УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Энэ үеэр шинэчилсэн найруулгад оруулж буй зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсанаар чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлав.
Завсарлагааны өмнө УИХ-ын гишүүн Я.Содбаатар ирэх оны төсвийг хэлэлцэх учраас Ерөнхийлөгчийн хоригийг түрүүлж хэлэлцэх шаардлага үүсээд байгааг хэллээ. Түүний саналыг гишүүд дэмжсэн тул үдээс хойшхи хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхээр тогтов.
Чуулганы үдээс хойшхи хуралдаан 15 цагаас эхэлнэ.