Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Жагдаг: Судалгаагаар Сибирийн хүр эрвээхий, Өрөөсгөл хүр эрвээхий их хэмжээгээр олшрох төлөвтэй байна

2017-11-02
0
ЖИРГЭХ

Ойн хөнөөлт хортон шавж нь сүүлийн жилүүдэд Монгол Улсын газар нутгуудаар олшрох болсон билээ. Энэ талаар БОАЖЯ-ны ойн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Д.Жагдагтай ярилцлаа.

-Манай улсад хэдэн төрлийн хортон шавж байдаг вэ?

 

-Экологийн өндөр ач холбогдолтой манай орны ойн экосистемд сөрөг нөлөө үзүүлж буй үндсэн хүчин зүйлүүдийн нэг нь ойн хөнөөлт шавжийн хөнөөл буюу утаагүй түймэр болоод байна. Манай орны навчит шилмүүст ойд 700 гаруй зүйлийн хөнөөлт шавжууд тархан хөнөөл учруулдаг болох нь эрдэмтэн судлаачдын хэвлүүлсэн бүтээлүүдэд дурдагдсан байдаг. Модлог ургамлын навч шилмүүс, иш холтос, модлог,үр боргоцой, нахиа найлзуур, үндсээр хооллон хөнөөл учруулдаг эдгээр шавжуудтай тэмцэх арга хэмжээг 1957 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн байдаг.

 

Эдгээр шавжуудаас навч, шилмүүсэн ойд голлон хөнөөл учруулдаг 10-аад  зүйлийн хөнөөлт шавж байна. Сибирийн хүр, Эгэл бийрэн сүүлт, Якобсоны төөлүүрч, Өрөөсгөл хүр эрвээхий, Моносны бүгэг, Бургасны хүр зэрэг шавжууд хөнөөл учруулж байна. 2016 оноос эхлээд ойд онц хөнөөлтэй Сибирийн хүр эрвээхэй хэт олшроод байна.

 

ЗОНХИЛОГЧ НАВЧ, ШИЛМҮҮСНИЙ ХӨНӨӨЛТ ШАВЖУУД

 

 

-Шавж олширч буйн гол шалтгаан нь юу вэ?

 

-Үүнд хэд хэдэн шалтгаан бий. Ойн хөнөөлт шавж үй олноороо үржин олшрох таатай нөхцлийг бүрдүүлж өгдөг гол хүчин зүйл нь шавжийн өөрийн биологийн онцлог, хүний үйл ажиллагаа, ойн түймэр, цаг агаарын хэт хуурайшилт зэрэг өөрчлөлтөөс шалтгаалж их хэмжээгээр хөнөөл учруулдаг билээ.

 

- Манай улс хортон шавжтай хэрхэн тэмцэж байна вэ?

 

- Монгол орны ойн сангийн хомсдол, доройтолд нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийн нэг нь энэхүү хөнөөлт шавжийн хор хөнөөл болоод байна. Иймээс утаагүй түймэр гэж нэрлэх хэмжээнд хүрээд байгаа хөнөөлт шавжийн сөрөг нөлөөг бууруулах арга хэмжээг доор дурдсан гурван чиглэлээр зохион байгуулж ажиллаж байна. Үүнд: 

 

  • Тархалтыг тогтоох судалгаа
  • Тэмцэх арга хэмжээ 
  • Хяналт мониторинг хийх

 

Ойн хөнөөлт, шавжтай тэмцсэн сүүлийн дөрвөн жилийн хийсэн ажлаас дурдвал:

 

2014 онд 17 аймгийн 113 суманд ойн хөнөөлт шавж, өвчний тархалтыг тогтоох судалгааны ажлыг хийж судалгаагаар 186.6 мян.га талбайд зайлшгүй тэмцлийн ажил явуулах шаардлагатай байгааг тогтоож, тэмцлийн ажлыг 97.7 мян.га талбайд хийж гүйцэтгэсэн. Тэмцлийн ажлыг ойн хөнөөлт шавжийн тоо толгойн нягтшилыг бууруулах шаардлагатай талбайн 52.3%-д зохион байгуулсан гүйцэтгэл гарсан. 

 

2015 онд 16 аймгийн 97 суманд ойн хөнөөлт шавж, өвчний тархалтыг тогтоох судалгааны ажлыг хийж, 310.3 мян.га талбайд зайлшгүй тэмцлийн ажил явуулах шаардлагатай талбайн 163.9 мян.га талбайд тэмцлийн ажлыг хийж гүйцэтгэсэн. 

 

2016 онд 16 аймгийн 107 суманд ойн хөнөөлт шавж, өвчний тархалтыг тогтоох судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн. 2016 оны жилийн эцсийн байдлаар Монгол орны хэмжээнд ойн хөнөөлт шавжийн тархалттай 12 аймгийн 87 сумын ойн сангийн 740.1 мян.га талбай байгаагаас 591.1 мян.га талбайд зайлшгүй тэмцлийн ажил явуулах шаардлагатай байгаа гэсэн судалгааны үр дүн гарсан. Үүнээс улсын төсвийн хөрөнгөөр 70,8 мян.га, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 64 мян.га, нийт 131,2 мян.га талбайд тэмцлийн ажил явуулсан. Тэмцлийн ажлыг 2016 онд ойн хөнөөлт шавжийн тоо толгойн нягтшилыг бууруулах шаардлагатай талбайн 21.9%-д зохион байгуулсан гүйцэтгэл гарсан. 

2017 онд 15 аймгийн 127 суманд ойн хөнөөлт шавж, өвчний судалгааны ажлыг хийж, 502.9 мян.га талбайд зайлшгүй тэмцлийн ажил явуулах шаардлагатай байгаа гэсэн судалгааны үр дүн гарсан. Үүнээс улсын төсвийн хөрөнгөөр 176.7 мян.га талбайд тэмцлийн ажил явуулсан. Тэмцлийн ажлыг ойн хөнөөлт шавжийн тоо толгойн нягтшилыг бууруулах шаардлагатай талбайн 35.1%-д зохион байгуулсан гүйцэтгэл гарсан. 

 

 

Дээрх хийсэн ажлуудаас харахад бид хөнөөлийн голомттой талбайн хэмжээг бүрэн хамруулж хийх санхүүжилт байхгүйн улмаас дараа жил дахин тэмцлийн ажлыг хийх шаардлагатай болж байгаа юм. Ийм учраас хөнөөлийн голомтыг бүрэн хязгаарлаж чадахгүй байна.

 

- Биологийн аргаар яг хэрхэн тэмцэнэ гэсэн үг вэ?

 

- БОАЖЯ нь ойн хөнөөлт, шавжтай тэмцэх ажлыг химийн бодисын хэрэглээнээс үе шаттайгаар татгалзаж, биологийн болон байгаль орчинд сөрөг нөлөөгүй аргаар хийх зорилт тавин ажиллаж байна. Биологийн аргаар тэмцэнэ гэдэг нь ойд хөнөөл учруулж байгаа шавжийг идэш тэжээлийн замаар өвчлүүлэх бактерийн бэлдмэлийг онгоц, үүргийн шүршигчээр  ой руу цацахыг хэлнэ. Уг бэлдмэл нь шавжийг өвчлүүлж, амьдрах чадваргүй болгодог.

 

Улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн тэмцлийн ажлыг 2013 онд 124.7 мян.га талбайн 48.9%, 2014 онд 97.7 мян.га талбайн 70%, 2015 онд 163.9 мян.га талбайн 70%, 2016 онд 70.8 мян.га талбайн 100%, 2017 онд 176.7 мян.га талбайн 100%-д нь биологийн болон байгаль орчинд халгүй технологиор тэмцлийн ажлыг зохион байгуулсан. 

 

 

- Биологийн ямар ямар бэлдмэлүүд байдаг бэ?

 

- Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажилд Лепидоцид,СК (Bacillus thuringiensis.var. Kurstaki), Энтомотоксин(Bacillis thuringiensis), Bt-MN01(Bacillus thuringiensis. var.dakota MN-01), Green(Metarhizium anisopliae MaMn-09/22), Бассиана мускардини (Beauveria bassiana-G07, G10) зэрэг бактерийн бэлдмэлүүдийг хэрэглэж байна.

 

- Монгол орны хаана хамгийн их хортон шавж байдаг вэ?

 

- Улсын хэмжээнд 2017 оны байдлаар 12 аймаг, 48 сум, Улаанбаатар хотын ногоон бүс, Горхи-Тэрэлжийн БЦГ-ын ойд 502.9 мян,га талбайд хөнөөл учруулж байна. Ойн хөнөөлт шавж, өвчний тархалтыг тогтоох 2017 оны судалгаагаар Архангай, Завхан, Сэлэнгэ, Төв, Увс, Хөвсгөл, Орхон, Хэнтий аймгуудад болон Горхи-Тэрэлжийн БЦГ, Нийслэлийн ногоон бүсийн ойн санд ойн хөнөөлт шавж их хэмжээгээр тархсан. 

 

- Энэ жил тэмцлийн ажлыг хэрхэн зохион байгуулсан бэ? 

 

- 2017 онд улсын төсвийн хөрөнгөөр 150 мянган га талбайд тэмцлийн ажлыг зохион байгуулна гэж төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 176.7 мянган га талбайд улсын төсвийн хөрөнгөөр тэмцлийн ажлыг гүйцэтгэсэн байна. Тэмцлийн ажлыг 4 төрлийн аргаар хийж байгаа. 

 

  • Онгоцоор буюу авиамикробиологийн аргаар 
  • Үүргийн шүршигч багажаар
  • Механик аргаар
  • Гэрлийн урхиар 

 

Мөн улсын төсвийн хөрөнгөөс гадна орон нутгийн төсвийн хөрөнгөөр тэмцлийн ажлыг хийдэг. Энэ жилийн хувьд Архангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Орхон, Төв аймгууд хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг хийсний үр дүнд 57.7 мянган га талбайд тэмцлийн ажлыг зохион байгуулсан урьдчилсан мэдээ ирүүлсэн.

 

Ингээд нийтдээ улсын хэмжээнд 234.4 мянган га талбайд тэмцлийн ажлын зохион байгуулсан байна. Гэхдээ 2016 оны судалгааны ажлын дүнгээр 600 мянга орчим га талбайд хөнөөлийн голомт байна гэж тогтоогдсон. Үүний дөнгөж 40 орчим хувьд л тэмцлийг хийж, үлдсэн 60 гаруй хувийг хийж чадаагүй юм. Иймээс дараа жил дахиад л хортон шавж гарж ирнэ гэсэн үг. 

 

-Хортон шавж нь ойд, байгальд ямар хор хөнөөл учруулдаг вэ?

 

-Ойд хөнөөл учруулж буй шавж нь модны навч, шилмүүсээр хооллож, өсөлт хөгжилтөд муугаар нөлөөлж, ойг доройтолд оруулдаг. Хэрэв 2-3 жил дараалан идвэл тухайн мод дахин сэргэн ургах чадваргүй болдог. 

 

ОЙН ШАВЖИЙН ХӨНӨӨЛ

ОЙН ШАВЖИЙН ХӨНӨӨЛ

 

-Сүүлийн жилүүдэд хөрш орнуудаас элдэв хортон шавж орж ирэх болсон гэдэг яриа байна. Энэ юутай холбоотой вэ?

 

-Монгол орны ой нь Сибирийн их тайгын өмнөд захын ой учраас ОХУ-ын ойд байдаг шавжийн төрөл, зүйл манай улсад бий. Ойн шавжид хил хязгаар гэж байхгүй учраас 2 тийшээ дамжих магадлалтай. 

 

-Энэ жил Тэрэлжид хортон шавж устгалд оруулах ажилд доголдол гарсан гэсэн. Энэ асуудалд тодорхой тайлбар өгөөч?

 

-Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт 3,000 га талбайд авиамикробиологийн аргаар тэмцлийн ажлыг зохион байгуулсан. Энэ ажилд бид дотоодын аж ахуйн нэгжийн үйлдвэрлэсэн Монголын эрдэмтэн судлаачдын гаргасан биологийн бэлдмэлийг ашигласан. Тэмцлийн ажил хийсэн зарим газрын үр дүн муу байгаа нь шалгалтын явцад тогтоогдсон.  

 

Тиймээс БОАЖЯ-наас тэмцлийн ажил зохион байгуулж байгаа Ойн судалгаа, хөгжлийн төв Улсын төсөвт үйлдвэрийн газарт албан бичиг хүргүүлсэн. Шалтгааныг тогтоож, буруутай этгээдэд хариуцлага тооцож ажиллах үүрэг даалгавар өгсөн. Тус төв үр дүн муутай болсон шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. 

 

-Ирэх жилд ямар хөнөөлт шавж ихсэх хандлагатай байна вэ?

 

-Судалгаагаар  Сибирийн хүр эрвээхий, Өрөөсгөл хүр эрвээхий их хэмжээгээр  олшрох төлөвтэй байна. Энэ бол модыг маш богино хугацаанд хатааж, хуурайшуулдаг хөнөөлтэй шавжууд юм.

 

- Гарч байгаа хүндрэл бэрхшээлүүд юу байна. Орон нутаг хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг хийдэг юм уу?

 

Би өмнө нь ярьж байсан гарч байгаа гол бэрхшээл бол нийт хөнөөлийн голомттой талбайн дөнгөж 40 орчим хувьд нь тэмцлийн ажлыг зохион байгуулж байна үлдсэн 60 хувийг бид хийж чадахгүй байгаагаас дараа жил дахиад тэмцлийн ажил хийх шаардлага гардаг. Мөн орон нутаг орон нутгийн төсөвтөө ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлын зардлыг хангалтгүй тусгаж байгаагаас хөнөөлийн голомтыг бүрэн хязгаарлаж чадахгүй байна.

 

Сүүлийн жилүүдэд Нийслэлийн ногоон бүсэд өрөөсгөл хүр эрвээхий, Сибирийн хүр эрвээхий их хэмжээгээр тархаж хөнөөл учруулж байна. Иймд Нийслэл ойн хөнөөлт шавжтай тэмцэх зардлыг төсөвтөө тусгаж далайцтай арга хэмжээ авах шаардлагатай байна. Улсын төсвөөр хийгдэж байгаа ажлын зардал нийт хөнөөлийн голомттой талбайн хэмжээг бүрэн хамарч чадахгүй байгаа учир хөнөөлт шавж ихээр олширсон аймгуудын удирдлага тэмцэл хийх зардлыг төсөвтөө тусгаж ажиллах шаардлагатай байна.

 

Мөн ойгоос орсон орлогын 85%-ийг эргүүлж ойд нь зарцуулах хуулийн заалт бий. Иймд орон нутгийн Засаг дарга энэхүү заалтыг биелүүлж ажиллах шаардлагатай юм. Улс, орон нутаг  хамтарч тэмцлийн ажлыг зохион байгуулж байж энэ их хөнөөлийн голомтыг хязгаарлаж чадна.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
"Сэлбэ дэд төв" төслийн асуудлаар НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатарыг саатуулжээ
Усан спорт сургалтын төв ашиглалтад орж, нээлтээ хийлээ
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард олгоно
Ирэх долоо хоногт дараах байршилд цахилгаан хязгаарлана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.26.193.211)
    2000-2004 оны үед нийслэлийн ногоон бүсэд хүр эрвээхэй олшироход улсаас, тэр тусмаа нийслэлийн Засаг даргын зүгээс ямар ч арга хэмжээ аваагүйн улмаас зуслангийн амууд, тухайлбал Шадивлангийн амны урд уулын энгэрийн ой мод нэлэнхүйдээ хиарч одоо хувхайрч нүцгэрсэн!!! Хэн ч хариуцлага хүлээгээгүй!!!
    2017 оны 11 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хиймэл оюун ухааны нөлөөгөөр компаниуд ажилчдаа цомхотгож байна
    9 цаг 25 мин
  • Украин, Оросын стратегийн бүсүүдэд тулаан ширүүсч, цэргийн хөдөлгөөн нэмэгдлээ
    9 цаг 49 мин
  • ИЗНН дүрмийн шинэчлэлээ хэлэлцэхээр хуралдаж байна
    11 цаг 21 мин
  • Цагаан ордны хамгаалалтын сул талыг илчилсэн тохиолдлууд
    11 цаг 29 мин
  • Цагаан ордны сэтгүүлчдийн оройн зоогийн үеэр буудлага гарчээ
    11 цаг 48 мин
  • "Сэлбэ дэд төв" төслийн асуудлаар НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатарыг саатуулжээ
    12 цаг 40 мин
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
    14 цаг 3 мин
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
    14 цаг 42 мин
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
    15 цаг 20 мин
  • Ихэнх нутгаар солигдмол үүлтэй
    15 цаг 23 мин
  • Усан спорт сургалтын төв ашиглалтад орж, нээлтээ хийлээ
    Уржигдар 18 цаг 26 мин
  • Душанбегийн их дуулгад Монгол Улсын 21 жүдоч оролцоно
    Уржигдар 14 цаг 31 мин
  • 1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард олгоно
    Уржигдар 14 цаг 26 мин
  • Ирэх долоо хоногт дараах байршилд цахилгаан хязгаарлана
    Уржигдар 14 цаг 23 мин
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 14 цаг 20 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Анхны нарны зайн үүсгүүрийг практикт ашиглаж эхэлжээ
    Уржигдар 14 цаг 11 мин
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
    Уржигдар 11 цаг 03 мин
  • Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
    2026-04-24
  • Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
    2026-04-24
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
    2026-04-24
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
24 баримт
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК