Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Танилц: Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өргөн барьсан 2018 оны төсвийн төсөл

2017-10-28
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өчигдөр Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн хуулийн төслүүдийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өргөн мэдүүллээ.

 

Төсвийн орлогын чиглэлээр:
 
   
     1.Төсвийн орлогод учирч болзошгүй эрсдэлийг тооцон, төсвийн орлогыг бодитойгоор төсөөлж, боломжит эх үүсвэрийг дайчлан, төсвийн орлогын бааз суурийг нэмэгдүүлнэ.
 
     2.Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болон газартай холбоотой эрх шилжүүлэх ажил гүйлгээнд ногдуулах татварын харилцааг боловсронгуй болгоно.
 
 
Газар ашиглах, эзэмших эрх, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн олголт, шилжүүлэг, далд худалдаатай холбогдон үүсдэг маргаантай асуудлуудыг цогц байдлаар шийдвэрлэн ил тод, нээлттэй байдлыг бий болгох замаар төсвийн орлогын нэмэлт эх үүсвэрийг бүрдүүлнэ.
 
 
    Тухайлбал, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нээлттэй сонгон шалгаруулалтаар, газар ашиглах, эзэмших эрхийг дуудлага худалдаагаар олгохоор хуульчилж байгаа нь ард иргэдийн дунд үүсдэг эргэлзээтэй, ойлгомжгүй байдлыг бууруулж, тусгай зөвшөөрөл, эрх олгох ажиллагааг ил тод, нээлттэй явуулах нөхцөлийг бүрдүүлж байна.
 
 
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болон газар ашиглах, эзэмших эрхийн үндсэн ашиг хүртэгч, эцсийн эзэмшигчид, тэдгээрийн шууд болон шууд бус шилжилт хөдөлгөөний мэдээллийг бүртгэн, ил тод болгох замаар хууль бус, далд хэлбэрээр тусгай зөвшөөрөл, эрх шилжүүлэхэд ногдуулах татварын харилцааг боловсронгуй болгож байна. Үүний дагуу ногдуулах татварыг тайлагнаагүй, холбогдох мэдээллийг нуун дарагдуулсан тохиолдолд тусгай зөвшөөрөл, газрын эрх цуцлагдах тул тусгай зөвшөөрөл, газрын далд, хууль бус арилжаа буурах ач холбогдолтой юм.
 
 
Төсвийн зарлагын чиглэлээр:
 
 
    1. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан зорилтыг хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээ:
 
    • Боловсролын салбарт ирэх хоёр жилд “Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөрийг хэрэгжүүлж, 3 ээлжээр хичээллэдэг ерөнхий боловсролын сургуулиудыг 2 ээлжид бүрэн шилжүүлж ачааллыг бууруулна. Засгийн газраас 2020 онд хүн ам төвлөрсөн хот суурин газарт хүүхэд бүр цэцэрлэгт хамрагдах боломжийг 100 хувь бүрдүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн өндөр ачааллыг бууруулах зорилгоор тэргүүн ээлжид нийслэлийн 3 ээлжээр хичээллэж байгаа 28 сургуулийг 2 ээлжид шилжүүлэх, орон нутагт сургуулийн дотуур байранд хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох орчин нөхцөлийг бүрдүүлэх, цэцэрлэгийн 80 хувиас дээш гүйцэтгэлтэй дутуу барилгын санхүүжилтийг бүрэн шийдвэрлэж ашиглалтад оруулна. Энэ зорилтыг хангахын тулд боловсролын салбарт нийт 236.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх ба 59 сургуулийг шинээр барьж эхлүүлэхэд 61.2 тэрбум төгрөг, 90 цэцэрлэгийн барилгыг шинээр барьж эхлүүлэхэд 62.4 тэрбум төгрөгийг төсөвлөв. Ингэснээр Улаанбаатар хотын 7 дүүрэгт 36 сургууль, 47 цэцэрлэг, орон нутагт 23 сургууль, 43 цэцэрлэгийн барилгын хөрөнгө оруулалтын санхүүжилтийг шийдвэрлэнэ. Мөн АХБ-ны 50 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн төсөл болон БНХАУ-ын Засгийн газрын 300 сая юанийн буцалтгүй тусламжийн эх үүсвэрийг дайчилж, 2019-2020 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн тэгш хүртээмжийг хангана.
 
