Ардчилсан залуучуудын холбоо (АЗХ)-ны ерөнхийлөгчид өрсөлдөх С.Эрдэнэболд, Б.Болор-Эрдэнэ нар АН-ын дарга С.Эрдэнээс үнэмлэхээ гардаж авлаа.
АН-ын дэргэдэх залуучуудын байгууллагын тэргүүнд нэр дэвшигчид 21 аймаг, есөн дүүргийн намын гишүүд дэмжигчидтэйгээ уулзаж өөрсдийн мөрийн хөтөлбөрөө танилцуулж өрсөлдөх ажээ. Өөрөөр хэлбэл, одоогоос нэг жилийн өмнө болсон АН-ын даргын сунгаатай ижил зарчмаар өрсөлдөж, бүх гишүүдийнхээ саналаар тэргүүнээ тодруулах юм байна. Сунгаа нь өнөөдөр Хэнтий аймгийн төв Чингис хотоос эхэллээ.