УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар 2018 оны улсын төсвийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийх байсан ч УИХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа.
Бүлгийн дарга Д.Хаянхярваа "2018 оны улсын төсвийг төслөөр манай бүлэг хуралдаж, хэд хэдэн асуудалд байр сууриа нэгтгэж, санал гаргаж байгаа. Тиймээс тав хоногийн завсарлага авах санал гаргаж байна" гэв. Ийнхүү МАН-ын бүлэгт тав хоногийн завсарлага өгснөөр өнөөдрийн хуралдааныг өндөрлүүллээ.
Сэтгэгдэл (3)