 
    • Оюутны хөгжлийн зээлийг хүртээмжтэй, саадгүй олгох нөхцөл журмыг бүрдүүлж их дээд сургуульд суралцагч болон тэдний өрх гэрт учирч буй төлбөрийн дарамтыг арилгана.  Их дээд сургуульд суралцагч оюутны сургалтын төлбөрөөс эцэг эх, гэр бүлд үүсэх санхүүгийн дарамтыг арилгах зорилтыг хэрэгжүүлэхийн тулд зээлд хамрагдах нөхцөл, шаардлагыг хөнгөвчлөх, зээлийн эргэн төлөлтийн эрсдэлийг арилжааны банканд үүрүүлэх бус Боловсролын зээлийн санд хариуцуулж, үйлчилгээг шуурхай хүргэх, мөн зээлийн эргэн төлөгдөх хугацааг тухайн суралцагч оюутан суралцаж төгсөөд 5-10 хүртэлх жилийн хугацаанд мэргэжлээрээ ажил хөдөлмөр эрхлэх явцад бүрэн төлж барагдуулах бололцоотой байхаар тооцож нэмэгдүүлэх зэрэг бодлого, зохион байгуулалтын өөрчлөлтийг Засгийн газраас 2017 онд багтаан хэрэгжүүлнэ. Эдгээр арга хэмжээг авсны үр дүнд Боловсролын зээлийн сангаас дотоодын их дээд сургуульд элсэн суралцагч нийт 35-37 мянга очим оюутныг сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй, урт хугацааны зээлд хамрагдах нөхцөл бүрдэж, төлбөрийн дарамтгүй суралцах боломж бүрдэнэ. Ингэснээр 2018 онд нийт 75 тэрбум төгрөгийг оюутны хөгжлийн зээлд зарцуулна. 
 
 
    • Эрүүл мэндийн даатгалын сан,  эрүүл мэндийн салбарын зарим байгууллагыг бие даан ажиллах нөхцөлийг бүрдүүлэх замаар эрүүл мэндийн санхүүжилт нь иргэдэд хүргэх тусламж үйлчилгээний бодит хэрэгцээ шаардлагад нийцсэн тогтолцоог бүрдүүлнэ.  Эрүүл мэндийн салбарын хөрөнгө, нөөцийн хуваарилалт, худалдан авах үйл ажиллагааг сайжруулах зорилгоор Эрүүл мэндийн даатгалын санг 2018 оны 1 сарын 1-ний өдрөөс эхлэн бие даан үйл ажиллагаагаа явуулахаар тооцож Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын багцаас Эрүүл мэндийн сайдын багцад холбогдох орон тоо, зардал, хөрөнгө болон орлого, эх үүсвэрийг шилжүүлэх зохицуулалт хийнэ. 
 
 
    Түүнчлэн төрийн өмчийн эмнэлгүүдийн бие даасан байдлыг хангах, санхүү, төсвийн талаарх шийдвэр гаргах эрх мэдлийг тухайн эмнэлгийн удирдах зөвлөлд хариуцуулах, улсын төсвөөс санхүүжих эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бодит гүйцэтгэлд үндэслэн санхүүжүүлэх бодлогын өөрчлөлтийг 2018-2019 онуудад бүрэн нэвтрүүлж, хэрэгжүүлнэ. 
 
Эдгээр өөрчлөлтийн үр дүнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ хүргэгч байгууллагуудын дунд өмчийн хэлбэр харгалзахгүйгээр шударга өрсөлдөөн бий болох, эрүүл мэндийн даатгалын сан болон улсын төсвөөс авах санхүүжилт нь үйлчилгээ хүргэсэн иргэд, даатгуулагчийн эрэлт, хэрэгцээнд бүрэн нийцэх, улмаар ачаалал өндөр эмнэлгүүдийн санхүүжилт мөн хэмжээгээр нэмэгдэх, нэмэгдсэн эх үүсвэрээр тухайн эмнэлгийн боловсон хүчин, тусламж үйлчилгээ үзүүлэх хүчин чадлаа нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтаа шийдвэрлэх зэрэг бодит боломж нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.
 
 
    • Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийг шинэчилнэ. Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах зорилгоор Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэлтийн ажлыг урт  хугацаат  хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлнэ. Шинэ цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орох хүртэл хугацаанд одоогийн цэвэрлэх байгууламжийн хуримтлагдсан лагийн ариутгал, халдваргүйтгэл, тэгшилгээг хийж, хөрсжүүлэн нөхөн сэргээж, үнэргүйжүүлэхэд зориулж 35.0 тэрбум төгрөгийн өртөг бүхий төсөл, арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэх ба  ирэх онд 10.0 тэрбум төгрөг зарцуулна.
 
 
    • “Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлнэ. Холбогдох хуулийн дагуу 0-3 хүртэл насны хүүхдээ асарч байгаа эхэд сар бүр, түүнчлэн  гурав болон түүнээс дээш 0-18 насны хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт улирал бүр тэтгэмж олгох ба тэтгэмжийн хэмжээг хүүхдээ асарч байгаа эхэд сарын 50.0 мянган төгрөг буюу улиралд 150.0 мянган төгрөг, өрх толгойлсон эх/эцэгт улиралд 240.0 мянган төгрөгөөр буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож нийт 72.8 тэрбум төгрөг зарцуулна.
 
 
    • Тэтгэврийн хэмжээг инфляцтай уялдуулан индексжүүлж нэмэгдүүлнэ. Нийгмийн даатгалын сангаас олгож буй бүх төрлийн тэтгэврийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс нэмэгдүүлнэ. Энэ хүрээнд нийт 393.6 мянган хүний авч байгаа тэтгэврийн хэмжээг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэхэд нийт 119.5 тэрбум төгрөг, нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авдаг 62.7 мянган хүний авч байгаа тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхэд 17.4 тэрбум төгрөг тус тус нэмж зарцуулна.
 
 
    • Төрийн албан хаагчдад сахилга, хариуцлага, ажлын үр дүнгийн урамшуулал олгоно.  Төрийн албан хаагчдын жилийн эцсийн үйл ажиллагааны үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээг дүгнэж, ажлын бүтээмж, үр дүн, сахилга, хариуцлага, албан даалгаврын хэрэгжилт зэргийг харгалзан үр дүнгийн урамшуулал олгоход зориулан 56.2 тэрбум төгрөг төлөвлөв. 
 
 
    2. Төсвийн тогтвортой байдлыг хангах талаар  хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээ:
 
 
    • Хүүхдийн мөнгө хөтөлбөрийг зорилтод бүлэгт чиглүүлнэ. Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн эхний шатны үнэлгээний хүрээнд 2018 онд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг  нийт хүүхдийн 60 хувийг хамруулахаар тохирсны дагуу ирэх жилд нийт 684.0 мянган хүүхдэд олгохоор тооцож 164.2 тэрбум  төгрөг тусгав.
 
    Цаашид хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүрээг 80 хүртэл хувьд хүргэн нэмэгдүүлэх боломжийг судалж шийдвэрлэхээр ажиллаж байна. Ингэхдээ хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах өрх гэрийг сонгож буй одоогийн аргачлалыг өөрчилж тухайн өрхийн тогтвортой буюу байнгын шинж чанартай орлогын эх үүсвэрт үндэслэн тодорхойлох аргачлалыг шинэчлэн боловсруулах шаардлагатай байна.
 
 
    Гадаад зээл, өрийн чиглэлээр: 
 

    Засгийн газрын дотоод үнэт цаасны гаргалтыг бууруулахаас гадна дотоодын банкнуудад арилжаалж буй өндөр хүүтэй үнэт цаасны хэмжээг багасгаж, хүүгийн түвшнийг бууруулах, гадаад дотоодын иргэн, компаниуд зэрэг бусад хөрөнгө оруулагчдын хамрах хүрээг нэмэгдүүлэх замаар өмнөх Засгийн газрын өргөн барьсан 2018 оны төсвийн төслөөс засгийн газрын өрийн үйлчилгээний төлбөрийг даруй 130.0 тэрбум төгрөгөөр бууруулан 1,150.7 тэрбум төгрөг байхаар төсөлд туссан байна.
 
 
    Нэгдсэн төсвийн үр дүнгийн үзүүлэлт:
 
 
    Төсвийн зарчмуудыг баримтлан, дээр дурдсан голлох өөрчлөлтүүдийг оруулан тооцоход Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 7,231.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 23.8  хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 9,651.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 31.8 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 2,420.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 8.0 хувь болж нийт алдагдал 2017 оноос ДНБ-ий 1.5 хувиар буурахаар байна гэж төсөлд дурдсан байна. 
0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗГ: Газрын тосны үйлдвэрийг үйлдвэрлэл, технологийн паркийн хэлбэрээр хөгжүүлэх талаар хэлэлцэж байна
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • irgen (103.9.88.54)
    ene bvxen xudlaa ymarch bolomjgvi zvgeer l noorog bna sh de yaj ingej ard tvmnee xuurch doromjilj chaddag bna aa uxna xvrelsvxee
    2017 оны 10 сарын 29 | Хариулах
  • Зочин (139.5.218.12)
    Нөгөө тэтгэврийн насыг нэмсэн нь буруу гэж гарч ирцгээсэн ,одоо яагаад дуугүй болчихвоо хүрэлсүхээ хэлсэн ярьсанаа хэрэгжүүлээчээ.
    2017 оны 10 сарын 29 | Хариулах
  • Zochin (203.91.115.40)
    17 said tomilogdsonii shunu ni 17 hun Otgontenger uuland havcal ruu unaj nas barav.
    2017 оны 10 сарын 28 | Хариулах
    • Зочин
      Хуний амиар сайд болсон муу ерын чаралбаа нар юм бн
      2017 оны 10 сарын 28
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ЗГ: Газрын тосны үйлдвэрийг үйлдвэрлэл, технологийн паркийн хэлбэрээр хөгжүүлэх талаар хэлэлцэж байна
    1 мин
  • MAMA AWARDS хэдэн онд Монголд болох вэ ?
    9 мин
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
    17 мин
  • Хараагүй хүмүүс бусдаас хараат бус бие даан амьдрах боломж ОЙРТСООР байна
    26 мин
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
    45 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
    59 мин
  • Москва хотын ШТС-уудын дийлэнх нь автобензингүй болж үйл ажиллагаагаа зогсоожээ
    1 цаг 11 мин
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
    1 цаг 15 мин
  • ӨНӨӨДӨР: “Өндөр түвшний тогтвортой санхүүжилтийн форум 2026” болно
    1 цаг 41 мин
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
    2 цаг 9 мин
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
    2 цаг 9 мин
  • Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол баасан гарагт болно
    17 цаг 46 мин
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
    18 цаг 21 мин
  • COP-17 бага хурлын цэнхэр, ногоон бүсэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна
    18 цаг 30 мин
  • Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
    18 цаг 32 мин
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
    18 цаг 55 мин
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
    19 цаг 11 мин
  • Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа
    19 цаг 32 мин
  • Филиппинд сургуулийн орчинд буудалцаан болж, хоёр сурагч амиа алджээ
    20 цаг 43 мин
  • Украинчууд энэ өвлийг эсэн мэнд давах уу?
    21 цаг 2 мин
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • EWC 2026: The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүний хоёр дахь том сорилт
  • Колумбид газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 224-т хүрээд байна
24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК