УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар 2017 оны улсын төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асуусны дараа 2017 оны төсвийн тодотголд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээж авах нь зүйтэй гэсэн санал хураалт явуулав. Байнгын хорооны хуралдаан оролцсон гишүүдийн 75 хувийн саналаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахыг дэмжсэнгүй.