг Цагдаагийн даргаар дандаа томилдог.Яагаад томилоод байдаг юм бол.Баатаржав хурандаа өмнө бас цагдаагийн дарга болоод юу хийсэн юм.Юу ч хийгээгүй шүү дээ.Баатаржаваар бамбай барьдаг юм биш байгаа даа.
    2017 оны 10 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ЗГ: Газрын тосны үйлдвэрийг үйлдвэрлэл, технологийн паркийн хэлбэрээр хөгжүүлэх талаар хэлэлцэж байна
    4 мин
  • MAMA AWARDS хэдэн онд Монголд болох вэ ?
    11 мин
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
    19 мин
  • Хараагүй хүмүүс бусдаас хараат бус бие даан амьдрах боломж ОЙРТСООР байна
    29 мин
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
    48 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
    1 цаг 1 мин
  • Москва хотын ШТС-уудын дийлэнх нь автобензингүй болж үйл ажиллагаагаа зогсоожээ
    1 цаг 13 мин
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
    1 цаг 17 мин
  • ӨНӨӨДӨР: “Өндөр түвшний тогтвортой санхүүжилтийн форум 2026” болно
    1 цаг 43 мин
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
    2 цаг 11 мин
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
    2 цаг 11 мин
  • Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол баасан гарагт болно
    17 цаг 48 мин
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
    18 цаг 23 мин
  • COP-17 бага хурлын цэнхэр, ногоон бүсэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна
    18 цаг 32 мин
  • Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
    18 цаг 34 мин
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
    18 цаг 57 мин
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
    19 цаг 13 мин
  • Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа
    19 цаг 35 мин
  • Филиппинд сургуулийн орчинд буудалцаан болж, хоёр сурагч амиа алджээ
    20 цаг 45 мин
  • Украинчууд энэ өвлийг эсэн мэнд давах уу?
    21 цаг 4 мин
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • EWC 2026: The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүний хоёр дахь том сорилт
  • Колумбид газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 224-т хүрээд байна
24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК