Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа

2017-10-27
0
ЖИРГЭХ

УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзлээ

 

 

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2017.10.26) үдээс хойших хуралдааны эхэнд “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төслийн талаар Монгол банкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан танилцууллаа. Хугацаа нь тулсан гадаад өрийг эдийн засагт сөрөг нөлөө багатайгаар шийдвэрлэх, макро эдийн засгийг тогтворжуулах, зах зээлд оролцогчдын итгэлийг сэргээх, санхүүгийн хямралаас сэргийлэх зэрэг Монгол Улсын эдийн засагт тулгарсан сорилтуудыг даван туулахаар ажиллаж байгааг тэрбээр танилцуулгынхаа эхэнд тэмдэглэв. Эдгээрийг дан ганц дотоодын нөөцөөр шийдвэрлэх боломжгүй тул хөрөнгө оруулагчдын Монгол Улсын макро эдийн засгийн бодлогод итгэх итгэлийг сэргээх, донор орнуудаас санхүүгийн тусламж авч эдийн засгийг богино хугацаанд тогтворжуулж, цаашид тогтвортой өсөх суурийг тавихын тулд Олон улсын валютын сан (ОУВС)-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн Монгол Улсын Засгийн газрын байр суурийг Монголбанк дэмжиж ажиллажээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс 2017-2020 онд баримтлах макро эдийн засгийн цогц бодлогыг тодорхойлж, нийтэд нээлттэй, ил тод зарлан хэрэгжүүлж байгаа аж. Үүний үр дүнд энэ оны гадаад өрийн төлбөрийг шийдвэрлэсэн бол 2018 онд төлөгдөх Чингис болон Димсам бондуудын эргэн төлөлтийг хийх хөрөнгө мөнгийг олон улсын санхүүгийн зах зээл дээрээс амжилттай босгосон болохыг мөн дуулгалаа.

 

Төсөв мөнгөний болон бодлогын шинжтэй арга хэмжээнүүдээс гадна экспортын үнийн өсөлт нь макро эдийн засгийг тогтворжуулахад дэмжлэг болж байгааг онцолсон. Энэ оны эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт сэргэж 5.3 хувьд хүрсэн бол ажил эрхлэлт 9.4 хувиар өсчээ. Гэсэн хэдий ч дунд хугацааны гадаад өрийн төлбөрийн дарамт, өрийн түвшин өндөр хэвээр байгаа тул төсөв, мөнгөний бодлогыг эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглүүлэх шаардлага хэвээр байгаа аж. Энэ хүрээнд ирэх онд хэрэгжүүлэх мөнгөний бодлогыг Төв банкны нээлттэй байдал, хариуцлага, засаглалыг сайжруулах, бодлогын үр нөлөөг дээшлүүлэх, банкны салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэн, санхүүгийн зуучлалыг гүнзгийрүүлэх, санхүүгийн зах зээлийн дэд бүтцийг хөгжүүлэх зорилтуудыг тусгаж боловсруулсан байна. Инфляцийг бууруулахаас илүү тогтвортой байлгах нь чухал хэмээн тооцож урт хугацааны тэнцвэрт түвшин 8 орчим хувьд тогтворжуулахаар ажиллаж байгаа гэлээ. Төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн уян хатан байдлыг эдийн засгийн гадаад төлбөрийн чадварыг дээшлүүлэх зорилготой нийцтэй байдлаар тодорхойлно гэдгийг танилцуулгын үеэр Монголбанкны ерөнхийлөгч хэлэв.

 

Банкны салбарын гол хуулиудыг шинэчлэх зорилт бүхий “Банкны салбарын хууль, эрх зүйн шинэчлэл хөтөлбөр”-ийг Төв банк санаачлан хэрэгжүүлж байгаа аж. Өнгөрсөн оны сүүлээс авч хэрэгжүүлсэн дунд хугацааны макро тогтвортой байдлыг хангахад чиглэсэн төсөв, мөнгөний бодлогын арга хэмжээнүүд нь зах зээл дээрх тодорхой бус байдлыг бууруулж, эдийн засгийн идэвхжилд эерэгээр нөлөөлж байгааг эдийн засгийн тоон үзүүлэлтүүд харуулсаар байна. Энэ чухал цаг мөчид бодлогын тогтвортой байдлыг хадгалж, эдийн засгийн идэвхижлийг бэхжүүлэх, гадаад валютын нөөцийг үргэлжлүүлэн нэмэгдүүлэх, банк, санхүүгийн салбарын эрсдэл даах чадварыг сайжруулах, санхүүгийн салбарын дэд бүтцийг хөгжүүлэх зэрэг том сорилтууд өмнө байгааг төгсгөлд нь тэмдэглэв. Тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулсан.

 

Танилцуулга болон Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Т.Аюурсайхан, Ж.Ганбаатар, М.Оюунчимэг, Д.Дамба-Очир, Б.Энх-Амгалан асуулт асууж, тодруулав. Харин Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Н.Оюундарь, Б.Бат-Эрдэнэ, Ж.Энхбаяр, М.Оюунчимэг, Ц.Гарамжав нар төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан байр сууриа илэрхийллээ. Үүний дараа тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 77.2 хувь нь дэмжсэн тул тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

 

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

 

Дараа нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулав. Хэлэлцүүлгийн үеэр төсвийн орлого 2018 онд тодорхой хувиар өсөх, зарлага 2017-2018 онд буурах, төсвийн тэнцэл 2017-2018 онд сайжрах, хөрөнгийн зардал 2017-2018 онд буурах, Засгийн газрын өрийн хэмжээ 2018-2019 онд өөрчлөгдөх төсөөлөлтэй байгаа тул эдгээр үзүүлэлтүүдэд холбогдох өөрчлөлтүүдийг хийх нь зүйтэй хэмээн үзэж Ажлын хэсгийн гишүүд зарчмын зөрүүтэй санал гарсныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг асуулт асууж, хариулт авсны дараа Төсвийн байнгын хорооны хуралдаанаар дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Ийнхүү Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

 

Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийг хийв

 

Үргэлжлүүлэн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг явуулсан юм. Төсвийн байнгын хороо хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусган, эцсийн хувилбарыг боловсруулсан болохыг Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа танилцуулсан.

 

Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулиар батлагдаагүй боловч төсвийн тодотголын төсөлд шинээр нэмэгдсэн 16.4 тэрбум төгрөгийн 2017 онд санхүүжих дүнтэй 11 төсөл арга хэмжээг хөрөнгө оруулалтын жагсаалтаас, аудитын дүгнэлтгүй 32.6 тэрбум төгрөгийн 2017 онд санхүүжих дүнтэй 4 төсөл арга хэмжээг “барих-шилжүүлэх” концессын төсөл арга хэмжээнээс тус тус хасаж, Үндэсний Аудитын газрын дүгнэлтийн дагуу 2 төсөл арга хэмжээний 2017 онд санхүүжих дүнг 1.2 сая төгрөгөөр бууруулж тооцжээ. Төрийн өндөр албан тушаалтан, шүүх, прокуророос бусад төрийн албан хаагчдад нэг удаагийн буцалтгүй тусламж олгохтой холбогдуулан Нийгмийн даатгалын сангийн зардлыг 457.8 сая төгрөгөөр нэмэгдүүлэн 1,907.5 тэрбум төгрөгөөр тооцож Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тодотголын төсөлд тусгасан байна. Эдгээр өөрчлөлтийг 2017 оны төсвийн тодотголын төсөлд тусгаснаар Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 6,537.1 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 23.8 хувь, нийт зардал 9,154.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 33.4 хувь болж, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн алдагдал 2,617.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 9.5 хувь болж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслөөс 0.04 пунктээр буурчээ. Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн төрийн албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх шаардлага байгаа ч нэг удаагийн буцалтгүй тусламж олгох шийдвэр нь оновчгүй, үүний оронд санхүүжилтийг нь ЖДҮ-ийг дэмжих чиглэлээр зарцуулах  нь зүйтэй гэлээ. Хувийн хэвшлийг дэмжих зөв арга замыг төр олох ёстой, өнгөрсөн хугацаанд төр бүхнийг хийх гэж оролдон мөнгө тараах, бизнес хийх, үнэ тогтовржуулах нэрээр мөнгө хэвлэж тараах, бондын мөнгийг тараах гээд олон арга зам хэрэглэсэн нь үр дүнд хүрээгүйг Сангийн сайд тэмдэглээд бодлогын түвшинд ЖДҮ-ийг дэмжих хувилбарын талаар танилцуулсан. Нэг удаагийн буцалтгүй тусламж олгох шийдвэр нь Ажил олгогч эздийн холбоо, Үйлдвэрчний эвлэл, Засгийн газар хоорондын гурван талт хэлэлцээрээр ярилцаж тохироод, ОУВС-гийн гэрээгээ зөрчихгүйгээр дундын хувилбараар шийдэж буй гарц гэдгийг мөн тайлбарлав.  Ийнхүү бусад гишүүн асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул  хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг явуулахаар боллоо.

 

Хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ

 

Хуралдаан Засгийн газраас энэ оны зургаадугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээр үргэлжлэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Н.Энхтүвшин танилцууллаа. Хуулийн төсөлд Монгол Улсад мөрдөх стандарт, техникийн баримт бичгийг заавал мөрдүүлдэг олон улсын нийтлэг жишигт шилжих, нийтийн ашиг сонирхол, хүн, малын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдлыг хамгаалах асуудлыг олон улсын нийтлэг жишиг, зарчимд нийцүүлж, техникийн зохицуулалтаар шийдвэрлэж байх зарчмын асуудлыг тусгажээ. Түүнчлэн үйлдвэрлэл, бараа бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн стандартчилал, тохирлын үнэлгээ, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн үйл ажиллагааны хамрах хүрээ, ажиллах зарчим, хүрээ, бүтэц, зохион байгуулалт, эрх үүргийг нарийвчлан тогтоосноор элдэв хүндрэлийг багасган олон улсын гэрээ хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломж, орчин бүрдэнэ хэмээн үзсэн байна.

 

Хуулийн нэр томъёог уг хуулийн төслийн агуулга, олон улсад нийтээр даган мөрдөж буй аргачлал, арга зүйн удирдамж зааварт нийцүүлжээ. Үргэлжлүүлэн төсөл батлагдснаар гарах ач холбогдлын талаар танилцуулсан.

 

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Х.Болорчулуун нар асуулт асууж, ажлын хэсгээс тодруулсан бол Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь төслийн зохицуулалттай холбоотой зарим асуудлаар санал хэлэв. Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 81.5 хувь нь Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

 

Хуулийн төслүүдийг баталлаа

 

Мөн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Төсвийн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулсан юм.

 

Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 85.5 хувийн саналаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг батлав. Үүний дараа Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийлээ. Улсын Их Хурлын дарга М.Энхболд Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн зүйл, заалт бүрийг уншиж, танилцуулан санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэн. Эцэст нь Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 83.6 хувь нь дэмжиж баталлаа.

 

Дараа нь Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн зүйл, заалт нэг бүрийг уншиж танилцуулан санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжив. Ийнхүү төслийг бүхэлд нь дэмжих санал хураалт явуулахад гишүүдийн 79.6 хувь нь дэмжин Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа.

 

Төсвийн тодотгол батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ

 

Дараа нь Төсвийн байнгын хорооноос боловсруулсан “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төслийн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулав.

2017 оны төсвийн давсан орлогоос төрийн зарим албан хаагчдад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох, 0-18 насны хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгох нь зүйтэй гэж шийдвэрлэсний дагуу Төсвийн байнгын хорооны гишүүд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.17 дахь хэсгийг үндэслэн төслийг санаачлан, Байнгын хорооны хуралдаанаараа хэлэлцжээ. Хэлэлцүүлгийн үеэр төрийн албан хаагчдад нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоор тогтоолын төсөлд тусгасныг дэмжихгүй байгаагаа Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт, Г.Тэмүүлэн нар илэрхийлжээ. Төсвийн давсан орлогыг баялаг бүтээх чиглэлд зарцуулах, цаашлаад төсвийн зарлагын шинэчлэлийг оновчтой хийхэд анхаарах шаардлагатай гэдэг саналыг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр гаргасан байна. Төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дээрх төслийг нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн байна. Төсөлд Монгол Улсын 2017 оны төсвийн давсан орлогоос төрийн өндөр албан тушаалтан, шүүх, прокуророос бусад төрийн албан хаагчид 300.000 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай, Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүүхэд бүрт сар бүр олгох, төрийн албан хаагчдын хөдөлмөрийн хөлсний бодит үнэлэмжийг тогтоох асуудлыг Засгийн газар судлах зэрэг асуудлыг тусгасан байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар асуулт асууж, хариулт авсан бөгөөд “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв. 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗГ: Газрын тосны үйлдвэрийг үйлдвэрлэл, технологийн паркийн хэлбэрээр хөгжүүлэх талаар хэлэлцэж байна
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ЗГ: Газрын тосны үйлдвэрийг үйлдвэрлэл, технологийн паркийн хэлбэрээр хөгжүүлэх талаар хэлэлцэж байна
    4 мин
  • MAMA AWARDS хэдэн онд Монголд болох вэ ?
    11 мин
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
    19 мин
  • Хараагүй хүмүүс бусдаас хараат бус бие даан амьдрах боломж ОЙРТСООР байна
    29 мин
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
    48 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
    1 цаг 1 мин
  • Москва хотын ШТС-уудын дийлэнх нь автобензингүй болж үйл ажиллагаагаа зогсоожээ
    1 цаг 13 мин
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
    1 цаг 17 мин
  • ӨНӨӨДӨР: “Өндөр түвшний тогтвортой санхүүжилтийн форум 2026” болно
    1 цаг 43 мин
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
    2 цаг 11 мин
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
    2 цаг 11 мин
  • Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол баасан гарагт болно
    17 цаг 48 мин
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
    18 цаг 23 мин
  • COP-17 бага хурлын цэнхэр, ногоон бүсэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна
    18 цаг 32 мин
  • Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
    18 цаг 34 мин
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
    18 цаг 57 мин
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
    19 цаг 13 мин
  • Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа
    19 цаг 35 мин
  • Филиппинд сургуулийн орчинд буудалцаан болж, хоёр сурагч амиа алджээ
    20 цаг 45 мин
  • Украинчууд энэ өвлийг эсэн мэнд давах уу?
    21 цаг 4 мин
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • EWC 2026: The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүний хоёр дахь том сорилт
  • Колумбид газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 224-т хүрээд байна
24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК