Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг эхэллээ

2017-10-27
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.10.27) нэгдсэн хуралдаан 10 цаг 12 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлаа батлав. Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл –ийн анхны хэлэлцүүлгийг эхэлж, хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан танилцуулсан юм.

 

 

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 12 гишүүнээс 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм.

 

Улмаар Улсын Их Хурлын даргын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 77 дугаар захирамжаар дээрх хуулийн төслүүдийг нэгтгэн Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболдоор ахлуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Б.Батзориг, Ж.Бат-Эрдэнэ, Г.Занданшатар, Л.Мөнхбаатар, Я.Санжмятав, С.Чинзориг нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан. Мөн Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын дэд хэсгийг Байнгын хорооны тогтоолоор байгуулж ажиллуулжээ.

 

Ажлын хэсэг болон ажлын дэд хэсэг өнгөрсөн хугацаанд 14 удаа хуралдаж хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон нэмэлт, өөрчлөлтийн төслийг нэгтгэж анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн байна.

 

Харин Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн албан бичгээр 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр татан авсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 6 зүйл, хэсэг, заалтын агуулгыг Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгахаар Ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй санал гаргасныг Байнгын хороо дэмжсэн бөгөөд Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн агуулга, зохицуулах харилцааны ерөнхий зарчмуудтай нийцэж байгаа тул төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явуулах талаар Байнгын хорооноос Ерөнхийлөгчийн Тамгын газарт албан бичиг хүргүүлжээ.

 

Төрийн байгуулалтын байнгын хороо 2017 оны 06 дугаар сарын 29, 10 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй 80 гаруй саналын томьёолол бэлтгэсэн байна.

 

Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд:

 

- төрийн албанд сонгон шалгаруулж томилох, албан тушаал дэвшүүлэх, шагнаж урамшуулах асуудлыг шийдвэрлэхдээ хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар, ажлын үр дүнд тулгуурлах чадахуйн /мерит/ зарчимд суурилах,

 

- төрийн албан хаагчийн улсын нэгдсэн бүртгэл хөтлөх,

 

- Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байсан этгээдийг төрийн албан тушаалд томилохгүй байх,

 

- төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, үр нөлөөнд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх Олон нийтийн хяналтын зөвлөл ажиллуулах зохицуулалтыг шинээр тусгасныг хэвээр үлдээж, зарим зохицуулалтуудыг өөрчлөн найруулж боловсронгуй болгосныг Байнгын хорооны танилцуулгад дурдсан байна. 

 

Хуулийн төсөлд төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтын агуулга, зохион байгуулалтын асуудал, хууль тогтоомжийг зөрчин сонгон шалгаруулалт явуулж томилсон зэрэг зөрчилд хүлээлгэх хариуцлагын зохицуулалтыг нарийвчлах, төрийн албан хаагчийг албан тушаал бууруулсан, чөлөөлсөн, халсантай холбоотой маргааныг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэлх хугацаанд тухайн ажлын байранд томилгоо хийхгүй байх баталгааг тусгасан, мөн төрийн албан хаагчдын нийгэм, эдийн засгийн баталгааг нэмэгдүүлэх зарчим баримталсныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжжээ. Мөн Төрийн албаны зөвлөл орон тооны таван гишүүнээс бүрдэх бөгөөд тэдгээрийн хоёрыг  төрийн албан хаагчдын төлөөллөөс нэр дэвшүүлэх, төрийн албан хаагчийн буруутай үйлдлийн улмаас төрд учирсан хохирлын нөхөн төлөлтөд Төрийн албаны зөвлөлөөс хяналт тавих, төрийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах талаар гишүүдээс гаргасан санал дэмжигдсэн байна.

 

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж тодруулсан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Д.Эрдэнэбат, О.Батнасан, М.Билэгт, Н.Учрал, Б.Саранчимэг, Ж.Ганбаатар, Л.Энх-Амгалан нарын асуултад Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд, төсөл санаачлагч гишүүн Д.Тогтохсүрэн нар хариулт өгсөн юм.

 

Ингээд хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж шийдвэрлэлээ. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийг “Энэ хуулийн зорилт нь төрийн албаны тогтвортой, ил тод байх эрх зүйн үндсийг бүрдүүлэх, төрийн албаны төв байгууллага, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгааг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж өөрчлөн найруулахыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 70.4 хувь нь дэмжив. Мөн “Төрийн албаны эрхэм зорилго нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан ард түмэндээ үйлчилж, төрд чин үнэнчээр зүтгэхэд оршино” гэж төслийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг өөрчлөн найруулахаар болов.

 

Хуулийн нэр томьёоны тодорхойлолтын талаарх төслийн 3 дугаар зүйлийг өөрчлөн найруулах санал дэмжигдлээ. Ингэснээр “төрийн алба” гэж төрийн зорилт, чиг үүргийг Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэх, төрийн бодлого боловсруулах, төрөөс зайлшгүй үзүүлэх шаардлагатай бусад үйлчилгээг нийтэд хүргэх үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалтыг, “төрийн албан хаагч” гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг ойлгохоор болж байгаа юм. Түүнчлэн “чадахуйн зарчим (мерит)” гэж иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулах асуудлыг шийдвэрлэхдээ хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлахыг, “сул орон тоо” гэж төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсан, өөр албан тушаалд сонгогдсон, томилогдсон, эсхүл төрийн жинхэнэ албан хаагч нас барсны улмаас тухайн албан тушаалын орон тоо суларсан байхыг тус тус ойлгохоор тогтов.

 

Мөн хуулийн үйлчлэх хүрээ, төрийн албаны зарчим, төрийн албаны стандарт гэсэн төслийн холбогдох зүйлүүдийг өөрчлөн найруулах санал дэмжигдэв. Харин төрийн албан тушаалын ангилал, төрөл гэсэн хуулийн төслийн 9 дүгээр зүйлд төрийн албан тушаалыг төрийн улс төрийн, төрийн захиргааны, төрийн тусгай, төрийн үйлчилгээний гэсэн ангилалтай, төрийн албан тушаал нь удирдах, гүйцэтгэх, туслах гэсэн төрөлтэй байхаар тусгагдсан. Төслийн энэ зүйлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал төрийн албан тушаалын ангиллын 9.1.4-ийн төрийн үйлчилгээний гэсэн заалтыг төрийн тэргүүлэх үйлчилгээний гэж өөрчилж, багш, эмч нарыг энэ ангилалд хамруулах санал гаргасан боловч дэмжигдсэнгүй.  Үргэлжлүүлэн төрийн улс төрийн албан тушаал гэсэн төслийн 11 дүгээр зүйлтэй холбогдуулан гишүүд саналаа хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Үүгээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа.

 

Чуулганы үдээс хойших хуралдаанаар  Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, хуулийн төслийн талаар Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хурааж шийдвэрлэнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (183.81.171.134)
    шинэчилж байгаа хуулинд зайлшгүй шаардлагатай , хэрэгтэй ховордоод байгаа инженер эксперт хүүхдийн эмч доктор зэрэгтэй гээд мэргэшсэн хүнийг 75 нас хүртэл бол ажиллуулах хэрэгтэй гэж анхаарах хэрэгтэй монголоо мэддэг хүн тмаш их хэрэгтэй төрийн ажлаа мэдэхгүй хүнийг халах хэрэгтэй
    2017 оны 10 сарын 27 | Хариулах
  • Зочин (183.81.171.134)
    шинэчилж байгаа хуулинд зайлшгүй шаардлагатай , хэрэгтэй ховордоод байгаа инженер эксперт хүүхдийн эмч доктор зэрэгтэй гээд мэргэшсэн хүнийг 75 нас хүртэл бол ажиллуулах хэрэгтэй гэж анхаарах хэрэгтэй монголоо мэддэг хүн тмаш их хэрэгтэй төрийн ажлаа мэдэхгүй хүнийг халах хэрэгтэй
    2017 оны 10 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    19 цаг 32 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    19 цаг 40 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Өчигдөр 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК