Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

2017-11-07
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2017.11.07) хуралдаан 10 цаг 08 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, Байнгын хорооны шинээр сонгогдсон дарга О.Содбилэг анхны хуралдаанаа даргалан хуралдуулав.

 

Хуралдаанд Сангийн яамны ажлын хэсэг болон тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаардаг салбарын сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, төрийн байгууллагуудын төсвийн ерөнхийлөн захирагч, холбогдох албан тушаалтнууд оролцсон юм. Байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өнгөрсөн сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл -ийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Энэ талаарх танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хийсэн юм.

 

Сангийн сайд танилцуулгадаа, Монгол Улсын 2018 оны төсвийн төсөлд төсвийн ил тод, нээлттэй байдлыг бий болгох замаар төсвийн орлогыг нэмэгдүүлэх, энэ хүрээнд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болон газар эзэмших гэрчилгээг ил тод нээлттэй, сонгон шалгаруулалт, дуудлага худалдааны зарчмаар олгодог байх зохицуулалт хийх бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн өрийн дарамт, зээлийн хүүгийн зардлыг бууруулахад чиглэсэн дорвитой алхам хийж, төсвийн алдагдлыг бууруулж, давсан орлого нэмэлт эх үүсвэрээр өрийн хэмжээг багасгах замаар Засгийн газрын өндөр хүүтэй үнэт цаасны гаргалтыг бууруулахаар тооцлоо.

 

Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулийг гурван ээлжгүй болгох, хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах орчин нөхцөлийг бүрдүүлэх, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанартай уялдсан эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлэх, их дээд сургуульд суралцагч оюутны сургалтын төлбөрийн дарамтыг чөлөөлж оюутны зээлийн үр өгөөжийг дээшлүүлэх, орон нутаг тулгамдсан асуудлаа шийдвэрлэх замаар эдийн засгийн чадавхаа дээшлүүлэхэд чиглэсэн төсвийн дэмжлэгийг нэмэгдүүлэх, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг инфляцын түвшинтэй уялдуулж нэмэгдүүлэх бодлогын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн төсөв хэлэлцэх, батлах үйл явцыг хариуцлагажуулж, төсөв хэлэлцэн батлах тогтолцоог хөгжсөн улс орнуудын сайн жишигт хүргэх, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулж үргүй зардлыг багасган улсын өмчийн үр ашгийг дээшлүүлэх асуудлыг гол зарчим болгож хэрэгжүүлэхээр тусгасан гэдгийг онцоллоо.

 

Эдгээр бодлогын арга хэмжээний үр дүнд 2018 онд эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж 4.2 хувьд хүргэх, мөн улсын төсвийн алдагдлыг ДНБ-ний найман хувьд хүргэж бууруулах, цаашид алдагдлыг үе шаттайгаар бууруулж 2020 онд ДНБ-ний 4.5 хувьд хүргэх зорилт тавьж байгаа. Өргөн барьсан төслийг хэлэлцэн баталснаар Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 7 их наяд 231.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 23.8 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 9 их наяд 651.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 31.8 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал хоёр их наяд 420.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 8.0 хувьд хүрч төсвийн үзүүлэлтүүд сайжрах болно гэдгийг Сангийн сайд тодотголоо.

 

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяр, Я.Санжмятав нар Сангийн сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулсан юм. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, өмнөх Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2018 оны улсын төсөвт бодлогын чанартай хэд хэдэн асуудлыг нэмж оруулсан. Тухайлбал, Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу ерөнхий боловсролын сургуулийг гурван ээлжгүй болгох, хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилтын хүрээнд 2018 онд 59 сургууль, 90 цэцэрлэгийн барилгыг шинээр барьж эхлүүлнэ. Үүнээс Улаанбаатар хотод 36 сургууль, 47 цэцэрлэг, орон нутагт 23 сургууль, 43 цэцэрлэг баригдана. Мөн орон нутаг тулгамдсан асуудлаа шийдвэрлэх замаар эдийн засгийн чадавхиа дээшлүүлэхэд чиглэсэн төсвийн дэмжлэгийг нэмэгдүүлэх үүднээс орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор нэг аймагт дунджаар долоо орчим, нийтдээ 147.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг шилжүүлэхээр төлөвлөсөн.

 

Түүнчлэн боловсролын зээлд тавигдах шаардлагыг хөнгөвчилж оюутны сургалтын зээлийг арилжааны банкаар дамжуулахгүйгээр шууд Боловсролын зээлийн санд хариуцуулж зээлийн үйлчилгээг шуурхай хүргэх тогтолцоог хэрэгжүүлэх, Нийслэлийн төв цэвэрлэх байгууламжийг шинээр барьж шинэчлэх ажлыг гадны хөнгөлөлттэй зээлээр хийж хэрэгжүүлэх, шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орох хүртэлх хугацаанд одоогийн цэвэрлэх байгууламжийн хуримтлагдсан лагийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж, нөхөн сэргээх, үнэргүйжүүлэхэд зориулж 35 тэрбум төгрөгийн өртөг бүхий төсөл, арга хэмжээг үе шаттай хийх, үүнд ирэх онд 10 тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан. Өмнө нь бүх хүүхдийн 60 хувьд олгохоор тохирсон байсан хүүхдийн мөнгийг ОУВС-тай ярилцаад ирэх онд бүх хүүхдийн 80 хувьд олгохоор тохиролцсон. Одоо энэ асуудлаар Азийн хөгжлийн банк болон бусад байгууллагатай яриа хэлэлцээ хийгдэж байгаа. Мөн цалинг инфляцийн түвшинтэй уялдуулан индексжүүлэх талаар ОУВС-нд асуудал тавьж яриа хэлэлцээ хийж байна гэдгийг хэллээ.

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, Ц.Мөнх-Оргил, Н.Энхболд нар үг хэлсэн юм. Тухайлбал, Улсын Их Хурлын Ц.Мөнх-Оргил ирэх оны улсын төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл Байнгын хороогоор хэлэлцэгдэж байгаа. Энэ хуулийн төслийн гол зарчим нь төсвийн зардлыг нэмэх гэж байгаа бол ямар зардлыг хасах гэж буйгаа хамт оруулж ирэх явдал юм. Иймээс гишүүд хуулийн төслийн энэ зарчмыг барьж, бодит үндэслэлтэй санал гаргах, гарсан саналуудыг эрэмбэлж байж ярилцаж шийдэхгүй бол Төсвийн байнгын хороогоор дэмжлэг авах боломж муутайг сануулж байв.

 

Ингээд төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс бичгээр гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж шийдвэрлэлээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан Гадаад харилцааны яамны Ёслол хүндэтгэлийн өргөөний агааржуулалтын системд шаардлагатай 298.6 сая, гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын их засварын зардлын 3 тэрбум 839 сая, автомашин худалдан авахад шаардагдах 1 тэрбум 230 сая төгрөгийг Гадаад харилцааны сайдын багцад нэмж тусгах, Баян-Өлгийн аймгийн Сагсай сум дахь Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн офицер, ахлагчдын 24 айлын орон сууц барихад шаардагдах 2.8 тэрбум, Зэвсэгт хүчний нөөцийн материал хэрэгсэл байрлуулах барилга байшин барихад шаардагдах 7.5 тэрбум, Цэргийн төв эмнэлгийн албан хаагчдын цалингийн тооцооллын зөрүүг арилгахад шаардагдах 2.3 тэрбум төгрөгийг Батлан хамгаалахын сайдын багцад тус тус нэмж тусгах зарчмын зөрүүтэй саналууд гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив.

 

Мөн Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, Я.Санжмятав, О.Содбилэг нар Онцгой байдлын ерөнхий газрын албан хаагчдын тусгай зориулалтын хувцас хэрэгсэл, онцгой байдлын нэмэгдэл, сургалтын зардал, Цөмийн энергийн комиссын үйл ажиллагаатай холбоотой зарим зардлыг холбогдох төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн багцад нэмж тусгах зарчмын зөрүүтэй саналын томьёолол гаргасан нь дэмжигдсэн юм. Ингээд Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудын хамт Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
    3 мин
  • ӨНӨӨДӨР: “Өндөр түвшний тогтвортой санхүүжилтийн форум 2026” болно
    29 мин
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
    57 мин
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
    57 мин
  • Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол баасан гарагт болно
    16 цаг 34 мин
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
    17 цаг 9 мин
  • COP-17 бага хурлын цэнхэр, ногоон бүсэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна
    17 цаг 17 мин
  • Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
    17 цаг 19 мин
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
    17 цаг 43 мин
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
    17 цаг 59 мин
  • Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа
    18 цаг 20 мин
  • Филиппинд сургуулийн орчинд буудалцаан болж, хоёр сурагч амиа алджээ
    19 цаг 31 мин
  • Украинчууд энэ өвлийг эсэн мэнд давах уу?
    19 цаг 49 мин
  • COP17 ба Оюу толгойн тогтоож буй сайн жишиг
    20 цаг 21 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд 456 байршилд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна
    20 цаг 46 мин
  • “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ
    20 цаг 56 мин
  • Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
    21 цаг 1 мин
  • “Бод малын эмнэлэг байгуулах төсөл”-ийн багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    21 цаг 32 мин
  • Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна
    21 цаг 35 мин
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
    21 цаг 52 мин
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК