Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Засгийн газрын сайд нарын зарим томилгоонд хориг тавьсан билээ. Тус асуудлаар өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсан байна. Улмаар МАН-ын бүлгийн гишүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах шаардлагагүй хэмээн үзжээ. Уг асуудлыг Хуульзүйн байнгын хороогоор хэлэлцэх аж. Ерөнхийлөгчийн хоригийн хариуг УИХ 14 хоногийн хугацаанд багтаах өгөх ёстой юм.
Сэтгэгдэл (1)