УИХ дахь МАН-ын бүлэг хоёр хуваагдаж, “33”-ын, “32”-ын гэдэг албан бус бүлэгтэй болсон билээ. Тус бүлгүүд өдгөө ч улс төрийн үйл ажиллагаагаа албан бусаар явуулсаар байгаа. Тэгвэл энэ хуваагдал УИХ-ын гишүүдээс гадна намынханд нь ч мэдрэгдээд эхэлсэн бололтой. Үүнээс болж МАН-ынхан зутраад эхэлчихэж. Тодруулбал, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл твиттерт “…Манайхан хоёр хуваагдлаа больчихож болдоггүй юм байх даа. Зутрааж байна шүү” гэж жиргэжээ.