Яг одоо Төрийн ордонд УИХ дахь АН болон МАН-ын бүлэг хуралдаж байна. АН-ын бүлгийн хуралдаанаар 2018 оны төсвийн төсөл болон энэ долоо хоногт чуулган, байнгын хороогоор хэлэлцэх хууль тогтоолуудыг хэлэлцэж саналаа нэгтгэж байгаа аж. Харин УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсын 2018 оны Төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.