Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Баттулга ”Аж үйлдвэрээ аварч ажлын байраа баталгаажуулъя” сэдэвт уулзалтад оролцов

2017-10-26
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нийслэлийн Хан-Уул дүүрэгт очиж "Аж үйлдвэрээ аварч ажлын байраа баталгаажуулъя" сэдэвт уулзалтад оролцон үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга иргэдтэй харилцан ярилцсан юм.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын эхэнд хэлэхдээ “Үндэсний үйлдвэрлэлээ сэргээж, дотоодын бүтээгдэхүүнээр хэрэгцээгээ бүрэн хангахын тулд хэд хэдэн зүйлийг хийх хэрэгтэй. Нэгд, татвараа сахилга батжуулаад явъя.

 

Хоёрт, экспортын маш том боломжууд байгаа. Энэ талаар АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдтай би уулзаж ярилцсан. Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой болно. Үүнийг тохиолдуулж АНУ-ын Конгресс монголчуудад зориулж Монголд үйлдвэрлэсэн оёмол, ноолуур, ноосон бүтээгдэхүүнийг АНУ-д татваргүй оруулдаг болгооч гэсэн санал тавьсан юм. Энэ санал Конгресст маш том лобби бүлэг үүсгээд эхэлсэн байгаа.

 

Өнөөдөр улс төр рүү эрчүүд явлаа. Уул уурхай руу эрчүүд яваад өглөө. Эмэгтэйчүүд үлдэж байна. Эмэгтэйчүүдийн хамгийн том ажлын байр бол оёдол. АНУ  Монгол Улсад үйлдвэрлэсэн оёмол, сүлжмэл хувцсыг тус улсад татваргүй экспортлох тухай шийдвэрийг 1992 онд Монголын ардчиллыг дэмжих зорилгоор гаргаж байсан. Загас барих аргыг нь заасан ч бид тэгэхэд ойлгоогүй. Тэгэхэд бид ядуу байсан. Оёдлын машин худалдаж авах бядтай хүн байгаагүй. Тэгээд энэ квотыг Хятад, Хонконг руу алдсан.

 

Одоо манай үйлдвэрлэгчид байртай, ажилчидтай болсон. Тийм учраас би Элчин сайдад санал тавьсан. Үйлдвэр эрхлэгчдийн холбоодын төлөөлөлтэй уулзахдаа энэ саналын талаар ярьсан. Маш яаралтай хуралдацгаагаад, нэгдсэн холбоотой болоод, тэргүүнээ сонгоод ороод ирвэл би баярлана.

 

Өнөөдөр бид урд хөрш рүүгээ алтаа түүхийгээр нь гаргаж байна. Ноолуур, арьс ширээ, зэс, нүүрсээ гаргаж байна. Өнөөдөр бидэнд боловсруулах үйлдвэр, аж үйлдвэр байхгүй учраас ийм хэмжээнд очсон. Хэрэв эдгээрт нэмүү өртөг шингээх юм бол Монголын экспортын бүтээгдэхүүний үнэ өснө.

 

УИХ-аар Монгол Улсын хөгжлийн бодлогуудыг баталсан. Аль ч Засгийн газар үүнийг хэрэгжүүлдэггүй. Хэнд ч хариуцлага тооцдоггүй. Үйлдвэрлэгчид маань дуугүй л байдаг. Бид Хятадаас Эрээний бараа, хүнсний ногоо авдаг. Бид хөршүүдтэйгээ харилцан ашигтай ажиллая гэдэг. Манай бүтээгдэхүүнийг та бүхэн битгий ченжүүдээрээ дамжуулж түүхийгээр нь аваач ээ гэдэг. Манайхан тэдэнтэй өрсөлдөж чадахгүй байна. Гаднаас хүүгүй мөнгө орж ирээд манай түүхий эдийг цуглуулаад байхад хүүтэй мөнгө авсан үйлвэрлэгчид яаж өрсөлдөх вэ?

 

Өнөөдөр та бүхний дэмжлэг байхгүй бол би УИХ-ын өмнө ганцаараа.  Ардчилсан намын гишүүд тэнд цөөнх. Та бүхэн намайг байхад хамтарч ажиллаарай. Цаг хугацаа харвасан сум шиг явна. Дөрвөн жил нүд ирмэх зуур өнгөрнө. Цалин тавьж, татвар төлж байсан Ерөнхийлөгч дахиад сонгогдохгүй. Энэ боломжийг ашиглаарай. Та нарын эвлэлдэн нэгдэхийг л би хүлээж байгаа шүү” гэлээ.

 

Үүний дараа үйлдвэрлэгчдийн төлөөлөл асуулт асууж хариулт авав.

 

Асуулт: -Биднийг хүлээж авч уулзсанд баярлалаа. Бэлэн бараа бүтээгдэхүүнийг гаднаас оруулж ирэхийг хориглоод зөвхөн техник, технологийг л оруулж ирэх боломж байж болох уу?

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: -Энэ бол Засгийн газар, төрийн бодлого байх ёстой. Монголдоо үйлдвэрлэдэг бараа, бүтээгдэхүүнийг оруулж ирэхийн  эсрэг бид яагаад татварын бодлого явуулж болдоггүй юм бэ? Яагаад Монголын бараа Хятад руу орохдоо 20-35 хувийн татвар төлдөг, Хятадаас наашаа оруулж ирдэг бараанд яагаад тавхан хувийн татвар төлдөг юм бэ? Ийм байж болохгүй.

 

Санал: -Сурагчийн дүрэмт хувцас гээд маш сайн төсөл санаачилж байгаа ч харамсалтай нь төр хамгаалж чадахгүй байна. Тиймээс урд хөршид сурагчийн дүрэмт хувцас оёулж оруулж ирж байна. Гаднаас оруулж ирж байгаа сурагчийн дүрэмт хувцас, спортын хувцас, ажлын хувцас гэсэн төрлүүдэд өндөр татвар тавьж өгөөч. Тэгж чадвал Монголд 30 мянган хүн оёдлын салбарт ажиллах боломж байна.

 

 Асуулт: -Би оёдлын салбарт 35 жил ажиллаж байна. Үндэсний хувцас үйлдвэрлэдэг. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар маш буруу шийдвэр гаргалаа. Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг төрийн албаныханд зориулах гээд байгаа  55 тэрбум төгрөгөөрөө авах санал оруулах, эсвэл үүнийг болиулах хэрэгтэй. Энэ мөнгийг Аж үйлдвэрийн парк байгуулахад зарцуулбал яасан юм бэ? Оёдолчин эмэгтэйчүүдийн цалин 550 мянга байж чадахгүй байгаа. Оёдолчин хүнийг үнэ цэнэтэй болгомоор байна. Хилээр оруулж ирж байгаа бүтээгдэхүүнд хяналт тавимаар байна. Оруулж ирж байгаа задгай даавуу, торгоны татварыг хөнгөлмөөр байна. Бид үүнийг үйлдвэрлэж чадахгүй байна. Эх оронд үйлдвэрлэсэн даавуугаар сурагчийн дүрэмт хувцас хийе гэж байгаа. Гэвч эх оронд үйлдвэрлэсэн 1 метр ноосон даавуу 54 мянган төгрөгийн үнэтэй байна. Үүгээр яаж дээл, дүрэмт хувцас хийх вэ? Эх оронд үйлдвэрлэсэн даавууг хямдруулмаар байна. Холбоодоо нэгтгэе. Хөх зүү барьж байсан, биднийхээ зовлонг ойлгодог Ерөнхийлөгчийнхөө дэмжлэгийг бүрэн дүүрэн ашиглая.

 

Маргаашаас Сангийн сайдын гаргаж байгаа 55 тэрбум төгрөгийг үйлдвэрлэлд зориулахын төлөө жагссан ч бэлэн байна. Цөөн хүнтэй үйлдвэрийг НӨАТ-аас чөлөөлүүлмээр байна.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: -Эдгээр ярьж байгаа зүйлийг шийдэхийн тулд бүх холбоод нэгдэж, эмх цэгцтэй болох ёстой. Удирдлага нь та бүхний дуу хоолой болж, татвараа төлдөг болсон тохиолдолд та нарын ярьж байгаа зүйл ажил хэрэг болно. Дээлийг НӨАТ-гүй болгосон юм чинь монгол гутлыг НӨАТ-гүй болгооч гээд ороод ирнэ шүү. Сахилга бат, замбараа хэрэгтэй.

 

Асуулт: -Оёдлын үйлдвэрүүд маш хүнд байгаа. 2000 оноос хойш эрчимтэй дампуурсан. Хөл дээр нь зогсооё гэвэл бага хүүтэй урт хугацааны зээл хэрэгтэй. Боловсон хүчин муу байна. МСҮТ-үүдийн сургалт муу байна. Чанаргүй бүтээгдэхүүн гаргаж байна. Ийм болохоор Орос, Герман, Хятадад үйлдвэрлэсэн хувцсыг хүмүүс чанарыг нь бодоод авч өмсдөг. Бас тэндэр авах боломж муу байна.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: - Зах зээл нь өргөжөөд гараад ирэхээр аяндаа энэ бүхэн засагдаад явна. Зах зээл бага, зах дээр бараагаа зарж аргацааж байгаа үед ийм л байна. Тендэр авахын тулд сахилгатай, зохион байгуулалттай байх хэрэгтэй. Татвараа төлдөг байх хэрэгтэй. Татвараараа нэгдсэн холбооны тэргүүн хүн царай алдахгүй өндөр цалинтай, авлигад автахгүй байх ёстой. Унаатай, оффистой, нарийн бичигтэй, хөнгөн шуурхай бай. Ажлаа тодорхой болго. Тэгэхгүй бол дор дороо үйлдвэртэй, тэр нь холбоотой. Тэгэхээр тендэрийг өөртөө өгөх магадлалтай.

 

Холбоод нэгдээд гараад ирвэл Тендэрийн хуулинд өөрчлөлт оруулъя. Худалдан авалтад өөрчлөлт оруулсан 2015 оны хуулиа сэргээе. Өнөөдөр төрийн үйлчилгээний 188 мянган албан хаагч байна. Тэд яагаад надаас эхлээд, Ерөнхий сайдаасаа эхлээд дотоодын худалдан авалт хийж болдоггүй юм бэ?

 

ОХУ хүнд байхдаа дотоодын бүтээгдэхүүнээ хэрэглэх шийдвэр гаргаж байсан. Өнөөдөр түүхэндээ байгаагүй өндөр ургацыг ОХУ авч байна. түүхэндээ байгаагүй худалдан авалтаар ХАА-н салбар нь босч байна. Баруунаас дутахгүй бяслаг хийж байна. Баруунаас загас авахаа больсон.

 

Бид 3-хан саяулаа ийм үлгэр жишээ яагаад гаргаж болдоггүй юм бэ?

 

Шинэ Сангийн сайд өчигдөрхөн ямар алдаатай шийдвэр гаргаж УИХ-ын Байнгын хороогоор оруулсан билээ? Та нар сая ярилаа. Өнөөдөр би энэ хүнийг Сангийн сайдаар томилсон асуудалд хориг тавина” гэлээ.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ийнхүү үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уулзаж нэгдсэн нэг холбоонд нэгдэн сахилга, дэг журам, зохион байгуулалттайгаар үйл ажиллагаагаа явуулахыг дахин санууллаа. Үйлдвэрлэгчид Монгол Улсын Ерөнхийлөгчтэй санал нэг байгаагаа илэрхийлж, Төрийн тэргүүний саналыг ажил хэрэг болгохоо илэрхийлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    19 цаг 24 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    19 цаг 32 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Өчигдөр 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК