Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төрийн дээд цол, одон, медалиар шагнав

2017-10-27
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд цол, одон, медалиар шагнах ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо.

 

Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жил, Нийслэл хот байгуулагдсаны 378 жил, Монгол Улсын эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, спорт болон бусад салбарын түүхт ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа  олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнд Монгол Улсын ардын болон гавьяат цол, төрийн одон, медаль хүртээлээ.

 

Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нар гардуулан өгөв.

 

Монгол Улсын Ардын багш цолоор Үндэсний бөх болон самбо, жудо бөхийн спортын төрөлд эх орныхоо нэрийг тив, дэлхийд дуурсгасан шилдэг тамирчдыг бэлтгэх, монгол цэргийн бие бялдрын бэлтгэлжилтийн түвшинг дээшлүүлэх, ур чадварыг нь ахиулах, цэрэг, эх оронч үзлийг төлөвшүүлэхэд оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэлийг нь өндрөөр үнэлж үндэсний бөхийн Харцага, Зэвсэгт хүчний 034 дүгээр ангийн “Алдар” спорт хорооны ахмад багш, дасгалжуулагч Чойдорын Өвгөнхүү,

 

Монгол Улсад дээд боловсролтой мэргэжилтэн, мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх үйлсэд нэгэн жарны турш тасралтгүй хөдөлмөрлөхдөө эрдэм шинжилгээний олон арван бүтээл туурвиж, сургалт, судалгааны чиглэлийг хөгжүүлэн физикийн шинжлэх ухааны салбарын өнөөгийн хөгжил дэвшилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсныг нь үнэлж МУИС-ийн зөвлөх профессор, физикч Голиминсээгийн Шилагарди нарыг,

 

Монгол Улсын  Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор Эрчим хүчний Мегаватт ХХК-ийн ерөнхий захирал Чимэдийн Зундуй-Осор, Гутал, арьс шир, ноосны үйлдвэрүүдийн холбооны ахмад ажилтан Бадамгаравын Цэнд-Аюуш нарыг,

 

Монгол Улсын  Байгаль орчны гавьяат ажилтан цолоор Усны үндэсний хорооны нарийн бичгийн дарга Цэндийн Бадрахыг,

 

Монгол Улсын гавьяат агрономич цолоор Төв аймгийн газар тариалангийн Дэвших түвшин ХХК-ийн зөвлөх агрономич Цэрэндоржийн Ширчинжавыг,

 

Монгол Улсын гавьяат багш цолоор Дархан-Уул аймгийн 4 дүгээр сургуулийн ахмад багш  Лувсандоржийн Ваанжил, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн харьяа Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн Орчны эрүүл мэндийн тэнхмийн профессорын багийн ахлагч Чүлтэмдоржийн Цолмон, Монгол Улсын их сургуулийн Математикийн тэнхмийн эрхлэгч, профессор Аюушийн Хашбаатар, Нийслэлийн Баянгол дүүргийн Эрдмийн ундраа цогцолбор сургуулийн захирал Гомбодоржийн Хоролсүрэн, АШУҮИС-ийн захирал Гүнчингийн Батбаатар, ШУТИС-ийн зөвлөх профессор Хадын Пүрэвдагва нарыг,

 

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цолоор Монголын Сагсан бөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Бадарчийн Дамбыг,

 

Монгол Улсын гавьяат тамирчин цолоор Чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин Пүрэвдоржийн Орхон, Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин Балдоржийн Мөнгөнчимэг , Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин Ганбаатарын Одбаяр нарыг,

 

Монгол Улсын гавьяат уурхайчин цолоор Орхон аймаг дахь Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрийн хэлтсийн ерөнхий баяжуулагч Жамсранжавын Баатархүүг,

 

Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор Монголын Үндэсний олон нийтийн телевизийн ахмад  ажилтан, кино зураглаач Чойжилын Баяраа, Монголын Урчуудын эвлэлийн уран бүтээлч Сэрээтэрийн Дагвадорж, Үндэсний урлагийн их театрын захирал Гончигийн Цоггэрэл нарыг,

 

Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор МУИС-ийн профессор, түүхийн шинжлэх ухааны доктор Жамсрангийн Урангуа, Этүгэн их сургуулийн магистр, докторантын эрдэм шинжилгээний албаны эрдэмтэн нарийн бичгийн дарга, профессор Мятавын Туул нарыг,

 

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор Нийслэлийн БЗД-ийн 26 дугаар хорооны өндөр настан Жигмэдийн Цэцэгмаа, МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Батхишигийн Ганбаатар нарыг,

 

Монгол Улсын  Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор Гаалийн Ерөнхий газрын Буянт-Ухаа дахь Гаалийн газрын дарга Сүхээгийн Цэцгээ, Сүхбаатар аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн ахмад ажилтан Гомбодоржийн Адъяа , Нийслэлийн БЗД-ийн Засаг даргын зөвлөх Сособарамын Майнбаяр, Дорнод аймгийн Хэрлэн сумын өндөр настан Лувсангомбын Сүхбаатар , Орхон аймгийн Аудитын газрын аудитор Должингийн Цогбадрах , МҮОНРТ-ийн ахмад ажилтан  Цэрэвийн Хурцбилэг нарыг,

 

Монгол Улсын Хүний гавьяат эмч цолоор Биеийн тамир спортын газрын Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албаны их эмч Пүрвээгийн Бат-Очир, Эх хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төвийн нярайн зөвлөх эмч Загдын Гэрэлмаа, Нийслэлийн БГД-ийн Эрүүл мэндийн төвийн зөвлөх эмч Баатарбалын Кума нарыг,

 

Монгол Улсын гавьяат барилгачин цолоор Монгол дээвэр ХХК-ийн захирал Дагвын Алтангэрэл, Баянхонгор аймгийн Дулаан бор ХХК-ийн захирал Дуламын Найдан, Газар зохион байгуулалт, геодози, зураг зүйн газрын ахмад ажилтан Дурангийн Оюунчимэг, Үндэсний бүтээн байгуулалтын корпорацийн ерөнхийлөгч Цогтоожавын Эрдэнэбат нарыг,

 

Монгол Улсын гавьяат тээвэрчин цолоор Уян-Унд ХХК-ийн захирал Дуламсүрэнгийн Лхамсүрэн, ХУД-ийн 9-р хорооны өндөр настан Магваны Сүрэнхүү нарыг,

 

Монгол Улсын гавьяат эдийн засагч цолоор Бодь цамхаг ХХК-ийн ТУЗ-ийн дарга Лувсанвандангийн Болдхуягийг,

 

Монгол Улсын Малын гавьяат эмч цолоор Завхан аймгийн Завханмандал сумын Бор азарга хоршооны малын их эмч Түмбаярын Дэлгэрсайханыг,

 

Сүхбаатарын одонгоор Дэлхийн Монгол туургатны өв соёлыг хамгаалах Их Голомт сангийн тэргүүн Гэндэнпилийн Явгааныг,

 

Цэргийн гавьяаны одонгоор ЗХЖШ-ын Хуурай замын командлалын ахлах мэргэжилтэн Батсуурийн Энхбаяр, ХХЕГ-ын Хилийн албаны дарга, хурандаа Цэндсүрэнгийн Батбаатар нарыг,

 

Алтан гадас одонгоор Нийслэлийн 25 дугаар тусгай сургуулийн багш Мөнхөөгийн Батмөнх, Нийслэлийн 25 дугаар тусгай сургуулийн ахмад багш Доржготовын Хишигбаяр нарыг,

 

Цэргийн хүндэт медалиар Нийслэлийн Онцгой Байдлын газрын харъяа Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дуудлага хүлээн авагч Лосолын Оюунчимэгийг,

 

Хөдөлмөрийн хүндэт медалиар Нийслэлийн 25 дугаар тусгай сургуулийн багш Цэдэнсодномын Отгонбаярыг тус тус шагналаа.

 

Шагнагдагсдад хандаж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ:

 

 “Монгол Улсынхаа өмнө гавьяа байгуулсан залуучууд, ахмад үеийнхэн, спортынхон, соёл, урлагийнхан, бусад салбарынхныг төрийн одон  медалиар шагнаж байна. Хийсэн бүтээсэн хүмүүсээ ингэж шагнадаг төрийн уламжлалтай.

 

Саяхан манай улсын томоохон байгууллага, салбарууд болох Монгол Улсад телевизийн салбар үүсэж хөгжих түүхэн замналыг эхлүүлж, Монголын Үндэсний телевиз анхны эфирээ цацсаны 50 жилийн ой, улс орны гал голомт, хөгжил дэвшлийн мөнхийн хөдөлгүүр болсон Эрчим хүчний салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ой, Монгол Улсын дээд боловсролын ууган байгууллага, эрдэм номын гэгээн өргөө болсон Монгол Улсын Их сургууль байгуулагдсаны болон эрүүл мэндийн салбарын өнгө төрхийг тодорхойлж ирсэн Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн үндэс суурь тавигдсаны 75 жилийн ой, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулахтай зэрэгцэн Гаалийн алба үүсэж хөгжсөний 105 жилийн ой гэсэн түүхэн ойнууд тохиосны зэрэгцээ Монгол Улсын нэрийг дэлхийн тавцанд өндөрт өргөж, монгол түмнээ мялаан, эх оронч үзлээр үлгэрлэсэн бахдам амжилтууд мөн гарлаа.

 

Ой тохиож буй эдгээр салбарын түүхийг тодоор бичилцэн, улс эх орныхоо өнөөгийн хөгжил дэвшил, нэр хүндэд онцгой хувь нэмэр оруулж, бахархам амжилт гавьяа байгуулсан иргэдийнхээ хөдөлмөр алдрыг Монголын төр үнэлж, ард түмнийхээ нэрийн өмнөөс төрийн дээд цол хүртээж байна.

 

Монгол Улсын Их сургуулийн хөгжлийн 75 жил, түүхийн 60 жилд нь тасралтгүйгээр багшилж буй Гавьяат багш, физикийн шинжлэх ухааны гарамгай эрдэмтэн, профессор Г.Шилагарди, эрчим хүчний салбарын анхны хувийн хэвшлийг байгуулан, үндэсний томоохон бүтээн байгуулалтуудыг хийж, олон улсын чанарын стандартыг нэвтрүүлсэн Ч.Зундуй-Осор, сагсан бөмбөгийн спортын хөгжлийг дэлхийн түвшинд хүргэж байгаа “Сагсны Дамба” гэж алдаршсан, олон жил төвийн тоглогч хийж байсан, Токиогийн 2020 оны олимпод ороод байгаа өнөөгийн 3х3 төрлөөр монголчууд дэлхийд 190 дугаарт байсныг 35 дугаар байрт хүргэж огцом өсгөсөн алдартай багш, дасгалжуулагч Б.Дамба, манай залуу үеийн төлөөлөл болсон, эх оронч үзлийг залууст хүргэж байгаа бөхийн чөлөөт барилдааны дэлхийн аварга, Үндэсний шигшээ багийн тамирчин П.Орхон, хүүхдийн анагаах, нярай судлалаар улсдаа тэргүүлдэг, “Нярайн” хэмээх тодотголтой З.Гэрэлмаа эмч нарын зэрэг алдар хүндийн эздэдээ Ардын болон Гавьяат цол хүртээлээ. Хамт олондоо баяр хүргээрэй.

 

Улс орны нийгэм, эдийн засгийн ямар ч үед эдгээр гавьяатууд нийгмээ оройлон тэргүүлж, өнгөлөн гэрэлтүүлж явсан хийгээд цаашид ч үлгэрлэл манлайллыг үзүүлсээр байх болно гэдэгт итгэлтэй байна.

 

Энд Монгол Улсын Ардын багш Чойдорын Өвгөнхүү багшийн гавьяаг тодотгон тэмдэглэхийг хүсэж байна. Намайг хүүхэд байхад багшийн ажлаа хийж л байсан, одоог хүртэл багшийнхаа ажлыг  хийж л байгаа Монгол үндэсний бөхийн жудаг төгс энэ харцага дэлхийн дэвжээг хөдөлмөрөөрөө эзэгнэх, элгэн ардынхаа сэтгэлийн хоймрыг эзэлж, магнайг тэнийлгэх ховор хувь заяанд төржээ. Алдарт Ч.Өвгөнхүү багш маань гар дээрээсээ маш олон олимп, дэлхийн аваргууд, үндэсний бөхийн дархан аваргууд, улс, аймгийн цолтон, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчдыг төрүүлж, улс түмнийхээ золбоо хийморийг өргөж, одоо хүртэл багшилж  яваа жинхэнэ Ардын багш юм. Багшдаа баяр хүргэе.

 

Цаашид ч энэ эрхэм хүмүүн олон олон шавь-бахархлыг бүтээж, алдраа олимп, дэлхийн тэнгэрт мандах төрийн далбаа лугаа адил улам тод, өндөрт мандаан мөнхөлнө гэж итгэж байна.

 

Монгол Улсын иргэн болж төрсний үүргээ нэр төртэйгөөр биелүүлж, хөдөлмөрийн амт хишигт шимтэн, хүн ард, улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр, жинтэй гавьяаг байгуулж байгаа хүндэт эрхмүүд Та бүхнээр төр маань бахархаж байна. 

 

Та бүхэнд ажлын амжилт хүсэн ерөөе. Баярлалаа” гэлээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Багш (66.181.183.79)
    Шагнал хүртсэн бүх хүмүүст баяр хүргэе
    2017 оны 10 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.180.220.186)
    Шагнал хүртсэн бүх хүмүүст баяр хүргье.
    2017 оны 10 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    19 цаг 32 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    19 цаг 40 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Өчигдөр 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК