Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Баттулга: Шударга ёс алдагдаж, хуулийн засаглал хүчгүйдэж байна

2017-10-28
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын хуульчдын холбооны гуравдугаар их хуралд оролцогчдод илгээлт явууллаа.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтэд :

 

Монголын нийт хуульчдад болон энэ хуралд төлөөлөгчөөр сонгогдсон эрхэм хуульчид, шүүгч, прокурор, өмгөөлөгч Та бүхэнд амжилт хүсэн мэндчилье.

 

Монголын хуульчдыг үнэт зүйлээр нь нэгтгэн, хөгжиж буй улсад тохирсон онцлог бүхий мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллагыг хуулиар байгуулсан нь хууль зүйн салбарт томоохон дэвшил болсон бөгөөд өнөөдөр та бүхэн гурав дахь удаагаа хуран чуулж байна.

 

Нийгмийн эмч, шударга ёсны элчийн эрхэм үүргийг хүлээдэг хуульчид та бүхэн аливаа нөлөөнд автдаггүй, чигч шударга байх нь нэн чухал. Энэ үүднээс Монголын төр хуульчдадаа хамгийн түрүүнд итгэж ёс зүй, хариуцлага, ур чадвар, хөгжил дэвшлийн асуудлаа бие даан шийдвэрлэж хараат бусаар орших онцгой эрхийг олгосон юм.

 

Өнөөдөр нийгэмд шударга ёс алдагдаж, хуулийн засаглал хүчгүйдэж байна. Энэ гажуудлыг засаж шударга ёсыг сахиулан хуулийн засаглалыг тогтооход шүүгч, прокурор, өмгөөлөгч, хуульчид та бүхэн гол хүч, тулах багана нь болох учиртай. Тиймээс хуульчид шударга ёсны элчийн үүргээ нэр төртэйгөөр биелүүлэн, олон нийтийн итгэл, найдварыг хөсөрдүүлэхгүйгээр үнэнч шударга, хариуцлагатай, зоримог, санаачилгатай байж, зарчимч байдлаараа нийгэмд манлайлах хэрэгтэй.

 

Шударга ёсыг тогтоох, хуулийн засаглалыг төлөвшүүлэн бэхжүүлэх, авлига болоод түүнийг цэцэглүүлэн хөгжүүлж ард түмний эрхийг зөрчдөг бүлэглэлтэй тэмцэх нь амар хялбар ажил биш, та бүхний эрхэм зорилго, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зорилго хоёр нэг юм. 

 

Монголын Хуульчдын холбоо бол жирийн нэг төрийн бус байгууллага биш бөгөөд төрийн зарим чиг үүргийг хуулиар шилжүүлэн авсан, “Хууль тогтоох үйл ажиллагаанд мэргэжлийн шинжээчийн туслалцаа үзүүлэх, хууль зүйн бодлогын асуудлаарх хуульчдын байр суурийг Улсын Их Хурал болон Засгийн газарт хүргэх, хууль зүйн шинжлэх ухааны хөгжлийг дэмжих, ухамсар ёс зүйтэй, мэдлэг чадвар бүхий хуульчдыг бэлтгэх, хуульчдаа чанаржуулах” зэрэг өргөн хүрээний эрх, үүргийг хэрэгжүүлдэг байгууллага.

 

Тиймээс хуулиар хүлээсэн үүргээ хариуцлагатай биелүүлж, нэр хүнд нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх байдлаа бататган, дараа дараагийн мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллага, холбоодод үлгэр дуурайл болох эрхэм үүрэг бас та бүхэнд ногдож байна.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд миний бие хуульчдадаа хөндлөнгийн нөлөөгүйгээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулах боломж, нөхцөлийг бүрдүүлэн өгөхийг онцгойлон анхаарч, шүүхийн хараат бус, бие даасан байдлыг хангах, шүүгчийн сонгон шалгаруулалтад мэргэжлийн ур чадвар, туршлагаас гадна хувь хүний ёс зүйн шаардлагыг шалгуур болгодог эрх зүйн орчинг бүрдүүлэх, Монгол Улсад эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлэхийн төлөө та бүхэнтэй хамтран ажиллах болно.

 

