УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн хурлааар баталсан хуваарийн дагуу ирэх долоо хоногт чуулганаар 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах, 2018 оны төсвийн төсөл, мөн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх юм байна. Түүнчлэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулганы хуралдаанд мэдээлэл хийхээр болжээ. Тэрбээр “Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар” мэдээлэл хийнэ.
Ингээд ирэх долоо хоногт чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг хүргэж байна.
- Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
- Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/.
- Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 12 гишүүн 2017.02.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/;
- Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 06 дугаар дүгнэлт;
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
- Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/;
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Бусад;
- Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: “Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар” .
Сэтгэгдэл (2)