Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын Их Хурлын шийдвэрт хэсэгчлэн хориг тавих тухай албан бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод өчигдөр илгээсэн. Улмаар энэ асуудлыг өнөөдөр МАН-ын бүлэг хэлэлцсэн ч хүлээж аваагүй. УИХ-ын Хууль зүйн байнгын хороо үдээс хойш хуралдан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцжээ.
Хуралдаанд оролцсон нийт гишүүдийн дийлэнх нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахгүй байх нь зүйтэй гэж шийдвэрлэжээ.
Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар томилсон УИХ-ын тогтоолыг цуцлахгүй гэж шийдвэрлэсэн байна. Хууль зүйн байнгын хорооны шийдвэрийг УИХ-ын чуулганаар өнөөдөр хэлэлцэх ёстой.
Сэтгэгдэл (2)