Монголын Хуульчдын холбооны их хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗГ: Газрын тосны үйлдвэрийг үйлдвэрлэл, технологийн паркийн хэлбэрээр хөгжүүлэх талаар хэлэлцэж байна
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Иргэн (122.201.23.66)
    Нямдоржтойгоо хамтарч сайн ажилла
    2017 оны 10 сарын 30 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    Одоо яриад байх биш хийх хэрэгтэй. Хийе гэсэн санаа зорилго байгаа бол цаг хугацаа алдалгүй хийх хэрэгтэй. Хулгайч, луйварчинг барихад нээх төсөв мөнгө шаардагдахгүй, хуулиар хүлээсэн эрх бүхий байгууллагууд нь байж бна шүү дээ. Ярьж байгаад 4 жил өнгөрөөе гэж байгаа бол яриад олон түмний толгой эргүүлэх хэрэггүй.
    2017 оны 10 сарын 30 | Хариулах
  • З.ЗОРИГ (43.242.243.168)
    Баттулга Ерөнхийлөгчдөө энэ өдрийн амрыг эрж мэндчилье. Одоогийн манай удирдлагын өндөрлөгүүдээс таныг Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хууль зүйн сайд Нямдорж нарыг сэтгэл, зүтгэл, гар нийлэн ажиллана гэдэгт итгэдэг шүү. Яагаад гэвэл та нөхдийн хэлж ярьж байгаа байдлаас иргэн миний хувьд дүгнэлт хийдэг. Цаашид бодож төлөвлөсөн ажлаа зоригтойхон хий. Ер нь манай ард түмэнд бага зэрэг цэргийн болон захиргаадалтын удирдлгаын хэлбэр бас үгүйлгдээд байгааг анхааралдаа аваарай. Ажилд тань амжилт хүсье. Үнэхээр төрийн мөнгөөр баяжсан, авилгалын эздийг бүү өршөө. Цаазлах хууль гаргах хэрэгтэй.
    2017 оны 10 сарын 29 | Хариулах
    • Зочин
      gol ni hvzvvgvi hulgaichiig tcaazlah heregtei .
      2017 оны 10 сарын 29
  • Зочин (202.9.43.121)
    Шуух прокурор АТГ,цагдааг бурэн шинэчлэ хэрэгтэй.Эбэ энэ тал дээр их эрх мэдэлтэй ажиллаж байлаа.Баттулга нэг л мэдэлгуй ярьхаас цаашгуй л байна
    2017 оны 10 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.229.120.41)
    Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурор, АТГ-ын дарга нарыг солихгүй бол мянга ерөөгөөд байдал өөрчлөгдөхгүй ээ!!! Толгой нь өмхий бол бие нь өмхий гэдэг!!!
    2017 оны 10 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.57.95.152)
    manang vndeseerni ustgah heregtei .tegsen tcagt shudarga es togtono .
    2017 оны 10 сарын 28 | Хариулах
  • Сүхээ (202.9.40.246)
    Хоригдлуудыг судалж үзвэл бүх хоригдлуудын 40 нь хилсдэн гүтгэгдсэн болох нь тогтоогдоно. Энэ үзүүлэлтээр булай шүүгчдийн ажил шууд дүгнэгдэнэ. Прокурор ч адил гэсэн үг. Бүгд бузар мөнгө уутлагчид юм шүү. Зарим нэгийг нь дүүжлилж байж л жаахан засрах байх даа
    2017 оны 10 сарын 28 | Хариулах
  • irgen (103.212.117.104)
    nuguu sanjiin bayriig tatlaa gesen haa bn . elbegdorjiig barilaa gesen haa bn .yagaad ard tvmnii itgel aldaad bn .bolohgvi bol bid hvcheer barina shvv
    2017 оны 10 сарын 28 | Хариулах
  • НАДААС БУСДАД НЬ ХУУЛЬ ШУДРАГА ҮЙЛЧЛЭХ ЁСТОЙ ЮУ? (202.179.26.21)
    ЖЕНКО ӨӨРИЙГӨӨ ЮУ ГЭЭД БОДЧИХСОН ЮМ БОЛ. МОНГОЛЧУУДАД ОРОСЫН ӨМХИЙ ЯЛГАДАС ШУДРАГА ЁС ЗААДАГ ЦАГ СОЦИАЛИЗМТАЙГАА ДУУССАН.
    2017 оны 10 сарын 28 | Хариулах
  • Зочин (66.181.177.108)
    SHINE TOMOR ZAMIG SAIN SHALGAJ CHADAHGUI BNA SHUGCHIG N SOLI
    2017 оны 10 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.10.23.111)
    Хулгайч дарга нарын бууны нохой гар хөл болсон хахуулч нар ба Харыханы хамгаалач болсон ирлийз хурлийз нар шүүхээр дүүрсэн Шүүхийг бүхэлд нь шинэчлэх хэрэгтэй
    2017 оны 10 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ЗГ: Газрын тосны үйлдвэрийг үйлдвэрлэл, технологийн паркийн хэлбэрээр хөгжүүлэх талаар хэлэлцэж байна
    1 мин
  • MAMA AWARDS хэдэн онд Монголд болох вэ ?
    9 мин
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
    17 мин
  • Хараагүй хүмүүс бусдаас хараат бус бие даан амьдрах боломж ОЙРТСООР байна
    27 мин
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
    45 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
    59 мин
  • Москва хотын ШТС-уудын дийлэнх нь автобензингүй болж үйл ажиллагаагаа зогсоожээ
    1 цаг 11 мин
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
    1 цаг 15 мин
  • ӨНӨӨДӨР: “Өндөр түвшний тогтвортой санхүүжилтийн форум 2026” болно
    1 цаг 41 мин
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
    2 цаг 9 мин
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
    2 цаг 9 мин
  • Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол баасан гарагт болно
    17 цаг 46 мин
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
    18 цаг 21 мин
  • COP-17 бага хурлын цэнхэр, ногоон бүсэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна
    18 цаг 30 мин
  • Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
    18 цаг 32 мин
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
    18 цаг 55 мин
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
    19 цаг 11 мин
  • Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа
    19 цаг 32 мин
  • Филиппинд сургуулийн орчинд буудалцаан болж, хоёр сурагч амиа алджээ
    20 цаг 43 мин
  • Украинчууд энэ өвлийг эсэн мэнд давах уу?
    21 цаг 2 мин
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • EWC 2026: The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүний хоёр дахь том сорилт
  • Колумбид газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 224-т хүрээд байна
24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК